Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0079

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар0221/МА2018/0079

Улаанбаатар хот

“Э Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э гаргасан давж заалдах гомдлоор, “Э Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э Э Т Э” ХХК-ийн захирал П.Ө 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Э Т Э” ХХК-ийн ............дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Эй Э Т  Э” ХХК-ийн эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Нурамт нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх ..... дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасныг баримтлан “Э Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Э Т Э” ХХК-ийн ................. дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э Э Т Э” ХХК-ийн эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Нурамт нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх ........ дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрнийурсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

1.Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамыг хариуцагчаар тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамыг татахгүйгээр шүүхийн шийдвэрээ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

2. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбарыг анхан шатны шүүхэд ирүүлсэн байгаа боловч шүүгч уг тайлбар ирсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбарыг танилцуулахгүй маргааныг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тайлбартай танилцах, тайлбартай холбогдуулан нотлох баримтыг цуглуулах эсэх талаар хүсэлт гаргах эрхтэй байхад ийнхүү нэхэмжлэгчийн эрх хангаагүй ноцтой үйлдэл гаргасан болно. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тайлбартай холбогдуулан нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан болон одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн талбайг ямар мэдээлэл, баримтаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн caн бүхий газарт хамааруулсан талаарх баримтыг гаргуулан авах хүсэлттэй байсан ба энэ талаар шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн.

З.Шүүх нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчээс шалтгаалж шүүх хуралдаан 7 удаа хойшилсон гэжээ. Шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаагаа явуулаагүй тул нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж шүүх хуралдаанууд хойшилж байсан. Өмнө зарласан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй алдаа гаргасан, энэхүү алдаагаа дарах гэж нэхэмжлэлийг буцаасан байдаг бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг буцаасан талаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдээгүй хууль бус ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл, дүгнэлтийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой баримтгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад тулгуурласан байх зарчимд нийцэхгүй байгаа гэж үзсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд Байгаль орчны яаманд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээ илэрхийлсэнтэй холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулсан, гэвч шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7034 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг бичгийн хэлбэрээр гаргахаас өмнө хамтран хариуцагчаар Байгал орчин, аялал жуулчлалын яамыг татсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг цаг хугацааны дарааллаар нь авч үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бичгийн хэлбэрээр гарсан, мөн тус шүүх хуралдааны тэмдэглэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас хуулийн мэргэжилтэн О.Б олгосон итгэмжлэлд “хариуцагч”-ийн бус “гуравдагч этгээд”-ийн төлөөлөгч байдлаар бичигдсэн байгаагаас тус тус үзэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э гаргасан “…Байгаль орчин аялал жуулчлалын яамыг анх гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжаа хамтран хариуцагч болгон өөрчилсөн…” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлттэй нь холбогдуулан даргалагч шүүгчээс “…Байгаль орчны яам хэрэгт ямар ч хамааралгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй шалтгаанаа хэрхэн тайлбарлахаас хамаарч нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдэгдэнэ…”, “…нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа талаараа бичгээр гаргаж өгнө үү…” гэсэн нь тусгагдсан, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үүссэн захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тохиолдолд тусгайлан шүүгчийн захирамж гаргадаггүй ч, харин нэмэгдүүлсэн шаардлагыг бичгээр гаргахаас өмнө хамтран хариуцагч татах зохицуулалт байхгүй.

Өөрөөр хэлбэл тухайн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс бичгийн хэлбэрээр гаргуулсны дараа тэрхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлд хамааралтай эсэх, хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар хамтад нь шийдвэрлэж болох эсэх, хамтран хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэх учиртай.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хамтран хариуцагчаар татах ажиллагаа процессийн хувьд дээрх байдлаар зөрчилтэй хийгдсэнээс гадна 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад тус яамны Хуулийн хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн бичгийн тайлбар болон холбогдох нотлох баримттай нэхэмжлэгчийг танилцуулах ажиллагаа хийгдээгүй, гэтэл уг тайлбарт “…Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу хамгаалалтын бүс, хилийн заагыг яам тогтоодоггүй, хасах шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул хариуцагчаар оролцох боломжгүй…” болохоо илэрхийлсэн байна.

Гэхдээ дээр дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэлд тус яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазарт төлөөлөх эрх олгоогүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах болон бусад эрхийг зөвхөн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Б олгосон байх тул Хуулийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий тайлбарыг хариуцагчийн байр суурь гэж үзэх эсэх нь эргэлзээтэй байна.

Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болох” ч энэ тохиолдолд хамтран хариуцагч татсан процессийн зөрчлөө зөвтгөх, улмаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан тохиолдолд хариуцагчийн тайлбарыг хуульд нийцүүлж авсны дараа хариу тайлбар болон нотлох баримттай нэхэмжлэгчийг танилцах боломжоор хангах ажиллагааг хийх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоход болоод хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хангах, цаашлаад хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН