Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.Ат холбогдох эрүүгийн 201726011049 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны .......дугаар сарын ...... өдөр .......... хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ......., ээжийн хамт .......... дүүргийн .........дугаар хороо ............ тоотод оршин, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Хан- Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахт хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б.А/РД: УШ93052411/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч , Э.Анх-Ирээдүй нар нь 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг жи-5 маркийн гар утас, Самсунг галакси маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

  • Яллагдагч , Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн, П.Пүрэвсүрэн нар нь тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхарын вакум цонхоор нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд болон бэлэн мөнгө, вальют зэрэг эд зүйл хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол буюу нийт 214.630.089 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ажил дээр байж байхад танил 2 эмэгтэй заалгаж уулзая гэсэн. Би ажилтай байна орой таарна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ажлаас тараад явж байхад Солонго залгаж бааранд хүрээд ир гэхээр нь надад автобусны мөнгө байхгүй гэхэд санаа зовох хэрэггүй, хүрээд ир гэсэн. Би яваад очиход тэнд хэд хэдэн хүн байсан. Бид хамт ууж бүжиглэж байгаад би явлаа маргааш ажилтай гэхэд Модны 2 дээр байрладаг нэг буудалд өрөө авсан байгаа гээд бид очиход нэг шил архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Архиа ууж сууж байхад Солонго, Гантуяа 2 Ганданд нэг шашны дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрт бэлэн 30.000.000 төгрөг байгаа, хэдүүлээ хулгайлаад авья гэсэн. 

Тухайн үед миний ажиллаж байсан газар цалин мөнгө олгоогүй байсан. 11 дүгээр сарын 09-ний өдөр хорих ангиас суллагдаж гарч ирээд зуны хувцастай явж байсан болохоор даараад, мөнгө байхгүй хэцүү байсан учир тэгье гэсэн. Тэгээд би архи уусан болохоор согтоод унтаад өгсөн. Анх-Ирээдүй намайг сэрээж нөгөө газар явья гэхээр нь Анх-Ирээдүй, Солонго, Гантуяа бид 4 шашны дэлгүүрт очоод хашааг нь даваад ороход цонх нь онгорхой байсан ба хаалга нь төмөр хашлагатай байсан. Буудалд сууж байхад шашны дэлгүүрт дээр үеийн арьсан зүйлд ороосон мөнгө байдаг гэсэн боловч олдоогүй. Нэг пивор шүүгээн дотороос боодолтой юан гарч ирэхэд Анх-Ирээдүй надад өгчих гээд аваад халаасандаа хийсэн. Мөн нэг төмөр хайрцаган дотор задгай мөнгө, 2 ширхэг утас байсан байхаар нь аваад халаасанд хийсэн. Бид хэдүүлээ мөнгө олоогүй болохоор гарч явж байхад 6 ширхэг эссэ тамхи байсныг аваад гарсан. Гарч ирээд Анх-Ирээдүйд нөгөө мөнгөө гаргаад ир гэхэд талыг нь гаргаж ирсэн. Чи яагаад талыг нь нуусан бэ гэхэд ийм л байсан шүү дээ гэсэн. Тэгээд тоолоход 3000 юан байхаар нь би 1000 юан аваад 2000 юаныг Анх-Ирээдүйд өгсөн. Бид хэд буудал руу очоод маргааш өглөө 09 цагийн үед Цэцэг төвийн хавьд байдаг газар 1000 юаныг тушаахад 300.000 төгрөг болсон.

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өлсгөлөн зарлаад Баярбат гэдэг залуу цагдаад баригдаж байхад нь таарсан. Монголд хэрэг хийгээд Оросых Холбооны Улс руу зугтаад буцаад ирэхэд баригдсан гэсэн. Эхнэртээ хэрэглээний мөнгө оруулж өгөөч гэж хэлээрэй гэхээр нь би дамжуулж өгсөн.

Хишигсүрэн гэдэг манай ах Оросын Холбооны Улсад байж байгаад 10 дугаар сарын сүүлээр Монголд ирээд Баярбат гэдэг хүнтэй холбож өгөхад надаас чи гадаад улс руу гарч үзсэн үү, чи хүнд зүйл ангитай хэрэгт сэжиглэгдэж байгаа болохоор зугт, паспортыг чинь бэлдэж өгнө гэхээр нь би цээж зураг, 300.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгэхэд чамд хилийн хорио тавиагүй байна, чи ажил хийгээд мөнгөө цуглуулаад ямар ч байсан гадаад руу гар гэсэн.

Тухайн үед би Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа байр түрээсэлдэг байсан ба хэрэг гардаг өдөр Баярбат гараад ир гэхэд манай ах чамаар хулгай хийлгэх гэж байгаа, цуг гарья гэсэн. Тэгээд машинд очиход Хишигсүрэнг үлдээ гэж байхад яагаад дагуулаад ирсэн бэ гэж байсан. Тэгээд бүгдээрээ нэг шил архийг машин дотор хувааж ууж суухад Баярбат хамаг юмыг чинь бүрдүүлж өглөө, миний судалсан нэг газарт очоод хулгай хийгээд өгчих, хэдэн төгрөг олж хохирол төлмөөр байна. Асуудал ихтэй байна гэхээр нь би туслуулсан юм чинь гээд за гэсэн. Бүгдээрээ Зайсан руу яваад гүүрний хажууд машинаа тавиад тавуулаа цуг хэргийн газар руу очсон. Пүрэвсүрэн бид хоёрыг гялц орчих гээд чердак руу өргөж өгөөд бид хоёр орсон. Байрнаас юм хайгаад явж байтал юм олдоогүй ба Пүрэвсүрэн нэг макбуук олоод авсан байсан. Хувцасны өрөөнд 2 сейф байхаар нь өргөж гараад чердакнаас унагааж, доор байсан хэд төмөр хашааг давуулж шидсэн. Баярбатын танилын хашаанд очиж эвдээд энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гээд ялгаад сууж байсан. Тэгээд буудалд очиход 8000 рубль, 500.000 төгрөг бэлэн гарч ирсэн. Надад бэлэн 8000 рублийг чи ав, харин бүгдээрээ бэлэн мөнгөгүй болохоор 500.000 төгрөгийг тавуулаа хувааж авъя гээд хувааж авцгаасан.

Хишигсүрэн бид хоёр манайд очиж хоноод маргаашийн 3 цагийн вагоноор би Оросын Холбооны Улс руу явсан. 

Хэсэг хугацааны дараа Гэрлээ гэдэг хүүхэн танай залуучууд бүгдээрээ цагдаад баригдсан. Бүх зүйлийг чамд тохсон байгаа, Монголд битгий орж ирээрэй гэсэн. Тэгээд би Оросын Холбооны Улсад байж байгаад Хятад руу яваад тэнд бичиг баримтаа алдаад Монголд ирсэн.” гэв.

 

Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би эхнэр Люунгэрэлийн хамт Соёмбо шашны дэлгүүрийг 10 жил ажилуулж байна. 2015 оны 12-р сарын 19-ний өдөр дэлгүүрээ хаагаад маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь дэлгүүрийн хаалга онгойчихсон, доторх нь эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 6400 юан, бэлэн 250 төгрөг, 150.000 төгрөгийн Жи-5 маркийн гар утас, Самсунг галакси гар утас зэрэг зүйлүүд алдагдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24-р тал/                                                                       

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-12-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-21/,

 

Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би гэртээ байж байгаад 18 цаг 20 минутын орчим саунд суухаар гарсан. Эхнэр охин хоёр дэлгүүр гараад 19 цаг 20 минутын үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан гэсэн. Тэгээд над руу залгаж ярьсан. Тэгэхээр нь би хажуу айлын Болдсайханыг дуудаач гэж хэлсэн. Болдсайхан манай гэрийн 2 давхарын цонхоор ороод дотроос нь хаалгыг онгойлгоход гэрт хулгай орсон байсан гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайхаас макбүүк, 2 ширхэг төмөр сейф, түүн дотор 10-12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай, суурь нь бөөрөнхий халтар манан хөөрөг, 4 хүчтэн сийлсэн цагаан өнгийн шүрэн хөөрөг өөрөөсөө хар толгойтой алтан нуухтай хар болор хөөрөг, толгойг нь тавьсан жижиг халтар манан хөөрөг, эмэгтэй хүний жижиг шүрэн хөөрөг, монгол банкнаас гаргасан бурханы дүрстэй алтан гулдмай, 2 ширхэг шүрэн арслан, 5-6 орон сууцны гэрчилгээ, бэлнээр 600.000 төгрөг, 350 евро, эхнэрийн гоёлын зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 29-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан /2хх-ийн 3-41/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-180/, ял шалгах хуудас /1хх-183/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-185-189, 2хх-208-210, 212-223/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.О-д 1.367.500 төгрөг, хохирогч Д.У-т 38.779.017 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлөгдөөгүй учир энэ хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч  нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 3-ныг хүртэл 13 хоног, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 201 хоног, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 117 хоног цагдан хоригдсон нийт цагдан хоригдсон 331 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүлжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.