Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00454

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00455

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00018 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******** холбогдох

Орон сууцанд эгүүлэн оруулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 1981 оноос Улаанбаатар вагон депогийн нийтийн хоолны салбарт ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Харин миний нөхөр *****1973 оноос Улаанбаатар төмөр замын вагон депод насаараа ажилласан, 2014 онд нас барсан. Манай гэр бүл Улаанбаатар төмөр замын вагон депогийн нийтийн байр болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны ***тоотод 1989 оноос эхлэн амьдарч байсан.

***** 2005 онд Баянгол дүүргийн шүүхэд хандаж биднийг тус байрнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс тус байрнаас биднийг нүүлгэн гаргах шийдвэр гаргасан боловч давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад ***** хууль бусаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргуулан авсан. Энэ байдлыг бид засуулахаар шүүхэд хандахад шүүгч уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Тодруулбал, шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон.

Шүүхийн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэн орон сууцнаас хууль бусаар гаргасан тул нэхэмжлэгч *******-ийн намайг Баянгол дүүрэг 3 дугаар хороотоотод эгүүлэн оруулахыг сууцанд эгүүлэн оруулахыг хариуцагч ******** даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар байр************** мэдлийн бөгөөд зөвхөн тус депогийн ажилтнуудыг тодорхой хугацаанд амьдрах байраар хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай. Нэхэмжлэгч *******-ийн нөхөр ****** нь ****** 1973 онд ажилд орсон, ********* /цаашид "***" ХНН гэх/ өмчлөлийн тус депогийн мэдлийн 12 дугаар байрны 23 тоот нийтийн байранд 1989 оноос эхлэн амьдарч байгаад 2002 онд сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан.

****** нь 2002 онд ажлаас халагдсанаас хойш "********-ийн аль нэг байгууллагад ажилд ороогүй, ажиллаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч *******-ийн нь ***-ын Нийтийн хоолны төвд ажиллаж байсан боловч Нийтийн хоолны төв нь Зорчигчийн вагон депогоос тусдаа өөр чиг үүрэг "***" ХНН-ийн нэг салбар нэгжид хамаардаг. Түүнчлэн тус төвийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тушаалаар нарийн боовны цехийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр *******-ийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.

Иймд түүний нөхөр ****** нь ажлаас халагдсан үеэс хойш тухайн байрыг хууль бусаар эзэмшиж ирсэн байх бөгөөд *****-ийнхххх-ийнажилтнууд ажиллаж байх хугацаандаа амьдрах зориулалт бүхий нийтийн байрыг тухайн байгууллагын ажилтан бус нэхэмжлэгч *******-ийн нь эзэмшиж, ашиглах эрхгүй. Сургалтын 12 дугаар байрны ** тоотоос ******ийг нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлал нь ****** болон *******-ийн нарыг "***"-ын хххх-ийнмэдлийн нийтийн байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, эсхүл хугацаагүй ашиглах эрхтэй болохыг тогтоосон ямар ч агуулгагүй. Харин орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид өгч байсан эсэх тодорхойгүй, тэр тухай баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй.

Улаанбаатар дах вагон депогийн байр орон сууцны комиссын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар батлагдсан Улаанбаатар вагон депогийн ажилчдын нийтийн байр эзэмшилтэд мөрдөх дотоод журмын 1 болон 10 /в/-д гэж заасны дагуу нэхэмжлэгч *******-ийн нь байрыг эзэмших эрхгүй болно.

Мөн ***-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 дугаартай тушаалаар батлагдсан орон сууцны дүрмийн 2 дугаар бүлэгт орон сууцны ангиллын талаар зохицуулсан бөгөөд дүрмийн 2.13-д Нийтийн байр нь шинээр их, дээд сургууль, МСҮТ төгссөн залуу боловсон хүчин, шугам замд томилогдсон ажилтан, дадлагажигч нарыг тухайн өртөө, зангилаанд богино хугацаанд ажиллах болон өөрийн сууцтай болтлоо түр амьдрахад зориулагдана, 2.17-д Нийтийн байранд оршин ажилтны хөдөлмөрийн болон бусад гэрээ нь дуусгавар болсон, цуцлагдсан эсвэл энэ дүрмийн 2.15, 2.16-д заасан хугацаа дууссан тохиолдолд өөр сууц олгохгүйгээр нийтийн байрыг үл маргах журмаар чөлөөлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид байрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийдэг ч нэхэмжлэгч өөрөө огт авдаггүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххх-ийнтайлбарын агуулга: Улаанбаатар төмөр замын Зорчигч вагон депогийн 2004 оны хурлаар намайг тус маргаан бүхий байранд оруулна гэсэн шийдвэр гарсан. Тэр үед би өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй байсан. Тиймээс намайг байр орон сууцаар хангаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Байгууллагаас н.Нямдоржид байрыг суллаж өгөх тухай мэдэгдэх хуудас өгч гэж байсан боловч суллаж өгөөгүй.

Би 2009 онд талийгаач нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон. Ингээд 5 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг, нөхөр өвчний улмаас ажил хийх боломжгүй, жил болгон зээл авдаг хүнд нөхцөлд байсан. Ингээд 2018 онд энэ байрыг надад олгохоор шийдвэрлэж гэрчилгээ олгосон.

Зорчигчийн вагон депогоос *******-ийн эгчид мэдэгдэл хүргүүлж байсан ч байрнаасаа гараагүй. Бид нар өмнө нь *******-ийн эгчтэй нүүр тулаад хэлж байсан та байраа суллаж өгөхгүй бол бид нар хүчээр гаргана шүү, хуулийн дагуу хүлээх арга байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд байрнаасаа гарахгүй байхаар нь одоо энэ хүмүүсийн ая талыг хараад байж чадахгүй, шүүхээр яваад ч дахиад сар, жилээр хугацаа алдаад байж чадахгүй, ганц хүний цалинг түрээсэнд өгөөд цаашид амьдрах боломжгүй байсан. Би энэ айлыг гарахыг зөндөө хүлээсэн, байгууллагаас мэдэгдэл өгөөд байхад байрнаас гардаггүй, тиймээс нөхөртөө хэлж, нөхөр маань хүн олоод очиж гаргасан гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ххххххх холбогдох Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сургалтын 12 дугаар байр ** тоот орон сууцны өрөөнд эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч Мягмарын Оюунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, нэг талыг барьж буруу шийдвэрлэсэн.

Шүүхээс намайг өөрөө сайн дураар орон сууцны өрөөг чөлөөлж өгсөн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь гуравдагч этгээд ххх-ийнгаргасан тайлбар, гэрч Н.****н шүүхэд өгсөн мэдүүлэгт 10 гаруй хүмүүс хаалга эвдэн орж ирээд хүчээр гэрээс нь хөөж гаргасан, эд хогшлыг нь коридорт зөөн гаргасан, өөрсдийгөө шийдвэр гүйцэтгэлийн газраас явж байна гэж хавтастай бичиг үзүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийг сайн дураараа байрыг чөлөөлж өгсөн гэж дүгнэж шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргах ёстой. Гэтэл гэрч, гуравдагч этгээд, нэхэмлэгч нарын зүгээс гаргасан тайлбар мэдүүлэгт огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч *******-ийн нь хариуцагч ххххххх холбогдуулан Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сургалтын 12 дугаар байр *** тоот орон сууцанд эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэн орон сууцнаас хууль бусаар гаргасан учир эргүүлэн оруулахыг даалгаж өгнө үү гэж тайлбарлан тодорхойлсон байна.

3.Хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдээгүй, байр чөлөөлөх мэдэгдлийг гардуулах ажиллагаа хийдэг ч нэхэмжлэгч өөрөө авдаггүй, нэхэмжлэгч орон сууцыг өөрөө чөлөөлж өгсөн гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарлажээ. /1хх-1, 19, 20/

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

4.Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын 12 дугаар байр нийтийн байрны зориулалтай 12 дугаар байрын** тоот өрөө нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө болох талаар талууд маргаангүй.

5.Уг 23 тоот өрөөг Улаанбаатар төмөр зам нь ажилтан ******ид тодорхой бус хугацаагаар хөлслүүлсэн гэх үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаартай магадлалаар тогтоогдсон байна. /1хх-8-10/

6.Хөлслөгч ****** нь эхнэр *******-ийн, хүүхдийн хамт 1989 оноос хойш дээрх 23 тоот өрөөнд амьдарч байгаад 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.7 дах хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүн болох *******-ийнд хөлслөгчийн эрх, үүрэг шилжсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

7.Хариуцагч байгууллагын хххх-ийн2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар дээрх 23 тоот өрөөг тус байгууллагын ажилтан хххххд олгох шийдвэр гарсан байна. /хх-47-48/

8.Нэхэмжлэгч *******-ийн нь хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлсэн гэж, хариуцагч тал манайхаас мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг хийсэн гэж талууд маргажээ.

9. Хэргийн баримтаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12387 дугаартай захирамжаар тус шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04456 захирамжаар хүчингүй болгосон байна. /1хх-11-13/

10.Гуравдагч этгээд ххххх нь би энэ айлыг гарахыг зөндөө хүлээсэн, байгууллагаас мэдэгдэл өгөөд байхад гардаггүй, тиймээс нөхөртөө хэлж, нөхөр маань хүн олоод очиж гаргасан гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч *******-ийн нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд тухайн өдөр Н.Цэнгэлмаа гэж хүн байгууллагын бичиг үзүүлсэн, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хийгдсэн ажиллагаагаар бус хариуцагч байгууллага шахаад байсан учир би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн .. гэж /1хх-189/, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд 2018 онд ирсэн этгээдүүд байрнаас албадан гаргахдаа бид нар шүүхийн шийдвэртэй гэж байсан учраас тэгж ойлгосон, тухайн шийдвэр хууль бус байсан гэдгийг хожим олж мэдсэн, шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамж хүчингүй болж хууль бус гэдгийг мэдсэн гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Гэрч хххх эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 гаруй залуучууд орж ирээд хамаг юм орцонд гаргасан, .ххх гэж байсан, хамгийн түрүүнд нөхөртэйгээ орж ирээд ярьж байсан, хуулийн дагуу байраа авч байна чөлөөлж өг гэсэн гэж мэдүүлсэн байна. /2хх-49/

Эдгээр нотлох баримтуудаар хүчин төгөлдөр бус шүүхийн шийдвэрийг үндэслэн орон сууцнаас хууль бусаар албадан гаргасан гэх хариуцагч байгууллагын үйлдэл эргэлзээгүй нотлогдохгүй байна. Иймд хариуцагч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасан хөлслөх гэрээ цуцлах журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээдийн үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******-ийн 23 тоот өрөө буюу орон сууцнаас гарснаар зохигчдын хооронд үүссэн орон сууц хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэхийг буюу орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч тал тухайн орон сууцыг *******-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч байгууллага зөвшөөрсөн шийдвэр гаргасан гэх тайлбараа Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн дарга хххххандан гаргасан *******-ийн өргөдөлд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын цохолттой бичгийг нотолгооны сурвалж болгон заасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД