Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00353

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00353

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан

2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулсан Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Бид шилжүүлэх,

2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Бид буцаан шилжүүлэх,

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, У, Х гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай 5000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд буцаан шилжүүлэх,

Хариуцагч Б.Б, Э.У нарт холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Б, Э.У нарын хооронд байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах-худалдан авах-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, А.Э, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 1987 онд ОХУ-д суралцахаар явж тэндээ 15 жилийн турш сурч, ажиллаж, амьдарсан. Гэр бүлийн хамт ажиллаж олсон мөнгөөрөө бизнес эрхлэхээр төрсөн ах Б.Бд итгэн мөнгө шилжүүлж 2000 онд Б ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч компаниа байгуулсан. Тухайн үед уг обьектыг 100 хувь өөрийн мөнгөөр худалдан авсан боловч намайг эзгүйд ах Б.Б өөртөө хувьцааны 40 хувь, надад 60 %-ийг эзэмшүүлэхээр бүртгүүлсэн байсныг би сүүлд Монголд ирснийхээ дараа мэдсэн. Үүнээс хойш компанийн 40 хувийн хувьцааг надад шилжүүлж өгөлгүй явсаар 2006 онд 100 хувь шилжүүлж өгсөн. Гэтэл 2011 онд компанийн эрхийг буцаагаад ахдаа шилжүүлээд өгөөч орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад өөртөө шилжүүлж авсан. Энэ үед миний гарын үсгийг дуурайн зурж эрхийг шилжүүлж авсныг би сүүлд мэдсэн. Ингээд үүнээс хойш миний нэр дээр шилжүүлэлгүй явсаар бидний дунд үл ойлголцол үүссэн. Б ХХК-ийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-ний дагуу шилжүүлж авсан байсан. Миний бие 2015 оноос хойш түүнийг компанийн эрхийг буцааж надад шилжүүлж өгөхийг гуйж, шаардаж ирсэн боловч эцэс сүүлдээ хэрүүл маргаан болдог болсон юм. Ингээд 2017 оны 10 сард дээрх шалтгааны улмаас Б.Б намайг зодож хөнгөн гэмтэл учруулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцон торгох ял оногдуулсан.

2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Б нь надад мэдэгдэлгүйгээр Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмших гэрээг миний зөвшөөрөлгүйгээр байгуулж, миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж шийдвэр гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг миний бие ОӨУБГХЭБГ-аас ирүүлсэн манай компанийн архивын хуулбараас олж мэдлээ. Мөн Б ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгөтэй холбоотой хэргийг шүүхэр хянан шийдвэрлүүлж байх явцад буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Б манай компанийн 40 хувийн хувьцааг өөр этгээдэд буюу Э.Уд шилжүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нь Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн байдаг ба энэхүү гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Б ХХК нь 2000 оноос хойш Баянзүрх дүүргийн 00 р хороо У Х гудамж 7 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 5000 м.кв талбайтай объектод ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Энэхүү обьект нь анхнаасаа хувь хүний өмч байсан бөгөөд 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч миний бие дангаар өмчилдөг байсан юм. Иймд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон тул хүчингүйд тооцуулж, уг обьектийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжсэн Б ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцаанд ногдох эрх болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У Х гудамж, 7 дугаар гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Бийн өмчлөлд буцаан шилжүүлэх шаардлагын тухайд:

Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-ээр Б.Б нь компанийн нийт гаргасан хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцааг Б.Бд бэлэглэж, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр хувьцааны эзэмших эрхийг шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч Б.Б нь өөрийгөө Б ХХК-ийн 100 хувийн эзэмшигч гэж бодож байсан. Гэвч хариуцагч Б.Б нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээ-ээр 40 хувийн хувьцааг хуурамч гарын үсэг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг хожим мэдсэн. Энэ үед хариуцагч Б.Б нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээ-ээр хуурамч гарын үсэг ашиглан 40 хувийн хувьцааг, 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний дагуу 60 хувийн хувьцааг шилжүүлэн авсан буюу Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байсан.

Нэхэмжлэгч Б.Б 2007-2011 онд Өвөрхангай аймгийн Өлөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдад нийт 3 алтны уурхай зэрэг ажиллуулдаг байсан тул Б ХХК-ийн дотоод ажилд оролцох боломжгүй байсан тул өөрийн ах Б.Бд Б ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж, ашиг орлогыг түүний мэдэлд үлдээх зэргээр тус дэм болгож хувьцаанаас гадна үл хөдлөх хөрөнгийг хүртэл шилжүүлсэн. Б.Б Б ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 р хороо, У Х гудамж, 0-р гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Бд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний дагуу бэлэглэсэн юм. Дээрх эд хөрөнгө нь анх 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бийн нэр дээр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байсан. Гэтэл бэлэг хүлээн авагч Б.Б нь хуурамч гарын үсэг ашиглан, хувьцааны эрхийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн бэлэглэгчийг ноцтой гомдоож, түүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь дээрх хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардах эрх үүссэн гэж үзэж байна.

Тодруулбал, Б.Б нь Б ХХК-ийн байранд Б.Бтой хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, улмаар Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож шалгагдан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Хариуцагч Б.Бгийн дээрх үйлдлүүд нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 208.1.2 дахь хэсэгт заассны дагуу Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ мөн гэрээг үндэслэн байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож уг гэрээний дагуу Б.Бд шилжүүлсэн Б ХХК-ийн 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцааг Б.Бямдоржийн нэр дээр буцаан шилжүүлэх, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 00 р хороо, У Х гудамж, 0-р гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү.

2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухайд: 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмших тухай гэрээ болон 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан тоотоор Б.Б нь Б.Бийн Б ХХК-ийн эзэмшлийн 40 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг өөртөө шилжүүлсэн авсан байх ба тус гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн мэдээлэлд 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б бүртгэгджээ. Гэтэл Б.Б нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэлгүй, хувьцаа эзэмших гэрээ байгуулж, Б ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар нэхэмжлэгч хожим мэдсэн. Дээрх 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээнд А талыг төлөөлж гэх хэсэгт нэхэмжлэгч Б.Б гарын үсэг зураагүй, Б.Б нь хувьцаа шилжүүлэх талаар хүсэл зориг илэрхийлээгүй болно. Энэ талаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5682 дугаар шинжээчийн дүгнэлт гарч 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ гэх баримт дахь гарын үсэг нь Б.Бийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж тогтоосон болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хувьцаа эзэмшигч Б.Бийн зөвшөөрөлгүйгээр Хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээ байгуулан хувьцааны эрхийг шилжүүлсэн авсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Иймд Б ХХК-ийн үүсгэн байгуулагч, Б.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн дагуу шилжсэн Б ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 40 хувь буюу 4 000 000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг Б.Бийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү.

Тодруулах нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээ" болон 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжсэн нийт Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бямдоржийн нэр дээр шилжүүлж өгнө үү.

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухайд:

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр Б.Б нь Б ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 40 хувь буюу 4,000,000 төгрөгт ногдох хувьцааг Э.Уд шилжүүлж, хуулийн этгээдийн мэдээлэлд Э.У 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ. Хариуцагч Б.Б нь түүнд холбогдох Б ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдсээр байж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хувьцааг Э.Уд худалдаж, нэхэмжлэгчийг хохироосон. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Б ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Б.Бд даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч Б.Б уг захирамжийг санаатайгаар зөрчиж, хувьцаа худалдах авах гэрээг Э.Утай байгуулжээ. Хариуцагч Б.Б нь Б ХХК-ийн хувьцааг эзэмших хууль зүйн үндэслэл бүрдээгүй ба холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хэлцлийн дагуу шилжсэн Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг Э.У нь эзэмших эрхгүй болно. Иймд Б.Б, Э.У нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б, Э.У нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Би 2000 онд Ц.Гөөс Х ХХК-ийн эзэмшиж буй газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Б ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байна. Уг компанийг анх байгуулах үед хувьцааны 60 %-ийг Б.Б, 40 %-ийг Б.Б би эзэмшихээр дүрмийг баталсан. Тухайн үед би дүү Б.Бтой нийлэн Орос-Монголын хооронд наймаа хийдэг байсан тул дүүтэйгээ хамтраад өөр төрлийн бизнес хийхийн тулд түүнийг хувьцаа эзэмшигч болгосон юм. Үүний дараа 2005 онд дүү Б.Б уул уурхайн бизнест ормоор байна, алт ухвал их ашигтай юм байна, ингэхийн тулд ковш, эксковатор худалдаж авах хэрэгтэй байна, та хувьцаагаа над руу шилжүүлээд өгчих тэгээд би банкнаас зээл авъя гэж хэлж гуйсны дагуу 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг Б.Бид шилжүүлсэн. Ингээд зээл авч үйл ажиллагаа нь амжилттай болсон тул 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 40 хувийн хувьцааг Б.Боос Б.Б над руу буцаан шилжүүлсэн юм.

Харин 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б нь өөрийн эзэмшиж буй 60 хувийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Уг бэлэглэлийн гэрээний зорилго нь 2010 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Э ХХК-ийг үүсгэн байгуулж, би өөрийн эзэмшдэг машинаа заран үйлдвэрийн байшинг нь барьж өгсөн ба тус компанийг Б.Б удирдаж ажиллахаар болсон юм. Ийнхүү дүү Б.Бдоо шинээр компани байгуулж өгч, үйлдвэрийн байр авч барьж өгсөн тул түүний хариу болгон дүү Б.Б нь та одоо Б ХХК-аа өөрөө хариуцаад яв, ингээд та бид хоёрын хооронд ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй болсон гэж хувьцаагаа шилжүүлсэн байдаг. Харин хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь дүү Б.Б нь ах дүү нарын хооронд худалдах гэрээ байгуулах муухай, бэлэглэлээр шилжүүлчихье, дараа нь хувьцаа худалдсан татвар болохгүй амар гэж хэлсний дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг.

Б ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд: 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг Б.Бид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн байсан бөгөөд Б.Б нь зээлээ авсан тул миний өмнө нь эзэмшиж байсан 40 хувийн хувьцааг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу буцаан шилжүүлсэн юм. Гэтэл шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа хуурамч байсныг одоо олж мэдлээ хэмээн мэдэн будилж илт худал тайлбар гаргаж байна. Одоо л мэдэж байгаа юм бол 2011 онд 60 хувийн хувьцааг шилжүүлж 100 хувийн эзэмшлийг надад хүлээлгэн өгөхдөө өмнө шилжүүлсэн 40 %-ийг мэдэж байсан, мөн цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2007 онд Б.Б ахад компаниа даатгаж үлдээсэн гэж хэлсэнтэй зөрчилдөж байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайд:

Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б ХХК-ний 40 хувийн хувьцааг Э.Уд худалдсан. Б.Боос шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 60 хувийн хувьцаагаа буцаан өгөхийг шаардсан байсан бөгөөд үлдсэн 40 хувьд хамааралгүй тул 40 хувийн хувьцаагаа иргэн Э.Уд шилжүүлсэн юм. Гэтэл сүүлд хувьцаа шилжсэний дараа Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Э.Утай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм. Иймд Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Б нь тухайн үед ОХУ-д оюутан байсан бөгөөд миний явуулсан тарваган шубийг зарж борлуулаад мөнгийг нь эргэлтийн маягаар надад явуулж, би дээрхийн адил эргэлтэнд оруулж, гарсан зардлын тооцоог тухай бүр үнэн зөвөөр хамтран хийдэг байлаа.

Харин бид хоёрын бизнесийн дундын орлогоос миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгөнд, засвар үйлчилгээнд зориулж 10 орчим сая төгрөг зарцуулсан нь үнэн. Тухайн мөнгийг Хаш Хүнс Трейд ХХК-д 10 сая төгрөгөөр объект зарсан ба 2001 оноос өнөөг хүртэл миний объектоос засвар хийсэн мөнгөө хэд нугалаад олж авсан. Миний бие 2000 оны 12 дугаар сарын 08-нд УБЭ 15-47 улсын дугаартай 1992 онд японд үйлдвэрлэгдсэн тоёота карина авто машинаа 6 сая, 1998 онд үйлдвэрлэгдсэн УБМ 00-00 дугаартай уаз поргон автомашинаа 4 сая төгрөгөөр тус тус үнэлэн нийт 10 сая төгрөгийн дүрмийн сантайг, 10,000 нэгж хувьцаа бүхий Б ХХК-ийг анх байгуулсан юм. Ингэхдээ 40 хувийн хувьцааг өөртөө, Бид түүнийг Орост байхад нь гарын үсгийг өмнөөс нь төлөөлөн зурж 60 хувийн хувьцаагаа бэлэг болгон өгч компаниа байгуулсан. Учир нь үслэг эдлэлийн хамтын бизнесийн хөрөнгөөр худалдан авсан пургон авто машинаа Б ХХК-ийн хөрөнгөнд үнэлүүлсэн байсан ба цаашид компанидаа идэвхитэй ажиллуулах гэсэндээ, урам зориг өгөх үүднээс 60 хувь хувьцаагаа өгч ахын хувьд нинжин сэтгэл гаргаж байсан юм.

Миний бие дээрх үслэг эдлэлийн бизнесийг хийж эхлэхээс бүүр өмнө нь 1990 оноос Орос Хятадын хооронд ганзагын наймаа, улмаар авто машины ченж, 8 шарга дээр валютийн ченж гэх мэт бизнесийг эрхэлдэг байсан. Үүнээс олж хуримтлуулсан ашгаасаа иргэн Ц.Гөөс Х ХХК-ийн эзэмшилтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдпөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авсан. Миний бие иргэн Гатөмөрт 5 сая төгрөгийг бэлэн зээлдүүлснээр бидний хооронд өр авлагын тооцоо үүссэн юм.

Улмаар 1999 оны 3-р сард Гтэй урдны өр авлагын тооцоог хийе гэтэл 4-5 сар хүлээчих гээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдсэн Дээд Сургуулийн баруун талд байрлах одоо маргаад буй энэ объектийг үзүүлэн дэнчинд тавиад нэмж 5 сая төгрөг хүүтэй нь дахин зээлж авсан. Өгч чадахгүйд хүрвэл энэ объектийг аваарай гэснээр бид тохиролцсон. Сүүлдээ зээлдсэн хүү мөнгөө өгч чадахгүйд хүрсэн учраас би унаж байсан жиип машинаа 5,000,000 төгрөгт бодон Гт нэмэн өгч, дээр нь миний хадам аавтай урд өмнөх тооцоог оруулаад нийт 18 сая төгрөгөөр дээрх объектийг газрын хамтаар худалдан авсан билээ. Анхан шатны шүүх үүний үнэн зөвийг тогтоолгүй худалдах худалдан авсан гэрээн дээр Бийнх гэх ганц үсэг ч байхгүй, ямар ч үндэслэлгүй байхад 100 хувь энэ хүний өмч хөрөнгө мөн гээд үзээд байгааг би одоо ч ойлгохгүй байна.

Б нь 2006 онд алтны уурхай нээж ажиллуулмаар байна дэнчинд тавих мөнгө болон тоног төхөөрөмж авах мөнгө хэрэгтэй байна гэснээр миний эзэмшлийн Б ХХК-ийн 40 хувь болон миний өөрийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж хөрөнгө босгохын тулд бэлэглэлийн гэрээгээр өөртөө шилжүүлж авсан. 2011 онд байр авах шалтгаар өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлж авсан. Тухайн үед хувь иргэний нэр дээр газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ гардаггүй байсан тул, би өөрөө компанийн цор ганц үүсгэн байгуулагч захирал, өмчийн эзэн байсан учраас ашиглах, эзэмших гэрчилгээнүүдээ Б компанийнхаа нэр дээр авч байсан юм. Зөвхөн компанийн нэр дээр гэрчилгээг авснаас бус Б ХХК-ийн үндсэн хөрөнгөнд хэзээ ч бүртгүүлж байгаагүй болно. Тийм ч учраас өнөөг хүртэл Б ХХК-ийн хөрөнгөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй анх компани байгуулж байсан үеийн 10 сая төгрөгийн дүрмийн сан хэвээр байгаа болно. Ингээд 2001 оны 05 дугаар сарын 10-нд Б ХХК-ийн нэр дээр 3018/0050 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 00 р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5140 ам дөрвөлжин метр газрын гэрчилгээг 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр модон эдлэл үйлдвэрлэл эрхлэхээр ашиглах, ашиглалтын гэрчилгээг, улмаар 2005 оны 08 дугаар сарын 26-ны Нийслэлийн засаг даргын захирамжаар 2005 оны 09 дүгээр сарын 15-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч байлаа. 2006 онд Б нь алтны уурхай нээе та туслаач гээд байхаар нь 2006 оны 03 дугаар сарын 22-нд компанийн 40 хувийн хувьцаагаа, зээл удаашраад байна барьцаа хөрөнгө хэрэг болоод гэхээр нь 2006 оын 11 дүгээр сарын 20-нд үл хөдлөх хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2007 оны 10 дугаар сарын 08-нд Б нь мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд уурхай хаагдах гээд байна, та миний өмнөөс гарын үсэг зурж 40 хувь хувьцааг өөр дээрээ шилжүүлж байгаад компанийхаа гэрчилгээнд ашигт малтмал хайгуулын нэмэлт өөрчлөлт яаралтай хийлгээд явуул, би хот явах ямар ч боломжгүй байна гэсэн. Тэгээд би 40 хувь хувьцааг буцаан өөр дээрээ шилжүүлж улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, бүх баримт дээр гарын үсгийг төлөөлөн зурж улсын бүртгэлийн гэрчилгээ дээр ашигт малтмалын нэмэлт өөрчлөлт оруулан уурхайг нь хэвийн ажиллагаагаар хангаж байсан. Хэрэв энэ гарын үсгийг төлөөлж зурсан явдал нь хуурамч юм бол анх 2000 онд Бийг ОХУ-д байхад 60 хувийн хувьцаа эзэмшүүлэн гарын үсгийг нь өмнөөс нь төлөөлөн зурж Б ХХК-ы хувьцаа эзэмшигч болгосон явдал нь бас хуурамч болж энэ хүн хувьцаа эзэмших эрхгүй болох ёстой учир 2000 оны 12 дугаар сарын 08-ны компани үүсгэн байгуулах гарын үсгийг баталгаажуулах хүсэлт гаргаж байна. 2011 оны 01 дүгээр сарын 22-ны бэлэглэлийн гэрээ мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 00 р хороо Улаан-Хуаран Х гудамж 7 тоотод байрлалтай 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Б авна гэж үзэж байгаа бол 2006 оны 03 дугаар сарын 22-ны Б ХХК-ийн 40 хувийн хувьцааны болон 2006 оны 11 дүгээр сарын 20-ны үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгуулахыг хүсэж байна.

Б ХХК нь 10 сая төгрөгийн дүрмийн сантай, 10,000 нэгж хувьцаа болох 2 машины хөрөнгөтэй компани юм. Харин маргаан гараад буй Баянзүрх дүүргийн 00 р хороо Улаан-Хуаран Х гудамж 7 тоотод байрлалтай 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө объект нь цор ганц иргэн Б миний өмч хөрөнгө гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар нотолно. Иймд дээрх 2 төрлийн өмч хөрөнгө нь хоёр өөр эзэнтэй гэдгийг ялгаж салгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

Б миний болон Б ХХК-ийн хөрөнгө нь тус тусдаа учраас үл хөдлөх хөрөнгө болон хувьцаа нь тус тусдаа шилжигдээд байгаа. Б.Б нь тус маргаан гараад буй объект газрыг худалдаж аваагүй, эзэмшиж байгаагүй мөртлөө Б ХХК-ийн 60 хувь эзэмшил болон бэлэглэлийн гэрээг далимдуулан 100 хувь өөрийн болгож авах гээд байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Энэ объект газар нь анхнаасаа дан ганц Б миний өмчлөлд байсан бөгөөд анхны гэрчилгээ ч миний нэр дээр гарсан. Ямар ч нотлох баримтгүй, энэ хүний өргөдлийг үндэслэн Б миний объектийг бүтэн 3 жил 69.1 гэх захирамжаар битүүмжилж, дээр нь энэ хүн обьект доторх газруудын түрээслэн иргэн намайг өчнөөн сая төгрөгөөр хохироож байгааг ойлгохгүй байна, хэргийг үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б /ЙС69062911/, хариуцагч Б.Б /ХД65030172/ нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 02 тоот Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ, мөн 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, мөн хариуцагч Б.Б, Э.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Б, Э.У /УД79050504/ нарын өмчлөлд бүртгэлтэй Б ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч Б.Б, Э.У болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У, Х гудамж 7-д оршин байх, үйлчилгээний зориулалт бүхий 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч Б.Б болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бийн төлсөн 391,750 төгрөг, хариуцагч Б.Бгийн төлсөн 248,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгаас 321,550 төгрөг, хариуцагч Э.Угаас 70,200 төгрөг нөхөн гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгож шийдвэрлэсэн байна.  

6. Хариуцагч Э.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Би Б.Бтай гэрээ хийхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн гэрээ хийсэн. Иргэний хуульд улсын бүртгэл үнэн зөв гэж заасан нь гэрээ хийх үндэслэл болсон. Нэгэнт миний эрхийг хүчингүй болгож байгаа бол эрхийг худалдсан, худалдан авсан хэлцэл хүчингүй болж, харилцан буцаагда зохицуулалт үйлчилнэ. Дээрх үйлдэл тус бүрт өөр өөр хуулийн зүйл заалтаар зохицуулагдах байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь шаардлага хангаагүй тухайд: Б нь 2018.01 30-ны өдрийн нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлагадаа би ОХУ-д сурч байхдаа мөнгө цуглуулж Б ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, дээрх компанийг байгуулсан. 2011 онд ххк-н эрхийг буцааж шилжүүлж авахдаа миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх аргаар компанийн эрхийг шилжүүлж авсныг би сүүлд мэдсэн, 2018 оны 7 дугаар сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2011 оны 03 дугаар сарын 23-нд хариуцагч Б.Б нь надаас зөвшөөрөл авалгүй, надад мэдэгдэлгүйгээр, миний гарын үсгийг хуурамчаар зурж дээрх объектыг өөртөө шилжүүлсэн байсныг би шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсны дараа олж мэдлээ гэж, мөн 2021 оны 05 дугаар сарын 13-ны тодотгосон нэхэмжлэлдээ ..2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бгийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. Бэлэг хүлээн авагч Б.Б нь хуурамч гарын үсэг ашиглан хувьцааны эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж.. гэж хувьцаа шилжүүлсэн гэрээ юм уу, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн гэрээг хэлээд байгаа нь үл мэдэгдэх салаа утга бүхий мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэлдээ Б ХХК-г анх худалдаж авсан гэж мэдүүлдэг боловч энэ нь нотлогддоггүй. Нэхэмжлэл нь анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг үндэслэн авч хэлэлцсэн нь шүүх өөрөө хуулиа зөрчсөн. мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаас авч үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2007 оны 10 дугаар сарын 08-ны хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан.

Шүүх гэрчийн мэдүүлгийг зөв үнэлж дүгнээгүй. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн компанийн 40%-н хувьцаа худалдах, худалдан авах гэрээг яаж шийдсэн тухай тодорхойлоогүй ба энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй юм. 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.8, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т заасныг үндэслэн Б Б нар нь хүчин төгөлдөр хэлцэл хийсэн бөгөөд, уг хэлцлийг үндэслэн Б нь 2018 оны 03 дугаар сарын 30-нд Утай худалдан авах гэрээ хийсэн. Шүүх ч Б.Баянбатын шүүх хуралд өгсөн мэдүүлгийг ямар нэгэн байдлаар тусган авч хэрэгт холбоотой эсэх талыг авч үзэлгүй орхигдуулсан. Иргэний хуулийн итгэл хамгаалах зарчмыг шүүх зөрчсөн. Иргэний хуульд байдаг итгэл хамгаалах зарчмыг шүүх санаатай зөрчсөн. Б.Б нь хуулийн дагуу захиран зарцуулах эрхтэй байсан учир, үүнд итгэн Э.У худалдан авах гэрээ хийн мөнгөө шилжүүлсэн. Гэтэл шүүх энэ итгэлийг хамгаалах үүргээ биелүүлээгүй эсрэгээр нь шийдсэн. Б У нар нь мэдээгүй байхад, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байна гэж шүүх дүгнэсэн. Захирамжийг гардаж аваагүй, энэ тухай мэдээгүй байхдаа Б У нарын дунд 40%-н хувьцаа шилжүүлэх худалдан авах гэрээ хийгдсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн анхны шаардлага нь 60%-тай холбоотой байсан ба 40%-н хувьцааны талаар маргаагүй байсан. Захиран зарцуулахыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар гардан авсан байдаг. Шүүх Э.Угийн өмчлөх эрхийг илтэд ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг Э.У мэдэх ямар ч боломжгүй байсан. Э.У нь шударга өмчлөгч гэдгийг шүүх тогтоогоогүй.

Шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдан авах гэрээг, яагаад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнээ нотолдоггүй, тайлбарладаггүй, шүүх хуралдаан дээр авч хэлэлцдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэхдээ ноцтой гомдоосон нь нотлогдохгүй учир Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2 дахь хэсэгт зааснаар шийдэх боломжгүй, бэлэглэлийн гэрээний хэлбэр ашиглан хийсэн хэлцэл юм гэж дүгнээд, хэлцлийг яаж зөрчсөн үндэслэлийг тайлбарлаж, ногтлолгүйгээр хувьцаа, хөрөнгийг Б.Бид 100% шилжүүлж шийдсэн. Анх шүүх хэргийг авч хэлэлцэхдээ 2011 оны хувьцаа болон эд хөрөнгө шилжүүлэх бэлэглэлийн гэрээг иргэн Б Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл байна гэж авч үзсэн. Гэтэл одоо уг үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн мөртлөө Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүх 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 40%-н хувьцаа эзэмших гэрээ нь яагаад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэлийн энэ хэсгийг хянан шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2 гэсэн заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй, шүүгч тэгж дүгнэдэг. Ямар үндэслэлээр 2011 онд шилжүүлж авсан ХХК-ийн 60%-н хувьцаа, үл хөдлөх хөрөнгө Бид буцаад очих үндэслэл байна гэж шүүх үзэв? Энэ нь хуульд нийцэхгүй байна. Компани болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ 2000 онд үүсгэн байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан авснаас хойших бүх баримтыг судалж, нотолж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүх хурал 15 цаг 10 минутын орчим түр завсарлаад 18 цаг 10 минутын орчим шүүгч орж ирж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн тогтоолыг танилцуулдаг. Энэ бүтэн 3 цаг гарангийн хугацаанд шүүх хурлыг тасралтгүй явуулна гэсэн заалтыг зөрчсөн. 2011 оны 2ш бэлэглэлийн гэрээг, гэрээ биш хэлцэл гэж дүгнэж үзсэн. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт зааснаар 2011 онд хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, хувьцаа, эд хөрөнгөө уг гэрээний дагуу шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. 2011 оны бэлэглэлийн гэрээ нь хэлцэл юм гэж тогтоон шийдэхдээ үндэслэлээ тодорхой гаргаж тавиагүй. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг У Б хоёрын хооронд хийгдсэн компанийн 40%-н хувьцааг юу гэж шийдвэрлэж тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Э.Уд хамааралтай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ 2007 оны 10 дугаар сарын 08-ны хувьцаа шилжүүлэн авах гэрээ нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарын давж заалдах гомдлын агуулга: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эт шүүх хуралдааны зарыг хүргүүлээгүй. Эээс татгалзсан гэж хэлээгүй. бичээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг зөрчсөн. Нэхэмжлэгч Бийн хүсээд байгаа гол зүйл нь объектын эзэмшил газар юм. Газрыг Б Ц.Г гэдэг хүнээс 18,000,000 төгрөгөөр худалдан авсан. Учир нь маргаан бүхий газар Б ХХК-д огт хамаагүй зүйл юм. Улсын бүртгэлийн байгууллага газрын эзэн Бд мэдэгдэлгүйгээр газрыг нь Б ХХК- ийн нэр дээр бүртгэсэн. Шүүх бэлэглэлийн гэрээг эргэлзээтэй халхавчилсан гэж үзсэн бэлэглэгчийг гомдоосон гэх шаардлагыг хэрхсэн нь тодорхойгүй сүүлийн бэлэглэлийн гэрээ хүчингүй бол өмнөх 2006 оны бэлэглэлийн гэрээ ч мөн адил хүчингүй учир нэхэмжлэгчийн үндсэн гэрээ ч мөн адил хүчингүй учир нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад шүүх шаардлагын үндэслэлийг буруугаар шийдсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заагдсан хугацаа 3 жил байхад шүүх энэ заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь заалтад талуудын хүсэлтээр гэж заасан байх ба ямар ч хүсэлтийг талуудаас гаргаагүй. Хариуцагч гал хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Л.Энхсайханы давж заалдах гомдлын агуулга: ... Б ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд ашигт малтмалын хайгуулын чиглэл-ийг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэмж бүртгүүлсэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Бгийн Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гтэй 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хийсэн БЗД-ийн 00 р хороо, ЦДС-ийн баруун талд байрлах 5000 м.кв талбайтай үл хөдлөх Эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б.Бгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, мөн шүүхэд гэрчээр оролцож ач холбогдолтой мэдүүлэг өгсөн гэрч Б.Баянбат, Л.Мөнхбаяр нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэлгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2, 40.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан Б.Б, Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа 2011 онд компанийн эрхийг буцаагаад ахдаа шилжүүлээд өгөөч орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад өөртөө шилжүүлж авсан.Энэ үед миний гарын үсгийг дуурайн зурж, эрхийг шилжүүлж авсныг би сүүлд мэдсэн гээд бэлэглэгчийг зодож, гэмтэл учруулж ноцтой гомдоосон гэж шүүхэд хандах болсон бодит үндэслэлээ тодорхойлж, Б.Бд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан. Шүүх ч нэхэмжлэгчийн энэ л шаардлагын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ч, мөн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ч бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, мөн хуулийн 280.2 дахь хэсэгт зааснаар ...үр дагаврыг нь шаардсан байдаг. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн Б ХХК-ийн хувьцаа бэлэглэх 3 удаагийн хэлцэл, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх 2 удаагийн хэлцлүүд нь хүчин төгөлдөр хэлцэл гэсэн агуулгатай дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх энэ л агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн мөртлөө шүүх өөрийн санаачилгаараа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилж ... зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б ХХК-ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Боос хариуцагч Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БЗД-ийн 00 р хороо, У, Х гудамж 7-д орших, үйлчилгээний зориулалт бүхий 5.000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтыг зөрчиж хууль хэрэглээний алдаа гаргасан. Анхан шатны шүүх нь эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр буст тооцуулах тухай гэж нэмэгдүүлэхдээ Хариуцагч Б.Б нь түүнд холбогдох Б ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдсээр байж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хувьцааг Э.Уд худалдаж нэхэмжлэгчийг хохироосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч хариуцагчид 04 дүгээр сарын 03-ны өдөр захирамжийг гардуулсан байна. Хариуцагч Б.Б, хариуцагч Э.Утай дээрх хэлцлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн боловч шүүгчийн захирамжаар хориглосон үйлдлийг зөрчин хэлцэл хийсэн гэх нэхэмжлэгчийн үндэслэлтэй хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг мэдээгүй байхдаа дээрх хэлцлийг хийсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Б.Б, Э.У нарын хооронд хийгдсэн хэлцлийг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй гэж дүгнээд Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 02 тоот Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн учир хариуцагч Б.Б, Э.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцогдоно гэж Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийг зөрчиж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд ирвэл зохих этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнбилэгийг оролцуулахаар 2018 оны 8 дугаар сард итгэмжлэлийг олгосон ба хариуцагч энэ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаагүй, энэ итгэмжлэл нь хүчинтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө гэжээ.

10. Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нэхэмжлэлийн эрүүл мэндэд хохирол учруулан ноцтой гомдоосон нь бэлэглэлийг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлийг бий болгосон" гэж тайлбарлаж байх боловч ...шилжүүлсэн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа бэлэглэх буюу ямарваа хариу төлбөргүйгээр чин сэтгэлээсээ өгөх хүсэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй.. гэж дүгнэж, 2011.01.22, 2011.03.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэлд дурьдсан үндэслэл, шаардлагад дурьдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Ингэхдээ хэргийн нотлох баримт, талуудын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн зөв, бодитой дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Би бэлэглэсэн нь үнэн, харин хариуцагч намайг ноцтой гомдоосон учраас Иргэний хуулийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчингүй болгоод өгөөч гэж байхад шүүх бэлэглэх хүсэлгүй байсан байна гэж дүгнээд байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь харагдаж байна. Маргаан бүхий гэрээний зүйл болох эд хөрөнгө нь анхнаасаа Б.Бгийн хууль ёсны хөрөнгө байсан, одоо ч түүний өмч хэвээр байгаа гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй, Б.Бгийн хувийн өмчийг Б.Бид шилжүүлж өгөхийг даалгасан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний зүйл болох Б.Бгийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У, Х гудамж 7-д оршин байх, үйлчилгээний зориулалт үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Бийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч Б.Б болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ УБЕГ-т даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, УБЕГ хариуцагчаар оролцоогүй байхад шүүх түүнд даалган шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх 2007.10.08, 2011.01.22, 2011.03.23-оны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхааралгүй, дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 75.2.2, 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд хөөн хэлэлцэх , хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дараах тайлбарыг өгье. Б ХХК-д Б.Боос мөнгө оруулаагүй гэдэг ч энэ компанийг байгуулахад Б.Б ямар хөрөнгийн эх үүсвэр гаргасан талаар хэргийн материалд хангалттай баримтаар авагдсан. Энэ үйл баримтыг дахин тайлбарлах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ гэсэн энэ 3 хэлцлийн талаар маргаж байна. Шүүх хуралдаанд компанийг 2000 оноос хойш үүсгэн байгуулж, 2007 он хүртэлх хийгдсэн хэлэлцээр, компанийг хэн үүсгэн байгуулж, хэн хэн хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг байсан талаар маргаагүй. Маргаагүй зүйлийн талаар өнөөдөр тэр гэрээ хүчин төгөлдөр бус байсан, энэ гэрээ дүр үзүүлсэн байсан гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Хэлцлийн дагуу шилжүүлж буй хувьцаа хууль ёсны мөн эсэхэд маргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгснөөр анхан шатны шүүхийн дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч бэлэглэлийг гэрээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардах эрх үүссэнээс хойш хойш нэг жилийн дотор шаардлага гаргах ёстой. Бид шаардах эрх үүссэн буюу 2017 оны 12 дугаар сард гарсан шийтгэх тогтоолоор эрх зөрчигдсөн гэж үзэн 2018 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1, 75.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь зөвхөн гэрээний үүрэгт гаргах шаардлага байна. Бид гэрээний үүрэг гүйцэтгээгүй байна, гүйцэтгээгүй байна гэдэг үндэслэлээр шаардлага гаргаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны зарыг мэдээд хариуцагч Б.Б оролцсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э тусдаа хэргийн оролцогч биш бөгөөд тусдаа хэргийн оролцогч мэт надад мэдэгдэх ёстой байсан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан болох өдрийн байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байна. 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус тус шилжүүлсэн хувьцаа болон үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлага хэвээр байгаа. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгах бүрэн эрхтэй учраас нэхэмжлэгч талд үүнд тайлбар өгөх шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ нь хуурамч гарын үсэг ашиглаж хийгдсэн хэлцэл болох нь тогтоогдсон. Үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг шүүх тогтоосон. Харин энэ хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа хэлцэл буюу Э.Утай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус байх шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Э.У нь буруутай тал болох Б.Бгаас хохирлоо гаргуулах эрх нээлттэй байгаа. 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр газар биш, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн. Газар Б ХХК-ийн нэр дээр байгаа учраас газрын асуудалд маргаагүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааны талаар маргаж байна. Газрын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол үндэслэлгүй. Б ХХК-ийн эрх, ашиг ямар үндэслэлээр хөндөгдөж байгаа нь тодорхойгүй учраас гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлгүй. Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж буй гэрээ бол Б.Б, Б.Б нарын хооронд хийгдэж буй хэлцэл байна. Хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл бүрдээгүй учраас Б ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нөхцөл байдал үүсээгүй. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нар 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн энгийн хувьцааны 60 хувийг Б.Б, 40 хувийг Б.Б эзэмшсэн, /1хх.112, 4хх.113/ 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ээр Б.Б нь Б ХХК-ийн өөрийн мэдлийн 40 хувийн хувьцааг эрх хүлээн авагч Б.Бид үнэ төлбөргүй шилжүүлжээ. /1хх.115/

Мөн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээгээр Б ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцааг 60 хувийг Б.Б, 40 хувийг Б.Б нар эзэмшихээр тохиролцож, /1хх.88/ тус компанийн 40 хувь хувьцааг Б.Бд шилжүүлсэн байна. /1хх.89/

2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ээр Б ХХК-ийн нэг үүсгэн байгуулагч Б.Б нь эрх шилжүүлж байгаатай холбоотойгоор уг компанийн нэр дээр байрлах эд хөрөнгийг мөн компанийн дүрмийн санг 60 хувь хувьцааг Б.Бд шилжүүлсэн байна. /1хх.14, 15/

2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У Х гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бд шилжүүлсэн, /1хх.200/

Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18/330 дугаар шийдвэрээр Б.Б нь өөрийн эзэмшлийн 100 хувь хувьцааны 40 хувь хувьцааг Э.Уд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна. /1хх.34-35/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Бтай 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Б ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4а. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч Б.Б компанийг байгуулж, хувьцааны 40 хувь эзэмшигчэээр Б.Б бүртгэгдсэн гэх нөхцөл байдлыг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй байна.

4б. Иймд компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б бүртгэгдсэнээс хойш шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Энэ үндэслэлээр 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 02 тоот Б ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй болно.

5. 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, 60 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг залруулах боломжтой байна.

5а. Тодруулбал, анхан шатны шүүх талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн дүгнэлт хууль хэрэглээний хувьд буруу байна.

5б. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн энэ шаардлага нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэсэн үндэслэлд хамаарахаар байна.

5в. Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоол авагдсан, уг тогтоолоор Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. /1хх.5-8/

5г. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.

5д. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Б нэхэмжлэгч Б.Бийг ноцтой гомдоосон болох шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлсэн Б ХХК-ийн 60 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, уг хувьцааг Б.Бид буцаан шилжүүлэх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт зааснаар хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

6. 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийг хүчингүй болгох шаардлагыг мөн хангах үндэслэлтэй.

6а. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Б.Бийг ноцтой гомдоосон үйл баримт өмнө дурдсан байдлаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У Х гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн өмчлөлд буцаан шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Б.Б, Э.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, Э.Угаас Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хангахдаа хууль буруу хэрэглэхээс гадна шийдвэртээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хувьцаа шилжүүлэх бүртгэлийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

7а. Нэхэмжлэгч Б.Б дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ ...Б.Б, Б.Б нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарласан байна.

7б. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Б, Э.У нар Б ХХК-ийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ болон Худалдах, худалдан авах гэрээ-ээр Б.Б нь өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг Э.Уд шилжүүлжээ. /1хх.34/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Хариуцагч Э.У нь улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Б.Бгаас компанийн хувьцааг худалдан авсан тул түүний нэр дээр 40 хувийн хувьцаа шилжүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь уг хувьцааг Э.Угаас шаардах эрхгүй. Иймд хариуцагч Э.Угийн ...Иргэний хуульд улсын бүртгэлд үнэн зөв гэж заасан нь гэрээ хийх үндэслэл болсон гэсэн гомдол үндэслэлтэй байна.

8. Мөн хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн давж заалдах гомдлын ...шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Б өөрөө оролцсон, хэргийн материалтай танилцсан, эрх, үүргийг тайлбарласан /3хх.165-166/ байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, Б ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийг болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, У, Х гудамж 7-д оршин байх, үйлчилгээний зориулалт бүхий 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 02 тоот Б ХХК-ийн Б.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан Хувьцаа эзэмших гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хариуцагч Б.Б, Э.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Э.Угаас Б ХХК-ийн 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бийн төлсөн 391,750 төгрөг, хариуцагч Б.Бгийн төлсөн 248,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгаас 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээв үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Угийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Бгийн төлсөн 321,550 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО