| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2018/02205/И |
| Дугаар | 210/МА2018/01775 |
| Огноо | 2018-08-03 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2018/01775
| 2018 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2018/01775 |
Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Гачуурт тосгоны захирагчид холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4 062 861 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонбатын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Болортуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор Д.Нацагдорж миний биеийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулахыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 4 сарын 10-ны өдөр хүртэлх цалинг нөхөн олгосон. Д.Нацагдорж миний бие 2018 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4 062 861 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүсэж байна. Цалингийн тооцоо 1 өдрийн цалин 360 000 төгрөгийг 21 хоногт хувааж 17 143 төгрөг. 2017 оны 4 сарын 15 хоног 257 145 төгрөг, 2017 оны 5 сараас 2018 оны 3 сар хүртэл 10 сар 3 600 000 төгрөг, 2018 оны 3 сарын 20 хүртэл 12 хоног 205 716 төгрөг, нийт 4 062 861 төгрөг. Ажилгүй байсан хугацааны цалин 4 062 861 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захирагчид холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 10-ны 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 03-ны 1518 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч Д.Нацагдоржийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албанаас 733 092 төгрөг нөхөн олгохыг хариуцагчид даалгасан байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Д.Нацагдоржийг Гачуурт тосгоны Засаг даргын тамгын газрын Улиастайн 1 дүгээр хэсгийн ахлагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 733 092 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгч нь яг ямар үндэслэлээр цалин мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй. Энэ хүнтэй манайх хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулж байсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацааны мөнгийг хохирол гэдэг утгаар 730 000 төгрөг буцаан олгосон. Тэрнээс биш нөхөн олговор гэдэг утгаар энэ хүнд мөнгө өгөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй нөхөн олговрын асуудлын талаар Иргэний хуулийн зохицуулалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох нөхцөл боломж бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албанаас 3 325 094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нацагдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 737 767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албанаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 68 151.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нацагдоржид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодруулж үндэслэлийг нь тодруулаагүй түүнчлэн нэхэмжлэгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй байтал шүүх өөрөө хөтөлж шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хэт нэг талд үйлчилж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх шийдвэртээ "Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас авах ёстой байсан цалин хөлсөөр хохирч, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар нэхэмжилсэн үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй" гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж болохоор байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ болох 9 дүгээр зүйлийн 9.4.4 буюу иргэний эрх зүйн хамгаалалт гэх хэм хэмжээг дангаар нь үндэслэл болгон шийдвэрлэсэн буруу юм. Учир нь уг хэм хэмжээг хэрэглэхдээ Иргэний хуулийн тусгай ангийн хэм хэмжээг давхар авч хэрэглэх ёстой байсан. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу шийдвэрлэсэн нь дараах нөхцөл байдлаар хуулийг буруу хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нь өмнөх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тус шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 20-н хүртэлх хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байдаг. Түүнчлэн уг хугацааны цалин хөлсийг олгох зохицуулалт Иргэний хуульд байхгүй бөгөөд хэрэв хохирол гэж үзэх тохиолдолд гэрээ заавал байгуулагдсан байх ёстой. Нөхөн олговор буюу ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Нэхэмжлэгчтэй хариуцагчийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20-н өдөр дахин хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээс биш өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдээр уг харилцааг үргэлжилж байгаа гэж үзэхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээний хугацаа дууссан учир гэрээ байгуулаагүй гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй учир гэрээний үүргээ зөрчсөн гэх Иргэний хуулийн 219.1 дэх заалт мөн хэрэглэгдэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь хариуцагч Гачуурт тосгоны захирагчид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4 062 861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Гачуурт тосгоны захирагч нь нэхэмжлэгч Д.Нацагдоржтой 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд тус тосгоны Улиастайн хэсгийн ахлагчаар ажиллуулах тухай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үүсгэсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
2017 оны 1 сарын 20-ны өдөр Д.Нацагдоржтой байгуулсан гэрээ цуцлагдсан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 10-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Нацагдоржийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Д.Нацагдорж нь 2018 оны 3 сарын 20-ны өдөр ажилдаа орсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, ажилд орсон өдөр, гэрээний дагуу хөлс авах эрх зөрчигдсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 5-22 дугаар тал/
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээг хугацаагүйгээр сунгасан гэж дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.
Иймд нэхэмжлэгч Д.Нацагдорж нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 4 сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 сарын 20-ны өдөр хүртэлх гэрээний хөлсийг хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа 1 өдрийн хөлсийг 17 143 төгрөг гэж тооцсон боловч нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 10-ны өдрийн шийдвэрээр тогтоосноор тооцож хариуцагчаас нийт 3 325 094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .
167 167.1.1
:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Гачуурт тосгоны захирагч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 68 151.5 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