Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2017/0453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монголиан коппер корпорейшн ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

7. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, Монголиан коппер корпорейшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, Б.Наранцэцэг, Д.Миеэгомбо, өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Э.Эрдэнэхишиг, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Д.Үржинсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Монголиан коппер корпорейшн ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 тоот тогтоолыг үндэслэн ОХУ-ын төрийн өмчит Ростех улсын корпорацитай гэрээ байгуулан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан. Монгол Улсын Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу тухайн үеийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Сангийн яамтай хамтран 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 100 хувийн саналаар баталж, мөн өдрөө Монголиан коппер корпорейшн ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсгийн дагуу Компаниудын дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмөт ХХК-ийн 51 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх болсон. Иймд, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийж хувьцаа эзэмшигчдийн хурлын 05/2016 тоот тогтоолоор 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болж өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Товчоор, Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 51 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, 49 хувийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК хууль ёсоор эзэмшиж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болж хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Засгийн газар үүрэг болгож, даалгавар өгсөн.

Энэхүү даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгавар, энэхүү даалгаврын хүрээнд хийгдсэн дээрх ажиллагаанууд нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан, хуульд эаасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон шинжтэй байх тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, холбогдох маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гээд мөн зүйлийн 5.1.1 дэх заалтад төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ... бүх байгууллага гэсэн байх тул энэхүү хүрээнд Засгийн газар, түүний харьяа агентлагууд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хамаарахаар байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн буюу Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувийг төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхийхуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт болох тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн., Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. гэжтустус заажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын аливаа шийдвэр, үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид бүрнээ нийцсэн байвал зохино. Түүнээс гадна Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилиаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно. гэж заасны дагуу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид төрийг төлөөлөн хувьцаа эзэмшигч байгаа төлөөлөл бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил оролцох үүрэгтэй бөгөөд тусгай давуу эрх эдлэх учиргүй.

Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрдөхөөр1 заасан Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гээд мөн зүйлийн 62.1.7 дахь заалтад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гэсэн нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхийг гагцхүү тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр хуульчилсан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгэнт томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, ТУЗ-ийн гишүүдийг төрийн төлөөллөөс 100 хувь томилох буюу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх, бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгсөн нь тухайн асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд халдсан, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлах үр дагаврыг үүсгэлээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих" нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад бус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүрэн эрхэд хамаарах асуудал байхад Засгийн газраас тусгайлан үүрэг болгосон нь түүний эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй байна.

Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар бүлэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл зэрэг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй болох нь илэрхий байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлсэн шинжтэй үйлдэл хийсэн нь тухайн акт илт хууль бус болох үндэслэлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоож зөвхөн хуулиар тусгайлан зөвшөөрч эрх олгосон тохиолдолд тодорхой захиргааны актыг гаргах боломжтой байдаг атал Засгийн газар хууль тогтоомжийг илтэд зөрчин хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газар ийнхүү уг актыг гаргах чиг үүрэг байхгүйн зэрэгцээ уг актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ. Учир нь өмнө дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. болохыг тунхагласнаас гадна 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно хэмээн зааж өмчлөгчийн эрхийг баталгаажуулжээ. Гэтэл акт нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх, үндсэн зарчмыг зөрчөөд зогсохгүй Компанийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулиудаар хамгаалагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет" ХХК- ийн хувьцаа эзэмшигч болох манай Компанийн төлөөлөн удирдах зөвлөл дэх төлөөллөөрөө дамжуулан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК- ийн үйл ажиллагаанд оролцох, хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр халдсан үйлдэл болж байна.

Мөн энэхүү үйлдлээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д тусгагдсан Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох Хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.15 дахь хэсэгт заасан хууль бус, үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан тухайд:

Энэхүү хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан актын үйлчлэлд хамаарах буюу актыг биелүүлэх субъектүүдээс хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь заалтад төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй байдаг. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дүрэмд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж2, ТУЗ нь 7 гишүүнтэй байхаас 51 хувийн хувьцааг эзэмшигч 4 гишүүн, 49 хувийн хувьцааг эзэмшигч 3 гишүүнийг тус тус томилсон.

Дээрх заалтын дагуу тус төрийн захиргааны байгууллагаас төрийн өмчийн оролцооны хувь хэмжээнд хувь тэнцүүлэн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал өгөх журамтай тул төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх үүрэг, даалгавар нь хууль тогтоомжид нийцээгүй байна.

Мөн нөгөө талаас манай компани нь хууль ёсны хувьцаа эзэмшигч болохын хувьд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй. Гэтэл энэхүү хууль тогтоомжоор олгогдсон эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус байна. Ийнхүү уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан шинжтэй байгаа нь мөн илт хууль болох нөхцөлийг бүрдүүлж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь заалтуудад тусгагдсан захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг давхар агуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хууль бус захиргааны акт гэж үзэх дээр дурдсан үндэслэлүүдээс гадна дараах үндэслэл байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн тухайд:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар иТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий" байгууллага юм. Тодруулбал, энэ нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг бүхэлд нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төрийн эзэмшиж буй хувьд ногдох хэмжээнд эд хөрөнгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг.

Энэхүү агуулгын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй гэсэн зохицуулалтын дагуу хувь тэнцүүлсэн тоогоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох эрхтэй атал төрийн өмчит хуулийн этгээд мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг томилсон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл болсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрддөг Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд ч мөн адил эзэмшиж буй хувьцаагаараа дамжуулан, хувьцаанд ногдох эрх мэдлээ хэрэгжүүлэх зарчимтай.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет" ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар буюу Захиргааны илт хууль бус акт болон Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал дээр өөрсдийн эзэмшлийн хувьцаатай хувь тэнцүүлэн санал өгөх замаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгч үүний дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн төрийг төлөөлсөн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дангаар, 49 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр хуралдуулж Төлөөлөн удирдах зөвлөлд манай компанийг төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг зохион байгуулж Засгийн газраас өгсөн даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан энэхүү үйл ажиллагаа нь манай компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, сонгох, томилох асуудалд санал өгөх, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хараат бус, чөлөөтэй хэлэлцэх, улмаар өмчлөх эрхээ хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжүүлэх эрхийг илт үгүйсгэсэн байна.

Түүнчлэн ТУЗ-ийн гишүүнийг сонгох бол төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн санал болгох байтал манай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг үгүйсгэсэн даалгавар өгч энэхүү даалгаврын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас холбогдох шийдвэрүүдийг гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй., 103 дугаар зүйлийн 103.1. дэх хэсэгт заасан Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна. гээд 5.1.3 дахь заалтад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө гэх зэргээр зааж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажиж хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Дээрх байдлаар Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр үйл ажиллагаа нь манай компанийн Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн, Үндсэн хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид тусгагдсан өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Захиргааны акт батлах журам, шаардлагыг зөрчсөн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Захиргааны уйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчипнэ.", 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд 4.2.6 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг тусгасан.

Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэснийг зөрчсөн байна. гэжээ.

Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдагдсан хууль бус Засгийн газрын даалгавар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг эзэмшигч манай компанийг оролцуулалгүйгээр хийсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дугаар сарын 03-ны бүртгэлүүдийг хийж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн олгожээ.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад "хуулийн этгээд.... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9 дэх заалтад зааснаар компани бол түүний хувьцааг эзэмшиж ^байгаа этгээдийн ... эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн заавал улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ... буюу улсын бүртгэлд суурилсан байдаг. Нөгөө талаас Иргэний хуулийн 183 дугаар үйлийн 183.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 - заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд компанийн хувьцаа зэмшигчийн бүтцэд өөрчлөлт орж байгаа бол өөрчлөлтийг тусгасан компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болж хувьцааг шилжсэнд тооцдог.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдэл хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хуулиар тогтоосон бүртгэлийн журам зөрчсөн тухайд:

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд Өргөдөл гаргагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг журмын дагуу заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.

Гэтэл уг бүртгэлийг хийхэд ямар нэг гэрээ байхгүй болох нь тодорхой байхын зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төрийн өмчид эд хөрөнгийг олж авах хэлбэрүүдийг заасан байх боловч энэхүү үндэслэлүүдийг алинд нь хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэсэн атал уг бүртгэлийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам 2 дугаар зүйлийн 2.3.1-д улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна гэж заасныг зөрчин, хуулийн шаардлага хангаагүй баримт бичиг хүлээж авснаас гадна холбогдох баримт бичиг, хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр (тухайлбал, дүрэмд өөрчлөлт оруулах гол эх баримт бичиг болох хувьцаа эзэмшигчийн тогтоолыг улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны хувьцаа эзэмшигчид холбогдох журмын дагуу хуралдаж гаргасан эсэхийг1 нягтлан шалгах үүрэгтэй) нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн нь хуулиар тогтоосон улсын бүртгэл хөтлөх журам, улсын бүртгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл болжээ.

