Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02449

 

 

Ч- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х- ХХК, А.Б-, Н.Ө- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8 047 586 020 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Х- ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З, Б.Т,

Хариуцагч Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б,

Хариуцагч А.Б-, Н.Ө- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага маань хариуцагчаас 8 047 586 020 төгрөг гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийн үүргийг гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя, эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй байвал Х- ХХК-ийн хувьцаа болон бусад эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х- ХХК нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу Монголбанкнаас санхүүжүүлсэн 5 400 000 000 төгрөгийн гэрээг Х- ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гэрээний биелэлтийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хариуцсан. Үүнтэй холбоотой албан бичгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгч байсан. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлтэй холбоотой албан бичгүүдийг Ч- ХХК-д ирүүлснээр тухайн гэрээ байгуулагдаж, Монголбанкнаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 400 000 000 төгрөг нь Ч- ХХК-ийн дансанд шилжсэнээр Х- ХХК-д тухайн өр төлбөрийг шилжүүлэх боломж бүрдсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х- ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу 0052/08/СС-2013 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээнээс өмнө Х- ХХК нь Ч- ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллаж байсан нь өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр харагдаж байгаа. Уг эвлэрлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр талууд хоорондоо тохиролцож, 4 900 000 000 төгрөгийг өгч авахаар тохирсон. Уг тохиролцооны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн шүүгчийн 204 тоот дугаартай 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарч байсан. Ингээд хамтран ажиллаж гэрээний дагуу 5 400 000 000 төгрөгийг барьцаатайгаар зээлүүлсэн. Уг барьцаа нь өмнө Ч- ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгүүд байдаг. Барьцаанд байсан эд хөрөнгүүдийг мөн Ч- ХХК хуулийн дагуу давхар барьцаалуулах зөвшөөрлийг олгож, уг давхар барьцаалуулах зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлийн газарт дахин барьцаалж, эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд авсан. Ингээд зээлийн гэрээний барьцаа авсны дараа Х- ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч- ХХК-д албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэндээ Х- ХХК нь манай байгууллага өмнөх өр зээлийн төлбөрт 2 000 000 000 төгрөг өгөөд, үлдсэн 3 400 000 000 төгрөгөөр ажлаа хийж гүйцэтгэх боломжтой гэж тохиролцсон. Гэвч та нартай аман хэлцлээр тохирсны үндсэн дээр бид нар 2 800 000 000 төгрөгөөр өмнөх өр төлбөрөө хааж, үлдсэн төлбөрөөр нь бид үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн тайлбаруудыг өгч байсан байдаг. Мөн эвлэрлийн гэрээнд заасны дагуу эвлэрлийн гэрээгээр талууд хоорондоо өмнөх зээлийн өр төлбөрийг 5 400 000 000 төгрөгөөр төлүүлж, хоорондоо тохиролцож, зохигчид хоорондоо эвлэрснээр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамж гарсан. Энэ эвлэрлийн гэрээн дээр өмнөх зээлтэй холбоотой маргааныг аль нэг тал нь гаргахгүй гэсэн асуудлыг ярьсан байдаг. Ингээд эвлэрлийн гэрээ байгуулж, 5 400 000 000 төгрөгөөс 3 400 000 000 төгрөгийг Ч- ХХК-д шилжүүлж, өөрсдөө 2 000 000 000 төгрөгийг авсан. Ингээд хариуцагч зээлийн төлбөрөө тохирсон хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч төлөхгүй явсаар Засгийн газрын 320 тоот тогтоол гарч, уг тогтоолын дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээнүүдийг дахин нэг жилээр сунгая гэж шийдсэн байдаг. Үүний дагуу Ч- ХХК-иас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам руу зээлдэгч төлбөрөө төлөхгүй байна, харилцагч Ч- ХХК-иас Монголбанк руу 2 400 000 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна гэдэг тайлбараа хүргүүлсэн. Эргээд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн гэрээг дахин нэг жилээр сунгахыг зөвшөөрч байна гэсэн хариу ирсэн. Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газрын тогтоолын дагуу Ч- ХХК-иас зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт 2 дугаарт Ч- ХХК болон Монголбанкны хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүүгээ өөрсдөө тооцох эрх үүргийг олгосон учраас энэ үндэслэлээр Ч- ХХК нь Х- ХХК-тай нэмэлт өөрчлөлт нэгийг хийж, хүүний асуудлаар талууд тохиролцсон. Ингээд нэмэлт хүүг тогтоосноос хойш дахин зээлийн эргэн төлөлтийн асуудлыг ярьж, цаг хугацаа өнгөрсөн боловч хариуцагч талаас ямар ч мөнгө төлөөгүй. Хугацаандаа өр төлбөр төлөгдөөгүй явж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт хоёрыг дахин хийсэн. Энэ хугацаанд 2013 онд хийсэн нэмэлт өөрчлөлт нэгт заасан банкны дундаж хүүгийн өсөлт нэмэгдсэн. Ингээд нэмэгдсэнтэй холбогдуулан хүүгээ талууд тохиролцож нэмж гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нар өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр дахин 3 400 000 000 төгрөгийн төлөлттэй холбоотой аливаа маргааныг хийхгүй гэж эвлэрлийн гэрээ хийсэн боловч одоо хариуцагч Х- ХХК нь 5 400 000 000 төгрөгөөс 3 400 000 000 төгрөгийг өр төлбөрт төлсөн, бодитоор аваагүй, авсан 2 000 000 000 төгрөг дээр зээлийн хүү төлнө гэж маргаж байгаа нь өмнөх захирамжийн тохиролцоогоо биелүүлэхгүй, өөрсдийн тохиролцсон гэрээгээ зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагч 3 зүйл дээр маргадаг. Ч- ХХК 5 400 000 000 төгрөгөөс хүчээр 3 400 000 000 төгрөгийн өр төлбөрийг төлүүлсэн мэтээр ярьдаг. Гэвч энэ эвлэрлийн гэрээ болон өөрсдийнх нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн албан бичгээр үгүйсгэгддэг. Мөн хариуцагч хариу тайлбартаа зээлийг зээлийн дансанд олгосон байх ёстой гэдэг үндэслэлээр маргаан үүсгэдэг. Манайх 3 400 000 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч дансанд нь 5 400 000 000 төгрөг орсон байгаа нь харагддаг, мөн эвлэрлийн гэрээгээр 3 400 000 000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээнийхээ төлбөрт төлсөн гэж эвлэрлийн гэрээгээ байгуулсан. Өөрсдөө өмнө авсан зээлийн гэрээнийхээ хүү, төлбөрийг сайн дураараа хүлээн зөвшөөрч төлснөө эвлэрлийн гэрээгээрээ баталгаажуулж харуулж байгаа. Иймд 3 400 000 000 төгрөгийг аваагүй, хүү тооцохгүй гэж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Хариуцагч А.Б-, Н.Ө- нар зээл аваагүй, зээл авсан эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.Ө- Х- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж байгаа. А.Б- нь Н.Ө-ын нөхөр юм. Иргэн Н.Ө-, А.Б- нар зээлийг авахдаа биечилж оролцоогүй байдлаар харагдах боловч бодит байдал дээр Н.Ө-, А.Б- нар нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдлийн учир шалтгааныг ойлгож, эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээд буюу барьцааны гэрээ байгуулж байхад эрх зүйн бүрэн чадамжтай байсан. Иймд Н.Ө-, А.Б- нар нь барьцааны гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн явдал нь хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбартай нийцэхгүй байна. Иймд Х- ХХК-иас зээлийн төлбөрт 8 047 586 020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хэрэв хүрэлцэхгүй бол Х- ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- ХХК нь Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх ТШ/13/-ДХХ-29 тоот гэрээний дагуу мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор Ч-тай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 400 000 000 төгрөгийг жилийн 3,8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан болно. Тус зээлийн гэрээний ерөнхий зүйл болон тус гэрээний 6, 12 дугаар зүйлд зааснаар зээлийг зөвхөн дээрх төслийн зориулалтын дагуу ашиглах, ашиглуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу олгох ёстой зээлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгох ёстой байсан болох нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваариас тодорхой харагддаг. Гэвч Ч- нь дээрх зээлийн гэрээний дагуу авах 5 400 000 000 төгрөгөөс Х- ХХК болон Ч-ны хооронд 2004, 2006 онд байгуулагдаж байсан өмнөх зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардан төлөхгүй бол 5 400 000 000 төгрөгийн зээлийг олгохгүй гэж хууль бус шаардлага тавьж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин Х- ХХК-д зээл олгохгүй удаашруулж байсан болно. Тухайн үед Ч- нь Х- ХХК-ийн дансанд зээлийн гүйлгээг хийж тэрхүү зээлийн мөнгөнөөс өмнөх зээлийг өр, төлбөрт 3 400 000 000 төгрөгийг шууд суутган авсан байдаг. Энэ нь анхнаасаа зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгож ашиглуулах хүсэл сонирхолгүй байсан байх бөгөөд зээл төлүүлэх зорилгоор, хууль бусаар буцаан авч, зориулалтын дагуу бидэнд олгож ашиглуулаагүй болно. /тухайн үед Ч-ны шахалт, шаардлагаар төлбөрийн даалгавар бичигдсэн болно/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн шинж бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээдэг. Ийнхүү өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан зориулалтын дагуу зээлдэгч нь ашиглах, захиран зарцуулах ёстой байдаг. Гэтэл талууд анхнаасаа зээл төлүүлэх талаар харилцан тохиролцоогүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байхад Ч- нь өөрсдийн эдийн засгийн давуу нөхцөл байдлыг ашиглан өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өмнөх 2 зээлийн гэрээний хүү төлүүлэн, давхар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа банкны үйлдэл нь зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлэх бие даасан байдал болон эдийн засгийн хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж зөвхөн хууль бусаар хүүлэх зорилгыг агуулсан байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Ч- нь Төв банкны тухай хууль болон Банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар Монголбанкнаас гаргаж буй журам, зааврыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Гэтэл банк тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтран баталсан 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот активыг ангилах, Активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2 дугаар зүйлийн 2.10-д заасан тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох. эх үүсвэр байршуулах, зэргээр төлүүлэхийг хориглоно гэсэн хориглосон хэм хэмжээ, заалтыг зөрчиж олгосон зээлээс өмнөх зээлийн өр, төлбөрийг төлүүлсэн нь хууль бус байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор Ч- нь зээлдэгчид 5,4 сая төгрөгийг түүний өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор шилжүүлэн олгож, зориулалтын дагуу ашиглуулах үүрэгтэй боловч 3 400 000 000 төгрөгийг нь өмнөх зээлийн өр, төлбөрт тооцон авч, зөвхөн 2 тэрбум төгрөгийг бодитоор олгож, ашиглуулсан байх тул тэрхүү ашиглуулсан зээлийнхээ хэмжээнд зээлийн хүү тооцож нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иргэн Н.Ө-, А.Б- нараас ээлийн өр, төлбөр гаргуулахаар шаардаж буй шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд: Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад гэрээний талууд нь нэг талаас Ч-, нөгөө талаас Х- ХХК болно. Харин иргэн Н.Ө-, А.Б- нар нь гэрээний талууд биш юм. Гэтэл Ч- нь эрх эдэлж үүрэг хүлээгээгүй, гэрээний тал болж оролцоогүй этгээдүүдээс зээлийн өр төлбөр нэхэмжилж, тэдгээрийн хувийн хувьцаа эзэмших эрх болон бусад хөрөнгөөс зээлийн өр, төлбөр гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ч-анд иргэдээс шаардах эрх үүсээгүй болно. Мөн талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ч- болон Х- ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээний хувьд барьцаалуулж буй үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн холбогдох байгууллагад бүртгүүлээгүй, мөн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу холбогдох газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэгээ хийлгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хөрөнгө барьцаалахдаа хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж бүртгүүлсэн тохиолдолд уг гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл энэхүү хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлүүдээр банкны шахалт шаардлагаар зээлдэгчид бодитойгоор шилжүүлж, зориулалтын дагуу ашиглуулаагүй 3 400 000 000 төгрөгөөс давхар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа хэсгийг, мөн хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг буюу иргэн Н.Ө-, А.Б- нараас зээлийн өр төлбөрийг гаргуулах, тэдгээр иргэдийн хувийн эзэмшлийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ө-, А.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 дугаартай зээлийн гэрээг нэг талаас Ч- нөгөө талаас Хатан сүйх импекс ХХК нар байгуулсан. Дээр дурдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 дугаартай зээлийн гэрээг Ч- Н.Ө-, А.Б- нартай байгуулаагүй, Н.Ө-, А.Б- нар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсоход зээлийн өр төлбөрийг Болдбаатар, Өлзийбаяр нараас нэхэмжлээгүй гэж ойлголоо. Ч- зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Н.Ө-, А.Б- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг албадан худалдан борлуулж, борлуулсан орлогоос зээлийн өр төлбөрийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд иргэн Н.Ө-, А.Б- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө барьцаалсан этгээд барьцаалсан хөрөнгийнхөө хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригддаг болохоос биш. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын сүүлийн шаардлага болох Х- ХХК-ийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн хувьцаа бол иргэн Н.Ө-ын өөрийнх нь хувийн өмч байгаа. Н.Ө- Ч- ХХК-д хувьцаагаа ямар нэгэн байдлаар барьцаалаагүй. Компанийн авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн хувьцаагаа барьцаалаагүй. Энэ талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээн дээр хувьцааны талаар заагаагүй. Иймд хувьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэгчийн иргэн Н.Ө-, А.Б- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х- ХХК нь авсан зээл болон авсан зээлийнхээ хүүг төлнө гэж байгаа учраас хөрөнгө барьцаалсан этгээдийг хариуцлагаас чөлөөлж шийдэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х- ХХК-иас 5 541 809 938 /таван тэрбум таван зуун дөчин нэгэн сая найман зуун есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 505 776 082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х- ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Х- ХХК, А.Б-, Н.Ө- нарын өмчлөлийн хөргөгч HP 40тн /солонгос/-1 ширхэг, ABTCKЛАВ WC RE600s их бие /солонгос/-1 ширхэг, түрдэг тэрэг-8 ширхэг, сеткэн тавиур-64 ширхэг, хянах самбар-1 ширхэг, комирессор-1 ширхэг, вакум машин HFV-600D /солонгос/-1 ширхэг, хөрөөдөгч машин HBS-250 /солонгос/-1 ширхэг, мах ясны хөрөө HBS-350 /солонгос/-1 ширхэг, цахилгаан тогоо 160л /австри/-2 ширхэг, сойх ган /австри/-1 ширхэг, вакум машин GK-289 /австри/-1 ширхэг, таглагч машин /солонгос/-1 ширхэг, таглагч машин /австри/-1 ширхэг, ачааны лифт /монгол/-2 ширхэг, ширээ /целлойдон тавцантай, австри/-1 ширхэг, ширээ /жорны жижиг, австри/-1 ширхэг, мах сойх ган /мотортой, монгол/-2 ширхэг, мах сойх ган /хуучин, монгол/-5 ширхэг, лааз ариутгагч шугам /монгол/-1 ширхэг, хөргөгч /2000х2170, хятад/-1 ширхэг, махны зэвэрдэггүй өлгүүр-3 ширхэг, шулалгааны ширээ /австри/-4 ширхэг, термастат /герман/-1 ширхэг, шинжилгээний ширээ ком /герман/-1 ширхэг, ширээ /плитатай, герман/-1 ширхэг, термастат /шинэ, австри/-2 ширхэг, давс хэмжигч-1 ширхэг, хүчил хэмжигч-1 ширхэг, арлын дугаар KWFXKS7BP3U698525, 2003 онд үйлдвэрлэсэн 37-20 УНР улсын дугаартай хюндэй портер маркийн автомашин, арлын дугаар KRGNAAC323B011977, 2003 онд үйлдвэрлэсэн, 27-46 УНЯ улсын дугаартай КИА пронтер маркийн автомашин, Ч-ан дахь төгрөгийн 39200 10002 тоот данс, ам.долларын 39200 40002 тоот данс, Худалдаа хөгжлийн банкан дахь төгрөгийн 499125283 тоот данс, ам.долларын 499125294 тоот данс, рублийн 499136214 тоот данс, Голомт банкны төгрөгийн 1905007885 тоот дансан дахь мөнгөн хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2000м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010615 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0084788 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 4328м2 талбайтай, нэгж талбарын 18635310050790 дугаар бүхий, 294203 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007996 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000097592 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай нэгж талбарын 18643318465275 дугаар бүхий 700м2 талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2127м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014025 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000173817 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилгаар хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Х- ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 139 593,22 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28 007 400 төгрөг, хариуцагч А.Б-, Н.Ө- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Ч-" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Х-" ХХК болон Н.Ө-, А.Б- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай иргэний хэрэгт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаартай шийдвэр нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар гэрээ, хуулийн заалтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан "нэхэмжлэлээс 2 505 776 082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч "Ч-" ХХК нь хариуцагч "Х-" ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэл болох 8 047 586 020 төгрөгийг "Х-" ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч "Х-" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч "Эвлэрлийн гэрээ"-гээр өгсөн 3,4 тэрбум төгрөгт зээлийн хүү тооцохгүй гэж маргасан юм. Гэвч хариуцагч "Х-" ХХК нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2-ийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, хууль, гэрээний зүйл заалтыг уруу тайлбарлаж, гэрээнүүдийг хуульд заасан үндэслэлгүйгээр хүчингүйд тооцож, 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 26-нд дуусгавар болсон гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч "Ч-" ХХК-нийг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монголбанк, Ч- хоорондын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 2.5, 1.6.4-т заасан нөхцөлийг зөрчиж, Монголбанкнаас "Ч-"-д олгоогүй эрхийг эдэлж зээлийн хүүг өөрчилсөн гэж үзэж "Ч-" ХХК болон "Х-" ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2 гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмаар хийгдсэн гэж үзэхгүй гэж дүгнэж, хүү шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа нь шүүхийн шийдвэртээ дээрх Монголбанк, Ч- хоорондын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 2.5 болон 4.6.4 дүгээр заалтыг үндэслэл болгохдоо хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн гэрээний заалтын зарим хэсгийг хасч, хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж шийдвэрээ гаргасан байна. Тухайлбал дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 2.5-т "Оролцогч банк (ОБ)-нд олгох зээлийн хүү. ОБ-наас хөтөлбөрийн хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно, Монголбанк зээлийн хүүг өөрчлөх тухай бүрт ОБ-д мэдэгдэнэ" гэж заасныг иш үндэс болгохдоо "Ч-" ХХК болон Монголбанк нарын хоороонд байгуулсан гэрээний хүү, түүнийг өөрчлөх тухай асуудлыг "Ч-" ХХК болон "Х-" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүүтэй андуурч, буруу ойлгож тайлбарлан, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон байна. Монголбанк нь гагцхүү "Ч-" ХХК-д олгож буй зээлийн гэрээний хүү болон түүнийг өөрчлөх тухай асуудлаар л тушаал гаргах эрхтэй байна. Харин "Ч-" ХХК-иас "Х-" ХХК-д олгох зээлийн хүүний дээд хязгаарыг л тогтоох эрхтэй болохоос уг гэрээгээр "Х-" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүүг тогтоох эрхгүй байсан юм. Мөн 102/ШШ2018/02945 дугаартай шүүхийн шийдвэрт дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ"-ний 1.6.4 дэх заалтыг үндэслэж бичихдээ ... зээлийг хугацаанаас өмнө нь хэсэгчлэн төлүүлэх эсвэл ... гэсэн өгүүлбэрийг хасч, заавал гэрээг цуцлах байсан гэж ойлгогдохоор тайлбарласан байна. Түүнчлэн нэхэмжлэгч "Ч-" ХХК нь Монголбанк, Ч- хоорондын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4.8-т Ч- нь хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн зээлийн эрсдэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу Монголбанкинд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлнө" гэж заасны дагуу "Х-" ХХК-ийн зээлийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан байна. Ингээд "Ч-" ХХК нь Монголбанканд зээлийн гэрээний төлбөрийг төлж дуусгасан байсан бөгөөд, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2-г байгуулж зээлийн хүүг 22,8 хувь болгон өөрчлөх үед "Х-" ХХК-д олгосон зээлийн эх үүсвэр нь "Ч-" ХХК-ийн өөрийн эх үүсвэр болсон байсан юм. 102/ШШ2018/02945 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч "Ч-" ХХК болон хариуцагч "Х-" ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хэрнээ, өөрийн эх үүсвэрээр зээл олгоогүй тул хүү нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон Монголбанктай байгуулсан гэрээнд өөрийн эх үүсвэрээр олгоогүй зээлийн гэрээний хүүг өөрчлөх эрхгүй талаар зохицуулсан заалт байхгүй байна. Харин Монголбанк, Ч- хоорондын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4.6.4-д заасны дагуу "Ч-" ХХК нь зээлийн хүүг нэмэгдүүлж, зөрүүг төлүүлэх эрх олгосоор байхад "Ч-" ХХК-ийг үндэслэлгүйгээр өөрийн эх үүсвэрээр зээл олгоогүй атлаа зээлийн хүүг өөрчилсөн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1-т заасны дагуу 16,39 хувиар тооцсон 868 692 452 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2-т заасны дагуу 22,8 хувиар тооцсон 1 634 006 428 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн "Ч- нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний ашиглалтын талаар Хүнс хөдөө аж ахуйн яаманд тайлбар хүргүүлэх тухай албан бичигт "... зээлдэгч зээлийн гэрээний дагуу хуваарьт төлбөрийг төлөхгүй байгаа тухай" мэдэгдсэн байна. Харин Хүнс хөдөө аж ахуйн яамнаас "Ч-" ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 07-нд "...2015 онд явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтаар зээлийн хөрөнгийн зарцуулалтын талаар зөрчил илрээгүй, ... иймд зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж. гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна" гэсэн албан бичиг өгсөн байдаг байна. Гэтэл шүүхийн шийдвэрт "Бусдын хөрөнгөөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй хүүгийн хэмжээг өөрчилж, гэрээний хугацааг' сунгасан нь хуульд нийцэхгүй" гэж дүгнэж Зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 26-нд дуусгавар болсон гэж үзэж 43 330 135 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02945 дугаартай шийдвэр нь "Ч-" ХХК-ийг Монголбанктай байгуулсан хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор шудрагаар биелүүлээгүй, зээлийн зарцуулалт, хяналтыг хийгээгүй, зээлийг хэсэгчлэн төлүүлэх, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн байна. Гэтэл "Ч-, Монголбанк хоорондын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.5-т "Монголбанк нь Ч-"-наас зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн талаар мэдээ гаргуулан, ...байнгын хяналт тавьж ажиллана", 4.4-т "Банк зээлийн эх үүсвэрийг шилжүүлэн авснаас хойш уг эх үүсвэрээр олгохтой холбогдон гарсан аливаа асуудлыг өөрийн дотоод журмын дагуу бие даан шийдвэрлэнэ, 4.6.4-т "зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол зээлийг олгосон өдрөөс цуцалсан өдөр хүртэл хүүгийн зөрүү, үндсэн зээлийг төлүүлэх", 5.1-т "Монголбанк дараах тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцална", 5.4 "Монголбанк шаардлагатай тохиолдолд, төсөл хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийн ашиглалт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар газар дээрх шалгалтыг гүйцэтгэнэ", гэж заасан болон "Х-" ХХК, ҮХААЯ хоорондын "Гол нэрийн бараа. бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх гэрээ"-ний 2.1, 2.4 -т ҮХААЯ нь зээлийн гэрээг зориулалтын дагуу ашиглахыг шаардах, хяналт тавих үүрэгтэй" гэж заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх талаар хяналт тавих, шалгалт хийх үүрэг нь Монголбанк болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эрх олгосон байна. Мөн "Ч-" ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СС 13.092 дугаартай Зээлийн хорооны шийдвэр" гарч, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Иргэний хуулийн 53-р үйлийн 53.1-т "Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ" гэж заасны дагуу "Х-" ХХК-иас "Ч-" ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөгийг сайн дураар өгч байгаагаа зөвшөөрч сайн дурын үндсэн дээр 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 204 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна. Ингээд Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т "гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж аасны дагуу "Ч-" ХХК болон "Х-" ХХК нь 2013 оны 12 дугаар арын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2-г тус тус сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулсан гэж үзэхээр байна. Иймд "Х-" ХХК нь өнөөдрийн хүртэл 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээнд заасан үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөлгүй банкийг хохироож банкны үйл ажиллагааг доголдуулж, байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 ны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгээс нэхэмжлэлээс 2 505 776 082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Сонгинохайрхан үүргийн 4 дүгээр хороо, Мах импексийн хашаанд байршилтай 2127 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-1014025 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол "Х-" ХХК-ийн 237 613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөс өр төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож хариуцагчаас 2 505 776 082 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мах импексийн хашаанд байршилтай 2127 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201014025 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол "Х-" ХХК-ийн 237 613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөр төлбөрийг гаргуулж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч- ХХК нь хариуцагч Х- ХХК холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8 047 586 020 төгрөг гаргуулах, хариуцагч А.Б-, Н.Ө- нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Х- ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч- ХХК нь хариуцагч Х- ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Ч- ХХК нь 5 400 000 000 төгрөгийг, жилийн 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Х- ХХК-д зээлдүүлж, хариуцагч нь зээлийн барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан,

2014 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 дүгээр гэрээгээр талууд зээлийн гэрээний 17 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан,

2016 оны 9 сарын 19-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2 дугаар гэрээгээр талууд зээлийн гэрээний хугацааг 2021 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл 60 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг 2016 оны 12 сарын 27-ны өдрөөс жилийн 22,8 хувь байхаар харилцан тохиролцсон, зээлийн үлдэгдэл 5 212 945 300 төгрөг байгаа нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 13-19 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч гэрээний болон хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Ч- ХХК нь бидэнд 5 400 000 000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй, 3 400 000 000 төгрөгийг өмнөх зээлийн өр төлбөрт авсан, бид зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул 2 000 000 000 төгрөгт хүү тооцно гэжээ.

 

Гэвч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ч- ХХК нь хариуцагч Х- ХХК-ний дансанд 5 400 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Х- ХХК нь өмнөх зээлийн өр төлбөрийн талаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрлийн гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 39, 161-168/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 12 сарын 26-ны өдрийн гэрээгээр тохирсон хүү 3,8 хувиар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 дүгээр гэрээгээр тохирсон хүү 16,39 хувиар, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2 дугаар гэрээгээр тохирсон хүү 22,8 хувиар тус тус тооцож нэхэмжилнэ гэжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх боловч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 дүгээр гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 16,39 хувиар тогтоосон нь нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 дүгээр гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 16,39 хувиар тогтоогоогүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг 2016 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 16,39 хувиар шаардах эрхгүй гэж үзнэ. /хх-ийн 16-р тал/

 

Иймд хариуцагч Х- ХХК-иас 2013 оны 12 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хүүг жилийн 3,8 хувиар тооцож /205 200 000 х 3 = 615 600 000/ 615 600 000 төгрөг, 2016 оны 12 сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүүг 22,8 хувиар тооцож /нэг сарын 102 600 000 х 13сар = 1 333 800 000/ 1 333 800 000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна. Түүнчлэн хариуцагч Х- ХХК нь 2018 оны 2 сарын 06-ны өдөр 139 054 700 төгрөг, 2018 оны 2 сарын 27-ны өдөр 48 000 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн байх тул /1-р хх-ийн 37-р тал/ 2018 оны 2 сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 5 212 945 300 төгрөгөөс 22,8 хувиар тооцож /сарын хүү 99 045 961 х 3сар = 297 137 880/ 297 137 880 төгрөг буюу нийт зээлийн хүү /615 600 000 + 1 333 800 000 + 297 137 880 = 2 246 537 880/ 2 246 537 880 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5 212 945 300 төгрөг, бүгд 7 459 483 180 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцнэ.

 

Нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2 дугаар гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 60 сарын хугацаагаар буюу 2021 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл сунгасан байх тул зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу үндсэн зээлийг төлж эхлэх хугацаа болохоос өмнө гэрээг цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар зээлийг буцаан татаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно. /1-р хх-ийн 17-19 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч- ХХК болон Монголбанкны байгуулсан 2013 оны 11 сарын 18-ны өдрийн гэрээг шийдвэрийн үндэслэл болгохдоо тус гэрээний 2.5-д заасныг буруу тайлбарлажээ. Өөрөөр гэрээний 2.5-д "Оролцогч банк (ОБ)-нд олгох зээлийн хүү, ОБ-наас хөтөлбөрийн хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно, Монголбанк зээлийн хүүг өөрчлөх тухай бүрт ОБ-д мэдэгдэнэ" гэж заажээ.

 

Оролцогч банкнаас хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч Ч- ХХК-ийг зээлдүүлэгчид олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг гэрээний талуудын чөлөөт байдалтай холбож тайлбарласан нь үндэслэлгүй болсон байна.

 

Харин анхан шатны шүүх барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Х- ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 5,541,809,938 /таван тэрбум таван зуун дөчин нэгэн сая найман зуун есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг гэснийг, 7 459 483 180 төгрөг гэж, ... 2,505,776,082 ... гэснийг 588 102 840 гэж,

3 дахь заалтын ... 28,007,400 /хорин найман сая долоон мянга дөрвөн зуу/ төгрөг ... гэснийг 37 455 366 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 872 239,41 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