| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/02797/И |
| Дугаар | 191/ШШ2025/07327 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/07327
2025 09 04 191/ШШ2025/07327
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ******* ******* ******* ******* *******-ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:/,
Хариуцагч: ......... тоот хаяг оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ........... хаягт байрлах, ******* ******* *******-ХХК /РД: /,
2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.оос гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
******* ******* ХХК, ******* ************** ******* ******* ХХК хоорондын 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл болон 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй .... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр ******* ******* ХХК-ийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хя******* хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч ******* ******* ХХК, хариуцагч Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тунжөн ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж, уг гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцлээр тунжөн ******* ******* * ХХК-ийн хүсэлтийн дагуу манай ******* ************** ******* ******* ХХК нь дээрх гэрээний үр дүн болох хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан. Уг гэрээ дуусгавар болгох хэлцэл хийхэд ******* ******* ХХК-ийн зүгээс ...манай компанид дээрх гэрээний дагуу НӨАТ өр, торгуульд 110,618,094 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэ өр төлбөрийг төлөхгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөхгүй, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татварын өрийг төлсөн байх ёстой... гэж танилцуулсан. Бидний зүгээс түүний татварын өр төлбөр үүссэн байгаа гэдэг нөхцөлд итгэж, ******* ************** ******* ******* ХХК нь тунжөн ******* ******* ХХК-ийн өмнөөс дээрх татварын өрийг төлөхөөр хэлцэл байгуулан улмаар 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр Д.ийн хувь хүний данс руу шилжүүлж, үлдэх төлбөрийг ашиглалтын Тусгай зөвшөөрөл гарсан өдөр шилжүүлэн өгөхөөр Худалдаа хөгжлийн банкан дахь тоот эскроу данс нээж байршуулсан. Ингээд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ хэлцэл байгуулан, болсон үйл явдлын талаар тунжөн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Луо Данд танилцуулахад тус компанийн гүйцэтгэх захирал Луо Данаас .. тунжөн ******* ******* ХХК болон ******* ******* ХХК ХХК-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу төлсөн төлбөрийн улмаас ямар нэгэн албан татварын өр үүсэх үндэслэл байхгүй бидний зүгээс төлөх ёсгүй төлбөрийг төлөхөөр гэрээ төөрөгдөн гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн... Мөн ******* ******* ХХК нь тухайн гэрээний улмаас НӨАТ торгууль хүлээсэн зүйлгүй болох нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд тодорхой болсон болно. Эндээс үзэхэд хариуцагч ******* ******* ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өгөх нөхцөлийг ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль үүссэн мэт ойлголтыг санаатайгаар төрүүлж, биднийг хууран мэхэлж татварын өрийг шилжүүлэн авах нэрийдлээр үндэслэлгүйгээр 110,618,094 төгрөг авах тохиролцоог хийсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 -д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн болно. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй ... гэж заасны дагуу ************** ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцож, Худалдаа хөгжлийн банканд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг ************** ******* ******* ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ХХК нь тунжөн ******* ******* ХХК-тай 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм. Хөлсөөр ажиллах гэрээ-г /хамтран ажиллах/ дуусгавар болгох хэлцэл-ийг тунжөн ******* ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ба Хөлсөөр ажиллах гэрээ, түүнийг дуусгавар болгох хэлцлийн дагуу ******* ************** ******* ******* ХХК-тай мөн 2022.05.13-ны өдөр 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл нэртэй гэрээг, 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ -г, ******* ************** ******* ******* ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2022.05.16-ын өдөр дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээ-г тус тус байгуулсан юм. улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.11.07-ны өдрийн №.... дүгээр тогтоолын ХЯНАХ хэсгийн 16 дугаар хэсэгт: 1 дүгээрт, Хэрэв сонгон шалгаруулалтад оролцогч нь тухайн үйл ажиллагааг эрхлэх зорилгогүй, гагцхүү тусгай зөвшөөрлийг авч цааш нь дамжуулах арилжааны зорилго агуулж, сонгон Шалгаруулалтад оролцсон бол уг сонгон шалгаруулалт хүчинтэй эсэх, ийм арилжааны зорилгод үндэслэсэн хэлцлүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэх асуудал хөндөгдөх учиртай... гэж дүгнэж үргэлжлүүлэн 2 дугаарт, Хайгуулын үйл ажиллагааг дангаараа, эсхүл мэргэжлийн бусад этгээдтэй хамтарсан байдлаар эрхлэх хүсэл зориггүй, тусгай зөвшөөрлийг арилжааны зорилгоор олж авахаар холбогдох эрх бүхий байгууллага буюу гуравдагч этгээдийг төөрөгдүүлсэн үйлдэлд суурилан В хэлцэл байгуулсан бол ийм хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй бөгөөд аль нэг тал эрх ашгаа хууль бус хэлцлийн дагуу хамгаалуулахаар шаардах боломжгүй гэж дүгнэсэн байна. Нэгэнт Улсын Дээд Шүүх манай компани болон тунжөн ******* ******* ХХК-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ /хамтран ажиллах/ гэрээг байгуулсан зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилгоор хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн байна. Иймд нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хуулиар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох бөгөөд хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна гэж ИХШХШТХ-ийн 56.1.1, 56.1.10-т тус тус заасан байх тул шүүхэд гаргаад буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн шаардлагыг гаргаж байна.
******* ******* ХХК, ******* ************** ******* ******* ХХК хоорондын 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл болон 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй .... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр ******* ******* ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК нь ******* ******* ХХК, Д. нарт холбогдуулан, ************** ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Худалдаа хөгжлийн банканд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг ************** ******* ******* ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК-д холбогдуулан, ******* ******* ХХК, ******* ************** ******* ******* ХХК хоорондын 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл болон 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй .... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр ******* ******* ХХК-ийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК-ийн 2025.07.09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн №.... дугаартай шийдвэрээр, ******* ******* ХХК, Д. нарт холбогдуулан гаргасан, ************** ******* ******* ХХК, ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Худалдаа хөгжлийн банканд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг ************** ******* ******* ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан шийдвэр гаргасантай холбогдуулан, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2025.07.09-ний өдрийн №....-1 албан бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгаа талаар тайлбарлажээ.
4. Хариуцагч ******* ******* ХХК-ийн 2025.07.09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн №7/09-01 шийдвэрээр ************** ******* ******* ХХК-д холбогдуулан, ******* ******* ХХК, ******* ************** ******* ******* ХХК хоорондын 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл болон 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй .... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр ******* ******* ХХК-ийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан шийдвэрийг гаргасантай холбогдуулан Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2025.07.09-ний өдрийн №25/018 албан бичгээр шүүхэд гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгаа талаар тайлбарлажээ.
5. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн татгалзлыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хя******* шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК нь ******* ******* ХХК, Д. нарт холбогдуулан, ************** ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Худалдаа хөгжлийн банканд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг ************** ******* ******* ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа,
-Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК-д холбогдуулан, ******* ******* ХХК, ******* ************** ******* ******* ХХК хоорондын 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Төлбөр төлөх хэлцэл болон 2022.05.13-ны өдрийн .... дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Налгар нэртэй .... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр ******* ******* ХХК-ийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хя******* шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 711,040.47 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /661,041+310,450/ 971,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хя******* шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД