| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2017/00479/И |
| Дугаар | 210/МА2017/02236 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2017/02236
| 2017 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2017/02236 |
ХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХ, ХХХ ХХК болон ХХХ нарт холбогдох
- 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ, ХХХ нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
- Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ, ХХХХ нарын хооронд хийгдсэн Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ХХХХ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр би ХХХ ХХК-ийн захирал ХХХтэй уулзаад Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ-г байгуулсан юм. Энэ гэрээний дагуу ХХХХ автомашины урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг 5077215149 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний дагуу ХХХ ХХК нь автомашин оруулж ирээгүй. ХХХХ ХХХийн араас хөөцөлдөөд сүүлдээ олдохгүй, утсаа авахгүй зугтаад байхаар нь ХХХтэй уулзахад ХХХ нь мөнгийг чинь өгөх боломжгүй, чи миний нэр дээр эзэмшилтэй Тоёота приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг урьдчилгаанд өгсөн 6 000 000 төгрөгтөө тооцож ав гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд ХХХ нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашинаа миний нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж өгсөн. Машинаа 2016 оны 12 дугаар сарын 15-нд авчирч өгнө гэсэн боловч тухайн хугацаандаа өгөөгүй, асуухаар ХХХ гэдэг хүн авч явчихаад өгөхгүй байна гэсэн. ХХХХ ХХХтой уулзахад ХХХээс 2016 оны 12 дугаар сарын 1-нд уг машиныг худалдан авсан гээд нотариатаар баталсан гэрээ харуулсан. Ингээд ХХХ нь уг автомашиныг өгөхгүй байгаа бөгөөд одоо автомашины гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж өг гэж шаарддаг. ХХХ нь ХХХХт төлөх өөрийн компанийн нэрээр надтай хийсэн гэрээний урьдчилгаа 6 000 000 төгрөгийнхөө оронд автомашинаа өгөхөөр тохирч, гэрчилгээг албан ёсоор нэр дээр нь шилжүүлчихээд хууль зөрчиж ХХХод худалдаж, гэрээ хийсэн байсан. ХХХ тухайн машиныг эзэмших эрхгүй атлаа ХХХтой хэлцэл хийж тухайн машиныг зарсан байгаад гомдолтой байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ, ХХХ нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг ХХХХт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХХХХтай Автомашин захиалгаар худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч би уг автомашиныг оруулж ирэх боломжгүй болсон тул өөрийн нэр дээр байгаа Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ автомашиныг ХХХХт 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр шилжүүлсэн. Ингээд би бусдын эзэмшилд шилжүүлсэн автомашиныг дахин 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ-ын зөвшөөрөлгүйгээр ХХХод шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд ХХХын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож, уг автомашиныг ХХХХт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХХХ ХХК-ийн захирал ХХХтэй 2016 оны 10 дугаар сарын 10-нд Автомашины захиалгаар худалдан авах №0054 тоот гэрээ байгуулж 8 500 000 төгрөгөөр суудлын автомашин захиалж урьдчилгаа 4 250 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу тухайн өдрөө төлсөн. Ингээд гэрээнд заасан хугацаанд ХХХээс Тоёота приус-20 маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгөө бүрэн төлж уг машин миний өмчлөлд шилжсэн. Ингээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах гэтэл ХХХ нь ХХХХ гэдэг хүнд 2016 оны 11 дүгээр сард тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний худалдаж авсан машинд гаргаж өгсөн байсан. Энэ талаар би цагдаагийн газар очиж байж мэдсэн. Би өөрийгөө тус машины хууль ёсны өмчлөгч гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХХ ХХК-ийн захирал ХХХтэй 2016 оны 10 дугаар сарын 10-нд Автомашины захиалгаар худалдан авах №0054 тоот гэрээ байгуулж 2006 оны G Toureg маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч ХХХ нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул тэрээр өөрийн өмчлөлийн Тоёота Приус автомашиныг надад өгөхөөр тохиролцож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгсөн. Ингээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авах гэтэл ХХХХ гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Мөн ХХХХ нь тухайн машин ХХХт байхгүй гэдгийг мэдсээр байж яагаад ийм хэлцэл хийснийг ойлгохгүй байна. Иймд миний хувьд худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг бүрэн төлсөн шударга эзэмшигч, өмчлөгч нь мөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу Тоёота приус-20 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, ХХХ, ХХХХ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь ХХХ-ын эзэмшил бүхий Тоёота приус-20 маркийн 6469 УНХ улсын дугаартай автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. ХХХ нь нэхэмжлэгчийн өмнөөс уг автомашиныг худалдах гэрээ хийх эрхгүй этгээд болно. Учир нь ХХХ нь нэхэмжлэгчид төлөх автомашины урьдчилгаа 6 000 000 төгрөгийн оронд дээрх автомашиныг түүний нэр дээр шилжүүлээд, харилцан өр ширгүй болсон. 6469 УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин нь ХХХ-ын эзэмшилд албан ёсоор шилжсэн байтал ХХХ нь ХХХод автомашиныг худалдсан гэрээг хууль зөрчиж хийсэн байдаг. Харин одоо ХХХ нь нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа учраас ХХХын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 250 дүгээр зүйлийн 250.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХ-ын ХХХ ХХК, ХХХ, ХХХ нарт холбогдуулан гаргасан 6469 УНХ улсын дугаартай автомашиныг ХХХ-ын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг ХХХХт хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6469 УНХ машины өмчлөгч нь ХХХ мөн болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХээс 70 200 төгрөгийг гаргуулах ХХХод олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. ХХХ нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ-ын нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ нь иргэн ХХХтой Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл ХХХ нь 6469 УНХ улсын дугаар бүхий Тоёото приус-20 маркын автомашины эзэмшигч биш атлаа 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хийсэн гэрээгээр ХХХод автомашиныг худалдах гэрээ хийсэн нь гэрээг хийх эрхгүй этгээд бусдыг хуурч мэхлэн, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэтэл шүүх тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг үл анхаарч, ХХХ, ХХХ нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт автомашин 2016 оны 11 дүгээр сарьн 30-ны өдөр ХХХХ-ын нэр дээр шилжсэн, автомашины улсын бүртгэл хүчин төгөлдөр талаарх Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, албан тоот, ХХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гэрээ зэрэг нотлох баримт байсаар байтал шүүх тэдгээр нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Түүчнлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйл 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар эрх шилжүүлж байгаа хөрөнгийн хэлцэл заавал бичгээр хийгдсэн байх шаардлага тавиагүй. ХХХ нь ХХХХаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу шилжүүсэн 6 000 000 төгрөгийг буцааж мөнгөөр өгч чадахгүй болсон, өөрийн эзэмшлийн 6469 УНХ улсын дугаар бүхий Тоёото приус маркын автомашиныг таны нэр дээр шилжүүлж өгөөд хоорондын тооцоогоо дуусгая гэснийг ХХХХ зөвшөөрч, тэдний амаар хийсэн хэлцлийг үндэслэн ХХХ нь өөрийн биеэр автотээврийн газарт очиж, ХХХХт гэрчилгээг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн шүүх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйл нь эрх олж авсан этгээдэд хамааруулахаар байхад шүүх ХХХт хамааруулан хуулийг тайлбарлаж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч ХХХ, ХХХ нарын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ХХХ нь өөрийн эзэмшлийн 6469 УНХ улсын дугаартай автомашиныг ХХХХт өгөх төлбөрт тооцон шилжүүлсэний дараа ХХХтой эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлийг худалдах-худалдан авах гэрээ-г хийснийг шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч ХХХХ нь 6469 УНХ автомашиныг түрүүлж эзэмшилдээ авсан эзэмшигч байхад шүүх хариуцагч ХХХыг автомашины өмчлөгчөөр тогтоож, мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх нь хариуцагч ХХХын 2 өөр утга бүхий сөрөг нэхэмжлэлийн алийг нь шийдвэрлэж буй нь тодорхой бус байснаас гадна нэхэмжлэгч ХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн төлбөрийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, нэхэмжлэгч ХХХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэрээнд огт ач холбогдол өгөхгүй хэргийг ХХХод ашигтайгаар, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, Сонгинохайрхан дүүргийн иргэнкй хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХХын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтанд зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ, ХХХ ХХК болон ХХХ нарт холбогдуулан Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ, ХХХ нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ХХХ зөвшөөрч, хариуцагч ХХХ эс зөвшөөрөн уг автомашины өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ, ХХХХ нарын хооронд байгуулагдсан Автомашин захиалгаар худалдаж авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.
Нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ХХХ нь Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлсний дараа хариуцагч ХХХод 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХ ХХК-ийн захирал ХХХ нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2009 оны мөнгөлөг саарал өнгөтэй, Preimo 1500 CC маркийн суудлын автомашиныг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. /хх-ийн 5-6, 9 тал/
Дээрх гэрээнд зааснаар эд зүйлийг нэхэмжлэгч ХХХХт шилжүүлээгүй байх бөгөөд бодитоор хэрэгжээгүй, хариуцагч ХХХ нь нэхэмжлэгч ХХХХ нар дээрх гэрээний дагуу өгсөн 6 000 000 төгрөгт тооцон Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцож, уг гэрээний арын хуудсанд ХХХ нь ХХХХт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдсан нь үнэн гэсэн баталгаа гаргажээ. /хх-ийн 5-6,8/
Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашины эзэмшлийг ХХХ-ын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 11-13 тал/
Ийнхүү автомашин эзэмшигчийн нэрийг ХХХ-ын нэр дээр шилжүүлснээр нэхэмжлэгч ХХХХ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй автомашины шууд эзэмшигч, хариуцагч ХХХ нь уг автомашиныг эзэмшилдээ байлгаж буй шууд бус эзэмшигч болсон байна.
Гэвч хариуцагч ХХХ нь ХХХтой 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг 8 500 000 төгрөгөөр худалдаж, талууд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр огноолон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ХХХын нэр дээр хууль зөрчин гаргуулсан байна. /хх-ийн 46 тал/
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ХХХийн гаргасан баталгаанаас үзэхэд маргааны зүйл болж буй автомашиныг хариуцагч ХХХ 6 000 000 төгрөгөөр ХХХХт худалдаж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр автомашины эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгүүлсний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр мөн ХХХтой Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг хэлцлийн дагуу автомашины эзэмшлийг шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдан авсан эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХХХыг Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч ХХХоос түрүүлж эзэмшилдээ авсан гэх үндэслэлтэй юм.
Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ нь маргааны зүйл болох автомашиныг хариуцагч ХХХын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Харин нэхэмжлэлийн нэг шаардлага болох ХХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчин хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсч байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь талуудын гэрээтэй холбоотой шаардлага гаргах бусад эрхийг зөрчих үр дагавартай тул ханган шийдвэрлэх боломжгүй юм.
Хариуцагч ХХХыг маргаан бүхий авто машины өмчлөгчөөр тогтоох, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ, ХХХХ нарын хооронд хийгдсэн Автомашин захиалгаар худалдаж авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ нь хэрэгжээгүй байх тул ХХХ ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлээр Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч ХХХын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, үндсэн нэхэмжлэлээс ХХХ, ХХХ нарын 2016 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч ХХХын хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ХХХ-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХХХ, ХХХ нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч ХХХын Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, ХХХ, ХХХХ нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч ХХХ ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ын төлсөн 247 000 төгрөг, хариуцагч ХХХын төлсөн 180 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХоос 110 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ц.ИЧИНХОРЛОО