Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02291

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02291

 

 

ХХХ ХХК болон ХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК болон ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох

 

ХХХ, ХХХ гэх нэрийг иргэн ХХХХ болон ХХХ ХХК нь тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн ерөнхий захирал ХХХХ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд "ХХХХ" гэх нэрийг хэн эзэмших, түрүүлж баталгаажуулах эрхтэй болох талаар маргаан гарсан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр хэргийн харьяаллыг тогтоож өгсөн. Нэхэмжлэгч ХХХХ нь дараах үндэслэлээр ""ХХХХ" гэх оноосон нэрийг тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах эрхтэй болно. Энэ маргааны гол агуулга нь "ХХХ" гэх нэр бөгөөд ""ХХХХ" ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХийн төрсөн эцэг болох төр, нийгмийн нэрт зүтгэлтэн доктор, профессор ХХХХ нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших "ХХХ"-ийн шанаа гэх газар төрж өссөн. Улмаар ХХХХ нь "ХХХ" гэсэн хоршоог 1989 онд үүсгэн байгуулж, 1991 оны 11 сарын 15-ны өдөр 24/67 дугаартай БНМАУ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн "ХХХ" бүрэн бус хариуцлагатай хоршооны нэрээр авсан. Түүнчлэн ХХХХ нь 1996 онд "ХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэл баталгаажуулсан байдаг. Иргэн ХХХХийн үүсгэн байгуулсан "ХХХ" ХХК-ийн 1996 оны 4 сарын 3-ны өдрийн 4089 дугаартай, оноосон нэрийн зөвшөөрлийн "Удирдлагын оноосон нэр" гэсэн хэсэгт "ХХХ" ББХХ гэжээ. Мөн 1996 оны 4 сарын 5-ны өдрийн "ХХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний оролцогч нь нэг талаас "ХХХ" ХХК-ийг төлөөлж ХХХ, нөгөө талаас ХХХХ, ХХХ-т нар байна. Үүнээс үзэхэд "ХХХ" ББХХ нь "ХХХ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, "ХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-ийн үүсгэн байгуулагч байна. Иймд "ХХХ" гэх үндсэн нэрний гарал үүсэл нь иргэн ХХХХийн төрсөн эцэг, эхтэй шууд холбоотой бөгөөд тэрээр анхлан "ХХХ" нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулж байсан тул тус нэрийг хэн нэгэн иргэн, хуулийн этгээд эзэмших нь хууль, зүй ёсонд нийцэхгүй байна. Улмаар "ХХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний 5 дугаар зүйлийн 4-т "салбар болон харьяа компани нь нэрэндээ "ХХХ" гэсэн тодотгол хэрэглэж болно" гэж зааснаас үзэхэд "ХХХ" хэмээх нэр нь "ХХХХ" ХХК-тай хамааралгүй, харин ч ""ХХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулагч ХХХХ буюу "ХХХ" ХХК уг нэрийг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болохыг нотолж байна. 2013 оны 11 сарын 12-ны өдрийн ХЭ-13-01 дугаар "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу "ХХХХ" ХХК-ийн үүсгэн байгуулагч "ХХХ" ХХК нь хувьцаа эзэмшигч байхаа больсон байдаг. Иймд "ХХХХХ" ХХК нь өөрийн хүсэл сонирхлын дагуу "ХХХ" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр "ХХХ" гэх нэрийг оролцуулан өөр хуулийн этгээд байгуулах эрхгүй ба энэ нь хуулиар хориглосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журмын 1.6-д заасны дагуу иргэн ХХХХ нь ""ХХХХ" гэх нэрийг анх баталгаажуулсан байдаг. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд дурдсан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тодорхойлолт, нотлох баримт гаргуулан авах боломжтой гэжээ. Иймд ""ХХХХ", "ХХХ" гэх нэрийг иргэн ХХХХ болон "ХХХ" ХХК нь тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэргийн шүүхэд иргэн, хуулийн этгээд нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ханддаг гэж ойлгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. "ХХХ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус компанийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх зөрчигдсөн болон "ХХХХ" ХХК-ийн зүгээс "ХХХ" ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхлыг яаж хөндсөн нь тодорхойгүй байна. Хувь хүн, хуулийн этгээдэд нэр эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ асуудлаар шүүх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ХХХ гэх нэр давхардсан гэж маргаагүй, энэ нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан, уг маргаан иргэний журмаар шийдвэрлэгдээгүй байхад бүртгэлийн байгууллага шийдвэрлэх эрх хэмжээгүй гэсэн тайлбар хийсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 18.1.2-т Хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар заасан байдаг. Тус асуудлаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх явуулж дууссаны дараа талууд, шүүх, танхим аль аль нь хэргийн харъяаллыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй, харъяаллын талаар маргаан гараагүй байхад Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тогтоолд хийсэн дүгнэлтээр хэргийн харъяалал тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалын хавсралт Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам-ын 1.6-д Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж баталгаажсан тохиолдолд хэн нь эхэлж нэрээ авсан огноогоор бүртгэх байгууллага шийдвэрлэнэ гэх мэтээр хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах, нэрийн давхардалтай холбоотой харилцааг зохицуулах тусгай хууль, хуульчилсан актууд батлагдан мөрдөгдөж байна. Тиймээс хуулийн этгээдийн нэр эзэмших, ашиглахтай холбоотой асуудлыг дээрх хууль зүйн актуудаар шийдвэрлэх боломжтой байна. 2015 оны 1 сарын 26-ны өдрийн 23 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд ""ХХХХ" гэх нэрийг хэн анх баталгаажуулсан талаар дурдсан зүйл байхгүй ба харин ч ХХХХийн нэр дээр ""ХХХХ" ХХК-ийг бүртгэсэн хууль бус Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар ХХХХ ХХК-д холбогдох, ХХХ, ХХХ гэх нэрийг иргэн ХХХХ болон ХХХ ХХК нь тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай, ХХХ ХХК, ХХХХ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч ХХХХ болон "ХХХ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ""ХХХХ", "ХХХ" гэсэн үг орсон нэрийг хариуцагчаас тэргүүн ээлжинд эзэмшиж ашиглах эрхтэй болохыг тогтоолгох юм. Иргэний хуулийн 6 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцааны объектийг тодорхойлон зааж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт "Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна" гэж заасан байх бөгөөд "ХХХ",""ХХХХ" гэх нэр нь мөнгөөр үнэлж болох олон нийтэд танигдсан, бизнесийн чухал ач холбогдолтой нэр болсон байх ба энэ нэрийг эзэмшиж, ашиглах эрх нь эдийн бус баялаг бөгөөд иргэний эрх зүйн харилцааны объект болж байгаа юм. ХХХ нэрийг эзэмшиж, ашиглах эрхийг олж аван, бизнесийн үйл ажиллагаа явуулах гэтэл маргаан гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, шалтгаан болсон. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1, 14.5, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 зэрэг холбогдох хууль, эрх зүйн актаар хуулийн этгээдийн нэр нь давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй тул "ХХХ" ""ХХХХ" гэх нэр болон "ХХХ" гэсэн нэр орсон хуулийн этгээдийн нэрийг нэг ашиг сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд эзэмшиж ашиглаж, өмчлөх ёстой. Тодруулбал "ХХХ" гэх нэрийг эзэмшигчийн зөвшөөрлөөр л бусад этгээд ашиглаж болох бөгөөд "ХХХ" гэсэн нэр орсон өөр хуулийн этгээдийг гагцхүү уг нэрийг эзэмшигч нь л байгуулах эрхтэй гэсэн үг юм. Иймд энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд иргэн ХХХХ болон "ХХХ" ХХК-ийн хувьд "ХХХ", ""ХХХХ" гэх нэр болон "ХХХ гэх нэр орсон" хуулийн этгээдийн нэрийг цаашид тэргүүн ээлжинд эзэмшиж ашиглах, өмчлөх эрхтэй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Манай тохиолдолд ХХХ, ХХХ гэдэг нэрийн хувьд аль нь анхдагч вэ гэсэн асуулт гарч байна. Иргэн ХХХХ нь анх 1996 онд "ХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулж, нэрийн баталгаажуулалт хийсэн байх бөгөөд 1996 онд "ХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэсэн заалтын дагуу ""ХХХХ" гэдэг нэрийг түрүүлж үүсгэн байгуулсан ХХХ

 

гэдэг үндсэн нэртэй компанид 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр олгосон гэж иргэн ХХХХ болон "ХХХ" ХХК нь анхдагч гэдгийг нотолж, баталгаажуулсан байдаг. Түүнчлэн энэ маргааны гол агуулга бол "ХХХ" гэх нэр бөгөөд "ХХХ" ХХК-ийг үүсгэн байгуулагч ХХХХийн эцэг нь өөрийн эхнэр болон охидын хамт анх 1989 онд "ХХХ" гэсэн нэртэй хоршоог үүсгэн байгуулж, 1991 оны 3 дугаар сарын 11-ны өдөр бүртгүүлж, улмаар 1991 оны 11 дугаар сарын 15-ны өдөр "ХХХ" бүрэн бусхариуцлагатай хоршоо болгон өөрчлөн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн улсын бүртгэлийн 24/67, 244112 тоот регистрийн дугаар бүхий БНМАУ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Улмаар ХХХХ нь "ХХХ" гэх хуулийн этгээдийн нэрийг өөрийн төрсөн эцгээс уламжлан авч, 1991 оны 12 дугаар сарын 3-ны өдөр "ХХХ" ашгийн төлөө хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийг баталгаажуулж авсан байдаг байна. "ХХХ" ББХХ, "ХХХ" ХХК гэх нэр нь Монгол Улсын Олон Улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцоор барааны тэмдгийн болон хуулийн этгээдийн нэрийн хамгаалалтанд орж байгаа юм. Конвенцийн 8 дугаар зүйлд Аж ахуйн нэгжийн нэр гээд "Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасаны дагуу "ХХХ" ББХХ нь 1991 оноос, иргэн ХХХХийн үүсгэн байгуулсан "ХХХ" ХХК нь 1996 оноос эхлэн барааны тэмдэгийн болон хуулийн этгээдийн нэрийн хамгаалалтад орж байгаа юм. Шүүгч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 181/ШШ2017/02156 шүүгчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК болон ХХХХ нар нь хариуцагч ХХХ ХХК-д холбогдуулж ХХХ, ХХХ гэх нэрийг иргэн ХХХХ болон ХХХ ХХК нь тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд ХХХХын төрсөн эцэг ХХХХ нь "ХХХ" гэх хоршоог 1989 онд үүсгэн байгуулж, 1991 оны 11

сарын 15-ны өдөр "ХХХ" бүрэн бус хариуцлагатай хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээг авсан, нэхэмжлэгч ХХХХ 1996 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ХХХ гэх нэрийг авч ХХХ ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх-ийн 7, 16-23 тал/

 

Иргэн ХХХХ, ХХХ, ХХХ-т нар 1996 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ХХХ ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

ХХХ гэдэг үгийн утгыг хэл зүйн толь бичигт хар хоргүй, амарлингуй, ХХХ сэтгэл, ХХХ хүн, бод гөрөөс амьтан гэсэн 2 утгаар тайлбарласан1 байх бөгөөд уг үг нь Монгол хэлний үгсийн санд багтаж, түгээмэл хэрэглэгддэг үг байх тул ХХХ гэх нэрийг барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдах оюуны өмч гэж үзэх боломжгүй юм.

 

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан ба уг заалтад нэхэмжлэлийн шаардлагад зааж буй ХХХ, ХХХ гэх нэрийг барааны тэмдгийн адил хамгаалах обьект гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг бөгөөд ХХХ гэх нэрийг оноосон нэр болгон барааны тэмдгийн болон хуулийн этгээдийн өмчийн /нэрийн/ хамгаалалтад орсон гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ зааж буй нөхцөл байдал нь ХХХ, ХХХ гэх нэрийг бусад этгээдээс илүү тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

[1]

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 


[1] Цэвэл.Я. Монгол хэлний товч тайлбар толь бичиг. УБ., (1996)