Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2020/00027

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.*******гэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Э.*******

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч

/Сэлэнгэ аймгийн Мандал сумаас онлайнаар/: Э.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.*******а

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаартай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.*******гэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан учраас би урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааныхаа цалин нөхөн олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлын 6 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан.

Би ажлаас халагдсан уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Тухайн өдөр буюу 2020 оны 01 сарын 02-ны өдөр би ажил дээрээ байсан. Би сургуулийн сургалтын менежерээс чөлөө авсан. Гэхдээ чөлөө авсан өдрөө ажил дээрээ байсан. Тухайн өдөр сургуулийн захирал ******* ажил дээрээ байхгүй байсан учраас би сургалтын менежер *******аас чөлөө авсан. Харин 2020 оны 01 сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр байсан учраас би ажилдаа ирээгүй. Түүнээс хойш 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл би ажил дээрээ байсан. Харин 2020 оны 01 сарын 06-ны өдөр бага ангийн багш нар аймгийн төв дээр семинартай гэсэн учраас бага ангийн багш нарыг аваад аймгийн төвд ирсэн. Гэхдээ тэр өдрөө үдээс өмнө нь ажил дээрээ байж байгаад үдээс хойш 17 цагийн үед аймаг руу гарсан.

Тэгээд би аймгийн төвд ирсэн боловч тэр өдрөө буцаад сум руугаа явсан. Би дунд ангийн сургалтын менежер *******аас чөлөө авсан боловч чөлөө авсан өдрүүддээ ажил дээрээ байсан.

Гэтэл намайг ажлын өдрүүдэд буюу ажлын 6 өдөр ажил тасалсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Би чөлөө авсан өдрүүддээ ажил дээрээ байсан учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай 2020 оны 07 сарын 20-ны өдөр танилцсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг өнөөдөр их хувираа ирж байгаа гэж байна. Би бодохдоо уг тушаалыг нөхөж гаргасан байх гэж үзэж байгаа. Хэрвээ уг тушаал өмнө нь байсан бол намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хавтаст хэрэгт авагдах байх байсан.

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн хороо дүгнэлт гаргахдаа сургуулийн эцэг эхийн хурал хуралдсанаас хойш сар гаруй хугацааны дараа сургуулийн ёс зүйн хороог хуралдуулсан.

Ёс зүйн хороог хуралдахдаа 2017 оны тушаалтай хуралдсан. Ёс зүйн хороог шинэчилсэн тушаал байхгүй байсан. Ёс зүйн хороог хуралдуулахдаа сургуулийн захирал ажлын цагаар ажил явдлын цуглаан болоод тэгээд ёс зүйн хорооны гишүүдийг өрөөндөө цуглуулаад захирал өөрөө хажууд нь сууж байгаад хуралдуулсан байсан. Сургуулийн захирал ёс зүйн хороог өрөөндөө дуудаж хуралдуулсан учраас ёс зүйн хорооныхонд нөлөөлсөн байх гэж би үзэж байгаа.

Манай байгууллагын ёс зүйн хороо өмнө нь хуралдаж байгаагүй. Зөвхөн тэр өдөр ёс зүйн хороо хуралдаад дүгнэлт гаргасан байсан. Мөн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийн талаар ёс зүйн хорооны гишүүн үүгээс асуухад хуралдсан тэр өдрөө тэмдэглэл хөтлөөгүй байж байгаа сүүлд нь Чулуунцэцэг гэдэг багшаар нөхөж бичүүлсэн гэж хэлсэн. Энэ талаар Чулуунцэцэг гэрчээр асуугдахдаа ёс зүйн хорооны тэмдэглэлийг дараа нь нөхөж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ёс зүйн хурал дээр хурлын тэмдэглэл огт хөтлөгдөөгүй.

Сургуулийн эцэг эхийн хурлаас сар гаруй хугацааны дараа сургуулийн ёс зүйн хороо хуралдсан байсан. Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар эцэг эхийн хурал хуралдсанаас хойш 14 хоногийн дараа ёс зүйн хороо хуралдана гэж заасан байдаг. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа багшийн ёс зүйн дүрмээр биш төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Уг нь багшийн ёс зүйн дүрэм гэж тусдаа дүрэм байдаг гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ******* нь тухайн сургуулийн биеийн тамирын багш Л.*******гийг 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/06 ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.4.14 дэх заалтууд, сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн ёс зүйн дүгнэлтээр багш Л.*******гэ нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, мөн 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 09-ний өдрүүдэд шалтгаангүйгээр ажлын 6 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Л.*******гийг ажлаас халах болсон эхний шаардлага нь гэвэл хөдөлмөрийн гэрээний 9.3.5 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног буюу түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй гэх зөрчлийг гаргасан. Уг зөрчил нь өөрөө хөдөлмөрийн гэрээний 9.3 дугаар зүйлд заасан боловч ажилтан, ажил олгогч 2-ын хооронд тохиролцсоноор ноцтой зөрчилд хамаарч байна. Өөрөөр хэлбэл ажилтан 2-с дээш хоног ажлаа шалтгаангүйгээр таслах юм бол ноцтой зөрчил хамаарна. Л.*******гийн ажлаа тасалсан энэ үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна. Нэхэмжлэгч тал ажил таслаагүй, сургуулийн захирал ажилчдын ирцийг бүртгэх эрхгүй гэж ярьж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Бага ангийн сургалтын менежер бага ангийн багш нарынхаа ирцийг бүртгэнэ, ахлах ангийн сургалтын менежер ахлах ангийн багш нарынхаа ирцийг бүртгэдэг. Зөвхөн дан ганц ирцийн бүртгэлийн дэвтрийг үндэслээд цалин бодох боломжгүй. Яагаад гэвэл чөлөө авсан эсэхийг нь хянах боломж байхгүй. Тийм учраас сургуулийн захирал сургуульд ажиллаж байгаа нийт багш нарын ажлын цагийг давхар бүртгэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан захирлын ирц бүртгэдэг дэвтрийг хуурамч баримт гэдгийг нотолсон зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн гэрч *******, а гээд сургалтын менежерүүд захирал багш нарын ирцийг бүртгэдэг гэдгийг хэлсэн. Бусад багш ажилчид гэрчийн мэдүүлэг өгөхдөө яагаад зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Янз бүрийн нөлөөнд орсон байх гэдгийг үгүйсгэхгүй.

Л.*******гийг ажил тасалсан өдрүүдэд сургуулийн захирал өөрөө ирцийн бүртгэлийг бүртгэж байсан. Хавтаст хэрэгт авагдсан ирцийн дэвтрийг сургуулийн захирал багш өөрөө үүрэг өгдөг, гарын үсэг зурж цохдог, дараа, дараагийн багш нарт ирцийн дэвтэр шилжихдээ сургуулийн захирлын гарын үсэгтэй цохогдож явагддаг.

Хавтаст хэрэгт байгаа ирцийн бүртгэлийн дэвтэр дээр 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 09-ний хооронд сургуулийн захирал багш ажиллаж байсан гэдэг нь харагддаг. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтаар 2-с дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчилд хамаарч байдаг. Гэтэл хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Л.*******гийн өөрийн тайлбараас харахад 01 сарын 06-ны өдөр би сургалтын менежерээс чөлөө аваад аймаг руу багш нарыг аваад явсан гэсэн, харин сургалтын менежер мэдүүлэгтээ надаас Л.*******гэ 01 сарын 06, 01 сарын 07-ны өдрүүдэд хүүхдээ харна, эхнэр сургалттай гэхээр нь би чөлөө өгсөн гэсэн.

Энэ чөлөө авалт бол хүчингүй. Яагаад хүчингүй юм бэ гэхээр уг чөлөө авалтыг ажил тасалсантай адилтгаж үзнэ. Яагаад вэ гэхээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд 1-7 хоногийн чөлөө олгохдоо сургуулийн захирал олгоно гэж заасан байдаг. Гэтэл сургалтын менежер 01 сарын 06, 01 сарын 07-ны өдрүүдэд чөлөө олгосон тэгээд энэ тухайгаа захиралд хэлээгүй байсан гэх нь үндэслэлгүй. Л.*******э чөлөө олгох ёстой эрх бүхий этгээдээс чөлөө аваагүй, дур мэдэн ашиг орлого олох үүднээс ажлаа таслаад явсан гэдэг нь хангалттай нотлогдож байна.

Ажил тасалсан байдлыг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил байна гэж заасан учраас уг асуудал дээр байгууллагын ёс зүйн хороо хуралдаад дүгнэлт гаргаад хэлэлцэх шаардлага байхгүй. Ёс зүйн хороогоороо уг асуудлыг хэлэлцэнэ, хэлэлцээгүй гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байгаа учраас би энэхүү тайлбарыг гаргаж байна.

Дараагийн асуудал бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн эцэг эхийн хурлаар гэдэг хүний гэдэг хүүхдийн ар дагз руу 2-3 удаа цохьсон байдаг асуудал мөн Лхагвадорж гэдэг хүүхдийг хичээлээс хоцорч орж ирсэн гэдэг шалтгаанаар 40 минут буюу нэг хичээлийн цагийн турш хүүхдийг зохисгүйгээр шийтгэж хүүхдийг удаан зогсоосны улмаас хүүхэд эргэх команд өгөхөд ухаан алдаж унасан байдаг.

Энэ асуудлаар 2019 оны 12 сарын 25-ны өдөр аймгийн Хүүхэд гэр бүлийн газрын 108 дугаар утсанд ирсэн дуудлага эцэг эхийн хурлын үеэр сөхөгдсөн байдаг. Эцэг эхийн хурал дээр Л.*******гэ багш хүүхэд зодсон асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Эцэг эхийн хурал дээр Л.*******гэ багш юу гэж хэлсэн бэ гэхээр гэдэг хүүхдийн ээжийг миний хүүхдийг 2-3 удаа нүүрээр нь ширээ мөргүүлсэн, ширээ мөргүүлсэн үед гэмтэл учирсан гэж хэлэхэд Л.*******гэ хэлэхдээ хэрвээ танай хүүхдийг цохисон бол миний буруу болно, хэдүүлээ ярилцаж учраа олъё гэж хүүхдийг цохисноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн Лхагвадорж гэдэг хүүхдийг хичээлээс хоцорсон учраас хичээлийн 40 минут зогсоосон. Хүүхэд удаан зогсож байгаад эргэ команд өгөхөд хүүхэд ухаан алдаж унасан гэж Л.*******гэ багш буруугаа хүлээсэн байдаг.

