Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Цагаан соёо овогт Цэвээндарийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009860230 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Цагаан соёо овогт Ц.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 31 дүгээр байрны гадна зогсоолд байсан Б.Нийн эзэмшлийн 31-03 УНӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашиныг хулгайлж, Б.Нд 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна байсан иргэн Б.Эы эзэмшлийн 25-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж, Б.Эд нийт 8,310,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадна Д.Бг “машинаар чинь хороолол орчихоод ирье” хэмээн хуурч, улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт иргэн П.Од зарж, Д.Б-д 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Э: “...Би бусдын тээврийн хэрэгсэл хулгайлсан хоёр удаагийн, бусдыг залилсан нэг удаагийн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 31 дүгээр байрны баруун талд автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 31-03 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг байрлуулсан. Орой 23 цаг 40 минутын орчим манай нөхөр Батням над руу залгаад машиныг халааж байна гэж хэлээд 15 орчим минутын дараа орж ирсэн. Миний машин хоёр түлхүүртэй, надад нэг, нөхөрт нэг нь байдаг. Маргааш өглөө 08 цагийн үед машинаа халаах гэтэл машин зогсоол дээр байхгүй, нөхрөөсөө асуухад мэдэхгүй гэж хэлсэн. ...Алдсан машинаа олж авсан учир гомдол саналгүй...” /1-р хх-ийн 77-78, 92-93/ гэсэн,  

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 06 цагт гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн 25-70 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинаа халаагаад жижиг түлхүүрээр түгжээд, жолооч талын хоёр хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Тэгээд гэртээ ороод цай уучихаад 06 цаг 30 минутын үед гарч ирэхэд миний машин байхгүй болсон байсан. ...Миний машинд 310,000 төгрөг байсан. ...310,000 төгрөгийн 80,000 төгрөгийг буцаан авсан, одоо 230,000 төгрөгийг буцааж авмаар байна..” /1-р хх-ийн 141-144, 175-176/ гэсэн,  

 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 24 дүгээр байрны зогсоолд өөрийн эзэмшлийн 19-22 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машинаа байрлуулаад гэр рүүгээ орох гэж байхад зүс таних Ц.Э гэх залуу миний машинаар хороолол орчихоод ирье гэхээр нь зөвшөөрөөд түлхүүрээ өгсөн. Гэтэл одоог хүртэл миний машиныг буцааж өгөөгүй...” /1-р хх-ийн 184-187/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч П.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эгч Ариунаа танихгүйн залуугийн хамт манай гэрт ирсэн. Танихгүй залуу нь Улаанбаатар хот руу явж байгаад бензины мөнгөгүй болчихсон тул хот явах хүн хайж байна гээд өөрийгөө Б гэж танилцуулсан. Би хаа хүрч яваа талаар нь асуухад фэйсбүүкээр машин зарна гээд зар тавихад Улиастай хотын төвд хүн авна гэхээр нь хүрээд ирсэн чинь нөгөө хүн мөнгөгүй болчихлоо гээд авсангүй гэсэн. Би машинаа хэдээр зарах вэ гэж асуухад 8,000,000  төгрөг гэхээр нь мал оролцуулах уу гэхэд тал үнэнд нь мал өгч болно гэсэн. Би машиныг нь үзэхэд 19-22 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Приус машин байсныг асааж үзэхэд хэвийн байхаар нь тухайн машиныг 7,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэр өдрөө нөгөө залуу манайд хоносон бөгөөд маргааш нь би 1,000,000 төгрөг бэлнээр, таван адуу өгөхөөр тохирч, үлдсэн мөнгийг 2018 оны 06 дугаар сард бэлэн өгөхөөр болсон. Тэгээд ахынх руугаа очиж адуугаа оруулж ирээд таван адуу зааж барьж авахад одоохондоо гурван адуу л авья гэсэн тул гурван адууг нядалж нэгийг нь 500,000 төгрөгөөр тохирч тэр залууд өгсөн. ...Би тэр залууд бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нэгийг нь 500,000 тохирсон гурван нас гүйцсэн адууны үнэ, бусад зардал 500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 8-9/ гэсэн,

 

Гэрч Т.Болдхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Эыг олж тогтоон шалгахад би Приус 20 машиныхаа смарт түлхүүрийг хаячихсан. Смарт түлхүүр хувилдаг газар байна уу гэхээр нь сэжигтэй санагдаад өөрийн САТ төхөөрөмжинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулж шалгахад хулгайлагдсан төлөвт эрэн сурвалжлагдаж байсан учраас Цагдаагийн хэлтэст авчирсан. ...Цагдаагийн хэлтэс дээр ирсний дараа Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны байрны гадаа байсан Приус 20 маркийн машин асаалттай байхаар нь унаад Ховд чиглэлд явж байхад бензин дуусаад айлын гадаа тавьсан гэж хэлсэн...” /1-р хх-ийн 32/ гэсэн,

 

Гэрч Э.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн Приус маркийн машин хулгайлсан гэх хэрэгт саатуулагдсан Ц.Эыг баривчлах байрны торон хаалганаас гавалсан. Шөнө 03 цагийн үед эмчийн өрөө рүү орж, 30 минутын дараа гарч ирэхэд Ц.Э гаваа тайлаад эрүүлжүүлэх байрны цонхоор гараад явсан байсан...” /1-р хх-ийн 33/ гэсэн,

 

Гэрч М.Батням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 31-03 УНӨ улсын дугаартай машинаа алдсан. ...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цаг 40 минутын үед машинаа халаасан...” /1-р хх-ийн 53-55/ гэсэн,

 

Гэрч Б.Наянжин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед цагдаа хувцастай залуу орж ирсэн. Юу хийж яваа талаар тодруулахад цагдаагийн тангарагаасаа няцсан тул цагдаа нар хөөж байгаа гэж хэлсэн. ...Тэгээд манай гэрт 13 цагаас 16 цаг өнгөртөл байсан. Манайд байх хугацаанд хөөрөгний чулууны талаар л яриад байсан. Тухайн хүн цагдаа хувцас өмсчихсөн байхаар нь цагдаа юм байх гэж бодсон. Удалгүй 17 цагийн үед манай дүүг ирэхэд машинд нь суугаад хот руу явсан. Манайхаас явахдаа цагдаа хувцасаа үлдээгээд, ...танд энэ машиныг бэлэглье, түлхүүр нь хагарсан дугуй дотор нь байгаа шүү гэсэн...” /1-р хх-ийн 148/ гэсэн,

 

Гэрч Б.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Улаан хадны энгэрт байдаг Наянжин гэх манай ахын гэрт намайг очих үед нэг танихгүй хүн машин нь эвдэрсэн, хөлдөж үхэх гэж байна гээд дулаан хувцас өмсөөд сууж байсан. Би тухайн хүнийг урьд нь огт харж байгаагүй. Тэгээд надтай хамт хот руу ирсэн. ...Би тухайн хүнээс ямар машинтай явж байгаа талаар асуухад Приус 20 маркийн машинтай гээд, машиныхаа дугаарыг мэдэхгүй гэсэн...” /1-р хх-ийн 149-150/ гэсэн, 

 

Гэрч Г.Цээжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э бид хоёр 2017 оны 02 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Тэгсэн Э надтай хамт амьдарч байхдаа байнга худал яриад байхаар нь 2017 оны 11 дүгээр сараас түүнээс салсан. ...2017 оны 12 дугаар сарын 12-ны шөнө гэртээ байж байхад хөрш Д.Б орж ирээд танай хамтран амьдрагч миний машиныг авч яваад сураг байхгүй хоёр хонож байна гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш Эын 99641980 дугаарын утас руу удаа дараа залгасан. 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Э утсаа авахаар нь чи хүний машин авчирч өгөөч гэхэд би Эрдэнэтэд явж байна, маргааш машиныг нь аваачиж өгнө гэж хэлсэн...” /1-р хх-ийн 192-193/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 31 дүгээр байрны гадна автомашины зогсоолд асаалттай байсан 31-03 УНӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашины хаалгыг татсан чинь онгойхоор нь унаад Өвөрхангай аймаг руу шөнөжин яваад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө ...хөдөө танихгүй айлын гадаа очиход бензин дуусаад унтарсан. Би тухайн айлд нэг хоносон. Маргааш нь 19 цагийн орчимд Хархорин сумын цагдаа ирээд ...эрэн сурвалжлагдаж байгаа машин байна гээд намайг барихаар нь зугтсан. ...2017 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 33 дугаар байрны орцонд хоноод өглөө гарах үед саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машины хаалга нь онгорхой, түлхүүр нь зоолттой байхаар нь унаад Багахангай дүүрэг рүү явсан. ...Цагдаад шалгагдаж байх хугацаандаа хамтран амьдарч байсан Цээжавын гэрт очиж хувцасаа солиод гарч явахдаа хөрш Б гэх залуутай таараад машиныг нь гуйгаад унаж явсан. ...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг Тосонцэнгэл сум ороод тэндээ 2-3 хоносон. Тэгээд зам дагуу байх цайны газрын дэргэд машиндаа унтаж байхад нэг эмэгтэй ирээд Завхан аймгийн Идэр сум руу хүргээд өгөөч бензиных нь мөнгийг өгье гэсэн. Завхан аймгийн Идэр сумд нөгөө эмэгтэйн дүүгийнд очиход дүү нь миний машиныг сонирхоод надад зарчих гэхээр нь тэгье гэж тохиролцоод бэлэн 1,000,000 төгрөг, гурван адуу нядлуулж авсан...” /1-р хх-ийн 96-99, 155-157, 244-246, 250, 2-р хх-ийн 1-3/ гэсэн мэдүүлгүүд,  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №230 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Цэвээндаш овогтой Э нь F60.2 Бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчтэй байна. Ц.Э нь F60.2 Бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчний учир 2014 онд Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн баримт байна. Ц.Э нь сэтгэцийн өвчний учир хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

2. Ц.Эын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Ц.Э нь үнэн зөв мэдүүлэг өгч, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /2-р хх-ийн 4-6/ гэсэн дүгнэлт,

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7, 133-135, 212-213/,

- Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-23, 136-140, 215-218/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-27/,

- Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28/,

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 52/,

- Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 178, 248/,

- Автомашин техникийн үнэлгээ /1-р хх-ийн 62-64, 158-159, 195-200, 2-р хх-ийн 15-23/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 66, 166/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 65, 167, 214/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 223-224, 2-р хх-ийн 10-11/,  

- Ц.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 50, 2-р хх-ийн 40/ зэрэг болно.  

           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 31 дүгээр байрны гадна зогсоолд байсан Б.Нийн эзэмшлийн 31-03 УНӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, Б.Нд 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна байсан иргэн Б.Эы эзэмшлийн 25-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан бэлэн 310,000 төгрөгийг хулгайлж, Б.Эд 8,310,000 төгрөгийн хохирол учруулсан нийт хоёр удаагийн үйлдлээр бусдад 16,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Нийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим ...автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 31-03 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг байрлуулсан. ...Маргааш өглөө 08 цагийн үед машинаа халаах гэтэл машин зогсоол дээр байхгүй, нөхрөөсөө асуухад мэдэхгүй гэж хэлсэн...” /1-р хх-ийн 77-78, 92-93/ гэсэн, 

Хохирогч Б.Эы “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 06 цагт гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн 25-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаа халаагаад жижиг түлхүүрээр түгжээд, жолооч талын хоёр хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Тэгээд гэртээ ороод цай уучихаад 06 цаг 30 минутын үед гарч ирэхэд миний машин байхгүй болсон байсан...” /1-р хх-ийн 141-144, 175-176/ гэсэн, 

Гэрч Т.Болдхуягийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Эыг олж тогтоон шалгахад би Приус-20 машиныхаа смарт түлхүүрийг хаячихсан. Смарт түлхүүр хувилдаг газар байна уу гэхээр нь сэжигтэй санагдаад өөрийн САТ төхөөрөмжинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулж шалгахад хулгайлагдсан төлөвт эрэн сурвалжлагдаж байсан учраас Цагдаагийн хэлтэст авчирсан...” /1-р хх-ийн 32/ гэсэн,

Гэрч Б.Наянжингийн “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед цагдаа хувцастай залуу орж ирсэн. ...Тухайн хүн цагдаа хувцас өмсчихсөн байхаар нь цагдаа юм байх гэж бодсон. Удалгүй 17 цагийн үед манай дүүг ирэхэд машинд нь суугаад хот руу явсан. Манайхаас явахдаа цагдаа хувцасаа үлдээгээд, ...танд энэ машиныг бэлэглье, түлхүүр нь хагарсан дугуй дотор нь байгаа шүү гэсэн...” /1-р хх-ийн 148/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Эын: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...автомашины зогсоолд асаалттай байсан 31-03 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хаалгыг татсан чинь онгойхоор нь унаад Өвөрхангай аймаг руу явсан. ...2017 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 33 дугаар байрны орцонд хоноод өглөө гарах үед саарал өнгийн Тоёота приус-20 маркийн машины хаалга нь онгорхой, түлхүүр нь зоолттой байхаар нь унаад Багахангай дүүрэг рүү явсан...” /1-р хх-ийн 96-99, 155-157, 244-246, 250, 2-р хх-ийн 1-3/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7, 133-135/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-23, 136-140/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 52/, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 178, 248/, автомашин техникийн үнэлгээ /1-р хх-ийн 62-64, 158-159/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 66, 166/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 65, 167/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадна Д.Бг “машинаар чинь хороолол орчихоод ирье” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт иргэн П.Од зарж, Д.Бд 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бгийн “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед ...байрны зогсоолд өөрийн эзэмшлийн 19-22 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн машинаа байрлуулаад гэр рүүгээ орох гэж байхад зүс таних Ц.Э гэх залуу миний машинаар хороолол орчихоод ирье гэхээр нь зөвшөөрөөд түлхүүрээ өгсөн. Гэтэл одоог хүртэл миний машиныг буцааж өгөөгүй...” /1-р хх-ийн 184-187/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч П.Оын “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эгч Ариунаа танихгүйн залуугийн хамт манай гэрт ирсэн. Танихгүй залуу нь Улаанбаатар хот руу явж байгаад бензины мөнгөгүй болчихсон тул хот явах хүн хайж байна гээд өөрийгөө Б гэж танилцуулсан. ...Би машинаа хэдээр зарах вэ гэж асуухад 8,000,000  төгрөг гэхээр нь мал оролцуулах уу гэхэд тал үнэнд нь мал өгч болно гэсэн. Би машиныг нь үзэхэд 19-22 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машин байсныг асааж үзэхэд хэвийн байхаар нь тухайн машиныг 7,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. ...Би тэр залууд бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нэгийг нь 500,000 тохирсон гурван нас гүйцсэн адууны үнэ, бусад зардал 500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 8-9/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Эын: “...Цагдаад шалгагдаж байх хугацаандаа хамтран амьдарч байсан Цээжавын гэрт очиж хувцасаа солиод гарч явахдаа хөрш Б гэх залуутай таараад машиныг нь гуйгаад унаж явсан. ...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг Тосонцэнгэл сум ороод тэндээ 2-3 хоносон. Тэгээд зам дагуу байх цайны газрын дэргэд машиндаа унтаж байхад нэг эмэгтэй ирээд Завхан аймгийн Идэр сум руу хүргээд өгөөч бензиных нь мөнгийг өгье гэсэн. Завхан аймгийн Идэр сумд нөгөө эмэгтэйн дүүгийнд очиход дүү нь миний машиныг сонирхоод надад зарчих гэхээр нь тэгье гэж тохиролцоод бэлэн 1,000,000 төгрөг, гурван адуу нядлуулж авсан...”/1-р хх-ийн 96-99, 155-157, 244-246, 250, 2-р хх-ийн 1-3/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 212-213/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 215-218/, автомашин техникийн үнэлгээ /1-р хх-ийн 195-200, 2-р хх-ийн 15-23/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 223-224/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-27/,  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 26-ны №230 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Цэвээндаш овогтой Э нь F60.2 Бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчтэй байна. Ц.Э нь F60.2 Бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчний учир 2014 онд Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн баримт байна. Ц.Э нь сэтгэцийн өвчний учир хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

2. Ц.Эын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Ц.Э нь үнэн зөв мэдүүлэг өгч, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /2-р хх-ийн 4-6/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Улсын яллагч Ц.Эын хулгайлах гэмт хэргийн хоёр үйлдлийг тус тусад нь зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн хэдий боловч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох учир хулгайлах гэмт хэргийн хоёр үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар дүгнэлтдээ дурдсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн хувьд хүндэрч нөлөөлөхөөргүй байх тул шүүх улсын яллагчийн ялын дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтойн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцнэ гэж үзэв.  

 

Мөн улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хэлсэн ялын дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Эын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадна Д.Бг “машинаар чинь хороолол орчихоод ирье” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, улмаар Завхан аймгийн Идэр сумын нутагт иргэн П.Од зарж, Д.Бд 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж хэлснийг шүүх хүлээн авч, ингэж ялласан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хувьд эрх зүйн байдал дордохгүй, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж, ялласан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Эын үйлдсэн бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд 8,500,000 төгрөгийн /1-р хх-ийн 62-64, 2-р хх-ийн 15-17/, хохирогч Б.Эд 8,310,000 төгрөгийн /1-р хх-ийн 158-159, 2-р хх-ийн 18-20/, хохирол нийт 16,810,000 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 10,000,000 төгрөгийн /1-р хх-ийн 195-200, 2-р хх-ийн 21-23/ хохирол, иргэний нэхэмжлэгч П.Од 3,000,000 төгрөгийн /2-р хх-ийн 8-9/ хохирол тус тус учиржээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н, Б.Э, Д.Б нарт тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч /1-р хх-ийн 65, 167, 214/, хохирогч Б.Н, Д.Б нар нэхэмжлэх зүйлгүй /1-р хх-ийн 92-93/, хохирогч Б.Эд учирсан 8,310,000 төгрөгийн хохирлоос тээврийн хэрэгслийг буцаан өгч /1-р хх-ийн 214/, “...Мөрдөн байцаалтын шатанд хохирлын мөнгөнөөс 80.000 төгрөгийн буцаан авч, төлөгдөөгүй үйлдсэн 230,000 төгрөгийг нэхэмжилнэ...” /1-р хх-ийн 175-176/ гэсэн байх тул гэм шүүгдэгч Ц.Эаас гаргуулж, хохирогч Б.Эд,

иргэний нэхэмжлэгч П.О бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нэгийг нь 500,000 тохирсон гурван нас гүйцсэн адууны үнэ болох 1,500,000 төгрөг, бензиний үнэ 320,000, махны гарал үүслийн бичгийн төлбөр 20,000, замын зардал хоолны мөнгө 60,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг /2-р хх-ийн 8-9/ нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлөгдөөгүй байх тул энэ хохирлыг гэм буруутай Ц.Эаас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй.   

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ц.Эын үйлдэлд тогтоогдсонгүй гэж үзнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Э  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх 1 хоног /1-р хх-ийн 47, 80-81/, 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр баривчлагдсан 1 хоног /1-р хх-ийн 225/, 2018 оны 03 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх 81 хоног /1-р хх-ийн 123/, нийт 83 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1710009860230 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан соёо овогт Ц.Э-г бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.  

                                 

2. Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Э-н нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-т оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.Э-н цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас нийт 3,230,000 /гурван сая, хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Э /РД:ХН63121012, Баянгол дүүргийн 16 дугаар хороо,  2-15 тоотод оршин суух хаягтай/-д 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О /РД: ИЖ93120513, Завхан аймаг, Идэр сум, Цэцэрлэг баг, Улаан хад хороололд оршин суух хаягтай/-д 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн 1710009860230 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР