| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00112/И |
| Дугаар | 148/ШШ2019/00150 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2019/00150
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ******* Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* нэхэмжлэлтэй Н.Г******* холбогдох Гэм хорын хохирол 482000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ******* ******* Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д******* аймгийн Д******* сумын Өргөө баг, ** дугаар байр ** тоотод оршин суух хаягтай гэх
Е******* овогт Г******* Алтанзул
Регистерийн дугаар ТБ ********
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн С сум * дугаар баг * дугаар хэсэг ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харъяатын газар виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн ажилтай гэх
овогт Н Г
Регистерийн дугаар ***********
Иргэдийн төлөөлөгч Э.Энхцэцэг
Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Николаевичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... ******* ******* Николаевич нь 1998 онд надтай гэр бүл болж, би 2000 онд Украйн улсын Донецк хотод шилжин суурьшиж амьдарч байсан. 2014 оноос Донецкд дайн эхэлж амь насанд аюултай болсон тул эхнэр 2 хүүгийн хамт 2015 оны 03 дугаар сард дайны хөл дайжин дүрвэж Монголд ирээд амьдарч байна.
Донецк хотод амьдарч байгаа миний нөхрийн ээж Т бие өвдөж муудсан тул тэрээр том хүү той явж ирэхээр шийдвэрлээд Сэлэнгэ аймаг дахь Гадаадийн иргэн, харъяатын газрын ажилтан Гтой /утас: ******/ утсаар холбогдон яах ёстойг асуухад Сэлэнгэд ирж уулзан зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн. Энэ дагуу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр А******* хамт Сэлэнгэ аймгийн С сум дахь Гадаадын иргэн, харъяатын газрын ажилтан Г той /утас: ************/ очиж уулзан өөрийн паспортын хавсралтаар Монголд хамт ирсэн хүү тэр паспортаар Украйн явж болох уу гээд У гадаад паспорт, төрсний гэрчилгээ хоёрыг үзүүлсэн.
Г ын хэлсний дагуу 54.000 төгрөг, 3 доллар тушаан явж ирэх зөвшөөрөл авсны дараа Г бидэнд та одоо хүүтэйгээ хилээр чөлөөтэй зорчиж болно гээд явуулсан.
Бид Москвад суудаг хүнээр дамжуулж онлайнаар захиалан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 8 цагт Улан-Үдээс Москва орох онгоцонд суух 2 хүний билет 10683 рублээр аваад Д******* аас Улан-Үдэ орох таксинд /жолоочийн утас: ******/ хоёр хүний 80.000 төгрөг төлөн сууж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 5 цагийн үед Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр очиход Гадаадын иргэн харъяатын газрын ажилтан Ц гэгч биднийг саатуулан улмаар С т дагуулан аваачиж 3 хоног хүлээлгэсний эцэст одоо зорчиж болно гээд явууллаа. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бид Г од сууж ирсэн такси хаяад явснаас 80.000 төгрөгөөр хохирлоо. Онгоцны билет 11000 рублиэр авчихсан 1 сарын 22-ны өглөө 8 цагт Улан-Үдээс Москва руу нисэх онгоцноос хоцорвол ядарсан бид их хохирох нь та нар биднийг явуулаад өгөөч гэхэд Г 11000 рубль чинь 440.000 төгрөг болох юм байна, би төлчихнө гэж аашлан зандарч байсан. Одоо явж болно гэсэн өдөр нь 11000 рублийг өгнө үү гэхэд би уурандаа тэгж хэлсэн юм харин ч та нарыг 2.500.000 төгрөгийн торгуулиас чөлөөлсөн их юм, тэгж ярих юм бол та нарт арга хэмжээ авах эцсийн шийдвэр гараагүй байна гэж дарамтлан зүй зохисгүй авирлаж яасан ч чадна шүү гэсэн маягтай айлган сүрдүүлж заналхийлэн доромжилсон.
Хойшоо явахаасаа 10-аад хоногийн өмнө Сэлэнгэд очиж уулзан шаардлагатай бичиг баримтыг үзүүлэхэд 54.000 төгрөг 3 доллар тушаалгаад хилээр зорчиж болно гэсэн зөвшөөрөл олгосон Гадаадын иргэн, харъяатын газрын ажилтан Г нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1.3, 36.2 дахь заалтуудыг ноцтой зөрчин ажилдаа хариуцлагагүй, хэнэггүй хайхрамжгүй хандсанаас болж дайнаас дайжин амь зууж, ээж маань хүндээр өвчлөөд сэтгэл санаагаар унан зүдэрч явсан бидний хувьд маш ихээр чирэгдэж бухимдан сэтгэл санааны гүн шоконд орж асар их цаг хугацааг алдаж, мөнгө санхүүгээр хохирсон. Ингээд Улаанбаатар хотын Гадаадын иргэдийн бүртгэл мэдээллийн төвд энэ хүнд холбогдуулж гомдол гаргахад Г оор хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан.
Бид анх 2019 оны 01 дүгээр сарын 11-нд Гтой уулзахад ыг аавынхаа паспортын хавсралтаар хамт явахад асуудал үүсэхийг мэдсэн бол хүү нь Монголд ирээд хүүхдийн гэрчилгээ авсан байгаа тул гадаад паспорт аваад явуулах, эсвэл явуулахгүй үлдээгээд аав нь ганцаараа явах байдлаар зохицуулах боломжтой байсан.
Иймд энэ ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох онгоцны зардал 10683 рубль буюу тухайн өдрийн ханшаар 1 рублийг 40.5 төгрөгөөр бодоход 432.000 төгрөг, уг асуудлыг шүүхээр шийдүүлэхийн тулд Д******* Сэлэнгийн хооронд хүүтэйгээ гурвуул нааш цааш явсан зардал 50.000 төгрөг нийт 482.000 төгрөгийг Гадаадын иргэн харъяатын газрын ажилтан Гоос гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Украйн улсын иргэн ******* ******* Николаевич ээс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Н.Г надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Д******* аймаг, Д******* сумын Өргөө баг, **-** тоотод оршин суугч Украйн улсын иргэн ******* ******* Николаевич /Dunets Sergii, 1976 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр төрсөн, эрэгтэй, дугаар паспорттай, дугаар оршин суух үнэмлэхтэй/-ийн эхнэр Гомбодорж овогтой Алтанзул нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хойд бүс дэх газрын албаны суурин утас /утасны дугаар: *********/-аар холбогдож, зандрангуй байдалтайгаар манай нөхөр Украйн улсын иргэн, оршин суух үнэмлэхтэй, Украйн улс руу түр хугацаагаар яваад буцаж ирэхэд ямар нэг гарах зөвшөөрөл авах уу гэж асуухад нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсаас гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз авах шаардлагатай" гэж зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
Улмаар ******* ******* Николаевич нь эхнэр Г.Алтанзул ын хамт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хойд бүс дэх газрын байранд ирж Монгол Улсын виз мэдүүлэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн байдалтай, хэл ярианы өөрчлөлттэй байсан.
Бидний зүгээс тиймэрхүү байдалтай ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болох байсан.
Гэвч ээжийн эрүүл мэндийн байдал хүнд, яаралтай Украйн улс руу явах шаардлагатай байна, виз олгож өгөөч гэсэн хүсэлтийг нь харгалзан хүндрэл чирэгдэл учруулалгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс тус иргэнд Засгийн газрын 145 дугаар тогтоол Монгол Улсын виз олгох журам-д заасны дагуу виз олгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авч, виз олголтын үйлчилгээ үзүүлсэн.
Тухайн иргэн нь Монгол Улсын виз хүссэн гараар бичсэн өргөдөл болон виз мэдүүлгийн хуудаст хүүхдийн талаар огт дурдаагүй болно.
******* ******* Николаевич нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* гэгчийн хамт Аптанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас гарахаар бичиг баримтаа Хил хамгаалах байгууллагад шалгуулах үед ******* ******* Н******* хүү нь 2015 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдож, Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Ж.Цт зөрчилтэй иргэнийг нотломжоор хүлээлгэн өгсөн.
******* ******* Николаевич болон түүний эхнэр Г.Алтанзул нар ******* ыг 2015 онд орж ирсэн даруйд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохих байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, мөн зөрчилтэй иргэнийг Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гаргасан учраас түр саатуулагдсан. Дээрх иргэд миний виз олголтын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор Улсын хил дээр түр саатуулагдаагүй.
Дээд байгууллагын шийдвэрээр цалингийн арга хэмжээ авагдаж одоо цалингаасаа төлж байгаа. Иймд нэхэмжлэлд дурдсан нисэх онгоцны тасалбар үрэгдсэн, замын зардлаар хохирсон гэх төлбөрийг миний бие төлөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Н******* итгэжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанзул нь хариуцагч Н.Г******* холбогдуулан Гэм хорын хохирол 482.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* ******* Николаевич нь Украйн Улсын Донецк хотод амьдардаг ээж Т бие өвдөж муудсаны улмаас тэрээр том хүү той Украйн Улс явахаар болж Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харъяатын газрын ажилтан Н.Г той утсаар нь холбогдон ямар матерал бүрдүүлэх талаар ********* утсаар зөвөлгөө авч, Гтой очиж уулзан өөрийн паспортын хавсралтаар Монголд хамт ирсэн хүү той тэр паспортаар Украйн явж болох уу гээд У гадаад паспорт, ы төрсний гэрчилгээ хоёрыг үзүүлж, тэрээр бид нарыг 54.000 төгрөг, 3 доллар тушаан зөвшөөрөл авсны дараагаар хилээр чөлөөтэй нэвтэрч болно... гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 8 цагт Улан-Үдээс Москва орох онгоцны тийз 2 хүнийхийг 10683 рублиэр авахаар Москвад суудаг хүнээр дамжуулж онлайнаар захиалан авсан, мөн Д******* аймгаас Улаан-Үд орох хоёр хүний таксны зардал 80.000 төгрөг төлөн сууж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 5 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр ирэхэд Гадаадын иргэн харъяатын газрын улсын байцаагч биднийг саатуулж улмаар Ст дагуулан аваачиж 3 хоног хүлээлгэсний эцэст одоо зорчиж болно гээд явуулсан. Энэ ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас маш ихээр чирэгдэж сэтгэл санааны гүн шоконд орж асар их цаг хугацаа алдаж, санхүүгээр хохироосон тул онгоцны зардал болон таксины зардал нийт 482000 төгрөгөөр Гадаадын иргэн харъяатын газрын виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Н.Гыг биднийг хохироосон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэтэл хариуцагч Н.Г нь виз олголтын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор улсын хил дээр хариуцагч ******* Николаевич болон түүний хүү антон *******ийг саатуулаагүй тул миний бие төлөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл: Украйн улсын иргэн ******* ******* Николаевич Монгол улсын хил нэвтрэхэд түүний бичиг баримт ямар ч зөрчилгүй харин түүний хүү ******* ******* нь Монгол улсад байх визний хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасныг Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/10-001 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол-доо ...******* ******* /Dunets Anton/ нь 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С төмөр замын боомтоор эцэг ******* ******* Николаевич /Dunets Sergii/ ийн үндэсний гадаад паспортын тусгай тэмдэглэл хэсэгт бүртгэгдсэн баримт бичгээр хамт Монгол Улсад орж ирэн, 2015 оны 06 дугаар сарын 22-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ аван, Д*******- Уул аймаг, Д******* сум, Өргөө баг, 22 дугаар хороолол 15-23 тоотод ээж Гомбодорж овогтой Алтанзул, дүү Dunets Mykhailo нарын хамт амьдарч байсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16 насанд хүрсэн боловч эцэг, эхийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж Монгол Улсад байх хугацааг хэтрүүлсэн...зөрчил гарсан талаарх гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах шийдвэрлэсэн байх бөгөөд ******* ******* Николаевичийг хилээр нэвтрэхийг хязгаарласан болон хориглосон зүйл тогтоогдохгүй байх ба ******* ыг саатуулсан үйлдэлд Н.Гыг буруутгах боломжгүй.
Хэдийгээр Гадаадын иргэн харъяатын газраас 2019 оны 2 сарын 26-ны өдөр Өргөдөл шийдвэрлэсэн тухай 03/361 тоот албан тоотод ... дотоод хяналт шалгалт явуулсны дагуу ...албаны алдаа дутагдал гаргасан виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Н.Г******* Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдууллаа. Түүнчлэн таны өргөдөлд тусгасан мөнгөн хохирлыг дээрх албан хаагчаас гаргуулж, хохирлыг барагдуулахаар шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье гэсэн байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ... өөрөө нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн онгоцны зураг бүхий тийз гэх баримт нь албан ёсны орчууллагагүй байхаас гадна онлайнаар мөнгө шилжүүлсэн, таксиний зардал төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч баримтаар нотолж чадаагүй, мөн ОХУ-ын рублийн ханшийг 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 сарын 20-ны өдрийн байдлаар Худалдааны хөгжлийн банк ХХК-ийн Д******* салбараас гаргуулан банкны ахлах ажилтан нь тэмдэг дарж ирүүлснийг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзэхгүй тул үнэлэх боломжгүй байна.
Иймд Украйн Улсын иргэн Монгол Улсад түр оршин суугч ******* ******* Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүхэд гаргасан гэм хорын хохирол 482,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 372 тоот захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар ******* ******* Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанзул нэхэмжлэлтэй Н.Г холбогдох Гэм хорын хохирол 482.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 372 тоот захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Б.МӨНХЗУЛ