Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр                      133/ШШ2020/00360                         Говь-Алтай аймаг

 

 

                        

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ү даргалж, шүүгч Н.О, шүүгч Т.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд оршин суух, Х овогтой Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын оршин суух, Хойд овогтой Ц. Тт холбогдох

гэм хорын хохиролд 81.094.300 /наян нэгэн сая ерөн дөрвөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Уь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Гыг зодож бие махбодод санаатайгаар хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүх тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гэм хор, эмчилгээ сувилгаа, асаргааны зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн.

Иймд хариуцагч Ц.Т-аас гэм хорын хохирол болох дараах зардлуудыг нэхэмжилж байна. 1. Эмчилгээ сувилгаа, оношилгоо, унааны зардал болох 11.999.000 төгрөг, 2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлйн 228.3-т заасан Хөдөлмөрийн чавдвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеэсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 310.000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг, Нэхэмжлэгч Д.Г би өмнөх нхэмжлэлдээ үүнийг цалин хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэж нэхэмжилж байсныг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэснийг үндэслэсэн нь зүйтэй болно. 3. Миний эхнэр Ч.Хгийн нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан, бусдын байнгын асаргаанд байх шаардлагатай улмаас олох ёстой байсан бизнесийн орлого алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Үүний зарим хэсгийг 2018 оны 11 дүгэрэ сарын 23-ны өдөр нэхэмжилсэн боловч нотлох баримтууд тамгагүй байна гэсэн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж нотлох баримтаа хуулийн дагуу шаардлага хангаж бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжжилж байна. Ч.Х нь Онгод шүтээн нэртэй 1 гишүүнтэй ХХК-аар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан болно. Гэм хорын хохирол болох 79.999.000 /далан есөн сая есөн зуун ерөн есөн мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Таас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учир хангаж өгнө үү, хариуцагчид зодуулахаас өмнө ямар амьдралтай байсан талаар хариуцагч болон Говь-Алтайн ард түмэн бидний амьдралыг мэднэ. Энэ талаар нотлох баримтуудыг удаа дараа шүүхэд гаргаж өгсөн боловч шаардлага хангахгүй байна гэж хэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөгүй учир би энэ удаад шүүхийн шаардсан хэмжээнд нотлох баримтаа бүрдүүлж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нөхөр болон үр хүүхдүүд бид нар өнөөдрийг хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Ах дүү хамаатан саданг гуйж хүнийхээ эрүүл мэндийн төлөө аль сайн гэсэн эмнэлгээр явж өнөөдрийг хүрлээ. Үхэжсэн эд эс нь сэргэнэ ямар ч гэсэн найдвар байна гэж хэлсний дүнд эмч нарын зөвлөснөөр мэдрэл сэргээх эмчилгээг тасралтгүй хий гэж хэлснээр эмчилгээ хөөцөлдөж өнөөдрийг хүрсэн. Хариуцагч Т биднийг ямар байдалтай байгааг мэдсээр байж өөрийн гэм бурууг ойлгож тусалж дэмжихээр байтал шүүхийн шийдвэрээр гарсан гэм хорын хохирлын мөнгөнөөс 80000 төгрөг төлсөн. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан эд хөрөнгөө бусдад шилжүүлэх гэж арга заль зохиож бид нарыг хэл амаар доромжилж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаад харамсаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ үндэслэн хариуцагч Таас нэхэмжилж байгаа Д.Гын гэм хорын хохирол, эмчилгээ сувилгааны зардал, хөдөлмөрийн хөлс, орлогын зөрүү, түүнийг асарч байгаа эхнэр Х миний олох байсан орлого нийт 81.094.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Г нь мөнгө юунд, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, хот руу явж ямар эмнэлэгт хэзээ эмчлүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн Д.Г нь Улаанбаатар хотруу явахдаа ямар зорилгоор явж байсан нь тодорхойгүй, хэрхэн, хаана, ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн нь тодорхойгүй. Эм л авахаар явдаг юм шиг боловч Улаанбаатарт эм авсан хугацаа, Говь-Алтай аймагт байсан хугацаатай, Говь-Алтай аймагт эм авсан хугацаанд Улаанбаатарт байсан хугацаатай давхардах зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Түүнчлэн Д.Гын асран хамгаалагчаар Ч.Х тогтоогдсон хэдий ч Улаанбаатар, Говь-Алтай хооронд автобусаар явахдаа байнга зөрж явдаг байгаа тасалбараар, Д.Г хараагүй гэх атлаа асран хамгаалагчгүй явж байсан нь ХХ-т авагдсан автобусны тасалбарын огноогоор нотлогдож байгаа бөгөөд хараагүй болсон эсэх нь эргэлзээтэй. Мөн Бүрдүүлж өгсөн тасалбарууд нь өмнө шийдэгдсэн иргэний хэрэг буюу 2019 оны 06-р сарын 12 өдрөөс өмнөх баримтууд байгаа нь нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 07-66 УНН 50800 2019 оны 07 дугаар сарын 09 18цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар ОО-59 ГАҮ 46800, 2017 оны 09 дүгээр сарын 25 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 0766 УНН 50800 2019 оны 07 дугаар сарын 09 18 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 74-74 ГАҮ 508002019 оны 07 дугаар сарын 26 18 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 50-51 ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 08 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 04-51 УБЭ50800 2019 оны 05 дугаар сарын 08 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 74-74 ГАҮ 508002019 оны 07 дугаар сарын 26 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-АлтайОО-98 ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 1318 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар50-51 ГАА 50800 2019 оны 08 дугаар сарын 0818 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 55-56 ГАА50800 2019 оны 08 дугаар сарын 16 18 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 0079 ГАҮ 50800 2019 оны 08 дугаар сарын 30 15 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар38-83 ГАҮ 50800 2019 оны 10 дугаар сарын 04 15 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-АлтайОО-79 ГАҮ 50800 2019 оны 08 дугаар сарын 30 15 цаг, Ч.Х Говь-Алтайаас Улаанбаатар 38-83 ГАҮ50800 2019 оны 10 дугаар сарын 04 15 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 18-18 ГАҮ 50800 2019 оны 10 дугаар сарын 24 15 цаг, Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатар 21-23 УНӨ 50800 2019 оны 12 дугаар сарын 11 15 цаг, Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатар 21-23 УНӨ 50800 2018 оны 11дугаар сарын 27 18 цаг, Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай 18-18 ГАҮ 50800, 2019 оны 10 дугаар сарын 24 15 цаг, Д.Г Улаанбаатараас Говь-Алтай 23-26 ГАА 50800, 2018 оны 12 дугаар сарын 16 11 цаг

2.НӨАТ-ЫН болон тасалбар, орлогын тасалбарын талаар:

НӨАТ-н баримт буюу и-баримт нь тухайн баримтыг хэн, хэрхэн, юунд зориулж авсан нь тодорхойгүй харагдах боломжгүй учир нэхэмжлэгч Д.Г нь тухай баримтаар ямар эмчилгээнд зориулсан нь эргэлзээтэй баримтанд байгаа эмнүүд нь ямар эмчийн заавараар зайлшгүй хийгдэх эмчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй.

Мөн өмнө шийдэгдсэн иргэний хэрэг буюу 2019 оны 6-р сарын 12-ны өдрөөс өмнөх баримтууд цуглуулж бүрдүүлж өгсөн, хүүхдийн памперс болон ахуйн хэрэглээний эд зүйл түүнд учирсан гэмтэлтэй холбоогүй өвчин эмгэгт уудаг эмнүүдийн баримтуудыг цуглуулж байгаа зэрэг нөхцөл байдлаас харахад баримт Д.Гэрэл-Од хэрэглэсэн гэхэд эргэлзээтэй, хаанаас ч хамаагүй баримт цуглуулан нэхэмжилж байх үндэслэлтэй. Мөн зарлагын баримтууд болон орлогын тасалбарууд бүгд он сарын засвартай байгаагаас харахад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. Зарлагын баримт Хишиг арвин дэлгэрэх 2019 оны 01дүгээр 25нд 446.950  Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 25 өдөр 592,200, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 17 өдөр 2,900, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 02 өдөр 8,260, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 19 өдөр 11500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 сар 61,150, зарлагын падаан 2019 оны 06 дугаар сарын 03 өдөр 533400/Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 10 өдөр 4050, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 19 өдөр 11500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 15 өдөр 1700, Өлзий тан 2020 оны 02 дугаа сарын 05 өдөр 4000, Хишиг арвин ххк 2019 оны 03 дугаар сарын 21 өдөр 15000, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 05 өдөр 356,400, Монос Улаанбаатар 2019 оны 07 дугаар сарын 21 өдөр 850, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 07 өдөр 22500, Монос Говь-Алтай ххк2018 оны 09 сар61,150 Бамбайн үндэс 5000, Тавин ус 2019 оны 07 дугаар сарын 18 өдөр 7500, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 сар өдөр 4650, Монос Говь-Алтай ххк 2019 оны 01 дугаар сарын 30 өдөр 18700, Хишиг арвин ххк 2019 оны 01 дүгээр сарын 26 өдөр 56000, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 09 өдөр 1450, Монос Улаанбаатар 2019 оны 08 дугаар сарын 22 өдөр 11720, Юнайтэдбэст 2019 оны 08 дугаар сарын 01 өдөр 70500/Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 сар 1373, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 сар 22700, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 06 өдөр 9400, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 02 4200, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 13 өдөр 5845, Хишиг арвин ххк 2019 оны 05 сар 28219, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 13 өдөр 5845, Хишиг арвин ххк 2019 оны 05 сар 28219, Хишиг арвин ххк 2019 оны 05 дугаар сарын 01 өдөр 45700, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 06 өдөр 4560, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 дугаар сарын 02 өдөр 4700, Хишиг арвин ххк 2020 оны 02 дугаар сарын 02 өдөр 5000, Хишиг арвин ххк зарлагын падаан 2019оны 09 дүгээр сарын 20 284300, Монос Говь-Аптай ххк 2018 оны 10 дугаар сарын 01 өдөр 4000,  Бэлэн мөнгөний орлогын баримт 2019 05 дугаар сарын 12 өдөр 250000 /Засвартай/, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 03 өдөр 3490, Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 08 өдөр 1485, Монос Говь-Алтай ххк 2018 оны 09 дугаар сарын 27 өдөр 5048, Хишиг арвин ххк 2019 оны 02 дугаар сарын 07 өдөр 37500, зарлагын баримт 2018 оны 04 дүгээр сарын 13 116580/Засвартай/, Үзлэгийн үнэ 20000 2018 оны 09 дүгээр сарын 09 өдөр/Засвартай/, Бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 05 дугаар сарын 12 Б/н мугтэ 250000/Засвартай/, кассын орлогын баримт энх манан эмнэлэг/Засвартай/, Зүрхний бичлэг 15000 /Засвартай/2018 оны 05 дугаар сарын 09 15000, Монос Говь-Алтай ххк 2019 оны 12 дугаар сарын 20 өдөр 51500, Ариунтун эрүүл энхийг мянган жаргалыг түгээнэ 2020 оны 03 дугаар сарын 23 270893, Монос Говь-Алтай ххк 2019 оны 02 дугаар сарын 20 өдөр 15395, Бэришзул ххк 104500/Засвартай/, Өлзий тан ххк 7800, Монос Говь-Алтай ххк 2018 оны 10 дугаар сар 11650, Хишиг арвин ххк 2020 оны 01 дүгээр сарын 07 өдөр 119680 "49870", Монос Говь-Алтай ххк 2019 оны 11 дүгээр сарын 06 596200, Орлогын ордер тасалбар үзлэгийн үнэ 25000 2018 оны 08 дугаар сарын 10 Монос Говь-Алтай ххк 2018 оны 12 дугаар сарын 09 3250, Бамбай үндэс 274199 /Засвартай/, нотариатын үнэ 17500, Алтан тан 2020 03 дугаар сарын 30 өдөр 1000 төгрөг

3. Цалин хөлстэй холбоотой баримтын талаар урьд шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт шийдсэн цалин хөлсний болон орлогын зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий нотлох баримтаар нотлож чадаагүй, хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь хариуцагч Ц.Тт холбогдуулан эмчилгээ сувилгаа, оношилгоо, унааны зардал болох 11.999.000 /арван нэгэн сая есөн зуун ерөн есөн мянган/ төгрөг, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеийн цалингаас доогуур тогтоогдож халамжийн тэтгэвэр 310.000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Цалин, тэтгэврийн зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг, хүнсний дэлгүүр ажиллуулж олох ёстой байсан бизнесийн орлого 50.000.000 /тавин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Г нь мөнгө юунд, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, хот руу явж ямар эмнэлэгт хэзээ эмчлүүлсэн нь тодорхойгүй байна. Иймд одоо Д.Г нь Ц.Таас 79.999.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтаант холбоо байх шаардлагатай бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Хойд овогтой Цэвэгмэдийн Тийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 дүгээр заалтад хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т ...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж заасан тул дээрх шийтгэх тогтоолд гэм буруу тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид холбогдуулан:

1. Эм тариа, унааны зардал болох 13.094.300/ арван гурван сая ерөн дөрвөн мянга гурван зуун/ төгрөг, 

2. Иргэний хуулийн 228 дгаар зүйлйн 228.3-т заасан Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үесээсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 310.000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг,

3. Миний эхнэр Ч.Х нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан, бусдын байнгын асаргаанд байх шаардлагатайн улмаас олох ёстой байсан бизнесийн орлого алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах байдлаар дүгнэв.

1. Эм, тариа, унааны зардал болох 13.094.300/ арван гурван сая ерөн дөрвөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Шүүх гэм хорын хохирлын шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн нөхцлийн дагуу авч үзсэн ба хэрэгт авагдсан уг шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг судалж үнэлэхэд Авто тээврийн үндэсний төвийн Говь-Алтай аймаг дахь газраас ирүүлсэн зорчин явсан тухай баримтуудад тэмдэглэсэн цаг хугацааны байдал нь хохирогчийн эмчид үзүүлэн эмчлүүлэгчийн картанд бичигдсэн хугацаа, түүнээс хойшхи тухайн хугацаатай ойролцоо хугацаанд авсан эм бэлдмэлийн баримтуудтай тохирч байгаа байдлыг харьцуулан дээрх баримтууд нь нэгнээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлсэн бөгөөд мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актад асран хамгаалагч шаардлагатай гэсэн байдлыг харгалзан гэр бүлийн хүн болох Ч.Хгийн дээрх хугацаанд хамт явсан, ирсэн зардлын баримтуудыг оруулан тооцож унааны зардалд нийт 917.600 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Эмчилгээний зардлын тухайд эмчлүүлэгчийн картад мэргэжлийн эмчийн бичсэн зайлшгүй авч хэрэглэх эм тарианы зааврыг эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн баримттай харьцуулан тулгах байдлаар тогтоож эмчилгээний зардалд 2.837.818 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

 Шүүх нэхэмжлэлийн уг шаардлагад хамааруулан дараах нотлох баримтуудыг үнэлсэн болно.

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.07.09-ны 18 цагт 07-66 УНН, 50.800 төгрөг

Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.07.09-ны 18 цагт 07-66 УНН, 50.800 төгрөг

Д.Г Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.07.26-ны 18 цагт 74-74 ГАҮ, 50.800 төгрөг

Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.07.26-ны 18 цагт 74-74 ГАҮ, 50.800 төгрөг,

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.08.08-ны 18 цагт 50-51 ГАА, 50.800 төгрөг

Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.08.08-ны 18 цагт 50-51 ГАА, 50.800 төгрөг

Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.08.13-ны 18 цагт 00-98 ГАА, 50.800 төгрөг,

Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.08.16-ны 18 цагт 55-56 ГАА, 50.800 төгрөг,

Д.Г Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.08.30-ны 15 цагт 00-79 ГАҮ, 50.800 төгрөг,

Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.08.30-ны 15 цагт 00-79 ГАҮ, 50.800 төгрөг,

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.10.04-ний 15 цагт 38-83 ГАҮ, 50.800 төгрөг,

Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2019.10.04-ний 15 цагт 38-83 ГАҮ, 50.800 төгрөг,

Д.Г Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.10.24-ний 15 цагт 18-18 ГАҮ, 50.800 төгрөг,

Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2019.10.24-ний 15 цагт 18-18 ГАҮ, 50.800 төгрөг,

Д.Г Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2020.04.14-ний 15 цагт 86-16 УБТ, 51.600 төгрөг,

Ч.Х Говь-Алтайгаас Улаанбаатарын чиглэлд 2020.04.14-ний 15 цагт 86-16 УБТ, 51.600 төгрөг,

Д.Г Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2020.05.06-ны 15 цагт 07-66 УНН, 51.600 төгрөг,

Ч.Х Улаанбаатараас Говь-Алтай чиглэлд 2020.05.06-ны 15 цагт 07-66 УНН, 51.600 төгрөг,

Хишиг арвин ХХК 2020.03.03 өдрийн 15.260 төгрөг,

Монос Улаанбаатар ХХК 2019.07.22 өдрийн 11930 төгрөг

МБДХ-ын 2019.07.22 өдрийн 60.000 төгрөгийн баримт,

Хишиг арвин ХХК-ийн 2019.08.02 өдрийн 45.840 төгрөгийн баримт,

Сэтгэшгүй эмнэлгийн 2019.10.20 өдрийн 770.000 төгрөгийн баримт,

Монос Улаанбаатар ХХК-ийн 2019.07.21 өдрийн 1600 төгрөгийн баримт,

Юнайтадбэйст 2019.08.01 өдрийн 70.500 төгрөгийн баримт,

Хишиг арвин дэлгэрэх ХХКийн 2019.09.20 өдрийн 284.300 төгрөгийн баримт,

Оргил мөнгөн Алтай 2020.03.23 өдрийн 27.089 төгрөгийн баримт,

Өлзий тан 2020.03.23 өдрийн 7800 төгрөгийн баримт,

Мөнх Говь-Алтай ХХКийн 2019.11.06 өдрийн 596.200 төгрөгийн баримт,

Бамбайн үндэс 2020.03.31 өдрийн 274.199 төгрөгийн баримт,

Нотариатын хөлс 2020.03.30-ны өдрийн 17.500 төгрөгийн баримт,

Эмийн сан 2019.11.14 өдрийн 41.000 төгрөгийн баримт,

Эмийн сан 2020.03.30 өдрийн 2020.03.30 өдрийн 1000 төгрөгийн баримт,

Болор мэлмий эмнэлэг 2020.04.16 өдрийн 35.000 төгрөгийн баримт,

2020. 04.24-ний өдрийн 158.000 төгрөгийн баримт,

Манбадацан ХХК 2020.04.27 өдрийн 90.600 төгөргийг баримт,

Манбадацан ХХК 2020.04.27 өдрийн 65.000 төгөргийг баримт,

МБДХ-ын 2020.04.16 өдрийн 20.000 төгрөгийн баримт,

Хишиг арвин ХХК 2020.04.05 өдрийн 28000 төгрөгийн баримт,

Самандбадраа эмнэлэг 2020.04.25 170.000 төгрөгийн баримт,

Хишиг Арвин ХХК-ийн 2020.04.06 өдрийн 47000 төгрөгийн баримтуудыг үнэлсэн.

