Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00984

 

 

... ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00713 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ... ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: +++ ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 95 597 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хохиролд 161 338 518 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХК нь +++ ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр агуулахын байр түрээлэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, 180м.кв, 450 м.кв талбай бүхий 2 агуулахыг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 5500 төгрөг байхаар тохиролцсон. Удалгүй 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, өмнөх 2 агуулахыг түрээслэгч буцаан өгч, Төмөр замд байрлах 450 м.кв талбай бүхий агуулахыг түрээслэхээр болж, түрээсийн төлбөрт сар бүр 2 675 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улмаар 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээнд дахин нэмэлт оруулж, 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9 000 төгрөг, сар бүр 4 050 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Талууд жил бүр түрээсийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалтын 3 дугаар зүйл, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлтийн 1 дүгээр зүйл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлтийн 2 дугаар зүйлээс тус тус үзвэл түрээслэгч +++ ХХК-ийн хүсэлтээр түрээсийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 6 500 төгрөг болгон багасгаж, сар бүр 2 925 000 төгрөг төлөхөөр болсон.

Харин 2017 оны 3 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9 000 төгрөгөөр тооцон төлөх ёстой ба энэ нь +++ ХХК-аас гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын хавсралтаар нотлогдоно.

Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.3-д заасны дагуу +++ ХХК нь ... ХК-д сар бүрийн 01-ний өдрөөс өмнө урьдчилан түрээсийн төлбөрөө төлөх ёстой. Түүнчлэн гэрээний 4.1-т түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр заасан ба хариуцагч алданги 31 865 829 төгрөг болно.

Иймд түрээслэгч +++ ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 63 731 658 төгрөг, алданги 31 865 829 төгрөг, нийт 95 597 487 төгрөгийн гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг нь эс зөвшөөрч байна. Хос Аз" ХХК болон "ZDM" ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цоорч, траншей дотор ус алдсаны улмаас ... ХК-ийн эзэмшлийн барилга халуун усны ууранд автсан.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 22-28-ны өдөр хүртэл комисс ажиллаж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж, албан ёсоор акталж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүн 2 487 ширхэг буюу 55 763 889 төгрөг болсон.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-085/474 тоот дүгнэлтээр Хос Аз ХХК болон ZDМ ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсон, ... ХК-ийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжлэл хангалтгүй хийгдсэн, дулааны зангилаа /узель/ бүхий барилгад "+++ ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж 3 талын буруутай үйлдэл болохыг тогтоосон.

Иймд хариуцагч +++ ХХК-д халаалтын шугам хагарсанаас бий болсон хохирлыг ... ХК дангаараа хүлээх нь үндэслэлгүй, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүний төлбөр болон 55 763 889 төгрөгийн гуравны нэгийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин "+++ ХХК 4 391 төрлийн бүтээгдэхүүний хохирол гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Учир нь тухайн үед талуудын хамтарч ажилласан комисс 2 487 ширхэг бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон гэж үзэж, албан ёсоор тохирсон. Түрээсийн төлбөрт 55 763 889 төгрөгийг тооцохоор тохиролцсон зүйл байхгүй бөгөөд энэ тухай талууд бичгээр баримт үйлдээгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оноос хойш ... ХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай барилгын агуулахыг түрээслэн хамтран ажиллаж ирсэн. ... ХК-ийн барилгын гадна халаалтын шугам 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хагарч агуулахын барилга бүхэлдээ халуун усны ууранд автсанаас болж манай компанийн агуулахад хадгалж байсан 861 275 387 төгрөгийн 326 нэр төрлийн 48 794 ширхэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон.

+++ ХХК болон ... ХК-ийн хамтарсан комисс 2016 оны 11 дүгээр сарын 22-28-ны өдөр хүртэл ажиллаж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж акт тогтоож, тэмдэглэл үйлдсэн. Агуулахад байсан нийт 3 26 нэр төрлийн 48 794 ширхэг хүнсний барааг 4 ангилж уут, шил сав нь хагарч, задарч худалдах ямар ч боломжгүй болсон 2 487 ширхэг 55 629 513 төгрөгийн барааг ялган худалдаж борлуулах боломжгүй гэж үзсэн.

Харин 46 307 ширхэг 805 645 874.5 төгрөгийн барааг ууранд автсан боловч хатаагаад худалдаж болно гэж үзсэн боловч худалдааны стандартад нийцэж, худалдах ямар ч боломжгүй болсон. Тухайн үед ... ХК-аас 805 645 874 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах Агуулах-3 гаргаж өгсөн ч хэсэг хугацааны дараа агуулахаа чөлөөл гэсэн шаардлага тавьсан.

Ашиглах боломжгүй болсон 157 378 518 төгрөгийн барааг шууд малын тэжээлд өгсөн. Харин 55 629 513 төгрөгийн бүтээгдэхүүнийг Агуулах-8-аас ... ХК ялган авч устгалд оруулна гэж хадгалаад 2 жил болсон.

Тухайн үед манай компани нь учирсан хохирлоо төлүүлэхээр хандахад ... ХК нь түрээсийн төлбөрөөс 55 629 513 төгрөгийг суутган тооцохоор тохиролцсон ба 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт тооцон суутгасан учир 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бид түрээсийн төлбөрөө цаг хугацаанд төлж ирсэн.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинэ бараа бүтээгдэхүүн ирж, 40 тн-ын контейнертай 431 000 000 төгрөгийн бараануудаа өөрийн агуулахад буулгахаар ирэхэд ... ХК урьдчилан мэдэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүн хадгалж байсан Агуулах-8-д нэмэлт цоож хийн, лацадсан ба энэ нөхцөл байдлаас болж шинээр ирж буй бараа бүтээгдэхүүнээ буулгах, хадгалах боломжгүй болсон.

... ХК-ийн агуулах цоожилсон хууль бус үйл ажиллагаанаас болж Витафит ХХК руу 40 тн контейнерийг тээвэрлэсэн зардал 300 000 төгрөг, агуулах түрээслэсэн зардал 2 000 000 төгрөг, склад хооронд зөөсөн тээврийн хөлс 740 000 төгрөг, зөөвөрлөгч машин хөлслөхөд 80 000 төгрөг, 2 машины бензиний төлбөр 360 000 төгрөг, 2 хүний ажилласан цалин 480 000 төгрөг, нийт 3 960 000 төгрөг болон ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4 391 нэр төрлийн барааны үнэ болох 157 378 518 төгрөгийн хохирол нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс болсон тул ... ХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч +++ ХХК-аас 28 322 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 67 275 257 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч +++ ХХК-ийн нэхэмжлэгч ... ХК-д холбогдуулан гаргасан ... ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3 960 000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4 391 нэр төрлийн барааны үнэ болох 157 378 518.96 төгрөг, нийт 161 338 518.96 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 023 153 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч +++ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 299 561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтайач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Шүүх "..." ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, манай компаниас 28 322 230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. "..." ХК-ийн барилгын гадна халаалтын шугам 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хагарч, уг шугамын оруулгын битүүмжлэлийг хангалтгүй хийсний улмаас хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан агуулах бүхэлдээ халуун усны ууранд автаж маш их хэмжээний бүтээгдэхүүнүүд худалдан борлуулах боломжгүй болсонЭнэ байдалтай холбогдуулан 2 тал хамтарсан комиссийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажиллуулж худалдан борлуулах боломжгүй болсон 2487 ширхэг 55 629 513 төгрөгийн барааг эхний ээлжинд устгалд оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед хамтарсан ажлын комисс 7 хоног ажиллаж, эхний ээлжинд худалдан борлуулах боломжгүй болсон бүтээгдэхүүний үнийг "..."ХК-аас шаардахад уг мөнгийг түрээсийн төлбөрт суутган тооцохоор тохиролцсон.

Манай компани 55 629 513 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох түрээсийн төлбөрт тооцон суутгаж, уг хохирлыг барагдуулсан гэж үзсэн ба "..."ХК хүлээн зөвшөөрсөн учраас өнгөрсөн хугацаанд +++ ХХК-аас түрээсийн төлбөр гэж нэхэж байгаагүй.

+++ ХХК нь 2018 оны 1 дүгээр сараас түрээсийн төлбөрийг ердийн журмаар төлж эхэлсэн. Гэтэл ... ХК+++ ХХК-тай тохиролцсон тохиролцоог үгүйсгэж, үндэслэлгүйгээр 95 597 487 төгрөгийг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн нөхцөл байдал, хэрэг маргааны бодит үнэн байдлыг зөв үнэлж дүгнэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тайлбарт ач холбогдол өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх +++ ХХК-ийг 2018 оны 7, 8 дугаар саруудын төлбөр болох 5 850 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. "... ХК нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс бидэнд урьдчилан мэдэгдэлгүй агуулахад нэмэлт цоожхийн лацадсаны улмаас үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон. Иймд +++ ХХК-д түрээслээгүй хугацааны 2сарын төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй. Манай компанийн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахын барилгын гадна халаалтын шугам хагарч, уг шугамын оруулгын битүүмжлэлийг "..."ХК хангалтгүй хийсэн учраас тухайн агуулахад хадгалж байсан 805 645 874төгрөгийн бараанууд худалдан борлуулах боломжгүй болсон билээ. Гэхдээ манай компани учирсан хохирлыг ихэнх хэсгийг өөрсдөө үүрч гарсан бөгөөд "..." ХК нь уг асуудалд буруутай учраас эхний ээлжинд тооцсон хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна гэсэн учраас бид бусад хохирлыг нэхэмжлээгүй, үүссэн эрсдэлийг өөрсдөө хариуцахаар шийдсэн байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд хэрвээ "..." ХК халаалтын шугамын оруулгын битүүмжлэлийг зохих ёсоор хийсэн байсан бол агуулах руу халуун усны уур нэвтрэх боломжгүй, манайд ийм их хэмжээний хохирол учрахгүй байсан. Иймд нэхэмжлэгч тал нь халуун усны уур алдсаны улмаас худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдхүүний үнийн 3 хуваасны 1-г биш, харин 55 629 513 төгрөгийн хохирлыг дангаар хариуцан төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үүгэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч ... ХК нь хариуцагч +++ ХХК-д холбогдуулан Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу түрээсийн төлбөр 63 731 658 төгрөг, алданги 31 865 829 төгрөг, нийт 95 597 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3 960 000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4 391 нэр төрлийн барааны үнэ болох 157 378 518 төгрөг, нийт 161 338 518 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ... ХК нь Дэлгэр тоонот трэйд ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ... ХК нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнд орших хүрэн байрны зүүн талын 180 м.кв талбайтай агуулахыг 1 сарын төлбөр нь 990 000 төгрөг, төмөр замын ард байрлах баруун талаасаа эхний 450 м.кв талбайтай агуулахыг 1 сарын төлбөр нь 2 475 000 төгрөгөөр Дэлгэр тоонот трэйд ХХК-дтүрээслүүлэхээр тохиролцсон ба уг гэрээнд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа Дэлгэр тоонот трейд ХХК-ийг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн +++ ХХК төлөөлөхөөр тохиролцож, гэрээний зүйл нь төмөр замын ард байрлалтай 450 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай агуулах болон 20 тоннын контейнер, гэрээний зүйл болох агуулахын төлбөр 1 м.кв-ыг 5 500 төгрөг, сарын төлбөр нь 2 475 000 төгрөг, контейнерын төлбөрт 200 000 төгрөг, гэрээг 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тохиролцсон. Үүнээс хойш зохигчид гэрээнд тухай бүрт нь гэрээний үнэд өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж байжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа гэрээг мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус байна гэж буруу дүгнэсэн алдаа гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйл болох агуулах нь ... ХК-ийн өмчлөлийн 1 давхар барилгын нэг хэсэг байх бөгөөд уг агуулахыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд дангаар нь бүртгэж гэрчилгээ олгоогүй тохиолдолд холбогдох түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, улмаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй юм. Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна. /1хх 8-9 дэх тал/

 

Хариуцагч +++ ХХК-аас 2015 оны 12 дугаар сар хүртэлх төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээний талаар нэхэмжлэгч ... ХК маргаагүй, харин 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг алдангийн хамт 95 597 487 төгрөгөөр тодорхойлж шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 04, 2016 оны 08 дугаар сарын 08, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний зохицуулалтаас үзвэл түрээслэгч нь 2015 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 4 050 000 төгрөг, 2016 оны 01 сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 93 600 000 /2 925 00032 сар/ төгрөг, нийт 97 650 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх тодорхойлсон нь баримтад үндэслэгдсэн зөв дүгнэлт болжээ./1хх 16-17, 39-40 дэх тал/

 

Үүнээс хариуцагч +++ ХХК нь 2016 оны 4 дүгээр сард 4 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 20 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 4 050 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 5 668 773 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 8 100 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 1 800 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 7 121 034 төгрөг, нийт 50 739 807 төгрөгийг нэхэмжлэгч ... ХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан төлбөр тооцооны баримтаар тогтоогдсон. /1хх 18 дахь тал/

 

Иймд хариуцагч түрээсийн төлбөрт 97 650 000 төгрөг төлөхөөс төлсөн 50 739 807 төгрөгийг хасч тооцвол 46 910 193 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй юм.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-095/474 тоот Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт гарч, уг дүгнэлтэд ...+++ ХХК-д түрээсэлж буй ... ХК-ийн эзэмшлийн 1 давхар барилгын халаалтын гадна шугамын траншейн оруулгын битүүмжлэл хангалтгүйн улмаас халаалтын системийн халуун усны уур траншейгаар дамжиж, уг барилга халуун усны ууранд авсан байна... гэжээ. Иймд ... ХК нь барилгын халаалтын гадна шугамын траншейн оруулгын битүүмжлэлийг хангалтгүй хийсэн буруутай байна.

 

... ХК-ийн эзэмшлийн барилгын гадна талын халаалтын шугам 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр задарч, траншей дотор ус алдсаны улмаас барилга бүхэлдээ халуун усны ууранд автаж агуулахад хадгалж байсан +++ ХХК-ийн хүнсний бүтээгдэхүүний зарим хэсгийг худалдан борлуулах боломжгүй болсон үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал уг ослоос учирсан хохирлын 1/3-ийг хариуцна гэж тайлбарласан. Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг бүхэлд нь буруутай гэж маргасан.

 

+++ ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар бараа бүтээгдэхүүнийг тоолох, гэмтсэн барааны жагсаалтыг гаргахаар комисс томилж, 2 талын гишүүнчлэлтэй комиссын бүрэлдэхүүн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2487 ширхэг бараа бүтээгдэхүүний жагсаалт гарган тооллого хийсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тооллогоор 2487 ширхэг бараа бүтээгдэхүүнд хохирол учирсан ба хохирлын хэмжээг нэхэмжлэгч 55 763 889 төгрөгөөр /1хх 201-202 дахь тал/,хариуцагч 55 629 513 төгрөгөөр тус тус тодорхойлсон. Иймд талуудын гаргасан бараа бүтээгдэхүүний тоо, ширхэг зөрөөгүй боловч үнийн дүн зөрүүтэй байх тул бага үнээр тодорхойлсон 55 629 513 төгрөгөөр хохирлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй.

 

Түрээсийн гэрээний зүйлийг бүрэн бүтэн байлгах үүргийг тодорхойлсон зохицуулалт түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 318 - 322 дугаар зүйлд байхгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох заалтууд үйлчилнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг шалгана. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч буюу ... ХК нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид буюу +++ ХХК-д шилжүүлэх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

... ХК нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс +++ ХХК-д 55 763 889 төгрөгийн хохирол учирсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж тодорхойлсон нь буруу, уг алдааг залруулах боломжтой.

 

Иймд хариуцагчийн ...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болсон үйл явдалтай холбогдуулан түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хохирлын хэмжээг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон... гэх тайлбар үндэслэлтэй байх тул түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 46 910 193 төгрөгийг учирсан хохирол 55 629 513 төгрөгөөр тооцож түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид учирсан хохирлыг 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд түрээсийн төлбөрийг бууруулах замаар төлсөн гэдэг тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 63 731 658 төгрөгийг шаардах эрхгүй, үндсэн үүргийг шаардах эрхгүй тул уг үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож тохиролцсон алданги нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд заасан сольж үл болох эрхийн хүрээнд мөн хуулийн үндсэн үүрэг дуусгавар болсноор мөн адил дуусгавар болох юм. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангид 31 865 829 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний сунгалт баримтаас үзвэл 1 м.кв талбайн төлбөрийг 9 000 төгрөг гэж тохиролцохдоо 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 1 м.кв талбайн төлбөрийг 6 500 төгрөгөөр тооцохоор тохиролцсон /1хх 17/. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлт хэлцлээр талууд 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 1 м.кв-ыг 6 500 төгрөгөөр тооцохоор байна. Дээрх 2 хэлцлийг талууд осол болохоос өмнө хийсэн тул ослоос учирсан хохиролтой холбоотой түрээсийн гэрээний үнэд өөрчлөлт оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Витафит ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн баримт нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... ХК-ийн агуулахаа лацадсан үйлдэлтэй цаг хугацааны хувьд тохирохгүй, шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэж, хариуцагч +++ ХХК нь ... ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас буюу гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүссэн хохиролд 3 960 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157 378 518 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээ нотлохоор +++ ХХК-ийн захирлын тушаалыг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь нэг талын баримт тул эргэлзээтэй учир үнэн зөв гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч +++ ХХК-аас 95 597 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХК-ийн нэхэмжлэлийг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХК-аас хохиролд 161 338 518 төгрөг гаргуулах хариуцагч +++ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА