Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 19

 

                          Ц....................ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

                        Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

                            газар, ................... дугаар нээлттэй хорих анги,

                            шийдвэр гүйцэтгэгч Б.................... нарт

                                холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.................... даргалж, шүүгч Б....................төр, Б....................цэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01485 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц....................ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн ..................., ................... дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Б.................... нарт холбогдох,

Орхон аймаг дахь ..................., ................... дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б....................ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б....................цэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б...................., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.................... нь 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М....................тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд М.................... бид хоёр өдийг хүртэл 16 жил нэг гэр бүл болж тасралтгүй хамт амьдарч байна. Бидний дундаас 2006 онд хүү Б....................-Эрдэнэ, 2016 онд охин Б.................... нар төрсөн. Бид гэр бүл болсноос хойш 16 жил хамтарч хувийн бизнес эрхэлж Орхон аймаг ................... сум ................... 3 дугаар хороолол 9 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууцыг худалдан авч уг орон сууцанд хүү, охин хоёрын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Энэхүү орон сууц нь миний нөхөр М....................-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний орон сууцыг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймаг ................... сум ................... 3 дугаар хороолол 9 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь ................... ................... дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б. ................... нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх орон сууцыг битүүмжилсэн. Ийнхүү эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ Орхон аймаг ................... сум ................... баг 3 дугаар хорооолол 9 байрны 36 тоот хаягт байрлах бидний амьдарч буй орон сууцанд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ганцаараа орж ирж гүйцэтгэсэн. Иймд Орхон аймаг дахь ................... ................... дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б....................ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.................... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2017/00634 дугаартай шүүгчийн захирамжаар 231.800.000 /хоёр зуун гучин нэгэн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж Б....................-Эрдэнэд олгохоор шийдвэрлэгдсэн. Тус газарт М....................д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 18140254 хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч М....................-Эрдэний талаар холбогдох эрхийн бүртгэлийн байгууллагаас иргэний лавлагаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авахад Орхон аймаг, ................... сум, 4-р баг Хүрэнбулаг 11 хороолол, Г гудамж, 1 тоот Г-2101007699 дугаартай газар, Орхон аймаг, ................... сум, ................... баг 3-9-36 тоот Ү-2101003841 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогтсон. Төлбөр төлөгч М....................-Эрдэнийг зарлан дуудаж төлбөрийн талаар тайлбар авч, 18140254/01, 18140254/02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх, 18140254 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулан өгч, төлбөр төлөгч М....................-Эрдэнийн арилжааны банкин дах харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн дүнгээр зарлагын гүйлгээнд хориг тавьсан. Төлбөрийн 115.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч Ц.................... эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгч М.................... нэхэмжлэгч Ц.................... нар 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж 369 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй байна. Битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд Орхон аймаг, ................... сум, ................... баг 3-9-36 тоот 51 метр кв 4 өрөө байр нь төлбөр төлөгч М....................-Эрдэнийн нэг хүнийн хууль ёсны өмчөөр 2001 оны 11 дүгээр 23-ны өдөр Ү-2101003841 дугаартай бүртгэгдсэн байна. Мөн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж төлбөр авагч Б....................-Эрдэнэд зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд төлбөрийн үүрэг гүйцэтгэлийг хангуулахад бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.................... нь нэхэмжлэлдээ ШШГТХ-н 41.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д /төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хүраан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн ороцоотой явуулна гэжээ тус газрын 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б....................ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Орхон аймаг, ................... сум, ................... баг 3-9-36 тоот байрыг зөвхөн битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэлийн хураан авах ажиллагааг хийгээгүй болно. Мөн төлбөр төлөгч М....................эс хөндлөнгийн 2 гэрчийг байлгах эсэх талаар асуухад байлгах шаардлагүй, хэрэггүй гэсэн тайлбар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд тусгагдаж гарын үсгээр ...................алгаажсан байна. ШШГТХ-н 41.1 дэх хэсгийг зөрчсөн гэх хууль бус үйлдэл хийгдээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлийн 4.1-т заасны дагуу /хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалалт/ зорилгоор шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүжилнэ гэж хуульчилсан байна. Иймд Ц....................ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01485 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь ...................-................... дугаар нээлттэй хорих анги, 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.................... нарт холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц....................ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2019/04973 дугаартай Ц....................ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь ...................-................... дугаар нээлттэй хорих анги, 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.................... нарт холбогдох иргэний хэргийг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгаж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц....................ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Орхон аймаг ................... сум ................... 3 дугаар хороолол 9 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууц нь М...................., хүү Б....................-Эрдэнэ, охин Б...................., Ц.................... нарын хамтран өмчлөх дундын өмч юм. Нэгэнт хамтран өмчлөх дундын өмчийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ төлбөр төлөгч болох М....................д ногдох хэсгээр нь битүүмжлэх учиртай байтал орон сууцны өмчлөх эрхийг бүхэлд нь битүүмжилсэн нь үндэслэлгүй. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ерөнхий зохицуулалтуудыг тайлбарлах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэх хэт ерөнхий дүгнэлтийг хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлах ажиллагааг ойлгох бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн зорилго нь мөн хуулийн 49.4.1-д заасан хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаа байсан гэж үзнэ ” гэжээ. Үүнээс үзвэл шүүх хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамгаалж байгаа гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Ц.................... болон түүний хүүхдүүдэд оногдох орон сууцны хэсгийг хамгаалах ажиллагаа хийх хууль зүйн үндслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн хариуцлагыг түүний эхнэр болон хүүхдүүд нь хариуцах үүрэггүй тул төлбөр төлөгчөөс бусад этгээдийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огтоос байж болохгүй юм. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.................... нь хариуцагч Орхон аймгийн ..................., шийдвэр гүйцэтгэгч Б.................... нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч Ц.................... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний орон сууцыг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл битүүмжилсэн хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэгч ганцаараа битүүмжилсэн” гэж тодорхойлжээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б.................... нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч М.................... төлбөр авагч Б....................-Эрдэнэд зээлийн төлбөр 231.800.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авч 18140254 тоот хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж улмаар хуульд заасан арга хэмжээг явуулсан байна.

Тухайлбал хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8.-д заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймаг, ................... сум, ................... баг 3-9-36 тоот Ү-2101003841 дугаартай орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18140254 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжилсан болох нь тогтоогдсон байна. /2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2019/04973 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн иргэний хэрэг/

Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.” гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахад хөндлөнгийн гэрчийг оролцуулах шаардлагагүй юм.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч М....................-Эрдэний талаар холбогдох эрхийн бүртгэлийн байгууллагаас иргэний лавлагаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдсон эсхүл нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх