Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 215/МА2020/00022

 

Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ч.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.Н, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Миний байшин 1- ... тоотод оршин суух, Х овогтой Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13- ...  тоотод оршин суух, Х овогтой Ц.Т-т холбогдох

Гэм хорын хохиролд 81.094.300 /наян нэгэн сая ерөн дөрвөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40- ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г зодож бие махбодод санаатайгаар хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гэм хор, эмчилгээ сувилгаа, асаргааны зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн.

Иймд хариуцагч Ц.Т-аас гэм хорын хохирол болох дараах зардлуудыг нэхэмжилж байна. 1. Эмчилгээ сувилгаа, оношилгоо, унааны зардал болох 11.999.000 төгрөг, 2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлйн 228.3-т заасан Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеэсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 310.000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг, Нэхэмжлэгч Д.Г би өмнөх нхэмжлэлдээ үүнийг цалин хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэж нэхэмжилж байсныг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэснийг үндэслэсэн нь зүйтэй болно. 3. Миний эхнэр Ч.Х нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан, бусдын байнгын асаргаанд байх шаардлагатай улмаас олох ёстой байсан бизнесийн орлого алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Үүний зарим хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжилсэн боловч нотлох баримтууд тамгагүй байна гэсэн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж нотлох баримтаа хуулийн дагуу шаардлага хангаж бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжжилж байна. Ч.Х нь Онгод шүтээн нэртэй 1 гишүүнтэй ХХК-аар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан болно. Гэм хорын хохирол болох 79.999.000 /далан есөн сая есөн зуун ерөн есөн мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Т-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учир хангаж өгнө үү, хариуцагчид зодуулахаас өмнө ямар амьдралтай байсан талаар хариуцагч болон Говь-Алтайн ард түмэн бидний амьдралыг мэднэ. Энэ талаар нотлох баримтуудыг удаа дараа шүүхэд гаргаж өгсөн боловч шаардлага хангахгүй байна гэж хэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөгүй учир би энэ удаад шүүхийн шаардсан хэмжээнд нотлох баримтаа бүрдүүлж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нөхөр болон үр хүүхдүүд бид нар өнөөдрийг хүртэл урд хормойгоороо хойт хормойгоо нөхөж байна. Ах дүү хамаатан саданг гуйж хүнийхээ эрүүл мэндийн төлөө аль сайн гэсэн эмнэлгээр явж өнөөдрийг хүрлээ. Үхэжсэн эд эс нь сэргэнэ ямар ч гэсэн найдвар байна гэж хэлсний дүнд эмч нарын зөвлөснөөр мэдрэл сэргээх эмчилгээг тасралтгүй хий гэж хэлснээр эмчилгээ хөөцөлдөж өнөөдрийг хүрсэн. Хариуцагч Ц.Т биднийг ямар байдалтай байгааг мэдсээр байж өөрийн гэм бурууг ойлгож тусалж дэмжихээр байтал шүүхийн шийдвэрээр гарсан гэм хорын хохирлын мөнгөнөөс 80.000 төгрөг төлсөн. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан эд хөрөнгөө бусдад шилжүүлэх гэж арга заль зохиож бид нарыг хэл амаар доромжилж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаад харамсаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ үндэслэн хариуцагч Ц.Т-аас нэхэмжилж байгаа Д.Г гэм хорын хохирол, эмчилгээ сувилгааны зардал, хөдөлмөрийн хөлс, орлогын зөрүү, түүнийг асарч байгаа эхнэр Ч.Х миний олох байсан орлого нийт 81.094.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Г нь мөнгө юунд, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, хот руу явж ямар эмнэлэгт хэзээ эмчлүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн Д.Г нь Улаанбаатар хот руу явахдаа ямар зорилгоор явж байсан нь тодорхойгүй, хэрхэн, хаана, ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн нь тодорхойгүй. Эм л авахаар явдаг юм шиг боловч Улаанбаатарт эм авсан хугацаа, Говь-Алтай аймагт байсан хугацаатай, Говь-Алтай аймагт эм авсан хугацаанд Улаанбаатарт байсан хугацаатай давхардах зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Түүнчлэн Д.Г асран хамгаалагчаар Ч.Х тогтоогдсон хэдий ч Улаанбаатар, Говь-Алтай хооронд автобусаар явахдаа байнга зөрж явдаг байгаа тасалбараар, Д.Г хараагүй гэх атлаа асран хамгаалагчгүй явж байсан нь ХХ-т авагдсан автобусны тасалбарын огноогоор нотлогдож байгаа бөгөөд хараагүй болсон эсэх нь эргэлзээтэй. Мөн бүрдүүлж өгсөн тасалбарууд нь өмнө шийдэгдсэн иргэний хэрэг буюу 2019 оны 06-р сарын 12 өдрөөс өмнөх баримтууд байгаа нь нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 07- ... УНН 50800 2019 оны 07 дугаар сарын 09 18 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар ОО- ... ГАҮ 46800, 2017 оны 09 дүгээр сарын 25 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 07 ... УНН 50800 2019 оны 07 дугаар сарын 09 18 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 74- ... ГАҮ 50800 2019 оны 07 дугаар сарын 26 18 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 50- ... ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 08 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 04- ... УБЭ 50800 2019 оны 05 дугаар сарын 08 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 74- ... ГАҮ 50800 2019 оны 07 дугаар сарын 26 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай ОО- ... ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 1318 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 50- ... ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 0818 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 55- ... ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 16 18 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 00 ... ГАҮ 50800 2019 оны 08 дугаар сарын 30 15 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 38- ... ГАҮ 50800 2019 оны 10 дугаар сарын 04 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай ОО- ... ГАҮ 50800 2019 оны 08 дугаар сарын 30 15 цаг, Ч.Х Говь-Алтайаас Улаанбаатар 38- ... ГАҮ 50800 2019 оны 10 дугаар сарын 04 15 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 18- ... ГАҮ 50800 2019 оны 10 дугаар сарын 24 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 21- ... УНӨ 50800 2019 оны 12 дугаар сарын 11 15 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 21- ... УНӨ 50800 2018 оны 11дугаар сарын 27 18 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 18- ... ГАҮ 50800, 2019 оны 10 дугаар сарын 24 15 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 23- ... ГАА 50800, 2018 оны 12 дугаар сарын 16 11 цаг

 

2.НӨАТ-ЫН болон тасалбар, орлогын тасалбарын талаар:

НӨАТ-н баримт буюу и-баримт нь тухайн баримтыг хэн, хэрхэн, юунд зориулж авсан нь тодорхойгүй харагдах боломжгүй учир нэхэмжлэгч Д.Г нь тухай баримтаар ямар эмчилгээнд зориулсан нь эргэлзээтэй баримтанд байгаа эмнүүд нь ямар эмчийн заавараар зайлшгүй хийгдэх эмчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн өмнө шийдэгдсэн иргэний хэрэг буюу 2019 оны 6-р сарын 12-ны өдрөөс өмнөх баримтууд цуглуулж бүрдүүлж өгсөн, хүүхдийн памперс болон ахуйн хэрэглээний эд зүйл түүнд учирсан гэмтэлтэй холбоогүй өвчин эмгэгт уудаг эмнүүдийн баримтуудыг цуглуулж байгаа зэрэг нөхцөл байдлаас харахад баримт Д.Г хэрэглэсэн гэхэд эргэлзээтэй, хаанаас ч хамаагүй баримт цуглуулан нэхэмжилж байх үндэслэлтэй. Мөн зарлагын баримтууд болон орлогын тасалбарууд бүгд он сарын засвартай байгаагаас харахад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. Зарлагын баримт Хишиг арвин дэлгэрэх 2019 оны 01дүгээр 25нд 446.950 Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 25 өдөр 592,200, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 17 өдөр 2,900, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 02 өдөр 8,260, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 19 өдөр 11500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 сар 61,150, зарлагын падаан 2019 оны 06 дугаар сарын 03 өдөр 533400/Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 10 өдөр 4050, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 19 өдөр 11500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 15 өдөр 1700, Өлзий тан 2020 оны 02 дугаа сарын 05 өдөр 4000, Хишиг арвин ххк 2019 оны 03 дугаар сарын 21 өдөр 15000, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 05 өдөр 356,400, Монос Улаанбаатар 2019 оны 07 дугаар сарын 21 өдөр 850, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 07 өдөр 22500, Монос Говь-Алтай ххк2018 оны 09 сар61,150 Бамбайн үндэс 5000, Тавин ус 2019 оны 07 дугаар сарын 18 өдөр 7500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 сар өдөр 4650, Монос Говь-Алтай ххк 2019 оны 01 дугаар сарын 30 өдөр 18700, Хишиг арвин ххк 2019 оны 01 дүгээр сарын 26 өдөр 56000, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 09 өдөр 1450, Монос Улаанбаатар 2019 оны 08 дугаар сарын 22 өдөр 11720, Юнайтэдбэст 2019 оны 08 дугаар сарын 01 өдөр 70500/Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 сар 1373, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 сар 22700, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 06 өдөр 9400, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 02 4200, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 13 өдөр 5845, Хишиг арвин ххк 2019 оны 05 сар 28219, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 13 өдөр 5845, Хишиг арвин ххк 2019 оны 05 сар 28219, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 01 өдөр 45700, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 06 өдөр 4560, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 дугаар сарын 02 өдөр 4700, Хишиг арвин ххк 2020 оны 02 дугаар сарын 02 өдөр 5000, Хишиг арвин ххк зарлагын падаан 2019 оны 09 дүгээр сарын 20 284300, Монос Говь-Аптай ххк 2018 оны 10 дугаар сарын 01 өдөр 4000, Бэлэн мөнгөний орлогын баримт 2019 05 дугаар сарын 12 өдөр 250000 /Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 03 өдөр 3490, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 08 өдөр 1485, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 дугаар сарын 27 өдөр 5048, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 07 өдөр 37500, зарлагын баримт 2018 оны 04 дүгээр сарын 13 116580/Засвартай/, Үзлэгийн үнэ 20000 2018 оны 09 дүгээр сарын 09 өдөр/Засвартай/, Бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 05 дугаар сарын 12 Б/н мугтэ 250000/Засвартай/, кассын орлогын баримт энх манан эмнэлэг/Засвартай/, Зүрхний бичлэг 15000 /Засвартай/2018 оны 05 дугаар сарын 09 15000, Монос Говь-Алтай ххк 2019 оны 12 дугаар сарын 20 өдөр 51500, Ариунтун эрүүл энхийг мянган жаргалыг түгээнэ 2020 оны 03 дугаар сарын 23 270893, Монос Говь-Алтай ххк 2019 оны 02 дугаар сарын 20 өдөр 15395, Бэришзул ххк 104500/Засвартай/, Өлзий тан ххк 7800, Монос Говь-Алтай ххк 2018 оны 10 дугаар сар 11650, Хишиг арвин ххк 2020 оны 01 дүгээр сарын 07 өдөр 119680 "49870", Монос Говь-Алтай ххк 2019 оны 11 дүгээр сарын 06 596200, Орлогын ордер тасалбар үзлэгийн үнэ 25000 2018 оны 08 дугаар сарын 10 Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 09 3250, Бамбай үндэс 274199 /Засвартай/, нотариатын үнэ 17500, Алтан тан 2020 03 дугаар сарын 30 өдөр 1000 төгрөг

 

3. Цалин хөлстэй холбоотой баримтын талаар урьд шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт шийдсэн цалин хөлсний болон орлогын зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий нотлох баримтаар нотлож чадаагүй, хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х овогтой Ц.Т-аас эмчилгээний зардалд 2.837.818 төгрөг, замын зардалд 917.600 төгрөг, нийт 3.755.418 /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогтой Д.Г-д олгож, нэхэмжлэлээс 77.338.882 /далан долоон сая гурван зуун гучин найман мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Т-аас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 3.755.418 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.037 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Тус шийдвэр нь:

1. Хэтэрхий нэг талыг барьсан буюу хариуцагч Ц.Т-ийн талд үйлчилсэн.

2. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үндэслэл бүхий талаас нь үнэлж дүгнэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

3. Хуулийг буруу гуйвуулж хэтэрхий хохирогчийн буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хариуцагчийн талд үйлчилсэн.

4. Амьдралаас хэтэрхий тасархай, үр хүүхэдгүй юм шиг гэр бүлийн хуулийг гуйвуулж шийдвэрлэсэн.

5. Нотлох баримтууд байсаар байтал байхгүй мэт үгүйсгэсэн байдлаар шийдвэрлэсэн байгаад үнэхээр харамсаж гомдолтой байгаа учир энэхүү гомдлыг гаргав.

Замын зардал болон унааны зардал шийдвэрлэсэн тухайд гэвэл 275.800 төгрөг дутуу байгаа болно. Бидний охин Г.М 11 настай. Бид ам бүл гурвуулаа амьдардаг. Насанд хүрээгүй охин үрээ бид асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг эхийн хувьд харж хандах хүнгүй учир авч явахаас өөр арга байхгүй байсан болно. Гэр бүлийн болон Иргэний хуульд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувьд авч явах үүрэгтэй учир бид үүргээ биелүүлсэн. Миний охины зардал зайлшгүй гарах зардал мөн. Мөн 2020 оны 04 сарын 14-нд яваад, 05 сарын 08-нд ирсэн зардлуудыг гаргаагүй нь үндэслэлгүй юм.

Мөн эм тариа, оношилгоо шинжилгээ, үзлэгийн мөнгөнөөс ямар ч үндэслэлгүйгээр 8.059.082 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг би зөвшөөрөхгүй байна. Учир нь НӨТ-ын баримт баллагдсан мөн Д.Г, тухайн баримт нь ямар эмчилгээнд зориулсан нь эргэлзээтэй, баримтанд байгаа эмнүүд нь ямар эмчийн заавраар зайлшгүй хийгдэх эмчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна гэсэнтэй санал нийлэхгүй, маш их гомдолтой байна. Үүнийг бид хэлмэгдүүлэлт гэж бодож байна. Бид эрүүл мэндийнхээ төлөө зайлшгүй шаардлагатай эм тариануудыг падааны хамт, НӨТ-ын баримттайгаар эмчийн бичсэн картынхаа дагуу авсан. Илүү дутуу хэрэгцээгүй эм тариа аваагүй. Өвчтний түүхийг нэг бүрчлэн тулгаж шалгаж хянаж судлаагүй байж буруу зөрүү дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Хүүхдийн памперс нь тухайн ухаангүй, мэдээгүй өвчтөнд дор нь дэвсэж өмсгөхөд чухал шаардлагатай эд зүйл гэдгийг өвдөж зовож үзээгүй шүүх бүрэлдэхүүн яаж ч мэдэх вэ дээ харамсалтай юм. Учирсан гэмтэлтэй холбоогүй өвчин эмгэгт уудаг эмнүүдийн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна гэжээ. Гэтэл шүүх бүрэлдэхүүнд эмчийн болон эм зүйн мэргэжилтэй хүн ганц ч байхгүй байж яаж тухайн өвчтөнд хамааралгүй гэдгийг нотолж дүгнэсэн юм бэ? эргэлзэж байна.

 

Цалин хөлстэй холбоотой баримтыг өмнө нь шийдвэрлэсэн Иргэний хэрэгт хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Учир нь өмнөх шийдвэрт Алтайн-Хүдэр ХХК-д гэмт хэрэг гарах үед ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл би шүүх бүрэлдэхүүнд тухайн үед Алтайн-Хүдэр ХХК-д ажиллаж байсныг нотлох гэрч болох Ц.Н-ийг байцаалгахаар хүсэлт өгөхөд шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч Ц.Ү нь Алтайн-Хүдэр ХХК-ий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр байгаа учир хэрэггүй гэж миний хүсэлтийг буцаасан болно. Одоо гэтэл шийдвэртээ нотлох баримт байхгүй, амьдралын болон эрүүл мэндийн байдал дордоогүй гэж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Зах зээлийн юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа, үүнийг дагаж аливаа өрхийн хэрэглээ нэмэгдэж байгаа үед халамжийн тэтгэврийн 310.000 төгрөг таван ам бүлийн оюутны зардал, эм болон эмчилгээ сувилгааны зардал, хоол ундны зардал, унааны зардал, хэрэглээний зардалд хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой байхад амьдралын байдал, эрүүл мэндийн байдал дордоогүй гэж дүгнэснийг ямар ч ухаантай хүн байсан доромжлол гэхээс өөр арга байхгүй байна. Тухайн үед Алтайн-Хүдэр ХХК-ий хүнд машин механизмын хэлтэс нь парк шинэчлэлт хийж үйл ажиллагаа нь түр зогссон байсан болно. Үүнийг Ц.Н-оор гэрчлүүлэхээр хүсэлт өгсөн боловч шүүх бүрэлдэхүүн өөрөө буцаасан болно. Одоо ч энэ хүсэлт нь байгаа. Ц.Ү шүүгчийн туслах нь ч мэдэж байгаа болно. Тангараг өргөсөн шүүгч хүн хэлсэн үгнээсээ буцаж, идсэн бөөлжсөө эргэж залгиж хохирсон иргэнийг хохироож, задарсан найзтайгаа нийлж хэлмэгдүүлэх үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Үүнийг би санаатай найз Ц.Т-ийн талд үйлчилсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Г нь 2016 оны 02 сарын 19-нээс хойш одоог хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х миний асаргаа сувилгаанд байгаа үүнийг ч Алтайн ард түмэн болон шүүх бүрэлдэхүүн мэдэж байгаа. Мэдсээр ч байгаа болно. Хохирогч Д.Г, хариуцагч Ц.Т-т зодуулахаас өмнө манай гэр бүл 8-н нэрийн дэлгүүр ажиллуулдаг ямархуу амьдралтай байгаад одоо ямар байгааг хариуцагч Ц.Т, шүүх бүрэлдэхүүн, Алтайн ард түмэн мэднэ. Гэтэл харсаар, үзсээр, сонссоор байгаад миний нэхэмжилсэн олдог байсан орлогыг хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Өмнө шийдвэрлэсэн гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Өмнөх шийдвэрт итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг 8-н нэрийн дэлгүүр ажиллуулж орлого олдог байсныг нотлох баримт байхгүй байна гэдэг үндэслэлээр хангаагүй болно. Гэтэл тухайн шийдвэрийнх нь дагуу нотлох баримтаа бүрдүүлж өгтөл хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Би өмнөх шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байхыг хэлнэ гэж ойлгож байна. Гэтэл үүнийг эсрэгээр хэрэгжүүлсэн байгаатай санал нийлэхгүй байна. Бид шүүхийн шийдвэрийн дагуу баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргасан болно.

Иймд нэхэмжлэгч Д.Г надад унааны зардал болох 275.800 төгрөг, эм тарианы зардал болох 8.059.082 төгрөг, цалингийн зөрүү 18.000.000 төгрөг, Ч.Х миний олох ёстой байсан орлого 50.000.000 төгрөг нийт 76.334.882 төгрөгийг хариуцагч Ц.Т-аас гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдөө нотлох баримтаа цуглуулах түүнийгээ нотлох үүрэгтэй. Анхан шатны шийдвэр нь үндэслэлтэй шийдвэр гаргасан бөгөөд Д.Г нь өмнөх хэрэгт цуглуулж гаргаж өгсөн нотлох баримтууд нь байдаггүй эмнэлэг сувилалын баримт бүрдүүлж тэрүүнийгээ засварласан нь хууль бус үйлдэл юм. Шүүх эмийн сангаас авсан эм болгоны баримтыг үнэлэх боломжгүй юм. Д.Г гэмтэлтэй холбоотой эм л авах ёстой гэтэл эмчилгээнээс өөр хамаагүй эмийн баримт хавсаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь хариуцагч Ц.Т-т холбогдуулан эмчилгээ сувилгаа, оношилгоо, унааны зардал болох 11.999.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеийн цалингаас доогуур тогтоогдож халамжийн тэтгэвэр 310.000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Цалин тэтгэврийн зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 төгрөг, хүнсний дэлгүүр ажиллуулж олох ёстой байсан бизнесийн орлого 50.000.000 төгрөг, нийт 81.094.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т-аас эмчилгээний зардалд 2.837.818 төгрөг, замын зардалд 917.600 төгрөг, нийт 3.755.418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77.338.882 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хэрэглэсэн эм тариа болон унааны зардлын тухайд хариуцагч Ц.Т-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г нүд сохорч зайлшгүй эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлага гарсны улмаас уг эм тариаг хэрэглэсэн, Говь-Алтайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд зорчсон зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Унааны зардлыг нэхэмжлэгч Д.Г болон асран хамгаалагчаар явсан гэр бүлийн хүн болох Ч.Х хамт явсан, ирсэн баримтуудыг оруулан 18 удаагийн явалтаар нийт 917.600 төгрөгийг гаргуулсаны дээр насанд хүрээгүй хүүхэд Г.М-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эцэг, эхийн хамт явсан зардал-25.400 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хамт явсан зардал 25.800 төгрөг, Д.Г 2019 оны 5 дугаар сарын 8-нд явсан 04 ... УБЭ 50.800 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд явсан 00 ... ГАҮ 46.800 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр явсан 21- ... УНЭ 50.800 төгрөг, Ч.Х 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явсан 50.800 төгрөг зэргийг нэмж тооцон гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Эмчилгээ сувилгааны зардлын тухайд зайлшгүй шаардлагатайн улмаас авч хэрэглэсэн байгаа нь падаан НӨТ-ын баримттайгаар эмчийн бичсэн картын дагуу авсан байна гэж үзэн энэ нь баримтаар тогтоогдож байгаа тул хасаж тооцох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тооцож өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны цалингийн зөрүү болох 18.000.000 төгрөг, эхнэр Ч.Х нэхэмжлэгч Д.Г асарч байх хугацаанд тэдний олох ёстой байсан бизнесийн орлого 50.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудын тухайд цалингийн зөрүүг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэйн хувьд Д.Г хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеэс доогуур халамжийн тэтгэвэр болох 310.000 төгрөг авдаг болсноор хэрэглээний зардал нэмэгдсэн. Энэ зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож үүнээс өмнөх нэхэмжлэлдээ нэхэмжилж байсан бөгөөд уг шаардлагын талаар үйл баримт болох үе буюу гэмтэл авах үед хохирогч нь байнгын, тодорхой ажил эрхэлж байсан болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин дүгнэлт хийх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г асарч байх хугацаанд өөрсдийн олох ёстой байсан бизнесийн орлогын тухай Ч.Х нь Онгод шүтээн нэртэй 1 гишүүнтэй ХХК-иар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан тухай тайлбарлаад, аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, гэрээт борлуулагч Их буудал ХХК-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээрийг үндэслэн Ч.Х олох ёстой байсан орлогыг тодорхойлох боломжгүй, энэ талаар урьд нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн буруу биш байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын ...эмчилгээний зардал 2.837.818 төгрөг гэснийг 10.896.900 төгрөг... гэж, ...замын зардал 917.600 төгрөг гэснийг 1.193.400 төгрөг... нийт 12.090.300 гэж, ...нэхэмжлэлээс 77.338.882 төгрөг гэснийг 69.004.000 төгрөг... гэж,

2 дахь заалтын 56.2 гэсний дараа 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж, 3.755.418 гэснийг 12.090.300 гэж, 75.037 гэснийг 208.395 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

ШҮҮГЧИД Б.Н

Т.Ж