2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03580

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         04         28                                              191/ШШ2025/03580 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, У овогт Нийн Лийн нэхэмжлэлтэй   

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах,  дугаар регистртэй, “УНТЭ” ТБАГУТҮГ,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах, “УНТЭ” ТБАГУТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

УНТЭийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “УНТЭ” ТБАГУТҮГ-ийн ерөнхий захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч УНТЭ” ТБАГУТҮГ, түүний Төлөөн удирдах зөвлөлд холбогдуулан УНТЭийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “УНТЭ” ТБАГУТҮГ-ийн ерөнхий захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.Л нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэийн ТУЗ-ийн даргатай контрактын гэрээ байгуулж, УНТЭийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан үеэс эхлэн Контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн. Гэтэл ТУЗ-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолоор: Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.10.11, 17.11.4, 17.11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Контрактын гэрээний 7.3.2, 7.4.4, 7.4.8, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 05-ны өдрийн тоот албан бичиг, УНТЭийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэр, Захирлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж үзэн 2021 оны 3 сарын 01-ний өдрөөр Контрактын гэрээг цуцалж, УНТЭийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-д заасныг баримтлах ёстой. Үүнд “...ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтын контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна”... гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй, тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан, Контрактын гэрээний 3.10.1-д зааснаар гэрээний хугацаа 5 жил буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан боловч хагас жилийн хугацаа ч өнгөрөөгүй байхад ажлыг дүгнэсэн гэж үзэн үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцаагүй, мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-т заасныг тус тус зөрчиж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.10-т зааснаар ТУЗ нь эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах, мөн хуулийн 17.10.11-т зааснаар эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх зэрэг тус тусдаа хуулийн зохицуулалттай. Контрактын гэрээнд гэрээг хэрхэн дүгнэх талаарх журмыг тодорхой заасан. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа ажил хүлээлцэж авснаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, сэтгэл зориг дутсан, манлайлалгүй гээд байна. Зориг сэтгэл дутсан гэдгийг юугаар нотлоод байгаа, ямар алдаа, зөрчил гаргасан гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Өөрийн бүх мэргэжил чадвараа дайчилж хамт олондоо манлайллыг харуулах хангалттай хугацаа байсан ч хэтийн зорилго алсын хараагүй, өмнөх удирдлагын эхлүүлсэн ололт, дэвшилттэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэлгүй зогсонги байдалд хүргэсэн гээд байна. Хэтийн зорилго алсын хараа гэдэг нь юуг хэлээд байгаа, энэ нь Н.Лгийн хувьд эсхүл эмнэлгийн хувьд тавиад байгаа юм уу гэдэг ойлгомжгүй. Өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэдэг. Энэхүү өгсөн үүрэг даалгаврыг харахаар өрөөтэй болгоогүй гэжээ. Уийн төв анхнаасаа ариун цэврийн өрөөтэй. Энд өрөөгүй зүйл огт байхгүй. Сүүлдээ нарийн бичгийг өрөөтэй болгоогүй гэсэн асуудал гарч ирдэг. ТУЗ-ийн дарга өрөөтэй. Иймд үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэдэг нь үндэслэлгүй. Ковидтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсэн талаарх хариуг хугацаанд нь хүргүүлээгүй гэдэг. Хэргийн баримтаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 тоот бичгээр албан шаардлагын хариуг хүргүүлсэн болох нь тогтоогдсон тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Өр төлбөртэй гарсан асуудал контрактыг цуцлах үндэслэл болохгүй. Тодорхой хэмжээний өр төлбөрүүд гарсан нь ковидтой холбоотой худалдан авалтууд нэмэгдсэн. Өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн цалин тэтгэврийг нэмсэнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. Энэ нь Н.Л гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Мөн ковидтой холбоотойгоор 2019 онд 14 сая төгрөгөөр амны хаалт худалдаж авсан бол 2020 онд 210 сая гаруй төгрөгөөр нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл буюу маск, нэг удаагийн халаад зэргийг худалдаж авснаар худалдан авалт ихэссэн. Үүнийг тайланд тусгасныг хариуцагч буруу тайлбарласан. Мөн мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна, Гэтэл хэрэгт баримтаар ирүүлсэн үнэлгээний тайлан өөрөө тодорхой бус, ойлгомжгүй. Тайланд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 6 сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан гэж байна. Үзүүлэлт тус бүрээс харвал: Эрүүл мэндийн тухай хууль болон эмнэлгийн стандартад дундаж ор хоногийн хугацаа буурч байж тухайн улсын өвчлөл бага гэсэн шалгуурыг олон улсад бий болдог юм байна. Хэрэгт баримтаар ирүүлсэн хүснэгтээс үзвэл 2020 оны эхний саруудад 6,7 байсан бол Н.Л ажиллах хугацаанд 6 болж буурсан. Энийг хариуцагч шүүхэд тайлбарлахдаа өмнөх удирдлага 6, 7 гэж хэрэгжүүлж байхад Н.Л ажиллаж байхдаа 6 болгож бууруулсан гэсэн. Гэтэл буурсан үзүүлэлт нь сайн ажиллаж байсныг илтгэж байгаа болохоос биш тоо буурч байгаа муу үзүүлэлт гэж харагдахгүй. Орны фонт ашиглалт 90% гээд хамгийн өндөр тоогоор үнэлчихсэн байна. Иргэдэд эмчилгээ үзүүлэхтэй холбоотой хүн очоод эмнэлэгт хэвтэхэд орны хүлээгдэл байхгүй байх ёстой юм билээ. Ингэж байж эмнэлэгт хандсан хүн тусламж, үйлчилгээ авах ёстой. Гэтэл хариуцагчийн тайлбарлаад байгаа нь ор байнга сул байх ёстой гээд байна. Нэгдүгээр төв эмнэлэг бол хувийн эмнэлэг бус улсын эмнэлэг. Ор дүүрэн хүнтэй байж мөнгө олдог байгууллага биш. Улс өвчин бага байгаасай гэдэг зарчмыг баримталдаг. Тэгэхээр орны ашиглалт буурсан гэдэг тайлбар хэлж байгааг ойлгохгүй байна. Эмийн жагсаалт хангалттай байхад нэн шаардлагатай эмийн жагсаалтыг хамгийн муу гэж үнэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан нөөц байсан. Эмнэлгийн дотоод халдварын хувь хэмжээ буурсан байхад буураагүй гэж үнэлсэн. Өвчтөний сэтгэл ханамжийн судалгаагаар сайжирсан дүнтэй гарсан. Нас баралтын түвшин 2019 онтой харьцуулбал буурсан байхад хамгийн бага оноо өгсөн. Мэс заслын дараах хоногийн хүндрэлийн хувьд үзүүлэлт мөн буурсан. Ажил мэргэжлийн хувьд хангалттай үүргээ гүйцэтгэх чадваргүй гэдгийг нотолсон баримт байхгүй, Н.Л ажлаа 90 хувьтай байна гээд тайлан тавихад түүнийг гаргачхаад өөрсдөө оноог нь тавиад ажлаас чөлөөлсөн. Дээрээс нь удирдах зөвлөлд эмнэлгийн 2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан байтал нэхэмжлэгчийн ажлыг дүгнээд, ийнхүү дүгнэхдээ 2020 оны 1-6 дугаар сар, 7-12 сар гэж дүгнээд байгаа нь бүр ойлгомжгүй. Хамгийн гол асуудал нь нэхэмжлэгчийн ажлыг 38.7 оноо авч муу гэж хэрхэн тооцож дүгнэсэн нь өөрөө маш ойлгомжгүй. Талуудын хоорондох контрактын гэрээний 2.3.2-д захирлын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг хавсралт 2-оор зохицуулсан. Жишээлбэл Эмнэлгийн хөгжлийн бодлого байгаа эсэх түүний чанар, стратегийн удирдлага ба шинэчлэлт гэдэг хэсэгт байхгүй бол 0-30%, эмнэлгийн хөгжлийн бодлоготой хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ амьдралд нийцээгүй бол 31-59%, эмнэлгийн хөгжлийн бодлого нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлж боловсруулахад ТУЗ болон бусад оролцогч талуудыг оролцуулсан бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан ч бүрэн хэрэгжээгүй бол 60-89%, эмнэлгийн хөгжлийн бодлого хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцэж боловсруулахад ТУЗ болон бусад оролцогч талуудыг оролцуулсан маш тодорхой бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хуваарийн дагуу бүрэн хэрэгжсэн бол 90-100% гэсэн байна. Гэтэл Н.Лг үнэлсэн шалгуур үзүүлэлтийг үзэхээр гишүүд үнэлгээг хувиар бус харин 1-4 оноогоор үнэлсэн байна. Тус эмнэлгийн хөгжлийн бодлогыг өмнөх дарга болох н.Мөнхсайхан 2020 оны 4 дүгээр сард ТУЗ-өөр хэлэлцүүлж 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталчихсан, Тэгэхээр эмнэлгийн хөгжлийн бодлого нь байсаар байхад нэхэмжлэгчийг энэ хэсэгт 1 оноогоор үнэлчихсэн. Энэ мэтчилэн шалгуур үзүүлэлтийг дүгнээд яривал үзүүлэлт тус бүрд дандаа 1 оноо өгөөд явчихсан. Энэ талаарх онооны үндэслэлээ одоог хүртэл хариуцагч тал тайлбарлаагүй, нотолж чадаагүй. Иймд тус эмнэлгийн ТУЗ-ийн 2021 оны 3 сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Лг тус эмнэлгийн Ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговрын тухайд тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл тооцвол цалин хөлсний хувьд ажлаас халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 1087 хоног байх ба нэг өдрийн цалин хөлс 66.753 төгрөг, нийт 72.560.511 төгрөг болж байна. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

УНТЭийн Ерөнхий захирлыг сонгох сонгон шалгаруулалтыг тус эмнэлгийн ТУЗ-өөс Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу холбогдох журмын дагуу явуулсан. Тус сонгон шалгаруулалтад Н.Л хамгийн өндөр оноо авч тэнцэж тус эмнэлгийн ТУЗ-ийн даргын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Ерөнхий захирлаар томилсон. Шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл Н.Л захирлын ажлыг хүлээн авч ажилласнаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, сэтгэл зориг, идэвх санаачилга, хандлага чадвар байхгүй нь харагдаж, цаашид байгууллагын удирдлага, зохион байгуулалтын сул тогтолцооноос үүдэлтэй алдаа зөрчил гарах эрсдэл бий болсон. Н.Л өөрийн бүх мэдлэг чадвараа дайчилж ажиллан хамт олондоо манлайллыг харуулах хангалттай хугацаа байсан ч хэтийн зорилго, алсын хараагүй, өмнөх удирдлагын эхлүүлсэн ололт, дэвшилттэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэлгүй зогсонги байдалд хүргэсэн. Байгууллагын гол шийдвэр гаргах албан тушаалтан боловч шийдвэр оновчтой шийдвэр гаргалт муу, зарим доод албан тушаалтан, албадын дарга нарыг ажил танилцуулахад нь хүлээн авч уулздаггүй, сонсдоггүй, багаар ажилладаггүй, өөрийн гаргасан шийдвэр, үүрэг даалгавраа үгүйсгэдэг, эргэж буцдаг, мэдээллийн дамжих үйл явцыг алдагдуулж холбогдох албан тушаалтанд мэдээллийг хүргэж, чиг үүрэгтэй нь холбоотой албан бичгийг цохдоггүйгээс хугацаатай мэдээ тайлан, албан бичгийн хариу хоцорч, өдөр тутмын үйл ажиллагаанд хугацаа алдах, хурд саарах, хүлээгдэх зэрэг бэрхшээл, чирэгдэл үүссэн. Байгууллагын удирдлагын хувьд зохион байгуулалтын, мэргэжил арга зүйн дэмжлэгт болон шууд удирдлагаар хангаж багаар ажиллаж чадахгүй байгаа нь хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй байна. /Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2-т эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заасан/ Н.Л Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. -ТУЗ-ийн даргыг тусдаа өрөөтэй болго гэсэн үүрэг, -Урологи-андорлогийн төвийг ариун цэврийн өрөөтэй болгох, Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн байгууллагуудын захирал нарт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнгын хангах ажиллахыг удаа дараа үүрэг болгосон байдаг. Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас баталсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Коронавирус халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх тухай дугаартай удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Б, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Н, Д.А, эрүүл ахуй халдвар хамгаалалтын улсын байцаагч Т.М, Д.С, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Т нар 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УНТЭийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтаар эмнэлгийн коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, нөөцийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт шалгалт хийгдсэн. Тус хяналт шалгалтаар: Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.2.2, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага стандартын 10.4, 10.9, 12.6, 14.2.9-д заасныг, Эрүүл мэндийн сайдын дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.11 дэх заалт, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандарт-ын 4.4.4 дэх заалтыг, Эрүул мэндийн сайдын 537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.13-д заасныг, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.13 дахь заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь илэрсэн. Тухайн зөрчлүүдийг арилгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүхий хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна. Тус албан шаардлагын заалт бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хяналтын хэлтэст албан бичгээр хүргүүлэх байсан ч албан шаардлагын хэрэгжүүлээгүй биелэлтийг хүргүүлээгүй. Эрүүл мэндийн сайдад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр УНТЭ улсын ахлах байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул эмнэлгийн удирдлагад сахилгын арга хэмжээ авч, хариуг ирүүлэх албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Э 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  тоот албан бичгээр тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцно уу гэсэн албан бичиг ирүүлсэн. Үндэсний аудитын газраас 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайланд аудит хийхэд эмнэлэг тухайн онд 599.812.000 төгрөгийн өртэй гарсан байна. Улсын нэгдүгээр эмнэлэг нь өмнөх онуудад жилийн эцсээр өр төлбөртэй гарч байгаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны 6 дугаар сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан. ТУЗ-ийн дарга Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар баталсан эмнэлгийн ТУЗ-ийн дүрмийн 5.2-т заасны дагуу эмнэлгийн захирлын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ТУЗ-ийн хурлаар эмнэлгийн захирлын ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил болон эмнэлгийн жилийн эцсийн тайланг Н.Лгаар өөрөөр тайлагнуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн контракт гэрээний хавсралтын дагуу үнэлж гишүүдийн саналыг нэгтгэхэд 38.7 оноо авч муу гэж үнэлэгдэж ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэгдсэн байдаг. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолоор ерөнхий захирал Н.Лтай байгуулсан контрактын гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль болон дүрэм журамд нийцэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс түүний ажлыг дүгнэж өгсөн үнэлгээг ойлгомжгүй гэж тайлбарлаж байна. Мэргэжлийн хөгжлийн бодлого байгаа эсэх, чанар буюу түүнийг хэрэгжүүлж байгаа эсэх асуудал худалдаанд яригдсан. Жишээлбэл: Хүснэгтийн өөрчлөлт, шинэлэг санаачлага хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн байдал гэдэг дээр Н.Л ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохоор л 1 оноогоор дүгнэгдсэн. Байгууллагын хөгжил болон суралцах арга барилд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хөгжлийн бодлого байгаа эсэхэд 1 гэж дүгнэгдсэн. Өмнөх захирлаас батлуулсан Хэтийн бодлогын баримт бичиг байгаа хэдий ч уг бодлогыг хэрэгжүүлэх талаар нэхэмжлэгч өөрөөс хамаарах ямар ч арга хэмжээ, ажил хийгээгүй учраас 1 гэж дүгнэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөл болон бусад оролцогч талуудтай харилцах харилцаа гэж байгаа. Энэ дээр нэхэмжлэгч Н.Л нь хэд хэдэн удаа санаачлагаараа ТУЗ-ийг хуралдуулсан гэж яриад байна. Гэтэл Н.Л ТУЗ-д хандаж хуульд заасны эрх хэмжээний дагуу хуралдуулах хүсэлтийг албан ёсоор нэг ч удаа өгч байгаагүй тул 1 оноогоор дүгнэгдсэн гэх мэтээр гишүүд бүр оноо өгснийг нэгтгэсэн байгаа. Орны фонт ашиглалт, эмнэлэгт хэвтэх хүлээлгийн хугацаа гэдэг хэсэгт 1,7 оноогоор буюу зорилтот түвшинд хүрэхгүйгээр дүгнэгдсэн. Эмнэлгийн дотоод халдвар ихэссэн. Мөн өвчтөний сэтгэл ханамжийн судалгаа байнга явагддаг. Эхний хагас жилд 82,1 хувь байсан. 2022 оны жилийн хагаст үйлчлүүлэгчийн хагас жилийн сэтгэл ханамж буурсан үзүүлэлттэй гарсан. Өмнөх удирдлагын эерэг хандлага эмчилгээний эхлэл аян зохион байгуулаад нийт ажилчдыг эерэг хандлага гаргаж үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай байлгаагүй. Ерөнхийдөө эмнэлгийн үйл ажиллагаа эхний хагас жилээс маш бууралттай гарч ажилласан тул Н.Лг 100 авахаас 38,7 оноогоор дүгнэгдсэн. Алсын хараагүй, оновчтой шийдвэр гаргадаггүй, доод ажилтнууд нь ажил танилцуулахад уулздаггүй, танилцдаггүй. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж огт ажиллаагүй, үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, цар тахлын арга хэмжээнд үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй байдаг Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс ТУЗ-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн контрактын гэрээ, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх жишиг шалгуур, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг,

хариуцагчаас Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, ТУЗ-ийн даргыг сонгосон 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 тоот тогтоол, ТУЗ-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 тоот тогтоол, контрактын гэрээ, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх жишиг шалгуур, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот “Коронавируст халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх” хяналт шалгалтын удирдамж, улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тоот албан шаардлага хуулбараар, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар хариуцлага тооцох тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албадын ярианы тэмдэглэл, өглөгийн товчоо тайлан, Үндэсний аудитын газрын хийсэн санхүүгийн аудитын тайлан, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар төлбөр барагдуулах тухай акт, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлага, ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, эмнэлгийн 2020 оны тайлан хуулбараар, ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээний хуудаснууд, ТУЗ-ийн дарга Н.Нарантуяад гаргасан хүсэлт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан үлгэрчилсэн дүрэм, ТУЗ-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоол, түүний хавсралтаар баталсан эмнэлгийн дүрэм, УНТЭийн дүрэм,

Шүүхийн журмаар: Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч УНТЭээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хариу, хавсралтаар эмнэлгийн статистикийн зарим үзүүлэлтүүд, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хариу, түүний хавсралтууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хариу, түүний хавсралтууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 13- ны өдрийн хариу, түүний хавсралт,

Хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хариу, нэхэмжлэгчээс баримтаар гаргуулсан 2020 оны тайлан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хариу, түүний хавсралтууд зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Н.Л нь “УНТЭ” ТБАГУТҮГ, түүний Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан УНТЭийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “УНТЭ” ТБАГУТҮГ-ийн ерөнхий захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хариуцагч нь Н.Лгийн ажлыг дүгнэхэд хангалтгүй дүн авсан тул контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Н.Л нь УНТЭийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалд 5 жилийн хугацаатайгаар томилогдсон байна.

 

6.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18 дах хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.10.11, 17.11.4, 17.11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Контрактын гэрээний 7.3.2, 7.4.4, 7.4.8, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичиг, ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэр, Захирлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг тус тус үндэслэн Н.Лг “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь үнэлгээний дүнгээр тогтоогдсон” үндэслэлээр түүнтэй байгуулсан контрактын гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 5/

 

7.Талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 7.3.2-т “контрактыг захирлын буюу ТУЗ-ийн даргын санаачилгаар цуцалсан бол” дуусгавар болохоор, 7.4-т захиргааны санаачилгаар цуцлах нөхцөлийг нэрлэн зааснаас 7.4.4-т “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 7.4.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” бол хугацаанаас өмнө цуцлахаар заажээ.   

 

8.Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчлийн тухайд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг ариун цэврийн өрөөтэй болгох, Угийн төвийг ариун цэврийн өрөөтэй болгох, Монгол улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн байгууллагуудын захирал нарт Корона вируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнгын хангах ажиллахыг үүрэг болгосон хариуг хугацаанд нь биелүүлээгүй, хариуг явуулаагүй. Энэ нь манайд ирүүлсэн Эрүүл мэндийн яамны 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдсон гэж хариуцагчаас тайлбарласан.

 

9.Талуудын хоорондох гэрээнд контрактыг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлд “үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй” үндэслэл хамаарахаар тохирсон тул энэ үндэслэлээр цуцлах тохиолдолд тухайн зөрчил баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  тоот албан бичгийг ирүүлсэн. Дээрх албан бичгүүдэд коронавирусийн дэгдэлтийн үед бэлэн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд УНТЭ нь улсын ахлах байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн тул удирдлагад арга хэмжээ авах тухай дурджээ. /1хх 83, 84/

 

10.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тоот “Коронавируст халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх” хяналт шалгалтын удирдамжийг баталжээ. Улмаар удирдамжийн дагуу хариуцагч байгууллагад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тоот хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг өгчээ. /1хх 80-82/

 

Хэрэгт баримтаар улсын ахлах байцаагчийн дээрх албан шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй хэлбэрээр авагдсан. Тухайн албан шаардлагыг “өөрийн байгууллагад анхнаасаа хуулбараар ирсэн” үндэслэлээр хариуцагч баримтыг холбогдох газраас шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн хэдий ч тухайн албан шаардлага тус байгууллагад байхгүй, нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тоот хариу, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичигт дурдсан. /Зхх 183, 4хх 46/

 

Хэдийгээр тухайн албан шаардлага хэлбэрийн шаардлага хангаагүй хэдий ч тухайн албан шаардлагыг хариуцагч байгууллагад өгч байсан болох нь уг шалгалтын удирдамж, албан шаардлагын дагуу хариуцагч байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хариуг хүргүүлж байсан байдлаар тогтоогдож байна. /3 хх-ийн 124 /

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 03/1686 дугаар албан бичгээр нэхэмжлэгч шүүхэд тодорхойлж ирүүлсэн тул энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, хариуг хугацаанд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлээгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /Зхх 122-142/

 

“Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэх үндэслэлийн хувьд:

Хариуцагч эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт эхний хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан, ТУЗ-ийн гишүүдээс түүнд өгсөн үнэлгээний дүнгээр 38,7 оноо авснаар тогтоогдсон, эмнэлгийн үзүүлэлт нэхэмжлэгчийг удирдах хугацаанд буурснаар ур чадваргүй нь харагдана гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс эмнэлгийн үзүүлэлт буураагүй, хэрхэн үнэлгээ өгсөн нь тодорхойгүй, контрактын гэрээгээр тохиролцсон хэлбэрээр дүгнээгүйгээс гадна контрактыг дүгнэх хугацаа болоогүй, үр дүн гарах болоогүй байсан гэж тайлбарлав.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж болохоор заажээ.

 

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эмнэлгийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг дүгнэхэд нэхэмжлэгч 38,7 оноо авсан нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл, үнэлгээ өгсөн хуудас зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Тайлангийн хуралдаанд хэлэлцүүлсэн ажлын тайланд дурдагдсан тоон үзүүлэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, чанарын үзүүлэлт дэх “орны фонт ашиглалт” эхний хагас жилд 80,5 хувьтай, сүүлийн хагас жилд 80,1 хувь” болж буурсан гэж, орны хүлээгдэл хоног, мэс заслын тасгуудад 14-21 хоног” гэж тусгагдсан, 2020 онд орны фонд ашиглалт 81,3 хувь, төлөвлөгөөт журмаар эмнэлэгт хэвтэх хүлээгдэл 2019 онд дунджаар 8 хоног байсныг 3 хоног болгож бууруулсан” гэж тусгагдсан.

Чанарын үзүүлэлтэд дурдсанаас харвал дундаж ор хоног эхний хагас жилд 6,7 хувь, сүүлийн хагас жил 6 хувь болсон, зорилтот түвшин 5 хувь байхаар төлөвлөсөн, дотоод халдвар эхний хагас жилд 22 гарсан, сүүлийн хагас жилд өссөн дүнгээр 38 /22+16/ болсон, нийт нас баралт эхний хагас жилд 1,85 хувь, сүүлийн хагас жилд 1,75 хувь болж буурсан, зорилтот төвшин 1,5 хувь байхаар төлөвлөсөн зэрэг үзүүлэлтүүд нь нэхэмжлэгчийн ажилласан хугацаанаас хойш чанар муудаж буурсан үзүүлэлтүүд биш, харин эсрэгээрээ эхний хагас жилээс дээшилсэн байгааг илтгэж байна. Мөн хэрэгт баримтаар ирүүлсэн ажилчдын сэтгэл ханамжийн судалгаагаар 2019 оноос үзүүлэлт тус бүрээр бүтэн жилийн хувьд өссөн дүнтэй гарсан, 2020 оны эхний хагас жилтэй сүүлийн хагас жилийг харьцуулбал дөрвөн үзүүлэлтээс “тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”-ын хувьд өссөн бусад үзүүлэлтүүд буурсан гарчээ.

 

Дээрхээс үзвэл ажилтныг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй байгааг баримтаар тогтоогоогүй, тухайн нэхэмжлэгчийг байлцуулаагүй, дүгнэлтээ танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна.

 

Контрактын гэрээний хавсралтын дагуу нэхэмжлэгчийн ажлыг 100 хүртэл хувиар дүгнэх байтал хэрхэн ямар аргачлалаар тооцож үнэлгээг 1-4 баллаар тооцсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийг “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргээ тэнцэхгүй” болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй, Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээний үр дүнг талууд дүгнээгүй, уг гэрээний хугацаа дуусаагүй байна.

 

11.Иймд хариуцагч “УНТЭ” ТБАГУТҮГ, түүний Төлөөн удирдах зөвлөлийг ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Н.Лг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн УНТЭийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Лг “УНТЭ” ТБАГУТҮГ-ийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 68.955.849 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

12.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Н.Лгийн 2021 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4.305.607 төгрөгийг 3 сард тооцоод /4.305.607 төгрөг : 3сар/ дундаж цалин 1.435.202 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 1.435.202 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /1.435.202 төгрөг : 21.5хоног/ 66.753 төгрөг болж байна.

 

13.Иймд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 68.955.849 төгрөг болж байна.

  

Иймд хариуцагч нараас 68.955.849 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож шийдвэрлэв. 

 

14.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

                                                                                     

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан УНТЭийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Лг “УНТЭ” ТБАГУТҮГ-ийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 68.955.849 /жаран найман сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Лд олгосугай.

 

2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Лгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “УНТЭ” ТБАГУТҮГ, түүний Төлөөн удирдах зөвлөлд тус тус даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “УНТЭ” ТБАГУТҮГ, түүний Төлөөн удирдах зөвлөл нараас улсын тэмдэгтийн хураамжид 502.729 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ДАВААСҮРЭН