Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 90

 

 

 

 

Г.Авирмэд, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонбаяр

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Гачмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                Прокурор Ч.Мядагбадам

                                Ялтан Т.Мөнх-Эрдэнэ             

                                Ялтны өмгөөлөгч Б.Хандмаа                  

                                Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан;

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Ц.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Авирмэд, Т.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Г.Авирмэд, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонбаяр нарт холбогдох 201515000397 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Гачмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар  сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 1- 04 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 88 дугаар шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 490 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 176 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 04 cap 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Хонгорхайрхан овгийн Түвшинжаргалын Мөнх-Эрдэнэ, /РД: ЙЮ82070111/,

2. Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 18 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1/62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 216 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 cap 09 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, Шархүү овгийн Цоодолын Отгонбаяр, /РД: ЙЮ69053071/

3. Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, баазын 41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн,  Мянган овгийн Гэрэлийн Авирмэд, /РД: ЙД79041812/,

Яллагдагч Түвшинжаргал овогтой Мөнх-Эрдэнэ нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхэгийг хулгайлж, 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Г.Авирмэдтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1094000 /нэг сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Гэрэл овогтой Авирмэд нь урьд хулгайлах гэмт хэрэгт
шийтгүүлж, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Т.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7
дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн
Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12
литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхэгийг хулгайлж, 230000 /хоёр зуун
гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

  • .Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1094000 /нэг сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 17 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн Э.Сэргэлэнбатын гэрт Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн хацарт архины шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

- Ц.Отгонбаяртай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Яллагдагч Цоодол овогтой Отгонбаяр нь Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны
12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр
сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх
иргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч,
хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн
товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж,
650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол
учруулсан,

- Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-өөс 11-ний өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 06 тоот хашаанд байх иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн амбаарт хаалга даруулж цоожилсон төмрийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 4 шуудай гурил, 2 шуудай будаа, 1 ширхэг усны тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 258000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн буюу бага бус хэжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, орон байр, агуулах саванд нэвтэрч гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Г.Авирмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 , мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 -т зааснаар , Ц.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч    Хонгорхайрхан    овогт   Түвшинжаргалын    Мөнх-Эрдэнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шархүү овогт Цоодолын Отгонбаярыг бусадтай  бүлэглэн,  давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Хонгорхайрхан овогт Түвшинжаргалын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Шархүү овогт Цоодолын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Авирмэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгч Г.Авирмэдийн биечлэн эдлэх ялыг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд оногдуулсан  10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Авирмэдэд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Отгонбаярт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 182 хоногийг, шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон  122 хоногийг, шүүгдэгч Ц.Отгонбаярын цагдан хоригдсон 70 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Г.Авирмэд нь хохирогч Л.Оюунбаатарт 105000 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнээс 105000 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунбаатарт, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд нараас тус бүр 168000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, шүүгдэгч Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нараас тус бүр 320000 төгрөг гаргуулж хохирогч Р.Янжинсүрэнд, шүүгдэгч Ц.Отгонбаяраас 198000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт тус тус олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хурган дээлийг хохирогч Д.Оюунчимэгт, пойлоосон бүсийг хохирогч Р.Янжинсүрэнд, 12 литрийн багтаамжтай цагаан өнгийн төмөр хувин 2 ширхэгийг хохирогч Л.Оюунбаатарт тус тус буцаан олгож, зах хэсгээрээ хээтэй цагаан торон орны бүтээлэг 1 ширхэг, 4 хэсэг хурганы арьс зэргийг устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Авирмэдэд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо:

Хонгор хайрхан овогт Т.Мөнх-Эрдэнэ би эрүүгийн 201515000397 тоот хэргийн учир 2015 оны 12 дугаар сарын 25-наас тус аймгийн ШШГАлбаны цагдан хорих байранд хоригдож байна.

Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Оюунбаатар гэгчайлаас хулгай хийгээгүй. Харин авирмэд болон түүний найзын авч ирсэн 10 ш төмөр хувинг зах дээр зарж өгсөн. Мөн хохирогч гэгдэх Оюунбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүнс барааны зах дээр явж байтал Авирмэд ганцаараа 12 литерийн Орос улсад үйлдвэрлэсэн төмөр хувин бариад явж байсан. Тэгэхээр нь би явж очоод хаанаас авсан юм бэ гээд тоолоход 13 хувин байсан. Тэгтэл хажуугаас 2 үл таних залуу арч ирээд нүүрэндээ соривтой залуу нь наадах чинь миний юм байгаа юм... 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад зах руу орсон чинь 3 залуу 1 таягтай хүнтэй дөрөвүүл төмөр хувин бариад явж байсан. Та нарыг хулгайд хардсан байвал иргэн хүнийхээ хувиар хариуцлага хүлээнэ гэж хэлчихээд гэртээ харьсан чинь манай хашаан дээгүүр давж ороод хаалгыг нь дотороос нь хөшиж онгойлгоод орсон бололтой 3 хүний мөр байсан.

Би буцаад ирсэн чинь Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлийн хувингаа зараад мөнгөө аваад зогсож байсан гэж мэдүүлсээр байтал Авирмэдийн таньдаг хүнд ял завшуулж намайг хэлмэгдүүлэн шийтгэсэнд гомдолтой байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжиж шөнө Оюунчимэг гэх айлаас хулгай хийгээгүй. Харин маргааш өглөө нв Сэргэлэнбат надад хэд хоногийн өмнө манай сумын /Хайрхандулаан сум/ Батбаяр, Авираа бид 3 эмнэлгийн зүүн талаас хонины мах хулгай хийсэн юм. Одоо Азжаргал гэдэг байцаагч дээр байгаа. Тийм болохоор энийг энд байлгаж болохгүй манайхаар цагдаа нар байнга ирдэг аягүй бол одоо давхиад л ирнэ. 2 малгайг нь чи ав. Харин дээлийг нь би зарна авах хүн байгаа гээд хашааныхаа баруун талд хашаа байшингын завсараас цагаан торон нэг боодолтой дээл малгай зэргийг гаргаж өгсөн. Тэгээд тэр өгсөн зүйлийг нь Авирмэд бид 2 авч яваад 4 дүгээр хорооны блокон хашаанд нуусан. Өдөр нь малгайг нь зарах гэж зах дээр Оймбог дагаж явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд тэр 2 малгайг яасныг нь мэдэхгүй.

 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2016 оны 1 дүгээр сарын 4-ний хүртэл надад хийсэн хэрэг байхгүй гэж өлсгөлөн зарласан. 2016 оны 1 дүгээр сарын 2-3-нд эмнэлэг дээр Сэргэлэнбаттай тааралдаж өлсөглөн зарлаж байгаа талаараа хэлсэн. Тэгэхэд Сэргэлэнбат найз нь гэрээ зарах гэж байгаа наад хэргээ миний найз даачих би хохирлыг нь төлнө өршөөлөөр суллагдсан хүний хэрэг цагаадсан одоо анхан хэрэг үйлдсэн гэж орно гэсэн. Хохирол төлчих юм бол дээд тал нь 6 сарын баривчилгаа авах юм байна гэсэн. Би  тухайн үед тийм л юм байх гээд хэлс хэрэг хүлээсэн. 2016 оны 4 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байцаалт авахад үнэнээ хэлсэн мэдүүлгийг эс хайхран хэтэрхий нэг талыг барьж ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эдлэх ялыг чанга дэглэмд эдлүүлнэ гэснийг зөрчиж жирийн дэглэмд ял эдлүүлэхээр шийтгэсэнд гомдолтой байна. Иймд миний үйлдсэн хэрэгт тохирох зүйлчлэлээр ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэм болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Авирмэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Гэрэл овогтой Авирмэд миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дүгээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Миний биед холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд миний мие уг гэмт хэргийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. анхан шатны шүүхээс уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж байгаа боловч миний сүүлд үйлдсэн гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байх бөгөөд энэ өдрөөс хойш 6 сар өнгөрсөн байна. мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй гэж байгаа ч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж байгаа нь хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байна.

 Иймд хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох хуулийг жинхэнэ агуулгаар нь хэрэглэж, мөн эргэлзээ гарч байгаа байдлыг миний биед ашигтайгаар шийдвэрлэж, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон үйлдсэн гэмт хэрэгээ илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцлүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмаар анхан шатны шүүхээс миний биед оногдуулсан хорих ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлэх ялаар сольж өгнө үү гэжээ.

Т.Мөнх-Эрдэний өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараа:

Т.Мөнх-Эрдэний өмгөөлөгчийн хувьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн заалтад нийцээгүй гэж үзэн хэргийг хянуулахаар дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Т.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх, ашиг сонирхлын зөрөөтэй Г.Авирмэдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэн гэм буруутайд тооцож ял оноосонд гомдолтой байна. Мөн нэг гол нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн үед илэрсэн гэх гутлын улны мөрний зураг хэрэг анх шүүхэд шилжихэд хэргийн материалд нотлох баримтаар авагдаж хэрэгт хавсаргагдаагүй байсан бөгөөд шүүхээс хэрэг мөрдөн байцаалтанд буцсаны дараа 2016 оны 4 дүгээр сарын 7-нд цагдан хорих байранд хоригдож байсан Т.Мөнх-Эрдэнийн гутлыг шинжилгээнд оруулна гэж хураан авсны дараа уг зураг гарч ирсэн. Улмаар 2016 оны 4 дүгээр сарын 12-нд 89 дугаартай Т.Мөнх-Эрдэнийн баруун гутлын улны дардас мөртэй хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийг сангийн ӨВА23121502-06 дугаартай мөртэй ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан хэрнээ хэрэгт гэрэл зураг нь нотлох баримтаар авагдаагүй байсан гутлын улны мөр, гутал хурааж авснаас хойш гарч ирсэн тул энэ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь эргэлзээтэй юм. Т.Мөнх-Эрдэнийг 2 удаагийн үйлдлээр Г.Авирмэдтэй бүлэглэн бусдад нийт 1.366.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн бөгөөд үүнээс төлөгдөөгүй хохирол нь 283.000 төгрөг тогтоогдсон.

Хоёр. Т.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэсэн гэмт хэргийг хийсэн гэдэг нь хохирогч Оюунбаатарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог.

Гурав. Т.Мөнх-Эрдэнэ нь урьд өмнө хэрэгт холбогдож байсан ч гэсэн хулгайн гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй бөгөөд сийлбэр, барилгын засал чимэглэл хийгээд амьдрах бүрэн чадвартай хүн юм. Т.Мөнх-Эрдэнэ нь 2015 онд өршөөлөөр суллагдсаныхаа дараа ажилд орохын тул иргэний үнэмлэх шаардлагатай байсан учраас Өвөрхангай аймаг руу ирж Арвайхээр сумын 9 дүгээр хороон дээр иргэний үнэмлэх захиалсан байдаг. Цагдан хоригдож байхад нь иргэний үнэмлэх нь гарсан байсан. Амьдралдаа алдаж хорих ял авснаас амьдрах гэр оронгүй, гэр бүлгүй, наашаа гэх хүнгүй болсон хүмүүсийг хорих ангиас гарч ирэхэд нь нийгэмд хэвийн амьдрах нөхцлийг нь бүрдүүлээгүй хэрнээ дандаа гэмт хэрэг хийдэг хорих хэрэгтэй гэсэн байдлаар хандаж байгаа нь хуульд заасан шудрага ёс, энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй юм. Хүн бүр адилгүй болохоор хувийн байдалд нь ялгамжтай хандах нь зүйтэй гэж бодож байна. Зарим хүмүүс өөд нь татая гэсэн ч гэр оронтой, гэр бүлтэй хэрнээ тэнэж, архи ууж гэмт хэрэгт холбогддог байхад зарим хүмүүс нь орон гэргүй, гэр бүлгүй ч дахиж алдахгүй сайхан амьдрая гэж хичээдэг.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хянан үзэж Т.Мөнх-Эрдэний бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үйлдлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү.

Жич: Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож хүсэлтэй байна гэжээ.

Ялтан Т.Мөнх-эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Авирмэдтай хамт хулгай хийгээгүй, Сэргэлэнбатын хулгайлсан зүйлийг борлуулах гэж байгаад баригдсан, ял эдлэх дэглэмийг чанга болгож өөрчилж өгнө үү... гэв.

Ялтны өмгөөлөгч Б.Хандмаа: Мөнх-Эрдэнэ нь хулгайн эд зүйлийг борлуулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд зааснаар өөрчилж шийдвэрлэх боломжтой гэв.

Прокурор Ч.Мядагбадам: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

 

        Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхэгийг хулгайлж, 230000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1094000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

        Г.Авирмэд нь Согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 17 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн Э.Сэргэлэнбатын гэрт Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн хацарт архины шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

        Ц.Отгонбаяр, Г.Авирмэд нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

        Мөн Ц.Отгонбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 04-өөс 11-ний өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 06 тоот хашаанд байх иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн амбаарт хаалга даруулж цоожилсон төмрийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 4 шуудай гурил, 2 шуудай будаа, 1 ширхэг усны тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 258000  төгрөгийн буюу бага бус хэжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, орон байр, агуулах саванд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн , ялтан Т.Мөнх –Эрдэнэ нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлээд  ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь болох нь:

        Т.Мөнх- эрдэнэд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулсан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын 17 дугаар шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоол,

        Дээрхи ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 04 сар 03 хоногийн ялыг анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05- ны өдрийн 176 дугаартай захирамж,

        Хохирогч Л.Оюунбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Хүнс барааны зах дээр явж байтал Авирмэд ганцаараа 12 литрийн Орос улсад үйлдвэрлэсэн төмөр хувин бариад явж байсан. Тэгэхээр нь би очоод хаанаас авсан юм бэ? гээд барьж явсан хувинг нь тоолоход 13 ширхэг байсан. Тэгтэл Авирмэд надад танайхаас хулгай хийгээгүй, дандаа намайг хулгайд сэрдэж байх юм гэсэн. Тэгтэл хажуугаас үл таних хоёр залуу ирээд нүүрэн дээрээ сорвитой залуу нь наадах чинь миний юм байгаа юм. Миний машин онхолдчихоод би машиндаа сэлбэг авахаар юм аа зараад явж байгаа юм гэхээр нь би тухайн үедээ тийм ч юм болов уу, гэхдээ манай амбаарт байгаа хувинтай адилхан хувин байна гэж бодоод гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ иртэл амбаарын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан 23 ширхэг төмөр хувин алдагдсан байсан. Тэгээд буцаад зах дээр ирээд Авирмэдийг хайхад олдоогүй. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. ОХУ-ын Улаан-Үүд хотоос 1 ширхэгийг нь 10000 төгрөгөөр худалдан авсан юм. Манай амбаарт 23 ширхэг байсан юм. Түүнийг бүгдийг нь авсан байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан..." гэсэн/1хх-ийн 32х/

Хохирогч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн "...2015 оны 12-р сарын 23-ны өдөр ажлаа тараад гэр лүү гээ явж байхад манай айлын хүн Батбаяр над руу утасдаад цонх чинь онгорхой байна хашааны чинь 3 ширхэг банз ойчсон байна хулгай орсон байх гэхээр нь гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхээ үүдэн байж байгаад цагдаад дуудлага өгсөн: Хар пүүсүүгээр хийсэн эрэгтэй хурган дээл, 6 ширхэг товчтойгоо, 6 метр шар өнгийн дурдан, эрэгтэй булган малгай, мөн эмэгтэй булган малгай, орны бүтээлэг алдагдсан байна. Хөшиг тогтоогч эвдэрсэн. 53x40 хэмжээтэй давхар цонх хагалсан байна. Гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ нэхэмжилнэ. Мөн үнэлгээ хийлгэсэн 10000 төгрөг нэмж нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нийт 1136000 төгрөг нэхэмжилнэ..." гэсэн/1хх-ийн 34х/,

Хохирогч Р.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: "... 2015 оны 11 дүгээр сарын эхээр би Улаанбаатар хот явах болж хажуу айлдаа хашаа байшин харж байгаарай гэж захиад Улаанбаатар хот явсан. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Оюунсайхан над руу яриад танай гэрт хулгай орсон байна, цонх чинь онгорхой байна. Цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. ...1 ширхэг эмэгтэй хүний арьсан дээл, 6 ширхэг мөнгөн товч, 1 ширхэг эмэгтэй хүний пойлоосон бүс зэрэг алдагдсан байна..." гэсэн/2хх-ийн 7х/

Хохирогч М.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн. Гэрийн ард байх амбаарынхаа цоожийг хартал амбаарын цоож байхгүй, тавны оронд хийсэн төмрийг нь татаж хаалгыг онгойлгосон байсан. Амбаартаа ороход амбаарыг гадна талаас нь цоожилсон байсан цоожийг хураалттай хивгэн дээр тавьчихсан байсан. Амбаарын дотор баруун урд талын буланд байсан усны тэрэг байхгүй байсан. Амбаарын голд нааран дээр шуудайтай хивэг хураагаад хивэгнүүдийн голд 10 шуудай 25 кг-ын гурил, 2 шуудай 25 кг-ын будаа хийсэн байснаас 4 шуудай гурил, 2 шуудай будаа нь алдагдсан байсан. Усны тэргийг манай хүү 65000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гурил будааг зах зээлийн үнээр үнэлнэ..." гэсэн/2хх-ийн 68х/

Хохирогч Т.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: "...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Сэргэлэнбатынд  байж байсан чинь Авирмэд ирсэн. Сэргэлэнбаттай 2 шил архиа хувааж уучихаад унтах гээд хэвтэж байтал Авирмэд согтуу надаас хэрүүл гуйгаад, би өөдөөс нь маргалдсан чинь архины шилээр миний толгой руу цохиж унагаагаад дээр гараад амьсгал боосон. Тэгээд би түр зуур ухаан алдаад сэргэтэл миний толгойноос цус гарчихсан байсан. Цусыг цэвэрлээд унтсан, өөр зүйлгүй. Би гомдолтой байна. Би Авирмэдээс 115000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн /2хх-ийн 43-44х/ мэдүүлгүүд, гэрч Л.Батбаярын  /1хх-ийн 36х/, С.Адьяагийн  /1хх-ийн 37х/, Б.Бямбатогтохын /1хх-ийн 38х/, Ц.Лхагважаргалын /1хх-ийн 39х/, П. /1хх-ийн 40х/, Д.Наранцэцэгийн /1хх-ийн 41х/, Л.Батмөнхийн /1хх-ийн 42х/, Ц.Уранчимэгийн /1хх-ийн 43х/, Ж.Жаргалдуламын /1хх-ийн 44х/, Н.Эрдэнэчимэгийн /1хх-ийн 223х/, С.Лхагвын /2хх-ийн 10-11х/, Х.Цэрэннадмидын /2хх-ийн 12х/, Т.Цэвээндоржийн /2хх-ийн 13х/, Э.Сэргэлэнбатын /2хх-ийн 14-15х/, Б.Одсүрэнгийн /2хх-ийн 16-17х/, Э.Сэргэлэнбатын /2хх-ийн 45х/, Э.Сэргэлэнбаатарын /2хх-ийн 46х/, Б.Цэрэндагвын /2хх-ийн 72х/, С.Дониддэмбэрэлийн /2хх-ийн 73х/, нарын мэдүүлгүүд болон , 2016 оны 01 дүгээр сарын 21-ний болон, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд/1хх-ийн 20, 22, 26х/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 24, 28х/,  2016 оны 02 дугаар сарын 02, 2016 оны 03 дугаар сарын 10, 2016 оны 04 дүгээр сарын 16 -ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 239х, 245х, 203-204х, 2хх-ийн 58-59х/, Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 241-242х, 246х, 248х/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 60-61х/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №11/11 тоот үнэлгээний тайлан /1хх-ийн 46-47х/, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №12/26 тоот үнэлгээний тайлан /1хх-ийн 54-56х/, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №12/18 тоот үнэлгээний тайлан /2хх-ийн 27-28х/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ӨВР/002 тоот үнэлгээний тайлан /2хх-ийн 77-78х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 208-210/, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 75 тоот дүгнэлт /2хх-ийн 50х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-11х, 231-233х, 2хх-ийн 56-57х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, Т.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар, Г.Авирмэд Ц.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ял хүнд биш байх тул хэргийг зүйлчлэлийг өөрчлүүлэх гэсэн ялтан Т.Мөнх- Эрдэнэ, түүний өмгөөлөгчийн, ял хөнгөрүүлэх талаар гаргасан ялтан Г.Авирмэд нарын  давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Харин анхан шатны шүүх,  Т.Авирмэдийн   2015 оны 11 дүгээр сарын 10-нд Т. Мөнх-Эрдэнийг зодож  хөнгөн гэмтэл учруулсан  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүнд 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн байх тул  энэ талаар давж заалдсан ялтан Г.Авирмэдийн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1-т заасныг удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан” /Г.Авирмэдийн/,

2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар” гэснийг тус тус хассугай.

 

2. Мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь ”Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.2-т зааснаар Г.Авирмэдэд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилж,  шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Т.Мөнх-эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын давж заалдсан гомдлууд, ялтан Г.Авирмэдийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Монгол улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                   ШҮҮГЧИД                           Т.ДАВААСҮРЭН

                                                                                                Н.ГАЧМАА