Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01928

 

 

Май капитал ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Май капитал ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Галбадрахад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, бусад зардал нийт 123 215 369 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 1 дүгээр сарын 04, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энх-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбулаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Май капитал ХЗХ-д иргэн С.Галбадрах 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гишүүнээр элсэх хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг нь хүлээн авч Май капитал ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/38 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн С.Галбадрах 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хоршооноос хүлээн авч түүнтэй харилцан тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 366 дугаар зээлийн гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг олгосон. С.Галбадрах нь хоршоонд хандан 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хугацаа сунгах тухай өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 366/02 дугаар зээлийн сунгалтын гэрээ байгуулж, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Гэвч С.Галбадрах дахин 2014 оны 9 дүгээр сарын 30, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 6 дугаар сарын 30, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээний хугацаа сунгах өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн сунгалтын гэрээ байгуулан зээлийн гэрээг сунгасан. Түүнчлэн С.Галбадрахаас хоршоонд хандан 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 8 800 000 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 941 940 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус зээлийн нэмэлт гэрээ байгуулан нэмэлт зээлүүдийг сарын 3 хувийн хүүтэйгээр олгосон. Май капитал ХЗХ-оос гишүүн С.Галбадрахад удаа дараа хүндэтгэлтэй хандсан боловч анх зээл авсан 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрийг огт төлөхгүй хадгаламж зээлийн хоршоог хохироож байна. Өнөөдрийн байдлаар С.Галбадрах нь зээлийн үндсэн төлбөрт 73 741 940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36 321 274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 264 255 төгрөг, нийт 117 327 469 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 366 дугаар зээлийн гэрээний 12-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршоонд учирсан хохирлыг зээлдэгч хариуцахаар заасан тул зээлдэгч С.Галбадрахаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 5 867 400 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч С.Галбадрахаас зээлийн үндсэн төлбөрт 73 741 940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36 321 274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 264 255 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 867 400 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөг нийт 123 215 369 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааС.Галбадрах нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг хүүгийн хамт 75,557,894 төгрөг төлсөн. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүнд 25 557 894 төгрөг төлсөн. Ийм учраас зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 8 800 000 төгрөгийг нэмж зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гээд байна гээд 50 000 000 төгрөгийн хүүг нэмээд 6 сарын 2,8 хувийн хүү 8 800 000 төгрөг болгож зээлийн гэрээ хийсэн болохоос биш 8 800 000 төгрөгийг бэлнээр аваагүй. 2016 оны 12 дугаар 20-ны өдөр 14 941 940 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн мэтээр зээлийн гэрээ бичсэн. Үүнээс 58 800 000 төгрөгийн хүү нь 1 646 400 төгрөг байгаа. Зээл хүссэн өргөдөл, зээлийн мөнгө олгосон баримтыг бэлдсэн байсан. Түүнээс биш бэлэн мөнгө аваагүй гэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Галбадрах би Май капитал ХЗХ-ноос 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн хугацаанд зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөрөөс ч мөн төлсөн. Май капитал ХЗХ-ноос намайг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуудаад нэмэлт зээлийн гэрээ болон зээлийн хугацаа сунгах гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримтмөн орон сууц худалдаххудалдан авах гэрээ зэрэг хэрэгт авагдсан байгаа баримтууд болон гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. С.Галбадрах би 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 8 800 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 941 940 төгрөгийг нэмэлт зээлийн гэрээгээр авч байгаагүй. Энэ гэрээнүүдийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод нэмэлт зээлийн гэрээ хийлгэсэн. Иймд зээлийн нэмэлт гэрээгээр надад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8 800 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 941 940 төгрөгийн зээл олгоогүй. Дээрх гэрээнүүд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хийсэн дүр үзүүлсэн гэрээ тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож зээлийн төлбөрөөс хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Май капитал ХЗХ-ны нэхэмжлэлтэй, С.Галбадрахад холбогдох иргэний хэргийн хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Иргэн С.Галбадрах нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хадгаламж зээлийн хоршоонд хандан тоног төхөөрөмж худалдаж авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 8 800 000 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Тус хүсэлтийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 366 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С.Галбадрахтай байгуулж, тус өдрөө нэмэлт зээл болох 8 800 000 төгрөгийг С.Галбадрах бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С.Галбадрах дахин хадгаламж зээлийн хоршоонд хандаж тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 14 941 940 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Хадгаламж зээлийн хоршооноос гишүүн С.Галбадрахын хүсэлтийг дахин хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулан 14 914 940 төгрөгийг С.Галбадрахад бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд С.Галбадрах бэлнээр хүлээн авч мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Иймд С.Галбадрахад хоршооноос зээлийг тухай бүрт нь бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн мөнгийг хүлээн аваагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хоршооноос авсан зээлээ юунд хэрхэн зориулах нь түүний бүрэн эрхийн асуудал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Галбадрахаас зээлийн гэрээний үүрэгт 95 291 704.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Май капитал хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 923 664.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Май капитал хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Галбадрах нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774 027 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 750 төгрөг, 232 525 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Галбадрахаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 634 409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Май капитал хадгаламж зээлийн хоршоонд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: С.Галбадрах би Май капитал ХЗХ-ноос 2013 оны 4 дүгээр сарын 22 өдөр 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 396-5 тоот орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан ба гэрээг Май капитал ХЗХ нь улсын эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. С.Галбадрах би зээлийн төлбөрт нийтдээ 50 000 000 төгрөгийг, хүүнд 25 557 984 төгрөг төлсөн энэ нь баримтаар нотлогдоно. Май капитал ХЗХ нь зээлийн төлбөрийг төлсөнд тооцоо нийлж байгаагүй бөгөөд намайг төлбөртөө барьцааны хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн авч Май капитал ХЗХ-ноос намайг өр төлбөргүй тооцоо дууссан гэж байсан. С.Галбардах би Май капитал ХЗХ-нд байраа шилжүүлэн өгсөн, мөн авсан зээлээ бүхэлд нь төлсөн, хүү төлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Май капитал ХЗХ нь надаас зээлийн төлбөрийг хүүгийн хамтаар авч үлдэх төлбөрт миний өмчлөлийн байрыг шилжүүлэн авсан байхад шүүх дахин 95 291 704 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь надад хэт хохиролтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Май капитал ХЗХ нь хариуцагч С.Галбадрахад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 123 215 369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 04, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Май капитал ХЗХ нь хариуцагч С.Галбадрахтай 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 09, 2014 оны 9 дүгээр сарын 30, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 6 дугаар сарын 30, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус сунгасан нь зохигчдын тайлбар, зээлийн сунгалтын гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 18-30-р тал/

 

Түүнчлэн хариуцагч С.Галдбадрах нь нэхэмжлэгч Май капитал ХЗХ-ноос 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8 800 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 941 940 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэж авсан нь талуудын тайлбар, зээлийн нэмэлт гэрээ, нэмэлт зээл хүссэн өргөдөл, мөнгө олгосон баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 31-36-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үүрэгт 73 741 940 төгрөгийг шаардах эрхтэй байна. Түүнчлэн зээлийн хүүд нэхэмжлэгч нь 36 321 274 төгрөгийг шаардсан боловч анхан шатны шүүх зээлийн хүүд 83 326 527.48 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэмээн дүгнэсэн нь тодорхойгүй боловч зээлийн хүүгийн үлдэгдлийг 17 958 137.48 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 3 591 627.49 төгрөгөөр тус тус тодорхойлж, хариуцагчаас нийт 95 291 705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч С.Галбадрах нь шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг, зээлийн хүүнд 25 557 984 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч тэрээр энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч мөн давж заалдах гомдолдоо Май капитал ХЗХ-д өөрийн өмчлөлийн орон сууцаа шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх боловч хариуцагч С.Галбадрах нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39б байр, 5 тоот орон сууцыг иргэн Н.Энхтуяад шилжүүлсэн байна.

Дээрх үйл баримтаар хариуцагч С.Галбадрахыг Май капитал ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхгүй. /хх-ийн 57 дугаар тал/

Харин хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Хариуцагчаас 6 400 000 төгрөг, 2 096 000 төгрөг, 696 000 төгрөг, 1 400 000 төгрөгийн зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч дээрх баримтууд нь С.Галбадрахын зээлийн төлбөрт төлөгдсөн эсэхийг эргэлзээгүйгээр нотлохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Хариуцагч С.Галбадрах нь 2016 оны 01 дүгээр сарын 04, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс зээлийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634 409 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