Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2022/00015

 

 

“Х******* б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралд*******ыг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн шүүх хуралд*******аар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х******* б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Ц.А******* /цахимаар/, гуравдагч этгээд Ч.Ж******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Х******* б*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаар шийдвэрээр Д.Болдхүүгээс 68,157,762 төгрөг гаргуулж, Х******* б*******инд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

         Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Болдхүү, Ш.Ц******* нарын Булган аймгийн Булган сумын * дүгээр баг, Зүүн түрүү, ** дугаар гудамж, ** тоотын Ү-***, Ү-***, Г-*** бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцны зориулалттай хөрөнгүүдийг “Ашид Билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1095 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 77,179,511 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд төлбөр авагч Х******* б******* энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж, мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн Х******* б*******ны Булган салбар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан ба хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

          Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ буюу Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү, 12 дугаар гудамж, 07 тоот Ү-***, Ү-***, Г-**** бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцны зориулалттай зэрэг хөрөнгүүдийг хэт өндрөөр буюу 77,179,511 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

        Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2325 дугаар шүүгчийн захирамжаар Д.Болдхүүгээс 62,168,762 төгрөгийг гаргуулж, Х******* б*******инд олгохоор шийдвэрлэжээ.

        Дээрх шийдвэрийг үндэслэн тус газраас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу Х******* б*******инд төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугац*******д төлбөрийг сайн дураар төлөөгүй.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын ажиллагааг эхлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллаг*******ы явцад тогтоогдсон төлбөр төлөгч Д.Болдхүү, Ш.Ц******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж, хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг талуудад мэдэгдсэн. Үүнд: төлбөр төлөгч Д.Болдхүүгийн төлбөрт хураагдсан Булган аймгийн Булган сумын * дүгээр багийн Зүүн түрүүний ** дугаар гудамжны ** тоотод байршилтай, объект, хувийн сууц, газрын хамт 70,000,000 төгрөгөөр, төлбөр авагч  Х******* б******* нь 37,500,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн.

         Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21040296/05 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж*******г томилж эрх, үүргийг танилцуулсан.

        Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтлөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1096 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д.Болдхүү, Ш.Ц*******эд мөн өдрийн 01/1095 дугаартай албан бичгээр төлбөр авагч Х******* б*******инд тус тус мэдэгдсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу “Х******* б*******”-нд төлөх төлбөрийг биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугац*******д төлбөрийг сайн дураараа төлөөгүй. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 296/05 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн Аудитын байгууллага болоод “Ашид Билгүүн” ХК-ийн мэргэжилтэн үнэлгээчин Ж*******г томилж эрх, үүргийг танилцуулсан. Шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлэнэ авсан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1096 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Болдхүү, Ц******* нарт, мөн өдрийн 1/1095 дугаартай албан бичгээр төлбөр авагч Х******* б*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Жд мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгох тухай хүсэлтийг Болдхүү шүүхэд гаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан байдаг тул мэргэшсэн үнэлгээчин Ж*******гаар дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлттэй байгаа. Мэргэжлийн шинжээч үнэлгээ хийсэн учир үнэлгээг дэмжиж байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр:

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  Х******* б*******”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* давж заалдах гомдол болон шүүх хуралд******* гаргасан тайлбартаа:

        .....Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт : “Шинжээч нь ... хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг болон 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан байна”, “...Өөрөөр хэлбэл Үнэлгээний олон улсын стандартууд болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зах зээлийн хандлагыг ашиглан ... үнэлгээ үндэслэлтэй” гэж дурдсанаас өөр ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. ...Мөн үнэлгээг өртгийн хандлагын аргаар тооцож үнэлсэн байхад шүүхээс зах зээлийн хандлагаар үнэлсэн гэж үнэлгээ хийсэн аргачлалыг буруу дүгнэсэн бөгөөд талуудын марг*******ы зүйл болоод буй Олон улсын үнэлгээний талаар аргачлал, түүний хэрхэн хэрэглэсэн талаар огт дурдаагүй байна. ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.4-т заасан Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно. гэж заасныг зөрчсөн. Тухайлбал:

-Үнэлгээний олон улсын стандарт 105-н 10.8-т “... идэвхтэй зах зээлээс авсан үнийн мэдээллийг ерөнхийдөө үнэ цэнийн хамгийн хүчтэй нотлох зүйл гэж үздэг”. Тайланд идэвхтэй зах зээлээс үнийн мэдээллийг ерөөсөө аваагүй. Хамгийн хүчтэй нотлох зүйлд суурилдаг Зах зээлийн хандлагын аргыг ашиглаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн, зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдагдан борлогдохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч нь үнэлгээний тогтоосон үнийн зөрүү төлбөрийг төлбөр төлбөр төлөгчид төлж барьцаа хөрөнгийг авах нөхцөл байдал үүснэ.

Өөрөөр хэлбэл төлбөр авагч ХААН б******* нь төлбөр төлөгч Д.Болдхүү, Ж.Ц******* нараас зээлийн төлбөр болох 68,157,762 төгрөг авах байтал эсрэгээрээ зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн барьцаа хөрөнгийг авч, зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид төлж хохирохоор байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг щаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангасан байна.

Нэхмжлэгч Булган аймаг дахь ХААН б******* тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 2325  дугаар захирамжаар Ш.Ц*******, Д.Болдхүү нараас 62.168.762 төгрөг гаргуулж, ХААН б*******инд олгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн 2522 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг үндэслэн төлбөр төлөгч Д.Болдхүүгийн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд харилцан тохироогүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 21040296/05 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж*******г томилсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурьдсан зохицуулалтай нийцсэн байна.

 Томилогдсон шинжээч нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-521/2166 тоот үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайландаа “...гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын эрхийг ҮОУС /үнэлгээний олон улсын стандарт/-ын дагуу өртгийн хандалтаар үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байлдаар нийт 77.179.511 төгрөгөөр тодорхойлсон үнийн тайланг хүргүүлж байна.” гэжээ.

Шинжээч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо: “...хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “...жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу гаргасан дүгнэлтийг хууль зөрчиж хэт өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы хуулиар тогтоосон журам зөрчөөгүй  байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******гийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. . Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                                   М.ХҮРЭЛБААТАР