Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01766

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01766

 

 

                                      Н.Ц нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/02637 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ц хариуцагч “Т” ХХК, МХХК, С.Бнарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, МХХК болон С.Бнарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг Н.Ц нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч МХХК-ийн Н.Цболон “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд С.Норон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууц чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах бие даасан шаардлагатай  иргэний хэргийг хариуцагч МХХК, хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Цанжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч С.Бгийн өмгөөлөгч Л.Батжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Ц2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж ...1 тоотын 2 өрөө 66.08 м.кв талбайтай орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр төлбөрөө бүрэн төлсөн. Орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглан холбогдох зардлыг төлж ирсэн. “Т” ХХК барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, өөр бусад шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. МХХК,С.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлсөн Д.Аын үсэг нь “Т” ХХК-ийн захирал, тухайн үеийн МХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигч Д.Аын үсэг биш, уг гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байна. Орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн С.Бнь МХХК-ийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд нэхэмжлэгчийг тус орон сууцыг худалдаж авсан гэдгийг мэдэж байсан атлаа хуурамч бичиг баримт үйлдэж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж бусдад худалдсан. Иймд МХХК, С.Бнарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ...1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Цтогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг Н.Ц нэр дээр гаргуулах ажиллагаа хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-ийн тайлбарт: Тус компани МХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан .... 1 тоот, 66.08 м.кв 2 өрөө орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж төлбөрийг бүрэн авсан. Төлбөрийг “Т” ХХК-ийн захирал Д.АТөрийн банк дахь 108801358765 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед “Т” ХХК-ийн захирал Д.А хариуцагч МХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд МХХК нь бусдад төлөх төлбөртэйн  улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус компанийн арилжааны банк данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байсан тул хувийн дансандаа мөнгийг авсан. Уг мөнгөнөөс 12 500 000 төгрөгийг МХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгахаар нягтлан бодогч С.Бд бэлнээр өгсөн, 30 000 000 төгрөгийг тухайн барилгын газрын үлдэгдэл төлбөрт газрын өмчлөгч Л.Бшилжүүлсэн. МХХК Н.Ц 42 000 000 төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан. МХХК барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн боловч иргэн Н.Цүл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөх үүргээ биелүүлээгүй нь үнэн тул МХХК-аас нэхэмжилнэ үү гэжээ.

Хариуцагч МХХК-ийн тайлбарт: МХХК нь ... 15 айлын орон сууцны барилгыг барьж, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтанд оруулсан. Н.Цнь МХХК-тай орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг хариуцагч МХХК-д өгч байгаагүй. Хариуцагч МХХК орон сууц борлуулах эрхийг “Т” ХХК-д олгоогүй, энэ талаар гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. МХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2014 онд Л.Г, Ж.Г, Д.А болж өөрчлөгдсөн. Д.А, Ж.Гнар иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа “Т” ХХК-ийн нэрээр гэрээний төсөл боловсруулж МХХК-ийн барьж гүйцэтгэсэн 15 айлын орон сууцны борлуулалтыг хийсэн байна. С.Бтэй байгуулсан ... 80/6 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 2 өрөө, 66.08 м.кв орон сууцыг захиалан бариулах гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Б, “Т” ХХК-ийн  захирал Д.А , Ж.Г нар байгуулсан байна. 2014 оны 4-5 дугаар сард орон сууц захиалагч Г.Наранпүрэв, У.Дэлгэржаргал, П.Цэцэгмаа, Ц.Нэргүй, Х.Одонтуяа нартай “Т” ХХК-аар гэрээ байгуулжээ. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа иргэдийн “Т” ХХК-тай байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд гэрээнүүд буцаагдаж, уг гэрээнүүдийг МХХК-аар орлуулан байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний нэг нь С.Бюм. “Т” ХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нар маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг С.Бтэй байгуулсан гэдгээ мэдэж байсан атлаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ц42 500 000 төгрөгийг хувийн харилцах дансаараа шилжүүлэн авчихаад дүр үзүүлэн орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь хууль бус үйлдэл болсон. МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Г С.Бгээс Н.Бг байрандаа түр суулгахыг гуйсан тул орон сууцандаа оруулсан. Ж.Г Л.Гд Н.Ц дүүг байрнаас гаргаж болохгүй, удахгүй С.Бгийн байрны гэрчилгээг суллаж өгнө гэсэн байдаг. С.Бгийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Т” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг МХХК-аар сольж байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр С.Бнь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г, С.Бнарын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулах тухай гэрээгээр С.Бнь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг давхар нотолдог. 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МХХК санхүүгийн хүндрэлээс гарах үүднээс С.Бгийн өмчлөлийн ...18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалан ....-аас 50 000 000 төгрөгийн зээл авч барилгадаа хэрэглэж, байрыг нь чөлөөлж өгөөгүй. Тус зээл төлөгдөөгүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 100 000 000 төгрөгөөс илүү гарсныг Ж.Г, Д.А нар мэдэж байгаа. МХХК, С.Бнарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардлагад нийцэж байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. С.Бмаргаан бүхий орон сууцыг шударгаар олж авсан тул улсын бүртгэл үнэн зөв. Иймд МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бгийн тайлбарт: С.Бнь МХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус компани орон сууцны ажилд хөрөнгө оруулахдаа С.Бгийн өмчлөлийн ...18 м.кв, 1 өрөө орон сууцыг “Монголиан мортгэйж фанд” ББСБ-д барьцаалж 50 000 000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. МХХК-ийн зүгээс С.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх боломжгүй байсан тул ашиглалтанд орж байсан ... 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн оронд өгөх саналыг тавьж, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Н.ЦМХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаагүй бөгөөд “Т” ХХК нь МХХК-ийн барьсан орон сууцыг худалдан борлуулах эрхгүй этгээд байсан. Харин Д.А, Ж.Гнар ... ХХК-д цуг ажиллаж байсан гэх Н.Цмаргаан бүхий орон сууцанд түр амьдруулах хүсэлт гаргасны дагуу орон сууцанд амьдарч, ашиглалтын зардлыг МХХК-д төлж байснаас бус орон сууцны төлбөрийг төлөөгүй. С.Бнь тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. С.Бгийн зүгээс 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Н.Цорон сууц чөлөөлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч чөлөөлж өгөөгүй. Иймд Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нтайлбарт: Н.Цмөнгөө авмаар байна гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох шаардлагатай. Хэрэв мөнгө шаардаж байгаа бол Д.Ааас нэхэх хэрэгтэй. Шударга өмчлөгчийг хохироож байна. С.Нбайрандаа орох гэтэл нэхэмжлэгчийн дүү Н.Б байсан. Д.А МХХК-д ямар албан тушаал эрхэлдэг байсныг мэдэхгүй. “Т” ХХК борлуулалтын мөнгийг хувийн дансандаа аваад, хувьдаа ашигласан байгаа тул хоорондоо учраа олох хэрэгтэй. С.Бтус орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу худалдаж авсан. Нэхэмжлэгч яагаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахгүй зүгээр байсан юм бэ. Н.Цбайр худалдаж аваагүй, мөнгө зээлдүүлсэн харагдаж байна. С.Борон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Т ББСБХХК-д шилжүүлж, С.Нсүүлд нь шилжүүлж авсан. Хэрэгт С.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах баримт байгаа. Гэрээнд зурагдсан гарын үсэг Д.Аын үсэг мөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. С.Ншударгаар олж авсан байраа захиран зарцуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч МХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тус компани Баянгол дүүргийн 5-р хороонд 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Маргаан бүхий орон сууц нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр МХХК, С.Бнарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх нь бүртгэгдсэн. Н.ЦМХХК-аас орон сууцыг худалдан аваагүй бөгөөд “Т” ХХК-ийн захирал Д.А бусдын өмч хөрөнгийг дураараа захиран зарцуулах эрхгүй. Иймд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Т” ХХК, Н.Цнарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, дүр үзүүлэн, хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Цхариуцагч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Н.Ц“Т” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө төлж барагдуулсан. Орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Орон сууцыг худалдан авах үед “Т” ХХК нь орон сууцны борлуулалтыг хариуцаж худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэж байсан. Орон сууцны төлбөрийг төлөх үед Н.Ц“Т” ХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн захирал Л.Г, тухайн үеийн МХХК-ийн захирал байсан Ж.Г, компанийн ерөнхий нягтлан бодогч С.Бнартай биечлэн уулзаж, МХХК-ийн дансанд төлбөрийг шилжүүлэх гэхэд тус компанийг бусдад төлөх төлбөртэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар компанийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон гэж Д.Адансанд шилжүүлэхийг хүссэн. Хариуцагч МХХК-ийн шүүхэд гаргасан тайлбараар маргаан бүхий орон сууцны борлуулалтыг “Т” ХХК гүйцэтгэж байсан нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Нбие даасан шаардлагад: Н.Цөмчлөгч С.Нэрх, хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрхэд халдаж байна. Тус орон сууцыг С.Ннь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Тэлмэнхас” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Тухайн үед дээрхи орон сууцанд Н.Ц төрсөн дүү Н.Б оршин сууж байсан ба орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Бэзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүх  орон сууц Н.Бэзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Н.Цнь бусдын өмчлөлийн орон сууцыг хуурамч баримт материал бүрдүүлэн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд С.Нямааг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Цгуравдагч этгээд С.Нбие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: С.Борон сууцыг дүү Н.Бд хүлээлгэж өгсөн. Тус орон сууцыг худалдан авах үед “Т” ХХК борлуулалтыг нь хариуцаж байсан ба төлбөрийг “Т” ХХК-ийн захирал Д.Ахувийн дансанд шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. С.Б, МХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнд Д.А гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 4550 дүгнэлтээр тогтоогдсон. “Т” ХХК-ийн захирал Д.А, тухайн үеийн МХХК-ийн захирал байсан Ж.Г нар МХХК-ийн хувьцаа эзэмшигч болж үйл ажиллагаа явуулж байх үед Л.Г захирлын өмнөх үйл ажиллагаатай холбоотой “Тэлмэнхас” банк бус санхүүгийн байгууллагын захирал М.Нудаа дараа төлбөр тооцоо шаардаж байсан талаар тайлбарласан байна. Үүгээр МХХК-ийн захирал Л.Г нь хувьцаа эзэмшигч Д.А, Ж.Гнарыг хувьцаа эзэмшигчээс гармагц нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй компанийн ерөнхий нягтлан бодогч С.Бтэй хамтран хуурамч гэрээ байгуулж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, банк бус санхүүгийн байгууллагад худалдсан мэт гэрээ хийж өмнөх өр төлбөрт шилжүүлэн өгсөн гэж үзэж байна. Харин “Тэлмэнхас” банк бус санхүүгийн байгууллага маргаан бүхий орон сууцыг төрөл садангийн хүн байж болзошгүй С.Нд шилжүүлсэн байж болзошгүй талаар Баянгол дүүргийн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцтай холбоотой лавлагаагаар тогтоогдож байна. Иймд С.Нбие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч МХХК гуравдагч этгээд С.Нбие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: ... 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагч С.Б2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өмчилж авсан. С.Бхудалдан авсан орон сууцаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Т ББСБХХК-д худалдсан. Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн С.Нбөгөөд өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Т” ХХК гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүрэг дуусгавар болсон хэлцэл хэрэгт байхгүй, мөнгө өгсөн авсан баримт ч байхгүй шударга өмчлөгч гэж ярих боломжгүй. С.Бгийн гэрээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын бүртгэлээс ирсэн баримтад Д.Аын үсэгтэй зүйл байхгүй. С.Бгийн шилжүүлж авсан байрыг байгууллагын нягтланд 30 000 000 төгрөгөөр өгөөгүй. С.Норон сууцны шударга өмчлөгч гэж биш тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бгуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг дэмжиж байна. Хэрэгт 72 000 000 төгрөгийг С.НТ ББСБХХК-д шилжүүлсэн баримт байгаа. С.НИргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар шударга өмчлөгч мөн. Д.А нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст маргаж буй орон сууцыг С.Бгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээнд тухайн үед МХХК-ийн захирал н.Гбатлав гэж гарын үсэг зурсан ба уг гарын үсгийг биш гэсэн дүгнэлт гараагүй. “Т” ХХК худал мэдүүлэг өгч байна. Д.А нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. “Т” ХХК барилгыг худалдан борлуулах эрхтэй бол 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр С.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг гаргасан юм бэ. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг МХХК-тай байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг баталгаажуулах зорилгоор дахин байгуулсан. н.Гүүнийг өөрийн гарын үсэг нь биш гэсэн тайлбар өгөөгүй. Хуурамч нотлох баримтын дагуу гэрчилгээг олж авсан гэдэг нь үндэслэлгүй. С.Ннь шударга өмчлөгч, төлбөрөө шилжүүлж гэрчилгээ авсан. С.Н2016 оноос хойш өнөөг хүртэл тус байрыг эзэмшиж ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй хохирч байна. н.Гэнэ байр биш дараа барих байрнаас нэхэмжлэгчид орон сууц өгөхөөр тохиролцсон гэсэн. Н.Ц шилжүүлсэн мөнгөнөөс МХХК-д төлбөр ороогүй, С.Н72 000 000 төгрөгийг төлсөн тул бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Тэлмэнхас” ХХК-ийн тайлбарт:  Т ББСБтус орон сууцыг дамжуулсан, төлбөр аваагүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Манайх шаардлага гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Зээлийн төлбөрийн хугацаа сунгах тухай баримтаар Т ББСБХХК 99 120 000 төгрөгөөр орон сууцыг худалдаж авч байгаа болох нотлогддог. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 99 120 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул тухайн өдрийн баримт байхгүй. Хугацаа сунгах хэлцлээр хэдэн төгрөг төлж байр авсан нь бүрэн нотлогдоно. Мөнгө төлөлгүй орон сууцыг худалдаж авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг хүлээлгэж өгч чадаагүй тул С.Нямаагаас байрны мөнгийг авч чадаагүй, анх тохиролцсон үнээрээ өгч чадаагүй хохирч байна. Н.Ц2-3 дахин хямд үнээр байрыг авсан нь ноцтой шалтгаан байсан байна. С.Бөөрийн өмчлөлийн 1 өрөө байрыг барьцаанд тавьж 50 000 000 төгрөгийн зээл ББСБ-аас авсан. Үүнийг н.Г, Д.А нар үгүйсгэх боловч шинжээчийн дүгнэлт гарсан. Он цагийн дарааллаар шалгах хэрэгтэй. Н.Цс хэн, ямар зорилгоор мөнгө авсныг анхаарах хэрэгтэй. Т ББСБХХК орон сууцыг хууль ёсны өмчлөгчтэй нь гэрээ байгуулж худалдан авсан. Шударга өмчлөгчийн хувьд С.Нд худалдсан. Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

   Шүүх:  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б, МХХК-ийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, мөн .... 1 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ц/ШГ78111801/-г тус тус тогтоож, мөн гуравдагч этгээд С.Н/ХЖ54112161/-гийн өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн .... 1 тоотод орших, эрхийн .... 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000617252 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Цулсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч “Т” ХХК /5715199/, МХХК /5393299/, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч МХХК-ийн нэхэмжлэгч Н.Цанжидмаа, хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг, мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул гуравдагч этгээд С.Н .... 1 тоотод орших, эрхийн ..... 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Н.Ц даалгах бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Ц төлсөн 805 840 төгрөг, хариуцагч МХХК-ийн төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд С.Нтөлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Т” ХХК, МХХК-аас 440 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цолгож, хариуцагч МХХК-аас 300 250 төгрөг, гуравдагч этгээд С.Нямаагаас 337 750 төгрөг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. С.БМХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн өмчлөлийн .... 68 тоот орон сууцыг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Монголиан мортгэйж фанд ББСБ” ХХК-д барьцаалан 50 000 000 төгрөгийн зээл авч, ... Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж 80/6 дугаартай 15 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Хариуцагч МХХК С.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөх боломжгүйн улмаас ... Энхтайваны өргөн чөлөө гудамж 80/6 дугаар байрны 1 тоотод байрлах 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг С.Бд олгохоор шийдвэрлэж, “Т” ХХК, С.Бтэй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Т” ХХК-ийн захирал Д.Ахариуцагч С.Бтэй гэрээ байгуулаагүй, ... Энхтайваны өргөн чөлөө гудамж 80/6 дугаар байрны 1 тоотод байрлах 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг олгохоор тохиролцож байгаагүй гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгддэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 707 дугаар дүгнэлтээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг Д.А, Ж.Гнар хариуцагч С.Бтэй байгуулсан болох нь нотлогддог. МХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэрч Ж.Г нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр С.Бтэй үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээг  байгуулсан. Мөн “Т" ХХК-ийн захирал Д.А 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16\07 тоот албан бичгээр 1 тоот хаягт байрлах 66.08 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох хүсэлт гаргаснаар хариуцагч С. Бүжин маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан нь нотлогддог. Хариуцагч С.Б2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205064285 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. “Т" ХХК-ийн захирал Д.А нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг "М" ХХК-ийн өр төлбөртэй холбоотойгоор Л.Б30 000 000 төгрөг, тусгай зөвшөөрөл сунгахад С.Бд 12 500 000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч Д.А 42 500 000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан нь хэрэгт авагдсан Д.АТөрийн банкны 108801358765 тоот дансны хуулгаар нотлогддог. Хариуцагч "Т" ХХК-ийн захирал Д.А, Ж.Гнар нэхэмжлэгч Н.Ц гэрээ байгуулж мөнгө авч байсан талаар хариуцагч "М" ХХК, С.Бнарт мэдэгдэж байгаагүй. Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд  гэрч Ж.Гийн  "... бүртгэлийн байгууллага руу гэрээ хүргүүлэхэд гэрээг нөхөн байгуулсан .., эд нар хүнд нь өгөөд гэрээг нь өгөөд явуулаад байсан.. 2 дахь барилгыг барина гэж төлөвлөн Н.Ц2 дахь барилгаас 92,500,000 төгрөгийн байр аваарай, өгсөн мөнгө нь урьдчилгаа болох талаар амаар тохиролцсон ..." гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч Н.Цанжидмаа, хариуцагч "Т" ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 2.1 дэх заалтаар нэхэмжлэгч нь 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан аваагүй харин дараа нь баригдах барилгаас 66 м.кв орон сууц худалдан авахаар тохиролцож байсан нь нотлогддог. Хариуцагч МХХК  нэхэмжлэгч Н.Ц хууль болон гэрээнд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж байгаагүй, нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцтай холбоотой төлбөрийг МХХК-д төлж байгаагүй болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Н.Цхууль болон гэрээний дагуу орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй. Хариуцагч С.БИргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1-д тус тус зааснаар гуравдагч этгээд "Тэлмэнхас ББСБ" ХХК-тай бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн.  Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Барилгыг 2016 оны 8 сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Тус компани нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй учир барилгын жинхэнэ гүйцэтгэгчээр ажилласан. Харин Д.А нь компанийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг байсан. Тухайн үед МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Г, хувьцаа эзэмшигч Д.А нар захиалагч нартай захиалгын гэрээ хийхдээ "Т" компанийн нэрээр хийж гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Нэг захиалагч болох С.Б2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-тай тус 66.08 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. С.Бнь  гэрээнд заасан төлбөрийг төлсөн учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус барилгыг улсын комисс хүлээн авсны дараа иргэд "Т" ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандсан боловч "Т" ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй, гүйцэтгэгч биш байсан тул дахин МХХК-иар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээнүүдээ авсан. Гэтэл "Т” ХХК-ийн захирал Д.А, гүйцэтгэх захирал Ж.Г нар иргэн  Н.Ц 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа мэдсээр байж С.Бгийн захиалсан орон сууц дээр давхардуулан гэрээ байгуулж, Н.Ц орон сууцны төлбөр 42 500 000 төгрөгийг нь хувийн дансаараа авч ашигласан болох нь Төрийн банк дахь 108 801358 765 тоот Ангарын хувийн дансны хуулгаар нотлогддог. Д.А нь С.Бтэй уулзаж Ц дүүг байрандаа суулгаад өгөөч удахгүй учрыг олно гэж хэлэхээр нь С.Бнь өөрийнхөө өмчлөлийн байранд Байгалмааг түр оруулсан. С.Ббайрны жинхэнэ өмчлөгч мөн. Харин Д.А санаатайгаар С.Бгийн захиалсан орон сууцан дээр иргэн Цанжидмаатай давхардуулан гэрээ хийж төлбөрийг өөрөө хувьдаа авч ашигласан нь эрүүгийн гэмт үйлдэл юм. Анхан шатны шүүх улсын бүртгэлийн шаардлагаар  "Т” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг МХХК-аар өөрчлөн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан орон сууц захиалгын гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хуулийн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй атлаа С.Бгээс хойш нэг жилийн дараа хийсэн Н.Ц гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Г нар хуйвалдан С.Бгийн "Т" ХХК-тай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг бид хийгээгүй, бидний гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг боловч энэ нь шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №707 дүгнэлтээр гарын үсэг мөн болох, тухайн захиалгын гэрээг С.Бтэй хийсэн болох нь нотлогддог. Иймд С.Бнь захиалгын гэрээг нэхэмжлэгчээс өмнө байгуулж төлбөрөө барагдуулсан тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлд зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох давуу эрх байсан учир үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Улсын бүртгэлийн шаардлагаар уг гэрээг өөрчлөхөд гэрээний 2 тал болох МХХК, С.Бнар харилцан тохиролцож гэрээг өөрчилж алдааг засаж хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд талууд маргаагүй хэлцлийг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хуулийн 195.3 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдож уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болсон.

Харин  Н.Ц гэрээ нь С.Бтэй өмнө хийсэн  гэрээтэй хууль зөрчиж
давхардуулан хийсэн, төлбөр нь  гүйцэтгэгч компанийн дансаар ороогүй Ангар хувийн дансаараа авч хувьдаа ашигласан. Орон сууц захиалгын гэрээг Ангар дангаараа байгуулах эрхгүй бөгөөд МХХК-ийн зөвшөөрөлгүй хийсэн учраас Н.Ц байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хэрэв уг гэрээг хийх үед МХХК-ийн бие төлөөлөгч Гансүх орж ирсэн бол гэрээ давхардаж байгаа талаар хэлж Д.Ахууль бус үйлдэл таслан зогсоох байсан. Д.Аэзэмшлийн “Т” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөл байхгүй, барилгын үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө Н.Ц орон сууцны захиалгын гэрээг дангаараа хийж байгаа нь хуульд заасан стандарт нөхцлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 202.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан нөхцлүүд хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүх маргааны нөхцөл байдлыг дүгнэсэн үндэслэл нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэлийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж дүгнээгүй.  2-р хавтаст хэргийн 79, 80-р талд авагдсан Н.Ц гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн байрны ашиглалтын зардлыг хууль ёсны өмчлөгч С.Бд төлж байсныг нотолсон зурвасууд, мөн Н.Цмаргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах зорилго байгаагүй харин дараагийн баригдах орон сууцнаас байр өгөхөөр тохиролцсон гэх МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Гийн хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэг, Д.А"анх С.Бд байрыг өгөхөөр тохиролцсон  Н.Цбайранд түр хугацаагаар оруулсан" гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 707 тоот шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 159 дүгээр талд авагдсан Д.А2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан маргаан бүхий орон сууцыг С.Бгийн нэр дээр шилжүүлэх албан тоот, Д.АТөрийн банкин дахь  108801358765 тоот дансанд Цхүлээн авсан 42 500 000 төгрөгийг МХХК-ийн данс руу шилжүүлээгүй мөн уг орлогыг Д.А компанийн үйл ажиллагаанд бус хувьдаа ашиглаж байсныг нотолсон баримт, С.БМХХК-ийн хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ зэргийг шүүх хангалттай үнэлж дүгнээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 118.4, 40.2, 40.3 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн. 2016 оны 4 дүгээр сард Н.Ц“Т” ХХК-тай маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулж төлбөрийг Д.Ахувийн дансанд шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг 1 жилийн өмнө мөн Д.Аын үсэгтэй гэрээгээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Бд шилжүүлсэн нь тогтоогддог. С.Б2015 онд Мкомпанийн хувьцаа эзэмшигчид болох Д.А, Ж.Г, Л.Г нартай тохиролцон тухайн компаниас өөрийн авах авлагадаа тооцуулан маргаан бүхий орон сууцыг авсан. 2016 онд Н.Цорон сууц захиалгын гэрээг давхцуулан байгуулж зөвхөн Д.Ахувийн дансанд мөнгө шилжүүлсэн. “Т” ХХК, Д.А нар 2015 онд С.Бтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан 1 тоот орон сууцыг өгсөн атлаа 2016 онд ижил утгатай гэрээг давхардуулан байгуулж улмаар Д.А Цхувийн дансандаа 42.5 сая төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилготой мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно. Мөн бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гэдгийг шүүх хурлын үеэр зохигчид удаа дараа хэлж тайлбарлаж байхад шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй. Н.ЦД.Ат холбогдуулан 42 500 000 төгрөгөө жич нэхэмжлэх эрх нь нээлттэй. Н.Ц хувьд анхнаасаа маргаан бүхий орон сууцыг худалдан авах хүсэл зорилго байгаагүй, Д.Ат өгсөн мөнгөнийхөө барьцаа болгож тухайн орон сууцад түр оршин сууж байсан нь түүний гар утасны зурвас, Д.А, Ж.Гнарын мэдүүлэг, мөн С.Бгийн тайлбараас харагддаг. Н.Цнь 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах талаар оролдлого хийгээгүй мөн орон сууц ашиглалтын зардлыг С.Бд төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Цнь маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш болохыг мэдэж байсан мөн худалдан авах хүсэл зориггүй түр хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсан нь нотлогддог. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй. С.Н2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг Н.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны гэрчилгээтэй тул анх гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж шүүх хурлын үеэр болон бичгээр энэ талаар мэдэгдэж байсан. Гэтэл шүүх тэмдэгтийн хураамжид нэмж 337 750 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэж байна. 2018 онд С.Нгаргасан бие даасан шаардлага хуульд нийцээгүй улсын тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн байсан бол шүүх тухайн үед уг шаардлагыг хүлээж авахаас татгалзах эсхүл тэмдэгтийн хураамж нэмж төлүүлэх шаардлага тавих ёстой. Энэ талаар хэлэлцэхгүйгээр үндэслэлгүй улсын тэмдэгтийн хураамж нэмж төлүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1003 дугаартай магадлалаар Т ББСБХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар тодруулах ажиллагаа явуулаагүй, Л.Баас гэрчийн мэдүүлэг аваагүй" зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Гэтэл шүүх гуравдагч этгээд Т ББСБХХК-ийн шаардлагыг хүлээж авахаас тодорхой үндэслэлгүйгээр татгалзаж, Л.Баас гэрчийн мэдүүлэг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаатай холбоотой хэсгийг өөрчилж С.Нхууль ёсны эрхийг сэргээж, Н.Ц хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Н.Ц МХХК, С.Бнарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ... Үйдвэрийн төвийн 16010, ...... 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Ц нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэлийг хариуцагч “Т” ХХК зөвшөөрч, хариуцагч МХХК, С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ББСБХХК эс зөвшөөрч, хариуцагч МХХК нь нэхэмжлэгч Н.Цхариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр, гуравдагч этгээд С.Н... .... 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах бие даасан шаардлага гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.  

1.  Нэхэмжлэгч Н.Ц2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХХК-тай ...1 тоот хаягт байрлах 66.08 м.кв 2 өрөө орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг тус компанийн захирал Д.А .... дугаартай данс руу “Ц 66 м.кв 2 өрөө байрны төлбөр төлөв” гэх утгаар шилжүүлжээ. /1хх4-6/ Уг гэрээний дагуу орон сууцыг хариуцагч С.Бнэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх ба одоог хүртэл орон сууц нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байна.

Хариуцагч МХХК-ийн “ ... Н.Ц гэрээ байгуулаагүй, орон сууцны төлбөрийг МХХК-д төлөөгүй, “Т” ХХК-д орон сууц худалдан борлуулах эрхийг олгоогүй, “Т” ХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нар маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг С.Бтэй байгуулсан гэдгийг мэдэж байсан атлаа Ц42 500 000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авч дүр үзүүлэн гэрээ байгуулсан ...,” гэх татгалзал үндэслэлгүй байна.

“Т” ХХК, МХХК-ийн барьж гүйцэтгэсэн орон сууцны барилгыг бусдад худалдан борлуулах эрхтэй байсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11-р сард ашиглалтад орох 15 айлын орон сууцны албан ёсны борлуулагч “Т” гэх танилцуулах хуудас, захиалагч Г.Наранпүрэв, Э.Гэрэлмаа .., нартай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, тухайн үед МХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Гийн “ .., барилгын төслийг МХХК-ийн нэр дээр явуулах, борлуулалт хийх ажиллагааг “Т” ХХК явуулахаар тохиролцсон, барилга үйлдвэрлэл, худалдан борлуулалт, орлогын татан төвлөрүүлэлтийг Д.А хариуцаж байсан ..,” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч “Т” ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Ц орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах эрхтэй, талуудын байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэл хууль зөрчөөгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. /1хх19, 2хх72-79, 3хх105/

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч тал өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөл, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хариуцагч “Т” ХХК “нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн 42 500 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг Л.Бгазрын төлбөрт төлсөн, 12 500 000 төгрөгийг МХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг сунгахад зарцуулсан” гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан Д.АТөрийн банкны дансны хуулгаас харахад 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цбайрны төлбөрт 42 500 000 төгрөг шилжүүлсэн байх ба уг мөнгийг цааш нь МХХК-д шилжүүлсэн эсэх нь дансны хуулгаас тодорхой харагдахгүй байх боловч үүгээр Д.Аыг орон сууцны үнийг МХХК-д шилжүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай.

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч МХХК Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдах иргэн Л.Бын 15 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээг Л.Бтай байгуулж, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын төсөл худалдан авах гэрээгээр барилгын ажлыг 300 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, гэрээний урьдчилгаа төлбөр 110 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 100 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулах, гэрээний үнийг 100 хувь төлсний дараа Л.Б газар эзэмших эрхийг МХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр МХХК-ийн захирал Л.Г, хувьцаа эзэмшигч Д.А, Ж.Гнар иргэн Л.Бтай дээрх гэрээг дүгнэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг барилгад хөрөнгө оруулагч Г.Наранпүрэвийн эзэмшилд шилжүүлэн, гэрээний үлдэгдэл төлбөр 130 000 000 төгрөгийг Л.Ббүрэн төлж барагдуулан, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын төсөл худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна. /2хх147-150/

Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан Д.А, Л.Г, Ж.Г нар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г.Н 100 000 000 төгрөг зээлдэн авах тухай зээлийн гэрээ, Д.АХудалдаа хөгжлийн банкны 460019599 тоот данснаас Л.Б руу 60 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, МХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл сунгагдсан хугацаа зэрэгтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн 42 500 000 төгрөгийг МХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхээр байна. Энэ талаар хариуцагч “Т” ХХК-ийн “ ... 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Аданснаас 60 000 000 төгрөг, Л.Г, Ж.Г нарын данснаас тус тус 35 000 000 төгрөгийг Л.Б руу шилжүүлсэн .., ингээд МХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл сунгагдаад улсын комисс хүлээн авсан ...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна. /1хх17, 2хх150, 4хх8, 73-74, 218/

МХХК, С.Бнарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал “С.Борон сууцыг Н.Цхудалдаж авсан гэдгийг мэдсээр байж хуурамч бичиг баримт үйлдэж өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулан авч цааш нь бусдад худалдсан ..,” гэж тайлбарладаг.

Хэрэгт хариуцагч С.Б2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-тай, мөн өдөр МХХК-тай байгуулсан ...1 тоот хаягт байрлах 66.08 м.кв 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээ авагдсан. Уг гэрээнүүдтэй холбоотой шинжээчийн 2 дүгнэлт хэрэгт байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4550 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.Б, МХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлж гэсний дор зурсан гарын үсэг Д.Абичгийн хэвийн загваруудтай тохироогүй гэж дүгнэжээ. /2хх110-116/

Мөн “Т” ХХК-д МХХК-ийн барьж гүйцэтгэсэн орон сууцыг бусдын өр төлбөрт шилжүүлэн өгөх эрх олгогдоогүй, зөвхөн орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй байсан тул 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Т” ХХК, С.Бнарын хооронд байгуулагдсан №1 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ бодитоор хийгдсэн гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр тус компанийн С.Бгийн өмчлөлд орон сууц бүртгүүлэх тухай Баянгол дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16/07 тоот албан бичгийг хуулийн үндэслэлгүй гэж үзэв. Хэрэв С.Борон сууцыг бодитойгоор худалдан авсан бол 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээг дүгнэж байрны төлбөр тооцоо дууссан, талбайн хэмжээний талаар ямар нэг өглөг авлагагүй, байрыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх” тухай баримтаар өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц эзэмшилд өгөх үндэслэлгүй болно. /2хх159, 182, 4хх159/

Түүнчлэн, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч МХХК, С.Бтэй орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, С.Бг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн атлаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М ББСБ” ХХК-аас авсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болох хүртэл маргаан бүхий орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож С.Бгийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон баримт байна. Дээрх нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд С.Б, МХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдаагүй, уг хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Цмаргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /2хх46-48, 160-165/

 

2. Хариуцагч МХХК-ийн нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Ншаардлагын үндэслэлээ “ ... орон сууцыг Т ББСБХХК-аас худалдан авч хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Н.Цхууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчиж орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна” гэж тайлбарладаг.

С.Н2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т ББСБХХК-тай маргаан бүхий орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ.

Хэрэгт авагдсан Т ББСБХХК-ийн дүрмээс харахад тус компани нь С.Л, М.Н, Л.Т, Л.Х гэх 4 хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд гуравдагч этгээд С.Ннь С.Лхагваагийн төрсөн эгч, Т ББСБХХК, С.Ннар хоорондоо хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна. С.Нболон Т ББСБХХК нь орон сууц өмчлөлийн хувьд маргаантай болохыг мэдэж байсан нь шүүх хуралдаанд “ ... орон сууцанд хүн байсныг мэдэж байсан ..,  С.Бгээс орон сууц шилжүүлж авахдаа байрны байр байдлыг мэдэж байсан тул очоогүй .., ” гэх тайлбараар нотлогдсон. Иймд С.Нямааг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. /2хх217-229, 4хх222-223/

Гуравдагч этгээд С.Норон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагаа багасгах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжийн талаар гаргасан гомдол үндэслэлгүй. /2хх3/

           Л.Баас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар Л.Быг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн боловч гэрчийн хаяг тодорхойгүйн улмаас шүүхээс тодорхой ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн байна. Гэрч оролцуулах хүсэлт гаргасан тал гэрчийн хаягийг тодорхойлж ирүүлэх үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй. /4хх191-192, 225-226/

            Н.Цанжидмаа, С.Бд “орон сууцыг худалдан авсан тул чөлөөлөхгүй 42 500 000 төгрөгийг жилийн 15.5 хувийн хүүтэй нийт 52 600 000 төгрөг дансанд хийвэл орон сууцыг суллах” талаар зурвас бичсэн нь нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байх ба энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй, уг зурваст нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцаа чөлөөлөхгүй гэсэн хүсэл зориг илэрхийлэгдсэн байна. /2хх19-20/ Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтыг дүгнэсэн үндэслэл нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/02637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 500 төгрөг, хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675 500 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус  тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                  ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                                     А.МӨНХЗУЛ