Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02287

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02287

 

 

С.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02211 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Нансалмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Номтын ам ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Бямбацогт,

 

Өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Номтын ам ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 134 тоот, орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу захиалсан байрандаа амьдарч байгаа болно. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандах гэхэд Номтын ам ХХК нь шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа болно. Иймд С.Нансалмаа намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байрны 134 тоот хаягт байрлах, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нансалмааг өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Учир нь гуравдагч этгээд С.Бямбацогт нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. С.Бямбацогт нь төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан тул бид С.Бямбацогттой байгуулсан гэрээг цуцалж, С.Нансалмаатай гэрээ байгуулсан юм. Иймд С.Нансалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагадаа: Гуравдагч этгээд С.Бямбацогт нь гэрээгээр харилцан тохиролцсон 68 300 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм. 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр компаниас дуудаад барилга энэ ондоо ашиглалтад орно, та түлхүүр гардуулахад өгөх 10 хувийн төлбөрөө төлчих гэхээр нь бид төлсөн. Барилга хугацаандаа ашиглалтад оролгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Номтын ам ХХК-ийн борлуулалтын менежер гэх хүн та маргааш ирээд түлхүүрээ гардаж ав гэж утсаар хэлсэн. Маргааш нь очиход тэр хүн талбайн инженертэй уулзаад ир гэхээр нь тухайн хүнтэй уулзахад юу гэсэн үг вэ наад байранд чинь 2016 оны 4 дүгээр сард айл оруулсан шүү дээ гэсэн. Би буцаад эрх бүхий этгээдэд энэ тухай хэлэхэд та хүлээж бай, бид байрыг чинь суллуулж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл биднийг хүлээлгэсэн. Биднээс хойш захиалга өгч гэрээ байгуулсан С.Нансалмаад бидний байрыг олгосон нь хууль бус байгаа учир иргэн С.Бямбацогтыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байрны 134 тоот хаягт байрлах 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн Номтын ам ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний 4.1-д заасны дагуу 34 150 000 төгрөгийн алдангийг Номтын ам ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байрны 134 тоот хаягт байрлах 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр С.Нансалмааг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд С.Бямбацогтын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Номтын ам ХХК-иас гэрээний дагуу төлөх ёстой алдангид 34 150 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд С.Бямбацогтын бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус бүр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Номтын ам ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нансалмаад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч би Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Номтын ам ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02211 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд миний үйлчлүүлэгч С.Бямбацогт нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Номтын ам ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулж төлбөрөө 4 хувааж төлсөн. Гэрээнд төлбөр төлөх он, сар, өдрийг нарийвчлан зааж тохиролцоогүй, ажлын гүйцэтгэлээс шалтгаалж хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсоны дагуу гэрээний хугацаандаа багтааж байрны төлбөрт 63 800 000 төгрөгийг төлсөн. Мөн түлхүүр гардаж авахдаа төлбөрийн 10 хувийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон байхад хариуцагч талын хугацаандаа төлөөгүй гэдэг тайлбарыг анхан шатны шүүх хэт үнэлж, буруу шийдвэр гаргалаа. Номтын ам ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны 8 давхарын 134 тоотыг төдийгүй уг байрны олон тоотыг, олон иргэнд давхардуулан борлуулсан байдаг бөгөөд энэхүү хууль бус үйлдэлд нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэхүү эрүүгийн хэргээс гэрээ нь цуцлагдсан хүмүүсийн жагсаалтыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан хэрэгт авахуулахад тэр жагсаалтаар Номтын ам ХХК-тай байгуулсан, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ цуцлагдаагүй нь нотлогддог. Гэтэл хариуцагч Номтын ам ХХК нь өөрсдөө үйлдэж, компанийнхаа тэмдгийг дарсан, нотариатаар гэрчлүүлсэн гэх хуурамч баримтдаа Номтын ам ХХК-тай С.Бямбацогтын байгуулсан, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг цуцлагдсан мэтээр үйлдэж шүүхэд гаргаж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны зураг төсөлд өөрчлөлт оруулах, орон сууцны зохион байгуулалт, хийц, хэлбэр хэмжээнд "захиалагчийн" хувиар нэг бүрчлэн нөлөөлж болохоор талууд тохиролцоогүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ мөн гэж анхан шатны шүүх үзжээ. С.Бямбацогт нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Номтын ам ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээндээ захиалагчийн материалаар уг байрыг барихаар харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэргийн харилцаанд орсон гэдгийг, ажлын гүйцэтгэлийг тодорхой хувьд хүрэхээр хөлсийг хэсэгчлэн төлж байхаар тохиролцсон байгаа нь нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэргийн харилцаанд орсон гэдгийг, С.Бямбацогт Номтын ам ХХК-ны хамтын үйл ажиллагааны үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны 8 давхарын 134 тоот орон сууц шинээр баригдсан байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэргийн харилцаанд орсон гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Иймээс анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хуулийн үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу С.Нансалмааг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны 8 давхарын 134 тоотын өмчлөгчөөр тогтоосон хэсгийг өөрчилж, уг байрны өмчлөгчөөр С.Бямбацогтыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Нансалмаа нь хариуцагч Номтын ам ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байр, 134 тоот хаягт байрлах 68,3 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, гуравдагч этгээд С.Бямбацогт дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 34 150 000 төгрөгийг хариуцагч Номтын ам ХХК-иас гаргуулах тухай бие даасан шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Нансалмаа нь хариуцагч Номтын ам ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын 134 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байр, 134 тоот хаягт баригдах 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, С.Нансалмаа нь нийт 75 130 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний харилцаа, гэрээний биелэлтийн талаар зөв дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарах зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн байна. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Нансалмаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 75 130 000 төгрөгийг бүрэн төлж Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 90А байр, 134 тоот хаягт баригдах 68,3 м.кв орон сууцыг эзэмшиж, тухайн орон сууцандаа амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон тул С.Нансалмааг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Бямбацогт нь Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр С.Бямбацогт нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байр, 134 тоот хаягт байрлах 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 68 300 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 32-33 дугаар тал/

 

Хариуцагч Номтын ам ХХК нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй нэг зүйлийн талаар адил гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал, гэрээний агуулга, зүйлээ чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд нэг эд хөрөнгийн талаар өөр этгээдтэй гэрээ байгуулахыг хориглосон хууль байхгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно.

 

Худалдагч нь нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдахаар гэрээ байгуулахыг хууль болон зан суртахууны хэм хэмжээгээр хориглоогүй тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчтэй болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний аль аль нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш, түүнчлэн уг хуулийн мөн зүйл, хэсгийн бусад заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй байгуулсан 90А байр, орон сууцны талаарх худалдах, худалдан авах гэрээнүүдийн аль аль нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ тохиолдолд гэрээний зүйлийн өмчлөх эрхийг аль худалдан авагч авах эрхтэйг Иргэний хуулийн 250 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулсан.

 

Гагцхүү талууд гэрээний үүргээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан, гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд үүсэх үр дагавар нь талуудын хоорондын гэрээ болон хуульд зааснаар үүснэ.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж, 134 тоот орон сууцыг хамгийн түрүүнд С.Нансалмаа эзэмшилдээ авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Гуравдагч этгээд С.Бямбацогтыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90А байр, 134 тоот, 68,3 м.кв талбай орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гуравдагч этгээд С.Бямбацогттой хариуцагч нь түрүүлж гэрээ байгуулсан байх боловч уг орон сууцыг гэрээний дагуу өөр этгээд эзэмшилдээ авсан байгаа тохиолдолд энэхүү нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагаас Номтын ам ХХК-д холбогдуулж алданги 34 150 000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн г хангахгүй орхих давж заалдах шатны .

 

167 167.1.1

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02211 дугаа шийдвэрийг ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Ц.ИЧИНХОРЛОО

 

دИД Д.БАЙГАЛМАА

 

.