Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0581/з |
Дугаар | 388 |
Огноо | 2019-11-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 388
Х.М-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга,
Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Баянзүрх дүүргийн
Газрын албанд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, Х.М-ийн эзэмших 30,000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамжаа гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах, Х.М-ийн эзэмших 30,000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т-ийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “АТТП” ХХК-иар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрыг кадастрын санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0422 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гуравдагч этгээд болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд С.Г-О-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37, 38 дугаар зүйл, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох Туул голын ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч М.Т-ийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “АТТП” ХХК-иар үйлдүүлж, Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0422 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гуравдагч этгээд С.Г-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
4. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 /шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон/ дэх заалтыг магадлалын үндэслэл болгосон атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар үйл баримтыг нотлох болон үгүйсгэх нотлох баримт дутуу цуглуулсан, эсвэл хэрэгт авагдсан ямар нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй, эсвэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй ямар баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг дүгнээгүй.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтыг магадлалын үндэслэл болгох ёсгүй байсан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
6. Давж заалдах шатны шүүх хэргийн 2 оролцогч /хариуцагч болон гуравдагч этгээд/-оос давж заалдах гомдол гаргасан тул хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзсэн гэх боловч анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн “Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг огт хянаж, дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
8. Х.Мэгддорж нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдер Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолсон 30000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргаж хүсэлтэд Г.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн, X.Мэгддорж нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, эрхийг нь шилжүүлэн авч буй газрын кадастрын зураг зэрэг холбогдох баримтыг хавсарган ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийи Засаг дарга 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч X.Мэгддоржид агаарын спортын зориулалтаар 30000 м.кв газрыг М.Тэмүүжингээс шилжүүлэн эзэмшүүлсэн.
9. Мөн дүүргийн Газрын алба нэхэмжлэгчээс өөрийих нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Аэрогеодези” ХХК-ийн хийсэн 20000.54 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийи санд бүртгэсэн бөгөөд дээрх захирамж болон газрын эрхийн бүртгэл нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасны дагуу гарсан, өнөөдөр хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.
10. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба нэхэмжлэгчид газар эзэмшихтэй холбоотой захиргааны акт гаргахаас татгалзсан эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй байна. Нэгэнт эс үйлдэхүй байхгүй тул эс үйлдэхүй нь хууль бус болох, эсвэл эс үйлдэхүйн улмаас иэхэмжлэгчийи эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх боломжгүй.
11. Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг тухай бүр ханган шийдвэрлэсэн бөгөөд 2014 оны А/115 дугаар захирамжийн Х.М-д холбогдох заалт хүчин төгөлдөр хэвээр бөгөөд түүнийг хүчингүй болгосон, эсвэл ямар нэг байдпаар өөрчилсөн шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх “... газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргах”-ыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон.
12. Давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсэгт дараах 4 дүгнэлтийг хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд эдгээр дүгнэлтүүд нь дараах байдлаар хуулийг буруу хэрэглэж гаргасан үндэслэлгүй дүгнэлтүүд гэж үзэж байна. Үүнд:
13. Магадлалд: “НЗД-ын 2010 оны 703 дугаар захирамжаар М.Тэмүүжингийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад дүүргийн Засаг дарга 2013 оны А/516 дугаар захирамжаар М.Т-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, мөн А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М-д газар эзэмших эрх шилжүүлсэн байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна” гэжээ.
14. Анхзи шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /13 дугаар хуудас/-т НЗД-ын 2010 оны 703 дугаар захирамжаар ... М.Тэмүүжингийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад дүүргийн Засаг дарга 2013 оиы А/516 дугаар захирамжаар М.Т-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан мөн А/115 дугаар эахирамжаар нэхэмжлэгч X.М-д газар эээмших эрх шилжүүлсэн... хариуцагч Баянзүрх дүүргийи Засаг даргын эрх хэмжээний үйлдэлд нэхэмжлэгч Х.М-ийг буруутгах үндэслэлгүй”, /15 дугаар хуудас/- “шүүх нэхэмжлэгчийн “... Х.Мэгддорж би ... уг газрын шударга эзэмшигч юм” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй ... 2013 оны А/516, 2014 оны А/115 дугаар захирамжууд хүчин төгөлдөр үйлчлэлтэй, ... дээрх үйл баримттай хэн нэгэн этгээд маргаан үүсээгүй байна” гэх зэрэг дүгнэлтүүдийг хийсэн байдаг.
15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах ёстой байтал нэгэнт дүгнэлт хийсэн асуудлыг энэ талаар дүгнэлт хийгээгүй байна” гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй үндэслэлгүй байна.
16. Мөн Х.М-ийн М.Т-ээс, М.Т-ийн “Флай Монголия” ТББ-аас шилжүүлэн авсан газар эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд болон хариуцагч маргаагүй бөгөөд хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхийг анхан шатны шүүхэд даалгаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 106 дугаар зүйлийн 106.5-д /шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ заасантай нийцэхгүй байна.
17. Магадпалд: “нэхэмжлэгч Х.М нь 2013 оид 30000 м.кв газрыг М.Тэмүүжингээс шилжүүлэн авах гэрээг үйлдэж, эзэмшил газрын хил заагийг “АТТП” ХХК-иар ...кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна ..., уг газрыг нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн 2014 оны А/115 дугаар захирамжид газрын хэмжээг 30000 м.кв гэж дурдсан атал газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн 10000 м.кв-аар талбайн хэмжээг бууруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл бөгөөд одоогийн маргаан үүсэх эхлэл болжээ” гэж зөв дүгнэлт хийжээ” гэжээ.
18. М.Тэмүүжин, “Флай Монголиа” ТББ-ын хооронд 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 30000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар 30000 м.кв газрыг М.Тэмүүжинд эзэмшүүлсэн боловч “Флай Монголиа” ТББ нь М.Т-д бодит хэмжээгээр 20000 м.кв газар шилжүүлсэн, М.Тэмүүжин нь “Флай Монголиа” ТББ-аас дутуу хүлээн авсан газраа шилжүүлэн авсан газрын хил хязгаараас илүү гаргаж нөхөж авахаар 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “АТТП” ХХК-иар кадастрын зураг хийлгэн хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга тэр хүсэлтийг нь татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авсан М.Т-ийн газрын хувийн хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогддог.
19. Харин нэхэмжлэгч Х.М нь М.Т-ээс 30000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэн авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, бодитоор 20000 м.кв газар шилжүүлэн авсан бодитойгоор шилжүүлэн авсан 20001 м,кв гаэрын кадастрын зургийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны едөр “Аэрогеодези” ХХК-иар хийлгэж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтдээ хавсарган Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгсөн, газар эзэмшүүлэх тухай А/115 дугаар захирамж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарч, Х.М-ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу мэдээллийн санд 20000 м.кв газрыг бүртгэсэн болох нь Х.М-ийн газрын хувийн хэрэгт байгаа “Аэрогеодези” ХХК-ийн хийсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.
20. Өөрөөр хэлбэл, 2007 онд “АТТП” ХХК-ийн хийсэн зураг нь нэхэмжлэгч Х.М-ийн 2014 онд гаргасан газар шилжүүлэн авах хүсэлттэй хамааралгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Х.М-ийн эзэмших 30000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Тэмүүжингийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “АТТП” ХХК-иар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр бүртгэхийг ...даалгах” гэж тодорхойлсон нь давхар нотолж байна.
21. Гэтэл анхан шатны шүүх М.Т, Х.М нарын 2 тусдаа газрын хувийн хэрэг дэх баримтуудыг хольж хутган, нэхэмжлэгч Х.М-ийн 2014 онд газрын мэдээллийн санд бүртгүүлэхээр өөрийнх нь хүсэлт болгосон “Аэрогеодези” ХХК-ийн хийсэн 20001 м.кв газрын кадастрын зургийг нотлох баримтаар үнэлээгүй, харин М.Т-ийн “АТТП” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургийг нэхэмжлэгчийн газрын кадастрын зураг гэж үзэж, “нэхэмжлэгч Х.М нь 2013 онд 30000 м.кв газрыг М.Тэмүүжингээс шилжүүлэн авах гэрээг үйлдэж, эзэмшил газрын хил заагийг “АТТП” ХХК-иар ...кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн Газрын апбанд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
22. Мөн нэхэмжлэгч М.Т-ээс 30000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч 20000 м.кв газрыг бодитойгоор шилжүүлэн авснаа мэдэж байсан бөгөөд өөрөө 20000 м.кв газрыг мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан байтал анхан шатны шүүх “...уг газрыг нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн 2014 оны А/115 дугаар захирамжид газрын хэмжээг 30000 м.кв гэж дурдсан атал газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн 10000 м.кв-аар талбайн хэмжээг бууруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл бөгөөд одоогийн маргаан үүсэх эхлэл болжээ” гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон.
23. Нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн энэхүү үндэслэлгүй дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон талаар давж заалдах гомдолд дурдсан боловч давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэл болон дээрх нотлох баримтуудыг нягтлан хяналгүйгээр энэ дүгнэлтийг “зөв дүгнэлт хийжээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр”, “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.
24. Магадлалд: “маргаан бүхий газарт нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... ирүүлсэн мэдэгдлийн дагуу С.Г-О ...нарын газар хүссэн өргөдөл, маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг, холбогдох баримтыг хариуцагч хулээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.
25. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар төрийи байгууллага албан тушаалтан “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” үүрэгтэй бөгөөд хүлээн авсан өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг татгалзаж шийдвэрлэх нь тусдаа асуудал юм.
26. Түүнчлэн С.Г-О нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед тухайн газарт нэхэмжлэгч болон бусад этгээд газар эзэмших хүсэлт гаргаагүй, ямар нэг маргаан гараагүй байсан бөгөөд үүнийг гуравдагч этгээд нарт ирүүлсэн Баянзүрх дүүргийн газрын албаны “2017 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул шинээр газар эзэмшүүлэх боломжгүй” гэсэн утгатай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ...тоот албан бичгээр нотолно.