Энэ асуудлыг эцэг эх, багш сурагчдын гурвалсан хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Л.*******гэ багш эдгээр ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал руу Дөрвөлжин сумын Засаг дарга болон аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, аймгийн Боловсролын газраас холбогдоод танай сургуулиас багшийн ноцтой зөрчлийн талаар асуудал гарсан байна энэ асуудлаа даруйхан шийдвэрлэж хариу өг гэж мэдэгдсэн учраас захирал сургуулийн ёс зүйн хороонд гурвалсан хурлын тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтыг шилжүүлээд Л.*******гэ багшийн энэ асуудлыг шийдвэрлэж 108 дугаарын утсанд хариу өг гэж хэлсний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдсан.

Эцэг эх, багш, сурагчдын гурвалсан хуралд ёс зүйн зөвлөлийн 3 гишүүн оролцсон мөн ёс зүйн зөвлөл 5 гишүүнтэйгээс 3 гишүүн нь хуралдсан. Энэ нь ёс зүйн зөвлөл томилсон сургуулийн захирлын тушаал болон ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээрээс харагддаг.

Ёс зүйн зөвлөлийн 3 гишүүн сургуулийн 9а ангийн эцэг эхийн хуралд оролцсон, тэнд яригдсан зүйлийг сонссон мөн Л.*******гэ багш хүүхэд цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас ёс зүйн зөвлөл хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзээд дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч талаас энэ талаар нотлох баримт байхгүй хангалттай тогтоогдоогүй гэсэн зүйл яриад байна. Гурвалсан хурлын тэмдэглэл бол ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн хамгийн гол нотлох баримт. Учир нь гурвалсан хуралд Л.*******гэ багш өөрөө оролцсон. Мөн энэ талаараа тайлбар хэлсэн байдаг. Тийм учраас хангалттай нотлох баримт бүрдсэн, мөн тухайн хуралд зодуулсан гэх хүүхдүүдийн ар гэр, эцэг эх болон хүүхдүүд өөрсдөө энэ байдлын талаар хэлсэн, багш буруугаа хүлээсэн байдлууд нь хангалттай нотлогдож байгаа учраас ёс зүйн зөвлөл бичгийн нотлох баримтуудыг үндэслээд дүгнэлт гаргасан. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тухайн багшийг томилж чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан хүлээн аваад өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Сүүлийн байдлаар нэмж хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын албан бичиг, сургуулийн захирал ******* гэлтгүй өмнөх захирлуудын тушаалууд, тухайлбал 2016 оны 11 сарын 18-ний өдрийн А/22 дугаартай сахилгын шийтгэл, мөн ажлын хариуцлага алдсан, хүүхэд зодсон гэх асуудлаар Л.*******э багш 2-3 удаа сахилгын арга хэмжээ авч байсан нь харагдаж байна. Л.*******гэ багш хүүхэд зодсон гэх асуудлыг удаа дараа гаргаж байгаа.

Л.*******гэ багш ёс зүйн хувьд доголдолтой гэдэг нь ганцхан ******* захирлын тушаал биш, өмнө нь ажиллаж байсан захирлуудын тушаал, сахилгын арга хэмжээ авч байсан тушаалуудаас харагдаж байгаа.

Тийм учраас ийм багш цаашлаад Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан багшлах эрх, багшийн ёс зүй, сурагчтайгаа харилцах, бие авч явах гээд наад захын харилцаа харагдаж байгаа учраас цаашид Л.*******гэ багшийг ажиллуулах боломжгүй гэдгээ сургуулийн захирал ******* уламжилсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаал, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутган, төлүүлэх тухай нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Борхүү овогтой ******* миний бие (шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1363) Л.*******гэтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Л.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох 2020 оны 01 сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутгах, төлүүлэх, Мөн тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 473 дугаар шийдвэрийг гардан авч эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. 

Үүнд:

Ёс зүйн хорооны талаар: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Сургуулийн ёс зүйн хорооны дарга үү болон гэрч ёс зүйн хорооны гишүүн аагийн мэдүүлэгт сургуулийн ёс зүйн хороо нь 2017 онд байгуулагдсан, тэр бүрэлдэхүүнээрээ байгаа гэх, мөн нэхэмжлэгч нь сургуулиас ёс зүйн хороо байгуулсан тушаалыг хуулбарлан авахаар захирлын тушаалуудыг шүүхэд зөвхөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 10 сарын 20-ний өдрийн А/18 тушаал гарч ирсэн байдаг. 2019 оны 09 сарын 26-ний өдрийн ёс зүйн хороо байгуулсан сургуулийн захирлын тушаал гарч ирээгүй байдаг.

ХХ98Х гэрч үүгийн мэдүүлэг, Ёс зүйн хороонд ямар нэгэн өргөдөл гомдол, хүсэлт ирсэн үү? /бичгээр/ Хр:Ирээгүй

  Ёс зүйн хороонд хэн гэдэг иргэн албан тушаалтанд хандсан бэ? Хр: хэн нэгэн хандаагүй.

  Захирлын өрөөнд ёс зүйн хорооны 5 гишүүнтэй гаргасан.

  Ёс зүйн хорооны хурлаар дүгнэлт гаргасан бол уг хурлыг хийх болсон шалтгаан буюу ямар албан тушаалтан, иргэний санал гомдлоор хуралдах болсон бэ?

  Бид нар 2017 оноос хойш ёс зүйн зөвлөл энэ бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Л.*******гэ багшийн талаар 108 утас гомдол ирсэн байсан. Тухайн үед ёс зүйн зөвлөл тухай бүрт бүрэлдэхүүнд өөрчлөгдөж хуралдахаар болсон байсан. Гэвч 108 утаснаас асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу шаардсан юм. Хурлын тэмдэглэлийг үндэслэж дүгнэлт гаргасан.

  Холбогдогч Б.*******гэ болон бусад эцэг, эхчүүд багш нараас тайлбар авч ярилцлага хийсэн үү, уг зөрчилд холбогдох нотлох баримт цуглуулсан уу?

  Хр: ярилцлага хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй, эцэг, эхээс тайлбар аваагүй

  Дүгнэлт гаргахаас өмнө ёс зүйн хороо хэдэн удаа хуралдсан бэ? 1 л удаа хуралдсан.

  Чухам ямар асуудлаар хуралдах болсон бэ? Б.*******эгт сахилгын арга хэмжээ авхуулах эсэх талаар хуралдах болсон уу? өөр зорилгоор хуралдах болсон уу?

  Хр: 108 ийн хариу өгөх

  Хурлаар Б.*******гийн ажил тасалсан асуудлаар хуралдсан уу? Хуралдаагүй

  Ёс зүйн хорооны 2020 оны 01 сарын 27-ний өдрийн хуралдаан дээр тэмдэглэл хөтлөгдсөн үү? Тэмдэглэл хөтлөөгүй.

  Хавтаст хэрэгт байгаа авагдсан ёс зүйн хорооны тэмдэглэлийг харуулж байгаад та энэ тэмдэглэлд бичсэн зүйлсийг ярьсан уу? Мөн ажил тасалсан талаар ярьсан уу?

  Би тэмдэглэлд бичигдсэн зүйлийг яриагүй, тэр өдөр тэмдэглэл хөтлөөгүй, Ажил тасалсан талаар яриагүй.

  Сургуулийн 2020 оны 01 сарын 02-ноос 01 сарын 13 хүртэл /сурагчдын амралтаар/ багш нарын цагийн бүртгэлийг өдөр бүр бүртгэсэн үү? Сайн мэдэхгүй байна.

Ёс зүйн хорооны гишүүн гэрч Мижиддоржийн мэдүүлэгт захирал биднийг өрөөндөө дуудаж дүгнэлт бичүүлэх хүсэлт тавьсан ба энэ дүгнэлт нь Л.*******гийг ажлаас халах үндэслэл болохгүй, зөвхөн 108 утсанд хариу өгөх зорилготой хуурч дугнэлт гаргуулсан байдаг. 

Сургуулийн дотоод журмын талаар: 

  ХХ98х Гэрч үүгийн мэдүүлэгт: 2020 оны 02-03 сард Сургуулийн дотоод журмыг багш ажилчдаар нөхөн гарын үсэг зуруулсан тохиолдол бий юу, зуруулсан бол та гарын үсгийг хэзээ, хэн гэдэг албан тушаалтан зуруулсан бэ? Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу?

  Намар 10 сард сурган хүмүүжүүлэх хурлаар дотоод журмыг баталдаг. 2020 оны 04 сард дотоод журмыг олохгүй байна гээд дахин гарын үсэг зуруулсан. Захирал зуруулсан. гэж мэдүүлсэн.

  180х Алтанцэцэг гэрч Амралтын үеэр ирэн очин байсан. Дотоод журамд 2020.04 сарын 10-нд гарын үсэг зуруулсан.

Ажил тасалсан гэх үйл баримтын талаар:

Сургуулийн багшийн ирц бүртгэлийг бага дунд ангийн сургалтын менежер харин ажилчдын ирцийн бүртгэлийг захирал бүртгэдэг талаар гэрчүүд мэдүүлдэг ба 6 гэрч сурагчдын амралтын өдрүүд буюу 2020 оны 01 сарын 02-ний өдрөөс 13-ний өдрүүдэд багш ажилчид сургууль дээрээ ирж очин байсан, зарим нь гэрээсээ ажилаа хийж байсан гэж мэдүүлдэг. Мөн ирцийн бүртгэлийг нөхөж хийсэн гэдгээ захирал өөрөө хүлээн зөвшөөрдөг. Үүнд:

ХХ41 хуудас: Цагийн ирцийн бүртгэлийн хүснэгтийн 24-т Ю.Ариунаа 2020 оны 2-13-г хүртэл чөлөөтэйг 43 хуудасны тайлбар хэсэгт яагаад бичээгүй юм.

26-т П. 1 сарын 2-нд чөлөөтэй гэж тэмдэглэчхээд хх43-р хуудасны тайлбар хэсэгт 1 сарын 3-нд чөлөө авсан.

40-т Б. 2020.1.6-7- нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбарт байхгүй.

28-т Б. 2020.01.08 тас тэмдэглээтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй,

15-т Ц. 2020.01.02-нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй,

2-т Ч.******* 2020.01.08-10-нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй,

Г.а 2020.01.10-нд тас тэмдэглэгээтэй байхад 43-р хуудсанд чөлөөтэй гэх мэт Хх43х Цагийн ирцийн бүртгэл 1 сарын 2-9, Багш Л.*******гэ шалтгаангүй ажил таслав.

1 сарын 2,3 Багш Ц. /хүүхдээ эмнэлэгт үзүүлэх ажлаар/

1 сарын 10-24 хүртэл багш / охин хүүхэд эмнэлэгт үзүүлэх/ УБ эмчилгээ хийлгэх шаардлагатай харгалзан авч явах хүнгүй гэх зэрэг маш зөрүүтэй бүртгэл байдаг.

Үүнийг шалгуулах зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж шүүх үзлэг хийхэд Хх84-р хуудас хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэлд Хариуцагчийн тайлбарт Тайлбар хэсэгт бичсэн 1/7,8-нд бага боловсролын багш нар сургалттай гэдгийг нөхөж бичсэн гэж захирал өөрөө хүлээн зөвшөөрдөг. 

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар:

Хариуцагч байгууллагын хариу тайлбаруудад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар дурдаагүй, өгсөн үүрэг даалгавар болон түүнийг биелүүлээгүй талаар нэг ч тайлбар гаргаагүй, ямар үүрэг даалгавар өгсөн, хэзээ түүнд мэдэгдсэн талаар ямар хугацаатай өгсөн нь тодорхойгүй байхад Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо захирлын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 32 дугаар тушаалыг ямар үйл баримт тогтоогдсон, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо дурдаагүй.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 473 дугаарт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 09-ний өдрийн хооронд ажил тасалсан гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн байгаа. Үүнийг бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Тухайн үед асуусан бүх гэрчүүдэд хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Тэгэхэд бүх гэрчүүд сурагчдын амралтын өдөр байсан тул сургууль дээр ирж очин байсан, зарим нь гэрээсээ ажлаа хийж байсан гэдэг. Мөн ирцийн бүртгэлийг нөхөж хийсэн гэдгээ захирал өөрөө хүлээн зөвшөөрдөг. Сургалтын менежерийн хувьд амралтын өдөр ирцийн бүртгэл хийсэн байдаг. Л.*******гэ багшийг сургууль дээр байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тайлбар хэсэг дээр буруу бичсэн байна. Үүнд: нэхэмжлэгчийн тайлбарыг буруу бичсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-нд ажилдаа ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул ажилдаа би ирээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс өгөөгүй байхад ийм зүйл бичсэн нь ойлгомжгүй байна. Гэрч ын мэдүүлэгт би Л.*******гэтэй таарсан гэдэг зүйлийг мэдүүлсэн байдаг. Хүүхдэд гар хүрсэн гэдэг үндэслэлээр ёс зүйн зөвлөлийн тушаал шийдвэр гарсан байдаг. Тушаалын агуулга нь гаригчаасаа эхлээд ажлаас халах тухай гэсэн байдаг. Иргэний тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл гэсэн зүйл байдаг. Уг сахилгын шийтгэлийг ажил олгогчийн хувьд 1 сарын өмнөөс зөрчилд нь холбогдуулж арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл уг заалтыг биелүүлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогч сахилгын зөрчлийг мэдсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 26-наас хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байхад ямар нэгэн сахилгын арга хэмжээ аваагүй байсан тул сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр санал хураах үндсэн дээр захирал бид нарыг хичээл орж байхад өрөөндөө дуудаж бид нараар ёс зүйн зөвлөлийг хуралдуулсан. Яагаад бид нарыг хуралдуулах гэж байгаа юм бэ? гэхэд: Л.*******гийг ажлаас халах үндэслэл болохгүй, зөвхөн 108 утсанд хариу өгөх зорилготой хуурч дугнэлт гаргуулсан байдаг. Мөн ёс зүйн хорооны дарга нь гэрчийн мэдүүлэг дээр өөрийн хэлээгүй үгийг ёс зүйн зөвлөлийн тэмдэглэлд бичигдсэн талаар мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн нотлох баримтыг хуурамчаар нөхөн гүйцэтгэж байгаа нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна. Ёс зүйн хороо нь 2017 онд 5 гишүүнтэй байгуулагдсан байдаг. Үүнээс 3 гишүүн нь 2017 оноос өөрчлөгдөлгүй ажилласан байдаг. Л.*******гэ гэдэг хүн тушаалаа хүлээн аваад ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр намайг ажлаас халсан юм байна гээд надтай өмгөөллийн гэрээ байгуулахаар ирсэн. Тэр үед нь миний зүгээс ёс зүйн хороо байгуулсан тушаалаа аваад хүрээд ир гэхэд. 2017 оны тушаалаас өөр тушаал байхгүй байна гээд уг 2017 оны тушаалыг авч ирсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн ёс зүйн хороо байгуулсан сургуулийн захирлын тушаал гарч ирээгүй байдаг. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 473 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгч Л.*******гийн багшийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн гэдэг дээр сургуулийн ёс зүйн хорооны тэмдэглэлд тодорхой дүгнэлт гаргаагүй байдаг. Хэзээ хэн нь ямар зөрчил гаргасан талаар ялгаж салгаж шийдвэрлээгүй байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Л.*******гэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 6 өдөр тасалсан. Ажилдаа ирээгүй зөрчил гаргасан тул багш ажилчдын цагийн бүртгэл, цалингийн карт зэрэг ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг гол баримт болгосон байдаг ч тухайн зөрчил нь хэзээ болсон талаар хавтаст хэрэгт ялгаж тодорхойлсон зүйл харагдахгүй байдаг. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл гэх зүйл хөдлөгдөөгүй, уг тэмдэглэлд бичигдсэн зүйлийг яриагүй гэдгийг гэрч үү мэдүүлсэн. Ёс зүйн хороо хуралдмаар байна гэж захирлыг хэлэхээр нь өрөөнд нь хуралдсан. Дүгнэлт хэрэгтэй байна гэхээр нь дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн. Ёс зүйн хорооны дүгнэлтээр юу тогтоогдож байгаа юм бэ? гэвэл. 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд: зөрчил гаргасан гэж үзлээ гэсэн. Үүн дээр ёс зүйн хороо ямар хэм хэмжээг, яаж зөрчсөн бэ гэдгийг дүгнэлтээр тогтоогоогүй. Харин захирлын тушаалд байгууллагын дотоод журмын 3.4.а, 11.4-ийн А, Б, В гэсэн заалтыг зөрчсөн зөрчлийг ёс зүйн хорооны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Ёс зүйн хорооны дүгнэлтээр тушаалд заагаад байгаа хэм хэмжээ огт байхгүй байдаг. Өөр өөр хэлбэл ёс зүйн хороо ийм зөрчил гаргалаа гэж тогтоосон зүйл огт байхгүй. Эцэг эхтэй гурвалсан хуралд оролцсон гэрч а, нар Л.*******гэ багш хурал дээр хүүхэд зодсон талаар хэлээгүй, буруугаа хүлээсэн зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ажилдаа ирээгүй талаар нотлох баримт бүрдүүлсэн ч уг нотлох баримтыг ажил олгогч хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гэрч сурагчдын амралтын үеэр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 13-ны хооронд 2 өдөр ажил дээрээ очоогүй гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Ирцийн бүртгэлээс харахаар ыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 13-ны хооронд дандаа ажилдаа ирснээр бүртгэсэн байдаг. Тэгэхээр уг ирцийн бүртгэл нь ирээгүй хүнийг ирсэн гэж бүртгээд, ирсэн хүнийг ирээгүй гэж бүртгээд байгаа нь нотлох баримтын хувьд шаардлага хангаж байгаа эсэх дээр эргэлзээтэй байна. Мөн 9 дүгээр ангийн хүүхдүүдийг 40 минут зогсоосноос болж 1 хүүхэд ухаан алдаж унасан гэсэн байдаг. Гэтэл тухайн хүүхэд нь өөрийнхөө биеийн байдлаас болж ухаан алдсан бол бусад хүүхдүүд нь зүгээр ухаан алдаж унаагүй байдаг. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.14-т ёс зүйн зөрчлийг гаргасан нь сургуулийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Мөн талууд хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан байдаг. Шүүх тухайн хөдөлмөрийн гэрээг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий мөн эсэх дээр үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Уг хөдөлмөрийн гэрээ нь Төрийн албаны зөвлөлд хянагдаагүй, батлах зөвшөөрөл аваагүй, томилох эрх бүхий этгээд болох ******* захирал баталсан шийдвэр, огноо байхгүй байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 4.5-д Төрийн албаны зөвлөл нь албан тушаалын тодорхойлолтыг хянан, хуудас бүр дээр Төрийн албаны зөвлөлийн тэмдэг дарна, 5.1-д Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална, 6.2-т албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалд томилогдож буй этгээдэд албан ёсоор танилцуулах үүрэгтэй бөгөөд танилцсан тухай баримтад гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана гэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолт дээр албан ёсны шийдвэрээр батлагдаагүй, төрийн албаны зөвлөлөөр хянуулаагүй болон нэхэмжлэгчид танилцуулаагүй байгаа тул эрх зүйн үйлчлэлтэй хүчин төгөлдөр бичиг гэж үзэх боломжгүй юм. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 9.3.5 болон 9.3.11 дэх заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.*******гэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэдэг хүний гэрчийн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэг дээр миний хэлээгүй зүйлийг хэлсэн юм шиг мэдүүлсэн байдаг. Ирцийн мэдүүлэг, цагийн бүртгэл зэрэг дээр үзлэг хийхээр шүүхийн хүмүүс очсон юм. Тэр үед ******* захирал бид 2 хамт сууж байхад надад өөрөө журналын арын тэмдэглэл гэдэг хэсэг дээр хүмүүсийнхийг сургалтад явсан гэж бичиж байснаа 02-ноос 09-ний хооронд *******гэ тодорхойгүй шалтгаанаар ажил таслав гээд бичсэн байсан. Тэгээд уг тэмдэглэлийг нөхөж бичсэн талаараа өөрөө хэлсэн. Чөлөө авах талаар уулзах гэтэл захирал ирээгүй байсан тул, сургалтын менежерээс чөлөө авсан юм. Цахим бүртгэл гэдэг зүйлийг компьютер дээр хийдэг юм. Би өөрийнхөө цагийг болон, сурагчдын ирцийг тухай бүрд нь бүртгэж байсан. Багш нарын хувьд нэгж хичээлийн хувиар гэж хийдэг. Түүнийгээ хичээлийн амралтын дундуур хийгээд хичээл орохоор сургалтын менежерээр батлуулдаг юм гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /Сэлэнгэ аймгийн Мандал сумаас онлайнаар/ Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 9а ангийн эцэг, эхийн хурал дээр сурагчид, эцэг, эхчүүдээс багш нар хүүхдэд гар хүрсэн гэсэн асуудал гарсан гэсний дагуу сургуулийн удирдлагуудыг дуудаж гомдол мэдүүлсэн байдаг. Маргааш нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын утсанд Л.*******гэ, Б. нар хүүхэд зодсон гэх гомдол ирсэн талаар сургуулийн захирал Д.*******д мэдээлэл ирсэний дагуу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө багш нарын хурал хуралдаж, үдээс хойш нь 9а ангийн багш, эцэг, эх сурагчдын гурвалсан хурлыг хуралдуулж дээрх асуудлыг тодруулсан байдаг. Хурал дээр сурагчид, эцэг эхчүүд Л.*******гэ багш нь 1 сурагчийг шийтгэж удаан зогсоосны улмаас ухаан алдаж унасан, 1 сурагчийг нийгмийн ажилтны өрөөнд ар дагз руу нь цохиж, шалны модоор цохин өшиглөсөн талаарх болсон явдлыг ярьж, Л.*******гэ багш цохисон нь миний буруу, бүгдээрээ учир зүйгээ олъё гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тус гурвалсан хурал дээр сургуулийн захирал, нийгмийн ажилтан болон ёс зүйн хорооны 5 гишүүний 3 гишүүн нь суусан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, цагийн бүртгэл, ёс зүйн хорооны тэмдэглэл хуурамч байсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр нотлох баримтуудыг хуурамч эсэх талаар ямар нэгэн тогтоосон баримт байхгүй, цагийн бүртгэлийн тухайд арын тэмдэглэл хэсэгт зай ихтэй газар нь бичсэн гэсэн асуудлыг ярьсан болохоос цагийн бүртгэлийг нөхөж хийсэн гэж яриагүй. Мөн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл бол ёс зүйн зөрчлийг нотолсон баримт биш. Харин Л.*******гэ багшийг сурагчидтай зүй бус харьцаж, удаан зогсоож шийтгэсэн, зодсон болохыг нотлох гол баримт бол багш, эцэг, эх, сурагчдын гурвалсан хурлын тэмдэглэл юм. Энэхүү гурвалсан хуралд мөн ёс зүйн хорооны гурван гишүүн суусан байдаг учраас гурвалсан хурал, түүний тэмдэглэлээр Л.*******гэ багш нь багшийн ёс зүйд харш үйлдэл болох сурагчийг шийтгэх, биед нь халдах, хэл амаар доромжлох зүй бус үйлдлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон. Багш нар яг бүтэн цагаар цагаа бүртгүүлж цалингаа авдаг байгаа. Гэтэл байгууллагын дотоод журам болон салбарын журмууд дээр сурагчдын амралтаар багш нарын цагийг бүртгэхгүй алданги, оног ажиллаж байж болно гэсэн ямар ч үг үсэг байдаггүй. Тийм учраас цалингаа бүтэн авч байгаа нөхцөлд ажил дээрээ бүтэн ажлын цагаараа байх ёстой. Миний байсныг цэвэрлэгч нотолно гээд байгаа. Гэтэл цагийн бүртгэлийг хуурамч гэдгийг шинжээч томилуулж хуурамч эсэхийг шалгуулсан зүйл нэхэмжлэгч талаас байхгүй байгаа. Гэрч Ч.*******ын мэдүүлэгт: Л.*******гэ нь 06,07,08-ны өдрүүдэд хүүхдээ харна гээд надаас чөлөө авна гэж хэлчхээд яах ийх болсон талаараа хэлэлгүй алга болсон. Гэтэл уг эрхлэгч нь сургуулийн дотоод журмаараа багшид чөлөө өгөх эрх байхгүй талаар гэрчийн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Гэрч Г.а гэх менежерийн мэдүүлэгт 2 эрхлэгч болон захирлын цагийн ирцийн бүртгэлийг нийлүүлж байж цагийн тооцоо гардаг байгаа. Мөн Г.а менежер нь 6-нд аймгийн төв рүү бага ангийн багш нар сургалтад оролцохоор болсон байдаг тул Л.*******гэ багш аймгийн төв рүү хүн тээвэрлэж явах байсан учраас тухайн багш нартай төлбөр мөнгийг нь өгөөд аймгийн төв рүү дайгдаж явсан талаар мэдүүлсэн байдаг. Эндээс юу гэж харагдаж байгаа вэ? Гэвэл 06, 07, 08-ны өдрүүд нь ажлын өдөр байсан гэтэл Л.*******гэ нь Фэйсбүүк дээр Дөрвөлжин сумын групп дээр байнга Завхан аймаг руу хүн ачиж явна гэсэн зарыг тавиад байдаг. ******* захирал ажилчдын цагийг давхар бүртгэдэг гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, ирцийн бүртгэлээр Л.*******гэ нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хангалттай нотлогддог. Л.*******гэ болон сургуулийн захирлын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй бол ноцтой зөрчилд тооцохоор тухайлан заасан байдаг. Иймд энэ үндэслэлээр мөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээг байгуулчхаад *******гэ нь гарын үсэг зураагүй биш гэхэд нь манай талаас шинжлүүлэхэд *******гийн гарын үсэг мөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Ёс зүйн хорооны тэмдэглэл хууль бус гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тэмдэглэл нь захирлын шийдвэрийн үндэслэл биш юм. Захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл нь гурвалсан хурлын тэмдэглэл түүн дээр үндэслэж гарсан ёс зүйн хорооны дүгнэлт, ажил тасалсан зэрэг ноцтой зөрчлийг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ хүн нь удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа гомдол тайлбарыг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байдаг. Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай тушаал нь хуульд нийцсэн тушаал байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанаас үүдэлтэй тушаал гарсан байдаг. Ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээгээр 2 ба түүнээс дээш өдөр ажлаа тасалсан байдаг. Энэ нь багш ажилтны цагийн бүртгэлийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Уг нэхэмжлэгч нь хүүхдийг зодож айлган эрхэд нь халдаад байдаг. Энэ үйлдэл нь удаа дараа болсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь багш хүний хувьд уг үйлдлээ хэзээ ч засдаггүй. 2019 оны 12 дугаар сарын 24-нд 9а анги эцэг эхийн хурал хийсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 25-нд Аймгийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газарт Л.*******гэ, Б. нарт холбоотой хүүхдийн эрхэд халдаад байгаа талаар гомдол ирсэн байдаг. Энэ талаар Аймгийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газраас Дөрвөлжин сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9а ангийн эцэг эх, сурагч, багш ажилчдын гурвалсан хурал болсон. Энэ хурал дээр Л.*******гэ ярихдаа уржигдар жижүүр багш байсан юм. , Отгонбаатар гэх 2 хүүхэд хоцорч орж ирсэн гэдэг. ийг цохисон талаар ээж нь болох гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. нь 2019 оны 12 дугаар сарын 25-нд Аймгийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газрын утсанд мэдээлэл өгсөн байсныг Л.*******гэ багш өөрөө хөөцөлдөж явж байгаад бүртгэл дэвтрээс харсан нь анхан шатны шүүх хурал дээр ярьдаг. ийн ээж нь мэдүүлэгтээ ...манай хүүхдийн цээж нь хөхөрсөн байсан, яагаад хөхөрсөн юм бэ? гэж асуухад. Хичээлээс хоцроод орсон чинь биеийн тамирын багш нийгмийн ажилтны өрөөнд оруулж байгаад шалны модоор цээж рүү цохисон, бөгс рүү 2 удаа өшиглөсөн... гэж ярьсан байдаг. Энэ үйлдэл нь багш хүнд байж боломгүй ноцтой ёс зүйн зөрчил юм. Ёс зүйн зөвлөл хуралдаад багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан байна гэж үзэж дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэж сургуулийн захирал Б/06 тушаалыг гаргасан. Гэрээний гол үндэслэлийг дурдаагүй байна гээд байгаа. Гэтэл Л.*******гэ багшийн хувьд 10 жилийн хугацаанд Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилсан байдаг. Энэ хугацаанд албан тушаалын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч батлуулж байсан байдаг. Тийм учраас гэрээний нөхцөлийг талууд тохиролцсон гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 9а ангийнхныг биеийн тамирын хичээл орохдоо 40 минут зогсоосноос болж 1 хүүхэд ухаан алдсан байдаг. Гэтэл тухайн хүүхдийн биеийн байдал ямар ч байж болно. Цагийн бүртгэлийг шүүхэд материал өгснөөс хойш нөхөж хийсэн зүйл огт байхгүй байдаг. Тухайн сарын ирцийн тэмдэглэл дээр ямар ч засвар ороогүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ. 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын нийгмийн даатгалын дэвтэрт орлогын албан татварыг хуульд заасан журмын дагуу суутгах, төлүүлэх тухай Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан Л.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

Ажил олгогч тухайн сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан Л.*******гийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгожээ. 

Тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа багш Л.*******эг нь хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй 9.3.14-д Ёс зүйн зөрчлийг гаргасан нь сургуулийн дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэжээ. 

Нэхэмжлэгч Л.*******эг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байх хугацаандаа сурагчидыг хэл амаар доромжилсон, дарамталсан, зодсон, 40 гаруй минут удаан зогсоож зүй бусаар харьцсан, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш удаа ажил тасалсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн эцэг, эх, багш сурагчдын гурвалсан хурлын тэмдэглэл, тус сургуулийн дэргэдэх Ес зүйн зөвлөл-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, багш ажилчдын цагийн бүртгэл, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч., Ц., Б.үү, Я., О., Н., С., Б., Б., Д.аа нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. 

Л.*******гийн гаргасан үйлдэл нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан багшийн ёс зүйн хэм хэмжээ, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1 дэх хэсэг, 3.1.3 дахь хэсэг, 3.1.7 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл тул Л.*******эг нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тус сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.14 дэх хэсэгт ноцтой зөрчилд тооцож, ажлаас шууд халахаар ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцжээ. 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Л.*******гийн гаргасан зөрчлийн шинж чанар, хир хэмжээ, ажилтны хувийн байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР