Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02261

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02261

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэртэй,

 

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Г холбогдох,

 

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 493 252 төгрөг гаргуулах үндсэн, илүү төлсөн тээврийн хөлс 2 400 572 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Р.Гнь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн Б Э Ж ИХХК-аар дамжуулан  Р.Груу TCNU9415615 тоот чингэлгээр Хьюндай Портер, Хьюндай Авенте, Киа Бонго Форнтиер гэсэн гурван автомашин илгээсэн. Б Э Ж ИХХК нь Монгол улсын А ХХК-тай гадаад тээврээр хамтран ажилладаг. Б Э Ж ИХХК нь ачааны чингэлгийн Солонгос улсаас Замын-Үүд боомт хүртэлх, А ХХКнь Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулсан. Ачааны чингэлгийг анх 3 600 ам.доллароор галт тэргээр тээвэрлэхээр тохиролцсон боловч Тяньжин боомт дахь дамжуулан тээвэрлэгч болох Шенг ши юн тонг Олон улсын ачаа тээврийн компаниас Б Э Ж ИХХК болон А ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чингэлгийн тэнцвэргүй ачилт үүссэн талаар и-мэйл ирсэн мөн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийг зөвхөн ачааны машинаар тээвэрлэх боломжтой гэж и-мэйл ирүүлсэн. Үүний дараагаар Б Э Ж ИХХК-аас тэнцвэргүй ачилтаас болж тээврийн хөлсний төлбөр 1 000 ам доллараар нэмэгдэж 4 600 ам.доллар болж өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн. Манай компаниас энэ талаар Р.Г мэдэгдсэн, тэрээр 4 600 ам.доллараар Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрч ачилтыг хийлгэсэн. Ачааны чингэлэг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж  Р.Гнь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр TCNU9415615 тоот чингэлгийг хүлээж авсан. Б Э Ж ИХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэх нэхэмжлэл ирсэн. А ХХКнь тээврийн хөлс 3 750 ам.долларыг Р.Гантөмөрийн өмнөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б Э Ж ИХХК-д төлсөн байдаг. А ХХКнь Б Э Ж ИХХК-аас 1 000 ам.долларын авлагатай байсан учир суутгаж 2 750 ам.доллар төлсөн байдаг. Ачааны чингэлгийг хүлээж авсны дараа  Р.Гнь төлбөрийг бүгдийг нэг дор төлөх боломжгүй байна, бага багаар төлөөд дуусгая гэх санал гаргасныг зөвшөөрч 7 200 000 төгрөг буюу 3 587.89 ам.долларын тээврийн зардлыг төлж үлдэх 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг төлөөгүй тул Р.Ггаргуулж өгнө үү. Бидний хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй боловч 3 машиныг хүлээлгэн өгсөн гэжээ.

 

Хариуцагч Р.Гантөмөрийн хариу тайлбарт: Миний бие БНСУ-аас Б Э Ж ИХХК-д 2015 оны 3 дугаар сарын 27-ны үеэр Солонгос улсаас өөрийн худалдан авсан 3 машиныг агуулах контейнер 2 700 ам.доллароор Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Тэгээд Солонгос улс дахь Кумарсаны ачилтын компанид 3 машинаа өгч ачуулсан. Ачилтын хөлс 300 ам.доллар төлсөн. Гэтэл Б Э Ж ИХХК-аас таны контейнерт хазайлт гарсан тул Тяньжин боомтоос авто машинаар ачна гэсэн. Хэдэн төгрөг гарах нь контейнер ирсний дараа дагалдах бичиг баримттай цуг ирнэ, тэгээд тодорхой болно гэсэн. Гэтэл контейнер чинь ирлээ гэхээр нь бичиг баримтаа авахаар Б Э Ж ИХХК дээр очтол уучлаарай, таны ачаа Улаанбаатар хотод андуураад ирлээ гэсэн. Хазайлт, тээврийн хөлс нийлээд 4 600 ам.доллар төлнө гэсэн. Кумарсаны ачилтын компани, Б Э Ж ИХХК-ийн буруугаас 2 700 ам.доллароор ачсан тээвэрлэлтийн хөлс 4 600 ам.доллар болсон гэжээ.

 

Хариуцагч Р.Гантөмөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А ХХК-аас гаргаж өгсөн материалыг уншиж танилцаад тус контейнерт хазайлт үүссэн торгууль 150 ам.доллар, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 250 ам.доллар гэх мэт зардлууд нь ямар ч баримт байхгүй байна. Мөн Замын-Үүд хүрэх контейнерыг Улаанбаатар хотод хүргэсэн 430 ам.доллар, бас авто тээврээр тээвэрлэсэн 4 000 ам.доллар гэсэн ийм хэмжээний үнэ хаана ч байхгүй. Хамгийн зөв үнийн тодорхойлолтыг А ХХК-аас хотын гаальд гаргаж өгсөн. +CNU9415615 тоот контейнерын Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс 2 600 ам.долларыг  Р.Гтөлсөн тодорхойлолтыг үндэслэн илүү төлсөн 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б Э Ж ИХХК-аас ирүүлсэн тодруулга и-мэйл, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б Э Ж ИХХК-аас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэргээр чингэлэг Монгол улсад ирэхээс өмнө хүрэх өртөө өөрчлөгдөж, үнэ нь өөрчлөгдсөн байсныг нотолж байна.  Р.Гнь энэ бүхнийг хүлээн зөвшөөрч 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан байдаг.  Р.Гнь 2015 оны 04 дүгээр сард чингэлгийг төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүлээн авахдаа гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийсэн. Ингэхдээ биднээр тусад нь төлбөрийн нэхэмжлэх дээр БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн хөлсийг тооцуулан бичилт хийлгэж авч гаальд мэдүүлсэн байдаг. Инчоноос Тяньжин хүртэл далайн тээврийн хөлс нийт 600 ам.доллар, Тяньжинаас Замын-Үүд хүртэл авто тээврийн хөлс нийт 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1 030 ам.доллар гарсан байдаг. Иймд 2 600 ам.доллар нь Р.Гантөмөрийн хэлснээр бодит үнэ биш учир түүний нэхэмжилж буй 987.89 ам.доллар нь илүү төлсөн биш, харин ч төлбөл зохих ёстой үнэ байсан. БНСУ-аас Улаанбаатар хүртэлх нийт тээврийн үнийн задаргаа БНСУ-ын боомт дээрх зардал 350 ам.доллар, Инчоны боомтоос Тяньжины боомт хүртэлх далайн тээврийн зардал 250 ам.доллар, Тяньжин боомтоос Замын-Үүд хүртэл тээврийн зардал 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал 1 030 ам.доллар, Б Э Ж ИХХК-ийн ашиг 160 ам.доллар нийт 4 600 ам доллар бөгөөд Төмөр замын тээврийн үнэ 1 090 100 төгрөг, элдэв хураамж 27 530 төгрөг, Замын-Үүд боомтын элдэв хураамж 20 000 төгрөг, 14 100 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд хоосон ачилт 459 600 төгрөг, А ХХК-ийн ашиг 397 170 төгрөг нийт 1 611 330 төгрөг төлсөн. 1 ам.доллар 1 950 төгрөг гэж тооцвол 2 008 500 төгрөг нь 1 030 ам.доллар юм гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Г1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, А ХХК-аас илүү төлсөн хөлс 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг гаргуулах тухай Р.Гантөмөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 800 төгрөгийг, хариуцагч Р.Гулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. А ХХКнь хариуцагчийн амаар тавьсан хүсэлтийн дагуу тухайн үнийн нэхэмжлэхийг бичиж өгсөн. Гэвч шүүхээс  Р.Гхүсэлт тавьсан гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзсэн. Хариуцагч ачааг хүлээн авахдаа 4 600 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, тээвэрлэлтийн үнэтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол гаргаагүй учраас үнийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж чингэлгээ хүлээн авсан байтал шүүх хариуцагчийн гарын үсэгтэй үнийн нэхэмжлэхийг үнэлээгүй.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон тээвэрлэгч нарын харилцсан цахим захидлуудад үзлэг хийсэн мөртлөө хариуцагчийг нэмэлт зардал төлөх үүрэг хүлээхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаж байсан тухайн үйл баримтыг үнэлээгүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 

 

Нэхэмжлэгч А ХХКнь хариуцагч Р.Г холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тээвэрлэлтийн гэрээний хөлсөнд илүү төлсөн 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

 

 

Хариуцагч  Р.Гнь БНСУ-ын тээвэр зуучийн Б Э Ж ИХХК-аар Хьюндай Портер, Хьюндай Аванте, Киа Бонго маркийн 3 ширхэг автомашиныг Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэл тээвэрлүүлж, нэхэмжлэгч А ХХКнь уг автомашинуудыг Улаанбаатар хотод авчирч, хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн БНСУ-ын тээвэр зуучийн Б Э Ж ИХХК-ийн автомашин илгээсэн тухай тээвэрлэлтийн мэдээлэл, тээвэрлэлтийн дагалдах баримт зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 25-27/

 

 

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

 

 

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 3 ширхэг автомашиныг Замын-Үүд боомтоос Улаанбаатар хотод хүргэсэн, хариуцагч нь тээвэрлэлтийн хөлсөнд 3 587.89 ам.доллар төлсөн нь хэргийн 11-19 дүгээр талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... БНСУ-аас Монгол улсын Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн хөлсний хэмжээ 4 600 ам.доллар болж нэмэгдсэн гэж тайлбарладаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн хөлсний хэмжээг 4 600 ам.доллараар тохиролцсон гэх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

 

 

Хэргийн 5, 73 дугаар талд нэхэмжлэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн 4 600 ам.доллар, 2 600 ам.долларын үнийн дүн бүхий нэхэмжлэх авагдсанаас 2 600 ам.долларын нэхэмжлэхэд Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын дардас дарагдсан байна. Шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн тээвэрлэлтийн хөлсийг 2 600 ам.доллар гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

 

 

Сөрөг шаардлагын тухайд, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс удаа дараа утсаар ярьж дарамталсны улмаас 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөг илүү төлсөн гэж тайлбарласан боловч талуудын тайлбараар анх тохиролцсон Замын-Үүд боомт бус Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул уг төлбөрийг илүү хураасан хөлс гэж үзэх боломжгүй.

 

 

 

Шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

 

А.МӨНХЗУЛ