27. Нэхэмжлэгч өмнөх эзэмшигчийн эзэмшилд байсан газрын хил заагаас илүү гаргаж дахин 1.0 га газар нэмж авахыг хүссэн тул Х.М-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүүргийн Газрын албанд газрын хэмжээ өөрчлүүлэхээр гаргасан хүсэлт нь газар шинээр эзэмших хүсэлт болох юм.
28. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу шинээр газар эзэмших хүсэлтийг Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх, харин Засаг дарга Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заснаар тухайн газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан өдөр, цаг, минутаар бүртгэн авч хүсэлт гаргасан дарааллын дагуу шийдвэрлэх ёстой.
29. Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, дэх хэсэг, 38 дугаар зүйл, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна.
30. Магадлалд: “...нэхэмжлэгч Х.М нь “хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2010 оны...703 дугаар захирамжаар М.Т-д холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон хэсгийг хасч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар өөрийн хууль ёсоор шилжүүлэн авсан газар эзэмших эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тайлбарлаж байгаад дүгнэлт хийж, эрх запгамжлан авсан Х.Мэгддорж нь тухайн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэхэд нь дүгнэлт хийх нь зүйтэй” гэжээ.
31. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах”, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрх шилжүүлэх” гэсэн 2 ойлголт нь тусдаа бие даасан хууль зүйн ойлголтууд бөгөөд нэхэмжлэгч Х.М нь иргэн М.Т-ээс эрх залгамжлан авсан этгээд биш, харин М.Т-ээс газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан этгээд байна.
32. Газар эзэмших эрхийг Х.М-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийн хавсралтын ...дугаарын “хүчингүй болж байгаа шийдвэрийн огноо, гэрчилгээний дугаар” гэсэн баганад “БЗД-ийн Засаг даргын 2013 оны А/516, гэрчилгээний дугаар 000474182” гэж бичиж М.Тэмүүжингийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Гаэар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар бооно: 39.1.4 газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж эааснаар М.Т-ийн газар эзэмших эрх X.М-д эрхээ шилжүүлснээр 2014 онд дуусгавар болсон.
33. Нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болсон тул М.Т нь тухайн газартай холбоотойгоор өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан маргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм. Харин нэхэмжлэгч Х.М-ийн хувьд М.Т-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авсан этгээд биш тул М.Т-д холбогдох захиргааны актад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.
34. Энэ үндэслэлээр дээрх дүгнэлтийг хэрэглэх ёсгой Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглэж гаргасан дүгнэлт гэж үзэж байна.
35. Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0422 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож бусад заалтыг хэвээр үлдээн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
36. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.
37. Нэхэмжлэгч Х.М-оос “... нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Х.М-ийн эзэмших 30000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т-ийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “АТТП” ХХК-аар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрын кадастрын санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан, анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнэлт хийх шаардлагатай.
38. Тодруулбал, нэхэмжлэгч Х.М нь маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч М.Тэмүүжингээс “... 30000 м.кв газрыг шилжүүлэн авсан” гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас “... “Флай Монголиа” ТББ-аас М.Т-д 30000 м.кв газрыг шилжүүлсэн ... гэх боловч бодит хэмжээгээр 20000 м.кв газар шилжүүлсэн” гэж маргасан, хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар М.Т-д шилжүүлэн эзэмшүүлсэн гэх 30000 м.кв газрын кадастрын зураг, бодитоор 30000 м.кв газрыг шилжүүлсэн эсэхтэй холбоотой бусад баримт авагдаагүйгээс эзэмшил газрын хэмжээ, хил зааг тодорхойгүй байна.
39. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар хэрхэн давхцаж байгаа талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж “...хариуцагч хууль ёсны эзэмшигч Х.М-ийн газрын хэмжээг Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасч үлдэх, хэсэгт дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхийн оронд ... /гуравдагч этгээдүүдийн/ газар хүссэн өргөдөл, тухайн маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг, холбогдох баримтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
40. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “... М.Т-ийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “АТТП” ХХК-аар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрын кадастрын санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, “... М.Т-ийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “АТТП” ХХК-аар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээ”-г хэргийн оролцогчид болон шүүх ямар хэмжээг ойлгож байгаа нь тодорхойгүй, “... М.Т-ээс 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “АТТП” ХХК-аар үйлдүүлсэн” гэх кадастрын зураг хэрэгт байхгүй, энэ тохиолдолд, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
41. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдуулж, тодруулбал зохих үйл баримтуудыг тодруулах, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Г-О хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх ... хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулж хэргийг хянан шийдвэрлэсэн ... /тул/ давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтыг магадлалын үндэслэл болгох ёсгүй байсан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
42. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн, энэ тохиолдолд, нэхэмжлэлийн аль нэг шаардлага, түүний үндэслэлд эцэслэн дүгнэлт хийлгүй орхисон нь зөв, хяналтын шатны шүүх мөн энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлд дүгнэлт хийхгүй тул гуравдагч этгээд С.Г-О-ын “... давж заалдах шатны шүүх ... анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн “Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг огт хянаж, дүгнэлт хийгээгүй” гэх болон маргааны үйл баримтуудыг дурдаж гаргасан хяналтын гомдлын үндэслэлүүдийг хүлээж авахгүй.
43. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0422 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Г-О-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан С.Г-О-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА