Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02385

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02385

 

 

 

 

Д- аймгийн Нын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д- аймгийн Нын хэлтсийн хариуцагч М.Мт холбогдуулан илүү олгогдсон тэтгэвэр 6 212 459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр авч байсан Н.Э нь 2017.1.13-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 883 637 төгрөг авч байгаад 2017.6.9-нд нас барсан байдаг. Нас барсны дараа түүний ар гэрийнхэн нь нас барсны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авч ирч өгч мэдэгдээгүй тул тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн олгосон. Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг Нын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн хэрэгжилт, 2017.1.1-2018.1.1 хүртэлх хугацааны тэтгэврийн олголтыг тэтгэвэр авагчийн хувийн хэргийг үндэслэн шалгасан. Тэтгэвэр авагч /талийгаач/ Н.Эд 2017 оны 8 сараас 2018 оны 1 сарыг дуусах хүртэл хугацаанд сард 883 637 төгрөг 2018 оны 2 сард 910 637 төгрөг, нийт 7 сарын тэтгэвэр 6 212 459 төгрөг Капитал банк дахь түүний дансруу шилжсэн байсныг илэрүүлж буцаан төлүүлэх 2018.3.20-ны өдрийн 028 дугаартай Улсын байцаагчийн акт тавигдсан. Тус хэлтэс нь тэтгэврийг буцаан Нын данс руу татахаар Капитал банк руу мэдэгдсэн боловч тэтгэвэр авагч Н.Э нь 2017.2.15-ны өдөр тус банкнаас 12 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байсан бөгөөд тэтгэврийн мөнгө нь зээлийн данс руу нь орж зээл нь хаагдсан гэсэн хариу тайлбар өгсөн. Талийгаач Н.Э нь Д- аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг Мон сул ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд түүнийг нас барсны даргаа түүний охин М.М компанийг өв залгамжлан авч 2018.6.12-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Иймээс 2019.12.16-ны өдөр охин М.Мтэй хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга А.Т, хуулийн зөвлөх Ц.М-нар уулзалт хийхэд илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сараас 2020 оны 09 сарыг дуустал сар бүр хуваарийн дагуу төлж 6 212 459 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон график байгуулж гарын үсэг зурсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Иймд талийгаач Н.Эгийн Капитал банкин дахь данс руу илүү олгогдсон тэтгэвэр 6 212 459 төгрөгийг охин М.Мээр төлүүлж Нын санг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би ээжтэйгээ 2017.2.15-ны өдөр тэтгэврийн зээл авч, 2018.12.16-ны өдөр тэтгэвэр илүү олгогдсон, энэ талаар улсын байцаагчийн акт гарсан зэргийг огт мэдээгүй. 2019.12.16-ны өдөр дээрх үйл баримтын талаар Д- аймгийн Нын хэлтсээс мэдсэн. Миний хувьд талийгаачийн тэтгэврийг нас барснаас хойш тэтгэвэр гаргуулах, тэтгэврийн мөнгийг Капитал банкинд шилжүүлэх, илүү төлсөн мөнгийг буцаан татан гаргуулах зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд бус учир Д- аймгийн Нын хэлтсийн нэхэмжилсэн 6 212 459 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иймд иргэн надад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мээс илүү олгогдсон тэтгэвэр 6 212 459 төгрөгийг гаргуулах Д- аймгийн Нын хэлтэсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Д- аймгийн Нын хэлтэсээс 114 349 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Э нь 2017 оны 1 сарын 13-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 883 637 төгрөгийн тэтгэвэр авч байгаад 2017.06.09-нд нас барсан байдаг. Нас барсны дараа түүний ар гэрийнхэн нь нас барсны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авчирч өгч мэдэгдээгүй байсан тул тэтгэврийг зогсоолгүй 6 212 459 төгрөгийн тэтгэврийг үргэлжпүүлэн олгож Нын санг хохиросон. 2019.12.16-ны өдөр түүний охин М.Мтэй хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга А.Т, Хуулийн зөвлөх Ц.М-нар уулзалт хийхэд илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сараас-2020 оны 9 сарыг дуустал сар бүр хуваарийн дагуу төлж 6 212 459 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон график байгуулж гарын үсэг зурсан боловч төлж барагдуулаагүй тул тус хэлтэс нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр түүний охин М.Мтэй байгуулсан төлбөр барагдуулах график нь Иргэний хуулийн 40, 189 дүгээр зүйлд заасан талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсанаар охин нь төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн. Хэлцэл байгуулагдсанаар Нын хэлтсийн шаардах эрх нь үүссэн болно. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн ач холбогдолтой үйл баримт болох уг хэлцэлд дүгнэлт хийлгүй нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2020 оны 9 сарын 4-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Нын санг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д- аймгийн Нын хэлтэс нь хариуцагч М.Мт холбогдуулан нас барагч Н.Эгийн /РД:ЧД62011801/ тоот дансанд илүү олгогдсон 6 212 459 төгрөгийн тэтгэврийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх29,35/

 

Хэрэгт Н.Э нь сард 883 637 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 9-нд нас барсан, түүнийг нас барсаны дараа ар гэрийнхэн нь нас барсаны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авч ирж өгч мэдэгдээгүйгээс тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн олгож, 7 сарын тэтгэвэр 6 212 459 төгрөг Капитал банк дах дансанд нь шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Д- аймгийн Нын хэлтсээс Капитал банканд үндэслэлгүй, илүү шилжүүлэгдсэн мөнгөний талаар мэдэгдсэн боловч Н.Э 2017 оны 2 дугаар сарын 15-нд тус банкнаас 12 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байсан тул дээрх мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд нь татаж зээлийг хаасан гэж тайлбарлажээ. /хх42/

 

Нас барагч Н.Э нь М.М, М.М, М.М гэх 3 хүүхэдтэй бөгөөд М.М нь дээрх зээлийн хамтран зээлдэгч байсан үйл баримтад талууд маргаангүй. /хх43/

 

Дээрх төлбөрт илүү, үндэслэлгүй шилжүүлэгдсэн гэх 6 212 459 төгрөгийг буцаан төлүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 20-нд улсын байцаагчийн акт тавигджээ. /хх6/

 

Үндэслэлгүй шилжүүлэгдсэн гэх 6 212 459 төгрөгийг буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн акт тавигдсаны дараа нэхэмжлэгч тал нас барагчийн хүүхэд М.Мтэй гэрээ байгуулж дээрх мөнгөн хөрөнгийг 2019 оны 12 сараас 2020 оны 9 сарыг дуусталх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /хх 8/

 

Нын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Нын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцахаар байна. Албан тушаалтны хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл түүний гэм буруутай байсан тохиолдолд хамаарах бөгөөд энэ хэргийн оролцогч биш этгээдийн талаар шүүх дүгнэлт хийхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ар гэрийнхэн нь нас барсаны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авч ирж өгч мэдэгдээгүйгээс тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн олгосон талаар заажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хууль гэрээний аль үндэслэлээр гаргасныг тодруулах нь зүйтэй. Хариуцагч 2017.6.9-нд нас барагчийн оршуулгын тэтгэмжийг авсан бөгөөд энэ үеэс тэтгэвэр олголт дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн ажилтных нь алдаа гэж маргажээ. /хх 47/

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад тодорхой үндэслэлээр үүсэх юм.

Нэхэмжлэгч аль үндэслэлээр шаардаж байгааг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс илүү өгөгдсөн Нын шимтгэл тодорхойгүй үлдсэн, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээ байгуулсан гэдэг утгаар эсхүл өв залгамжлагчийн хувьд шаардаж байгаагийн аль нь болох талуудын гэм буруу, хариуцагчийн өвлөн авсан өвийн хэмжээ зэрэг үйл баримт тодорхойгүй байна.

Өвлүүлэгчийн зөвхөн эд хөрөнгө, эрх өвлөгдөх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дутуу болжээ.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх юм. Нын сангаас илүү шилжүүлэгдсэн 6 212 459 төгрөгийн мөнгөн хөрөнгө нас барагчийн амьд байх үед нь үүссэн, гүйцэтгэвэл зохих байсан зээлийн үүргийг, мөн хүүхэд М.Мийн зээлийн үүргийг хаасан эсэх нь тодорхой бус байна. /хх 44-46/

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, М.Мийг дээрх мөнгийг авсан гэдэг утгаар биш харин хуулийн дагуу хариуцвал зохих өв залгамжлагч буюу хуулийн дагуу үүргийг шилжүүлэн авсан этгээд гэдэг утгаар хариуцагчаар татсан, эсхүл гэрээний тал гэдэг агуулгаар хариуцагчаар татсаны аль нь болохыг зааглан ялгах шаардлагатай.

 

Мөн нотлох үүргийн хуваарилалтын хувьд өвтэй холбоотой асуудлыг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэйг анхаарах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д- аймгийн Нын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД