| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2020/00265/и |
| Дугаар | 34 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 34
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Х.Камел/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 13,000,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 сарын 11-ны өдөр Х.Камел нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ миний эзэмшлийн улсын дугаартай Lexus 200маркийн машиныг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн 80%-ийг гэмтээсэн. Камелийн энэ хэргийн улмаас тухайн үед иргэд болон зорчигчид гэмтэл учраагүй болохоор зөрчлийн хэрэг гэж шийдвэрлэн 450.000 төгрөгөөр торгож нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулж хэргийг хааж шийдвэрлэсэн. Х.Камел нь ******* аймгийн ******* сумын үнэлгээний комисс 23 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч 10.000.000 төгрөг төлж өгөөд санал гомдолгүй гээд хэлээд өгөөрэй би хохиролыг төлж барагдуулна гэж хэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаанд мөнгөө өгч хохиролгүй болгохгүй утсаа авахгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрч болно гэхэд эвлэрэхгүй өнөөдрийг хүрлээ. Би сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө давхар хохирч байна. Одоо машины үнэ өртөг өссөн.Одоо би машинаа ачиж хот оруулж засварт өгөх гэхэд тээврийн зардал нэмэгдсэн хэцүү байна.Машины асаалтын систем болон урд тэнхлэг нь гэмтээд засах боломжгүй болчихсон акумлятор тавиад ч асахгүй байгаа. ХХК-ны үнэлгээ үнэн зөв гарсан гэж бодож байна. Машин өөрөө Япон улсад оношлогоонд орсон гаалиар орж ирсэн машин гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа.Цагдаа төрийн байгууллагад ажилладаг гэдгээрээ ийм байх ёстой юу. Иймд миний хохиролыг барагдуулж 13.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй танилцсан. Өнгөрсөн жилийн 9 сард анх ХХК ирж үнэлгээ гаргасан.Тухайн үед оношлогооны шинжээч дуудаж ирээд дүгнэлт гаргуулсан. Анх би уучлалт гуйсан. Нэхэмжлэгчийн дансанд 10.000.000 төгрөг орсон байгаа. Машины эвдрэлийг төлнө гэсэн хуулийн заалт байдаг машины үнийг төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Анх бид хоёр 10.000.000 төгрөг өгөөд уг машиныг зараад мөнгийг нь өгөх үлдэгдэлийг төлөх гэдэг байдлаар тохиролцсон. Машинаас хүүхэд нь ирээд эд ангиас нь тайлж аваад явна гэснээс болж бид хоёр маргаж эхлээд өнөөдрийг хүрч байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шанаа, керлан гээд нэг эд ангийг 2 болгож бичсэн байх жишээтэй. Одоо би 10.000.000 төгрөгний хүү 1.060.000 төгрөг, тагны үнэ 45.000 төгрөг, зүүн гэрэл 800.000 төгрөг гэж бичсэн байна эдгээрийг хасаж тооцоод хохиролыг төлнө.Би ХХК-ны дүгнэлттэй танилцсан гэжээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Камелээс 13.116.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Камелээс 223530 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Миний бие нэхэмжлэгчид дахиад 13,116,000 төгрөг төлөх ёстой юу эсвэл өмнөх өгсөн мөнгөө хасаад үлдэгдэлийг нь төлөх эсэх нь тодорхой бус энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Шүүх нь миний хүсэлтээр улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлуулахаар шинжээч томилж 1735 дугаартай дүгнэлт гаргуулсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй эд ангиудад үнэлгээ гаргасан ХХК-ний үнэлгээчид нь техникийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй эп ангиудыг зориуд бусаар эвдэрсэн эд ангийн жагсаалтад оруулан үнэлсэнийг шүүх үндэслэж тэрхүү үнэлгээний дүн болох 13,116,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.Камелээс өөрийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Камел нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээг хуулийн дагуу үнэлгээний компаниар гаргуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Анхан шатны шүүх “” ХХК-ийн гаргасан үнэлгээ 13,116,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргажээ. ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Х.Камел нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h маркийн тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн 7 дугаар талд “78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h маркийн тээврийн хэрэгсэл нь 80 хувийн гэмтэлтэй 23 саяд үнэлэв” гэх ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт хэрэгт авагджээ.
Хариуцагч үнэлгээгээр тогтоогдсон 23,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг тухайн үед төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч үлдэгдэл 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч “******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хариуцагч Х.Камелийн хүсэлтээр үнэлгээний зөвшөөрөлтэй компаниар “” ХХК-ийг шүүх энэ хэрэгт хохирлын үнэлгээ гаргуулахаар томилсон бөгөөд тус компани нь “Lexus HS 250h маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тооцохын тулд нүдэнд үл үзэгдэх хөдөлгүүрүүд болон явах эд ангийн гэмтлийг мэргэжлийн оношилгооны байгууллагаар оношлуулах шаардлагатай” гэж үзсэний дагуу шүүх шинжээч томилж 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр 1735 дугаартай шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарчээ. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гарсан бөгөөд нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн эзэмшлийн 78-95ХОА улсын дугаартай Lexus HS 250h маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 13,116,000 төгрөгөөр тогтоосон байна.
Гэтэл шүүх энэхүү 13,116,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хариуцагчийн урьд өгсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Х.Камелийн “шүүхийн шийдвэрт урьд өгсөн мөнгийг хасаж үлдэгдлийг нь төлөх, эсхүл дахиад нэмж 13,116,000 төгрөг төлөх эсэх нь тодорхойгүй байна” гэх гомдол үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.
Харин хариуцагчийн “ ХХК-ийн үнэлгээчид нь техникийн шинжээчийн дүгнэлтэнд тусгаагүй эд ангиудыг зориуд эвдэрсэн эд ангийн жагсаалтанд оруулан үнэлсэн” гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтын хүснэгт дотор 3 дахь хэсэгт Хойд их гэрлүүд хагарч гэмтэл талаар тусгасан байх бөгөөд мөн 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр 1735 дугаартай шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар талд “Зүүн хойд гэрлийн хажуу дээд талд 3,8 см хэмжээтэй босоо чиглэлд цуурч хагарсан гэмтэлтэй. Уг гэмтлийн зах ирмэг тэгш биш, хагарсан хэсгийн завсар зайгаар өнгөц шороо мэт зүйлээр бохирлогдсон.” мөн “Арын бамбайн булан хэсэгт 19х24 см хэмжээтэй хонхойж, 60х45 см хэмжээтэй хэсэгт зурагдаж будаг нь халцарсан гэмтэлтэй, булангийн доороос дээш босоо чиглэлд 10 см цуурч хагарсан гэмтэлтэй” гэж тус тус тусгасан, хэргийн 54 дүгээр талд авагдсан фото зургаас харахад хойд буфер хонхойж будаг нь халцарч гэмтсэн гэмтэл илэрхий харагдаж байх тул зүүн хойд их гэрэл, хойд буфер зэрэг эд зүйлийн солихоор тусгасан “” ХХК-ийн үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Камелийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Камелийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,530 төгрөгийг Х. буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “ 13,116,000 төгрөг гаргуулан” гэснийг “3,116,000 төгрөг гаргуулан” гэж өөрчлөн
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Х.Камелээс улсын тэмдэгтийн хураамжид 223,530 төгрөгийг гаргуулан” гэснийг “...хариуцагч Х.Камелээс улсын тэмдэгтийн хураамжид 64806 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Х. буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР