Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 394

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,                            

шүүгдэгч Б.А, шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:                  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт оршин суудаг, урьд 2010 оны 5 сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6-р зүйлийн 1-р заалт, 264-р зүйл, 25-р зүйлийн 1-р заалт, 26-р зүйлийн 1-р болон 4-р заалт, 27-р зүйл, 52-р зүйл, 53-р зүйл, 64-р зүйл, 61-р зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жилийн хорих ял оноож, 1000 юаниар торгож, улсын хилээр зайлуулах ялаар шийтгүүлсэн /2009 оны 10 дугаарын 29-ны өдрөөс 2010 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл 1 жил хорих ял оноосон/, Боржигон овгийн Д.О Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,              

               Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Наран туулын 14 дүгээр цайны газарт бэлтгэгч  ажилтай гэх, ам бүл 6, эцэг, дүү, 6-13 насны хүүхдүүдийн хамт оршин суух, 2015 оны 3 сарын 4-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Тангад овгийн Б.Ш Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 1,9-17 насны 3 хүүхэд, дүү нарын хамт оршин суух, 2010 оны 5 сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6-р зүйлийн 1-р заалт, 264-р зүйл, 25-р зүйлийн 1-р заалт, 26-р зүйлийн 1-р болон 4-р заалт, 27-р зүйл, 52-р зүйл, 53-р зүйл, 64-р зүйл, 61-р зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жилийн хорих ял оноож, 1000 юаниар торгож, улсын хилээр зайлуулах ялаар шийтгүүлсэн /2009 оны 10 дугаарын 29-ны өдрөөс 2010 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл 1 жил хорих ял оноосон/, мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 сарын 13-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 551 дугаар зүйлийн 55.1-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10-д зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 сарын 2-ны өдрийн 231 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, Партизан овгийн Д.С Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

               Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Гялалзсан бүрд ХХК-ын захирал ажилтай, ам бүл 8, эх, хүү нарын хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин овгийн Б.А Монгол Улсын / 2015 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,              

               Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хас ембүү ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 506 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 5-д зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, Ажим овгийн Д.А Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201501000143 дугаартай 185/2018/0336/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                              

Шүүгдэгч Д.О 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэттэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19.26 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидраканнабинолын агууламж бүхий 0,34 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэттэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,                

Шүүгдэгч Б.Ш 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.Огээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвч /левчик/-ндээ хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.С 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 грамм бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар цүнхэндээ хадгалсан,

            Шүүгдэгч Д.А, Б.А нар нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7 грамм бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 10 дугаар гудамжны 1110 тоот өөрийн гэртээ хадгалсан,

Шүүгдэгч Б.А, Д.А нар нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

Мөн Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Огийн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шын: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг                        

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн: мөрдөн байцаалтад гэрч Н.Энхжаргалын: ...Би Д.О, Анхзаяа нартай 1997 оны хавьд Дани Монголын нийгэмлэгийн асрамжийн газрын оёдлын сургалтанд хамт сурч байсан. Тэр цагаас хойш найзалсан. Дотно найз нөхдийн харилцаатай байж байгаад одоогоос 1 жил хагасын өмнөөс Анхзаяатай хамтран хийдэг байсан цэвэрлэгээний бизнесийн ашиг зэргээс муудалцаад салсан. Түүнээс хойш ямар нэг холбоо харилцаа байхгүй. Анхзаяа хувьдаа “Гялалзсан бүргэд” нэртэй компани байгуулаад салсан. Д.Отэй утсаар ярьдаг, завтай үедээ уулздаг. Манай ажлаар ирж заримдаа миний цэвэрлэгээний ажилд тусалдаг. Хамгийн сүүлд баригдахаасаа 2-3 хоногийн өмнө надаас түлээ нүүрсний мөнгө байна уу гээд мөнгө асууж байсан. Ихэнхдээ мөнгөний асуудалтай явдаг. Шинэжаргалыг би бага байхаас нь мэднэ. Дотны харилцаа холбоо байхгүй, уулздаггүй. Сарантуяаг олон жилийн өмнө Эрээнд тайчих үзүүлбэр үзүүлдэг байхад нь танилцаж байсан. Ойр дотны харилцаа холбоо байхгүй. Ахинбаяр миний багийн найз Отгонцэцэгийн нөхөр юм. Эхнэр нь Солонгос яваад 1 жил гаруй болж байгаа байх. Д.Од “Мөс” гэдэг хар тамхи байгаа талаар бол би мэдээгүй. Түүний эгч Оюунчимэг над руу Оюунсүрэнг баригдаад удаагүй байхад залгаад Оюунсүрэн өөрт чинь юм өгөөрэй гэсэн тэрийг нь хэзээ ирж авах уу гээд залгаад байсан. Хоёр өдөр ч залгасан байх. Тэр үед нь миний зав зай болж өгөхгүй байсан болохоор очиж аваагүй. Юу өгөх гээд байсныг нь бол мэдэхгүй. Надад утсаар хэлэхдээ гялгар уутанд боосон цагаан өнгийн зүйл байна л гээд байсан. Ямар юм байсныг хараагүй болохоор “Мөс” байсан юм уу, өөр юм байсан зэргийг нь үнэхээр мэдэхгүй байна. Надаас мөн мөнгө асуугаад байсан. Би тэр үед нь надад мөнгө төгрөгний боломж үнэхээр алга байна гэдгээ хэлсэн. Би Оюунсүрэнг хар тамхины хэрэгт холбогдоод мөрдөнд байгаа гэж сонссон болохоор “Мөс” гэдэг бодис байж магадгүй гэж бодсон. Гэхдээ би “Мөс” гэдэг бодис гэж Оюунчимэгт хэлээгүй. Очиж үзээд “Мөс” гэдэг бодис мөн байвал цагдаад авчирч өгөх бодолтой байсан даанч миний ажил амжаагүй… гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-112-114/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбаатарын: ...Би Б.А, Оюунсүрэн нартай одоогоос 8-9 жилийн өмнө Ахинбаярын эхнэр Отгонцэцэгээр дамжуулж танилцсан. Түүнээс хойш хааяадаа уулздаг байсан. Д.Атай 10 гаруй жил найзалж нөхөрлөж байна. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн урьд өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ахинбаяр миний Приус 10 маркийн машиныг гуйж аваад халтууранд явсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн орчимд машиныг маань авчирж өгөхдөө нэг шил 750 граммын Сархад гэсэн нэртэй архитай орж ирээд бид хоёртой хамт уусан. Тэрийгээ ууж дуусгачихаад би гэртээ хадгалж байсан нэг шил виног гаргаж ирээд мөн тэрийг бүгдийг нь уучихаад юм яриад сууж байхад Ахимаа надад Онисоо буюу Оюунсүрэн саяхан цөсний хагалгаанд орсон Дамбад гэртээ байгаа гэхээр нь тийм үү, очиж эргэе гээд манайхаас миний машинтай Ахинбаяр жолоодоод гарсан. Ингээд явж байхад Ахинбаяр Анхзаяатай утсаар яриад түүнийг аваад авъя гээд 11 дүгээр хорооллын Номин супермаркетийн хажуу талын байрнаас Анхзаяаг аваад гурвуулаа Дамбын эцэст байх Онисоогийнд 24 цагийн үед очсон. Би машинаа хараад үлдсэн.  Ахинбаяр, Анхзаяа нар тэднийх рүү орсон. Удалгүй 10-15 минутын дараа тэр хоёр гарч ирсэн. Тэр үед би Онисоо яасын гэсэн чинь гэртээ ирээгүй 2-3 хонож байгаа гэнэ, хүүхэд нь ганцаараа байна гэсэн. Ингээд тэндээсээ буцаад явсан тэр үед нь би унтаад өгсөн. Ямар ч гэсэн буудлын гадаа ирчихлээ гээд намайг сэрээгээд бид гурав буудал руу орсон. Замаасаа авсан нэг шил архиа ууж байгаад Ахинбаяр миний машиныг авч яваад Анхзаяа бид хоёр хоносон. Өглөө нь Ахинбаярыг дуудаад бид гурав буудлаас гараад Анхзаяаг 11 дүгээр хороололд байх буудалд нь хүргэж өгөөд тэндээсээ Ахимаа бид хоёр гэр гэррүүгээ явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх- 92-93/,        

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн: ...Анхзаяа бол миний төрсөн дүү Оюунсүрэнгийн найз байгаа юм. Миний хувьд түүнийг 2 жилийн өмнөөс зүс таньдаг болсон. Анхзаяатай хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүү Оюунсүрэнгийн гэрт уулзсан. Би 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэрэгт шалгадан цагдан хоригдож буй өөрийн төрсөн дүү Д.Отэй уулзахдаа Анхзаяагаар хүүхдээ харуулаад түүний дүүгийнх нь машинтай хамт явсан. 11 цаг өнгөрч байхад дүүтэйгээ уулзсан. Тэр үед Анхзаяа миний нялх хүүхэдтэй машинд сууж байсан. Дүүтэйгээ уулзах үед дүү маань надад орны ард талд байгаа хүүхдийн ролик дотор ууттай юм байгаа тэрийг яаж ийж байгаад Энхжаргалд өгөөрэй гэсэн. Мөн Энхжаргалаас 1.000.000 төгрөг авах ёстой тэрийг аваад дулаан хувцас хунар юм аваарай гэсэн. Ингээд уулзаж дуусаад гараад Анхзаяагийн машинд суугаад Анхзаяад Оюунсүрэнгийн хэлсэн үгнүүдийг хэлсэн Анхзаяа надад хандан Ээгий л наадхийг чинь ийм юманд оруулж дээ гээд уурлаад байсан. Харин түүнд ролик дотор ууттай юм байгаа талаар хэлээгүй. Ингээд түүний дараагаар би хүүхдээ эх нялхас орж үзүүлчихээд Оюунсүрэнгийн гэрт хүргүүлсэн. Тэр үед машинд нь хүүхдийнхээ угж ороолт хоёрыг орхиод буусан байсан. Анхзаяаг явсаны дараа би тэр орны ард хийсэн ролик /дугуйтай гутал/-ыг үзэхэд гялгар ууттай зүйл байсан. Тэгэхээр нь Энхжаргал гэдэг хүний 88727246 дугаарын утас руу яриад роликон дотор үзсэн чинь ууттай юм байна, энийгээ ирж ав бас мөнгө төгрөг чамаас авах ёстой юм байна гэдгийг нь хэлсэн. Тэгэхэд Энхжаргал надад хэр их хэмжээний юм байна гэхэд би мэдэхгүй ууттай цагаан юм байна гэж хэлсэн. Тэр үед Оюунсүрэнгийн хүү Түвшинтөгс усанд яваад ирж таарсан. Тэр үед нь би түүнд ийм юм гарч ирлээ, хоёулаа энийг тэр хүнд өгөөд эсхүл хаях хэрэгтэй гэхэд хүү нь хая хая гэж байсан. Мөн бид хоёр шатаах талаар ч ярьж байсан. Тэгж байж байгаад би Анхзаяа руу залгаад угж ороолтоо машинд чинь орхисон байна, авчраад өгөх боломж байна уу гэхэд маргааш аваад очъё гэсэн. Тэгээд маргааш нь ирээгүй харин нөгөөдөр нь буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14-15 цагийн орчим тагнуулын байгууллагын ажилтнууд бариад авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-94-96/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-9, 30/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-12-13, 16-17, 20-2124-25/, хүний биед /Д.Ат/ үзлэг хийх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-34, 35-36/, хүний биед /Б.Ад/ үзлэг хийх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-40-41, 42-43/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-46, 48-56, 62, 63-66/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-67-69/, Д.Огийн Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-70-71/, Б.Шын LG маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-72-73/, Д.Сгийн Самсунг болон Нокио маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-74-75/, Б.Агийн Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-76-77/, Д.Аын LG маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-78-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №9328 тоот:

            1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “№01”, “№02”, “№03”, “№04”, “№05”, “№06”, “№07”, “№08”, “№09” гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин /methamphetamine/-ийн агууллага, “№10” гэсэн хаягтай дээжинд /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга тус тус илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

            Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /1хх-124/,   №9328 тоот шинжилгээний зураг /1хх-125-131/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №9506 тоот:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн Б.А гэсэн хаягтай болон Д.А гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн шээсний дээжинд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /1хх-133/, №9506 тоот шинжилгээний зураг /1хх-134/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын  04-ний өдрийн №9507 тоот:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Агаас хураан авсан “Мөс”-с авсан дээж “№01”, Д.Ааас авсан “Мөс”-с авсан дээж гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /1хх-136/, №9507 тоот шинжилгээний зураг /1хх-137-139/,    

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №979 тоот:

  1. Б.Ш нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Б.Ш нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Б.Ш нь сэтгэцийн эмгэггүй байна.
  4. Б.Ш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Б.Ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Б.Ш нь мансууруулах донтой, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

Комиссын дарга Н.Туяа,

Гишүүн Я.Ганхүү,

Илтгэгч Б.Энхчимэг гэсэн дүгнэлт /1хх-148-149/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №980 тоот :

  1. Д.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Д.О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Д.О нь сэтгэцийн эмгэггүй байна.
  4. Д.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Д.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Д.О нь мансууруулах донтой, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

Комиссын дарга Н.Туяа,

Гишүүн Я.Ганхүү,

Илтгэгч Б.Соёлмаа гэсэн дүгнэлт /1хх-152/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1002 тоот:

  1. Д.С нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Д.С нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Д.С нь сэтгэцийн эмгэггүй байна.
  4. Д.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Д.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Д.С нь мансууруулах донтой, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

Комиссын дарга Н.Туяа,

Гишүүн Я.Ганхүү,

Илтгэгч Б.Энхчимэг гэсэн дүгнэлт /1хх-154-155/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1012 тоот:

  1. Б.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Б.А нь сэтгэцийн эмгэггүй байна.
  4. Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Б.А нь мансууруулах донтой, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.    

Комиссын дарга Н.Туяа,  

Гишүүн Л.Баттулга,

Илтгэгч Д.Баттөр гэсэн дүгнэлт /1хх-159/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №988 тоот:

  1. Д.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Одоо Д.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Д.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Д.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Д.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Д.А нь мансууруулах донтой, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.    

Комиссын дарга Н.Туяа,  

Гишүүн Я.Ганхүү,

Илтгэгч Б.Соёлмаа гэсэн дүгнэлт /1хх-161/,

 

Монгол Улсын Олон Улсын гэрээ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хуулбар /1хх-140-145/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-47-48/, Хаан банкны албан тоот, дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-99, 100-112/, Төрийн банкны албан тоот, дансны харилцагчийн монгол хуулга /2хх-113,114-120/, Хас банкны албан тоот, дасны хуулга /2хх-121, 122/, Ариг банкны албан тоот, дансны хуулга /2хх-124/, санхүү, тайлан бүртгэлийн албан тоот /2хх-125/, Голомт банкны албан тоот /2хх-126-127/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан тоот /2хх-128/, Капитрон банкны албан тоот /2хх-129/, Улаанбаатар хотын банкны албан тоот /2хх-130/, Чингис хаан банкны албан тоот /2хх-131/, иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тоот, лавлагааны хариу /2хх-133-135/, Скайтел ХХК-н албан тоот, орсон гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа /2хх-140, 141-232/, Мобиком корпораци ХХК-н албан тоот, орсон гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа /2хх-234-235, 236-250, 3хх-1-3/, Юнител ХХК-н албан тоот,  орсон гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа /3хх-5, 6-40/, Мансууруулах сэтгэцэд нөлөөт амфетамины төрлийн метамфетамин буюу мөс гэх бодисын мэдээлэл /4хх-12-14/, Хаан банкны албан тоот /4хх-47/, сэжигтэнийг баривчлах тогтоолын хуулбар /4хх-60-67/, гадаадын иргэн, харьяатын газрын албан тоот, лавлагааны хариу /4хх-84-85/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-87-92/, Гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн албан тоот /4хх-94/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-178/, Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот, лавлагаа хариу /2хх-209-210/, Хөрөнгийн үнэлгээний төвийн албан тоот /5хх-29-31/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /5хх-32-48/, Монгол Улсын хилээр зорчих эрхийг нь түр хугацаагаар хязгаарласан иргэнийг хүлээлгэн өгсөн акт /5хх-84/,

Д.Огийн хувийн байдлын талаарх: хүүхдийн төрсний гэрчилгээний хуудбар /1хх-82/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-40/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-41/, урьд ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-41/, 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхийн 819 дугаартай ял оноох бичгийн хуулбар /2хх-63-75/,                                                      

Б.Шын хувийн байдлын талаарх: хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-85-86/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-34/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-34/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-36/, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 236 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-96-98/,   

Д.Сгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-37/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-39/, 2012 оны 08 дугаар сарын 13-ны Хан-Уул дүүргийн шүүхийн 234 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-56-62/, 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхийн 819 дугаартай ял оноох бичгийн хуулбар /2хх-63-75/, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 234 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-86-94/, төрсний гэрчилгээний хуулбар /5хх-97-99/,

Д.Аын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-46/, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-50/, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн 506 дугаар таслан шийдвэхлэх тогтоолын хуулбар /2хх-76-78/, 2014 ны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1302 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-79-80/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /3хх-123/,

Б.Агийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-51/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжлэн эд мөрийн баримтад үзлэг хийв.                   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэхгүйгээ илэрхийлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлдийн 1-д заасан дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч Д.О 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэттэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19.26 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидраканнабинолын агууламж бүхий 0,34 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэттэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюунсүрэнгийн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн байцаалтад гэрч Н.Энхжаргалын: ...Д.Од “Мөс” гэдэг хар тамхи байгаа талаар бол би мэдээгүй. Түүний эгч Оюунчимэг над руу Оюунсүрэнг баригдаад удаагүй байхад залгаад Оюунсүрэн өөрт чинь юм өгөөрэй гэсэн тэрийг нь хэзээ ирж авах уу гээд залгаад байсан. Хоёр өдөр ч залгасан байх. Тэр үед нь миний зав зай болж өгөхгүй байсан болохоор очиж аваагүй. Юу өгөх гээд байсныг нь бол мэдэхгүй. Надад утсаар хэлэхдээ гялгар уутанд боосон цагаан өнгийн зүйл байна л гээд байсан. Ямар юм байсныг хараагүй болохоор “Мөс” байсан юм уу, өөр юм байсан зэргийг нь үнэхээр мэдэхгүй байна. …Би Оюунсүрэнг хар тамхины хэрэгт холбогдоод мөрдөнд байгаа гэж сонссон болохоор “Мөс” гэдэг бодис байж магадгүй гэж бодсон. Гэхдээ би “Мөс” гэдэг бодис гэж Оюунчимэгт хэлээгүй. Очиж үзээд “Мөс” гэдэг бодис мөн байвал цагдаад авчирч өгөх бодолтой байсан даанч миний ажил амжаагүй… гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-112-114/, Буудалд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: …өөрийгөө Долгорсүрэнгийн Оюунсүрэн гэх эмэгтэй миний цүнх гэсэн ба …цүнхнээс 3 ширхэг уутанд савласан цайвар өнгийн “мөс” гэх бодис, 1 ширхэг уутанд савласан “шавар” гэх бодис тус тус гарч ирсэн… гэх /1хх-7/, …2015 оны 10сарын 16-ны 05:20 минутад …“Multi drug screen test” гэдэг зориулалтын тестерийг иргэн Д.Оюунсүрэнгийн шээсэнд 10 секундын хугацаанд дүрж байлгасны дараа гаргаж ирэхэд уг тестерийн 5 баганын хоёр нь хоёр улаан, гурав нь нь нэг улаан өнгийн зураас тодорч “Positive”шинж илэрч хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамин, амфетамин, марухан /каннабис/ илэрсэн гэсэн заалтыг зааж байсныг иргэн Д.Оюунсүрэнд тайлбарлан өгч танилцуулан 1 кадр фото зураг авч бэхжүүлэн шалгах ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны 05:30 минутад дуусгав. …гэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1хх-12/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13,51,52,57-59/, …үзлэг хийх эд зүйлийг цэнхэр өнгийн зип лок түгжээ бүхий 3 ширхэг уутанд савлан шаргал өнгийн цаасан дээр …Д.Оюунсүрэн гэж хаягласан байх ба …Д.Оюунсүрэн гэсэн бичигтэй уутыг ¹03 гэж дугаарлан ягаан өнгийн цаасаар тэмдэглэн нааж… “¹03 Д.Оюунсүрэн” гэж дугаарласан …уутанд байх эд зүйлийг гарган ирэхэд 3 ширхэг ууттай тунгалаг талст зүйл, 1 ширхэг ууттай хар хүрэн өнгийн баримлын шавар мэт зүйл гарч ирсэнийг ¹07-¹10 гэж дугаарлан ¹07-ээс эхлэн албанд ашигладаг жин дээр тавьж үзэхэд уут тус бүр уут болон хаягны хамт ¹07-0.52 грамм, ¹08-0.69 грамм, ¹09-0.38 грамм, ¹10-0.34 грамм цайвар талстлаг зүйл нь нийт уут болон хаягны хамт 1.59 грамм, хар хүрэн өнгийн баримлын шавар мэт зүйл нь 0.34 грамм тус тус гарч ирснийг тэмдэглэлд тусгасан …гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-46-47/, …Д.Оюунсүрэнгийн цүнхнээс 3 ширхэг ууттай тунгалаг талст зүйл, 1 ширхэг ууттай хар хүрэн өнгийн баримлын шавар мэт зүйл гарч ирснийг /¹07-¹10 гэж дугаарлан ¹07-оос эхлэн албанд ашигладаг жин дээр тавьж үзэхэд уут тус бүр уут болон хаягны хамт ¹07-0.52 грамм, ¹08-0.69 грамм, ¹09-0.38 грамм, ¹10-0.34 грамм байсан ба нийт мөс нь цайвар өнгийн талстлаг зүйл нь нийт уут болон хаягны хамт 1.59 грамм болно. …гэсэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-87/, …¹07, ¹08, ¹09 гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин…-ийн агуулга, ¹10 гэсэн хаягтай дээжинд /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга тус тус илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9328 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Оюунсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч Б.Ш 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.Огээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвч /левчик/-ндээ хууль бусаар хадгалсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шинэжаргалын: Мөрдөн байцаалтад хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: …левчикэнд үзлэг хийхэд зүүн талын хөхний доод хэсгээс гялгар ууттай цайвар ногоон өнгийн талстлаг зүйл гарч ирэв… гэх /1хх-9/,…2015 оны 10 дугаар сарын 16-ны 06:40 минутад …зориулалтын тестерийг иргэн Б.Шинэжаргалын шээсэнд 10 секундын хугацаанд дүрж байлгасны дараа гаргаж ирэхэд уг тестерийн 5 баганын гурав нь хоёр улаан, хоёр нь нэг улаан зураас тодорч “Positive” шинж илэрч хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамин, амфетамин илэрсэн …гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1хх-16/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17,56/, …Б.Шинэжаргал гэсэн бичигтэй уутыг ¹02 гэж дугаарлан шар өнгийн цаасаар …тэмдэглэн нааж …”¹02 Б.Шинэжаргал” гэж дугаарласан …уутанд байх эд зүйлийг гарган ирэхэд 1 ширхэг ууттай тунгалаг талст зүйл гарч ирснийг ¹06 гэж дугаарлан албанд ашигладаг жин дээр тавьж үзэхэд уут болон хаягны хамт ¹01-1.28 грамм байв… гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-46/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол 1 /хх-87/, …¹01… гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин-ийн агуулга, …илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтад багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9328 тоот дүгнэлт, Б.Шинэжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч Д.С 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 грамм бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар цүнхэндээ хадгалсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сарантуяагийн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Буудалд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: …өөрийгөө Даваабатын Сарантуяа гэх эмэгтэй миний цүнх гэсэн тул …үзлэгээр OPI гэсэн бичигтэй дөрвөлжин хайрцагнаас 5 ширхэг гялгар ууттай “Мөс” гэх бодис гарч ирсэн…гэх /1хх-5/, …2015 оны 10-р сарын 16-ны 06:20 минутад …зориулалтын тестерийг иргэн Д.Сарантуяагийн шээсэнд 10 секундын хугацаанд дүрж байлгасны дараа гаргаж ирэхэд уг тестерийн 5 баганын гурав нь улаан, хоёр нь нэг улаан өнгийн зураас тодорч “Positive” шинж илэрч хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамин, амфетамин илэрсэн… гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1хх-20/, гэрэл зураг /1хх-21/, …Д.Сарантуяагийн хар өнгийн цүнхнээс илэрсэн …5 ширхэг ууттай тунгалаг талст зүйл /¹01-ээс эхлэн албанд ашигладаг жин дээр тавьж үзэхэд уут тус бүр уут болон хаягны хамт ¹01-1.05 грамм, ¹02-1.14 грамм, ¹03-1.00 грамм, ¹04-1.15 грамм, ¹05-1.35 грамм нийт уут болон хаягны хамт 5.69 грамм… эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов гэсэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-87/, …Шинжилгээнд ирүүлсэн ¹01, ¹02, ¹03, ¹04, ¹05 …гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамин…-ийн агуулга… илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн Хошууч До.Золзаяа гэсэн шинжээчийн 9328 тоот дүгнэлт, үзлэг хийсэн эд мөрийн баримт, Д.Сарантуяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,  

 

Шүүгдэгч Д.А 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7 грамм бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 10 дугаар гудамжны 1110 тоот өөрийн гэртээ хадгалсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ахинбаярын: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, …Д.Ахинбаярт хандаж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байгаа бол гаргаж өгөхийг санал болгоход байшингийн үүд амбаар 2-ын завсар холбоосны тэнд байх хөндлөн дамнуурган дээрээс ууттай цайвар өнгийн “мөс” гаргаж ирлээ. …гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-30/, …Д.Ахинбаярыг тест бүхий зориулалтын хуванцар саванд шээлгэж 1 минутын дараа тестний үр дүнг харахад МЕТ, АМФ хэсгийн С түвшинд 1 улаан зураас тодорсон нь метамфетамин, амфетамин гэх бодисуудыг хэрэглэсэн гэх үзүүлэлтийг заасан,… гэх хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-33/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, сэжигтэн Д.Ахинбаярын гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-36/, Б.Анхзаяа болон Д.Ахинбаяр нараас хураан авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-63-66/, …Д.Ахинбаяраас хураагдсан уутны хамт 0.7 грамм жинтэй “Мөс”…хэрэгт ач холбогдолтой гэж үзэж ...эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-88/, …“Д.Ахинбаяраас хураан авсан “Мөс”-с авсан дээж” гэсэн хаягтай дээжүүдэд метамфетамины…агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9507 тоот дүгнэлт, үзлэг хийсэн эд мөрийн баримт, Д.Ахинбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч Б.А 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.Огийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхзаяагийн:  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбаатарын: ...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн орчимд …Ахинбаяр Анхзаяатай утсаар яриад түүнийг аваад авъя гээд 11 дүгээр хорооллын Номин супермаркетийн хажуу талын байрнаас Анхзаяаг аваад гурвуулаа Дамбын эцэст байх Онисоогийнд 24 цагийн үед очсон. Би машинаа хараад үлдсэн.  Ахинбаяр, Анхзаяа нар тэднийх рүү орсон. Удалгүй 10-15 минутын дараа тэр хоёр гарч ирсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх- 92-93/, мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн: ...Анхзаяа бол миний төрсөн дүү Оюунсүрэнгийн найз байгаа юм. Миний хувьд түүнийг 2 жилийн өмнөөс зүс таньдаг болсон. Анхзаяатай хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүү Оюунсүрэнгийн гэрт уулзсан. Би 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэрэгт шалгадан цагдан хоригдож буй өөрийн төрсөн дүү Д.Отэй  …уулзах үед дүү маань надад орны ард талд байгаа хүүхдийн ролик дотор ууттай юм байгаа тэрийг яаж ийж байгаад Энхжаргалд өгөөрэй гэсэн. Мөн Энхжаргалаас 1.000.000 төгрөг авах ёстой тэрийг аваад дулаан хувцас хунар юм аваарай гэсэн. Ингээд уулзаж дуусаад гараад Анхзаяагийн машинд суугаад Анхзаяад Оюунсүрэнгийн хэлсэн үгнүүдийг хэлсэн Анхзаяа надад хандан Ээгий л наадхийг чинь ийм юманд оруулж дээ гээд уурлаад байсан. Харин түүнд ролик дотор ууттай юм байгаа талаар хэлээгүй.  …би тэр орны ард хийсэн ролик /дугуйтай гутал/-ыг үзэхэд гялгар ууттай зүйл байсан. Тэгэхээр нь Энхжаргал гэдэг хүний 88727246 дугаарын утас руу яриад роликон дотор үзсэн чинь ууттай юм байна, энийгээ ирж ав бас мөнгө төгрөг чамаас авах ёстой юм байна гэдгийг нь хэлсэн. Тэгэхэд Энхжаргал надад хэр их хэмжээний юм байна гэхэд би мэдэхгүй ууттай цагаан юм байна гэж хэлсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-94-96/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: …Батзамын Анхзаяагийн …хөх өнгийн левчикийг тайлуулж үзэхэд зүүн хөхний хэсгээс скочидсон, цагаан өнгийн гялгар ууттай эд зүйл байх ба эд зүйлийг гаргуулж үзэхэд 2х3 см харьцаатай дотор хэсэгтээ цагаан мөс мэт мансууруулах бодис мэт зүйл байж болзошгүй байх тул уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч электрон жин дээр гялгар уут, скочны хамт жинлэж үзэхэд 9.45 гр-ыг зааж байлаа. …Б.Анхзаяаг тест бүхий зориулалтын саванд шээлгэж 1 минутын дараа тестний үр дүнг харахад МЕТ, АМФ хэсгийн С түвшинд 1 улаан зураас тодорсон нь метамфетамин, амфетамин гэх бодисуудыг хэрэглэсэн гэх үзүүлэлтийг заасан… гэх /1хх-40-41/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-42-43/, …Эд мөрийн баримтаар хураагдсан Б.Анхзаяагаас хураан авсан уутны хамт 7.3грамм жинтэй “Мөс”, хураагдах үед байсан уут болох тунгалаг наалдамхай зүйлээр боосон уут /жинлэж үзэхэд 2.7 граммыг зааж байсныг тэмдэглэлд тусгасан/… гэсэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-88/, … “Б.Анхзаяагаас хураан авсан “Мөс”-с авсан дээж ¹01”…дээжүүдэд метамфетамины …агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9507 тоот дүгнэлт, Б.Анхзаяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тус тус гэм буруутай болох нь тогтоогдон нотлогдов. 

Улсын яллагч шүүгдэгч Д.С, Д.А, Б.Ш, Б.А нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зүйлчлэхээр санал гаргав.           

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан тул улсын яллагчийн санал хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Оюунсүрэнг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Шинэжаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт  бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Сарантуяаг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Ахинбаярыг  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан,хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Анхзаяаг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2хх-41/, шүүгдэгч Д.О, шүүгдэгч Д.С, шүүгдэгч Д.А, шүүгдэгч Б.Ш нар ял шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-36, 39, 50, 53/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-63-75,76-78,56-75,79-80,96-98/ зэргээр тогтоогдов.                                 

 

Шүүгдэгч Д.О, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Д.С, шүүгдэгч Д.А, шүүгдэгч Б.Ш нар сэтгэцийн эмгэг өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 979, 980, 1002, 1012, 988 тоот дүгнэлтүүдээр /1хх-148-149, 152, 154-155, 161/ нотлогдож байна.     

 

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн гэмшиж байна гэж мэдүүлж байгаа боловч тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Д.Огийн төрсөн хүү О.Түвшинтөгсийг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Д.Огийн төрсөн дүү Д.Оюунчимэгт, шүүгдэгч Б.Шын төрсөн хүү Ш.Ганчулуун, Ш.Мөнхбаяр, Ш.Тэмүүлэн нарыг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.Шын төрсөн эцэг Б.Баярцогтод, шүүгдэгч Б.Сгийн төрсөн охин О.Дэлгэржаргал, хүү О.Бүрэнжаргал, охин Б.Мөнх-Цэлмэг нарыг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.Сгийн төрсөн дүү Д.Саранцацралд, шүүгдэгч Б.Агийн хүү Д.Дөлгөөнийг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.Агийн эмэг эх Ц.Гэрэл, нагац ах Баттүшиг нарт, шүүгдэгч Д.Аын охин А.Гэрэлцэцэг, А.Гэгээ-Үжин нарыг харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл эхнэр Э.Нарангаравт тус тус хариуцуулах нь зүйтэй.                        

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Огээс хураан авсан №07, №08, №09 гэж дугаарласан нийт 1,59 грамм жинтэй метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй бодис, мөн №10 гэж дугаарласан тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Д.Сгийн гар цүнхнээс хураан авсан ОР1 гэсэн бичиглэл бүхий резинэн таглаатай тэгш өнцөгт хэлбэртэй хоосон хайрцаг 1 ширхэг, мөн дээрх саванд хадгалж байсан №01, №02, №03, №04, №05 гэж дугаарласан нийт 5,69 грамм жинтэй метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Б.Шаас хураан авсан №06 гэж дугаарласан нийт 1,28 грамм жинтэй метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Б.Агаас хураан авсан 7,3 грамм жинтэй метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн тухайн бодисыг хураан авах үед савласан байсан тунгалаг наалдамхай зүйлээр /скоч/ боосон 2,7 грамм жин бүхий уут 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгаж, саарал өнгийн дэгээтэй 1 ширхэг флашийг  хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.