Түүнчлэн Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалт энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг тэр дундаа 19.1.2 дахь заалт үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн заалтуудын хүрээнд хууль зөрчсөн улсын бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй

Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт ирүүлсэн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх материал нь илт хууль бус болох нь тодорхой байхаас гадна, албан ёсоор улсын бүртгэлд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17/46 тоот албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт, мэдэгдэл хүргүүлсээр байхад хууль тогтоомжийг илэрхий зөрчиж албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өмчлөгчийн эрхэд халдсан бүртгэлийг хийжээ

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцаандаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлан ажиллах үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулахаар байсан боловч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгаа асуудал дээр өөрсдөө хүсэлт, мэдэгдэл хүргэсээр байсныг үл харгалзан шийдвэрлэлээ.

Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх-ээр байхад улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалууд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг цуглуулах, нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүгээр зогсохгүй нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь :эгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдпыг хүлээж авахаас захиргааны йгууллага татгалзаж болохгүй. гэж заасныг зөрчиж албан бичгүүдийг буцаан баны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагынхаа хувьд дагаж мөрдөх 'ль тогтоомжийг зөрчсөн.

Мөн энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэг, 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд илт тод, нээлттэй байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тус тус заасан захиргааны үйл ажиллгааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаа нь өнөөгийн хүчин өлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам зэрэг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байна.

Монгол улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 аар зүйлийн 8.1,7-д зааснаар улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах аар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах үүрэгтэй. Мөн хуулийн 18 дгааар зүйлийн 18.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг заасан бөгөөд 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь буртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.9-т улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах гэж тус тус заасныг зөрчжээ.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бодит байдалд хууль тогтоомжид нийцэхгүй болох нь илэрхий байгаа бүртгэлийг хийж, дахин гэрчилгээ олгосноороо Төрийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим болох Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчим, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан хараат бус байх, 3.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмууд болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Монгол Улсын Засгийн газар болон түүний харъяа агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хууль бус шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хийгдсэн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголроцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн субъекгив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд дээрх бүртгэлийг хийснээрээ Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь нэхэмжлэгчийн дор дурдсан хууль тогтоомжуудад заасан эрхийг зөрчигдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж, 103 дугаар зүйлийн 103.1. дэх хэсэгт заасан Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна. гээд 5.1.3 дахь заалтад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө гэх зэргээр зааж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар өмчийн аливаа хэлбэрийг тэр дундаа хувийн өмчийг баталгаажуулсан байдаг.

Дээрх байдлаар Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр үйл ажиллагаа нь манай компанийн Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн, Үндсэн хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид тусгагдсан өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3-д заасны дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2016 оны 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих Ростех улсын корпорацийн Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Монголросцветмет ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судлан шалгаж, дүгнэлт гаргасан байдаг.

Тус дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжуудад тус тус зөрчсөн байсныг илрүүлсэн. Иймд УИХ-ын 2 дугаар сарын 10-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан.

Уг тогтоолоор Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосноор Монгол Улсын Засгийн газар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газар нь Улсын Их Хурлаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн зохих шийдвэр гаргасан тул Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох мөн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэн, 11.2-т Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д Засгийн газар нь Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах бүрэн эрхтэй гэж заасан. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлын УИХ-ын өмнө хариуцна, 2-т Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана, 45 дугаар зүйлийн 2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж хуульчилсан байна. Энэ нь УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц/-ээс өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэдгийг шууд тодорхойлсон байна.

Энэхүү Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй холбоотой хэлэлцэх гэж байгаа аливаа ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийг заалтаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн нь Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэх эрх хэмжээ олгогдоогүй байна гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн дээрх шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг шийдвэрийг Улсын Их Хурал, Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Иймд захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуульд заасан заалтыг хэрэглэх үндэслэлтэй байгаа тул энэхүү маргаан захиргааны хэргийн шүүхийн маргаан бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолоор Оросын холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс Монголиан коппер корпорейшн ХХК-д шилжсэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газар даалгасан. Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцетмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, мөн өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэхтэй холбогдуулан төрийн өмчийн төлөөллөөр нэр бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах үүрэг чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус өгсөн.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар тогтож, тус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчийг томилж, төлөөлөгчийн баримтлах удирдамжийг баталсан,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 дугаар албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд баримтлах удирдамжийг гишүүдэд өгсөн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9дүгээр зүйлийн 911 дэх хэсэгт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын статусыг төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж тодорхойлжээ. Төрийн өмчит компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлдэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн дээр дурдсан шийдвэрийг гаргасан болно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн зохих шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Д.Үржинсүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо дараах Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн. Үүнд:

1.    УБ-05 маягт,

2.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

3.    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол,

4.    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл,

5.    Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичиг,

6.    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолууд,

7.    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаар тогтоол,

8.    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/2016, 23/2016 дугаар тогтоолууд,

9.    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2153 тоот албан бичгийн дагуу шүүхийн шийдвэрийн төлбөртэй үндэслэлээр Монголросцветмет ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байх ба Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын дагуу уг компанийн улсын бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Иймд Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК нь

1.    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2.    Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3.    Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

4.    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

5.    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

6.    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

7.    2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанд 6 болон 7 дахь нэхэмжлэлийн шаардлагаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.-д Төрийн захиргааны төв ... байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана, 4-д Хууль тогтоомж, .... биелэлтийг төрийн захиргааны төв ..., улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, ...гэж Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан ба Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн буюу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын биелэлтийг зохион байгуулж, хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж, хангалтгүй биелүүлсэн байна.

Учир нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай дугаар 23 тоот тогтоолын 3-д Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо..., Монгол Улсын Засгийн газар ...-т даалгасугай гэж заасан байна.

Дээрх заалтаас үзэхэд хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах гэж төрийн өмчид авах аргыг уг тогтоолд тодорхой заасан байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын дугаар 23 тоот тогтоолын 3-д зааснаас үзэхэд төрийн өмчид авах арга нь хэлцэл байх ба хэлцэл хийсний үндсэн дээр Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авахаар дээрх тогтоолд заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдийн тайлбаруудад үндэслэн дүгнэхэд Монгол Улсын Засгийн газраас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монголиан коппер корпорейшн ХХК-тай хэлцэл хийгээгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасан байна. Түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг нэрлэн зааж хуульчилсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасан ба мөн тус хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг ямар журам, арга, хэлбэрээр явуулахыг тодорхой заажээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Монголиан коппер корпорейшн ХХК-ийг оролцуулах, санал, хүсэлт, тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгэхээр хуульчилсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдийн тайлбаруудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх компаниудын 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудад заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Монголиан коппер корпорейшн ХХК-ийг оролцуулах, санал, хүсэлт, тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №1/8164 тоот[1] албан бичиг болон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1/8251 тоот[2] албан бичгүүдээр Захиргааны ерөнхий хуульд заасан оролцоог хангах, сонсох, мэдэгдэх зэрэг ажиллагаа хийж гүйцэтгэсэн эсэхийг нотлох баримтуудыг Монгол Улсын Засгийн газраас шаардсан боловч албан бичигт заасан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан.

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн ба хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйл 1-д Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №1/8164 тоот албан бичгээр Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэж тогтоол, захирамж гарсан эсэх талаар тодруулахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар Х/374 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг[3]-ээр Засгийн газрын 14 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэж шийдвэр гараагүй ... гэсэн хариуг ирүүлсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.1-д захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж тус тус заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах тохиолдлуудыг нэрлэж заасан ба Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах асуудал нь бичмэл бус хэлбэрээр гаргах тохиолдлуудад хамаарахгүй байна.

Иймд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.3-д заасан шаардлагыг буюу захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй байх ба дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 14 дүгээр тэмдэглэл нь нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 2-т Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК ... дээрх компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ... даалгав гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах гэж Засгийн газрын бүрэн эрхийг, 21 дүгээр зүйлийн 2-т Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно3-д энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-уудыг 100 хувь төрийн өмчит компанийн статустайгаар байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргахаар зохицуулсан байх ба дээрх компаниудын 100 хувь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоохоор тодорхой зааж хуульчилжээ.

Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-уудыг 100 хувь төрийн өмчит компанийн статустайгаар байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалгүйгээр, 100 хувь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг ямар субьект хэрэгжүүлэхийг Засгийн газраас тогтоолгүйгээр Засгийн газрын хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр шууд тус компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй ба энэ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-1/633 тоот албан бичиг[4], Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл[5] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дээрх хууль зүйн үндэслэл болон үйл баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл болон түүнд үндэслэн гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгүүдийг хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн болно.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн тул дээрх тэмдэглэл болон албан бичгүүдэд үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, мөн тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг нь хуульд нийцсэн байх боломжгүй ба энэ үндэслэлээр дээрх тушаал, албан бичгийг шүүх хүчингүй болгосон болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана19.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу23 дугаар зүйлийн 23.3-д Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ23.3.4-д Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан байна.

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дэх хэсгийн 4.2-т Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ4.2.4-д нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ... гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эрхийг төрд шилжүүлэх бүртгэлийг хийхдээ Иргэний хуульд заасан холбогдох гэрээ буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэн бүртгүүлэх мэдүүлэгтээ хавсаргасны үндсэн дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байжээ.

Тодруулбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийг Монголиан коппер корпорейшн ХХК-аас худалдан авсан холбогдох гэрээг үндэслэн уг бүртгэлийг хийх ёстой атал, уг гэрээг шаардалгүйгээр, авалгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр холбогдох бүртгэлүүдийг хийж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль зөрчсөн байна.

Зүй нь бүртгэлийн байгууллага Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийг Монголиан коппер корпорейшн ХХК-аас худалдан авсан холбогдох гэрээ байхгүй буюу бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, бүрэн бус гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байжээ.

Шүүх Засгийн газрын хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны ХЭГ/497 тоот албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн ба дээрх тэмдэглэл болон албан бичгүүдэд үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, мөн тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг нь хуульд зөрчсөн гэж шүүх дүгнэсэн тул дээрх захиргааны актуудад үндэслэн хийгдсэн бүртгэлийн байгууллагын холбогдох бүртгэл хуульд нийцсэн байх боломжгүй ба энэ үндэслэлээр холбогдох бүртгэл, гэрчилгээг шүүх хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр Монголиан коппер корпорейшн ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн болно.

Дээрх үндэслэлүүдээс дүгнэн үзэхэд Монгол Улсын Засгийн газар болон түүний харъяа агентлагууд нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, холбогдох хуулиуд болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Харин парламентын буюу хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан шийдвэр нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй ба энэхүү шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолд дүгнэлт өгсөн шийдвэр биш болохыг тэмдэглэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар төр иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил тэгш эрхтэй оролцоно, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасан манай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 14 дүгээр тэмдэглэл захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэх тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.1-д захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг, 3 дугаар зүйлийн 3.1.3-т Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж, 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж заасан.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх буюу Үндсэн хуулийн зөрчлийн хэмжээнд авч үзэхээр маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ба харин Засгийн газрын шийдвэр ердийн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг зөрчсөн эсэх буюу нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчсөн эсэх маргааныг Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, Монголиан коппер корпорейшн ХХК-руу шууд чиглэсэн, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу Монголиан коппер корпорейшн ХХК-ийн субьектив эрхийг хөндсөн байх тул уг маргаан Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг маргаан нь Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах ба Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2017/2537 тоот захирамжаар уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ба тус шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хамтран хариуцагч гэж үзээгүй тухайд:

Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлохдоо Засгийн газар гэж тодорхойлсон ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн, 4 дэх хэсэгт Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн асуудал хамаарахаар заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хариуцаж, Ерөнхий сайдын өмнө ажлаа тайлагнадаг статус бүхий Засгийн газрын ажлын алба байх ба маргаан бүхий энэ тохиолдолд Хэрэг эрхлэх газар нь бие даасан захиргааны актыг гаргаагүй байх ба харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497, ХЭГ/500 тоот албан бичгүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийг шууд хэрэгжүүлж, биелүүлсэн шинжтэй байх тул энэ тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хамтран хариуцагч гэж үзэхээргүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4, 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 21 дүгээр зүйлийн 2, 3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.4-д заасныг тус тус баримтлан Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-д холбогдох хэсгийг болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/500 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр Монголиан коппер корпорейшн ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус бүр 23400 /хорин гурван мянга дөрвөн зуу/-төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

[1] 2 дугаар ХХ-ийн 72-73 хуудас

[2] 2 дугаар ХХ-ийн 76 хуудас

[3] 2 дугаар ХХ-ийн 78 хуудас

[4] 2 дугаар ХХ-ийн 16-17 хуудас

[5] 2 дугаар ХХ-ийн 18-23 хуудас