Харин нэхэмжлэлээс Г.Мөнгөнчавхдас болон бусад хүмүүсийн хот хооронд зорчсон зардал нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй, замын болон эмчилгээний зарим баримт урьд гарсан шүүхийн шийдвэрээс өмнөх цаг хуагцаанд хамаарах буюу урьд нь хэрэгт нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй үйл баримтын хохирол зардлыг дахин нэхэмжилсэн байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шатахуун түгээх станцаас авсан бензиний баримтуудад бензин хийсэн машины мэдээлэл байхгүй, жолоочийн тодорхойлолт лавлагаа зэргээр хаашаа ямар эмчилгээ сувилгаа хийлгэхэд уг бензинийг зарцуулсан болохыг тогтоох боломжгүй байх тул уг баримтуудыг үнэлээгүй болно.

Мөн хэрэгт авагдсан зарим НӨАТ-ын баримтуудын хэзээ, хаанаас, ямар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр авсан болох нь тодорхойгүй, бичиг нь бүдгэрч арилсан байх тул тэрхүү баримтуудад бичигдсэн зардлыг гаргуулах боломжгүй байна.

2. Г нь гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны цалингийн зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 228 дугаар зүйлйн 228.3-т заасан Хөдөлмөрийн чавдвараа 90 хувь алдсанаас болж ажил хийж байсан үеэсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 310.000 төгрөг авдаг болсоноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670.000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18.000.000 /арван найман сая/ төгрөг, нэхэмжлэгч Д.Г би өмнөх нхэмжлэлдээ үүнийг цалин хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэж нэхэмжилж байсныг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэснийг үндэслэсэн нь зүйтэй болно...” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан, сард 310.000 төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0140114 дугаартай акт, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, А0052080 дугаартай тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэвч уг шаардлагын талаар үйл баримт болох үед буюу гэмтэл авах үед хохирогч нь байнгын, тодорхой ажил эрхэлж байсан болох нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00195 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул уг шаардлагад дахин дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг дахин хянуулах шинэ нөхцөл байдал илрээгүй, энэхүү иргэний хэргийг уг журмаар хэлэлцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Эхнэр Ч.Х нэхэмжлэгч Д.Гыг асарч байх хугацаанд өөрсдийн олох ёстой бизнесийн орлого 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Миний эхнэр Ч.Х нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан, бусдын байнгын асаргаанд байх шаардлагатай улмаас олох ёстой байсан бизнесийн орлого алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Үүний зарим хэсгийг 2018 оны 11 дүгэрэ сарын 23-ны өдөр нэхэмжилсэн боловч нотлох баримтууд тамгагүй байна гэсэн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж нотлох баримтаа хуулийн дагуу шаардлага хангаж бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжжилж байна. Ч.Х нь Онгод шүтээн нэртэй 1 гишүүнтэй ХХК-аар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан болно…” гэж тайлбарлаж, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/91 дугаартай тодорхойлолт, хавсралтуудын хамт, гэрээт борлуулагчийн тодорхойлолт “Их буудал” ХХК, нарын тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байгаа боловч уг тодорхойлолтыг үндэслэн Ч.Хгийн орлогыг тодорхойлох боломжгүй тул дээрх баримтуудыг үндэслэн Ч.Хгийн олох ёстой байсан орлогыг тооцож гаргуулах боломжгүй буюу тухайн олох ёстой байсан орлого хуулийн шаардлага хангасан баримтаар нотлогдохгүй, мөн энэ талаар урьд нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1-д Эрүүл мэндэд нь гэм хор учирсанаас болж хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж заасан байгаа боловч энэ хэргийн хувьд нэг талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөр агуулгатай буюу авч байсан цалин болон тэтгэврийн зөрүү нэхэмжилсэн, нөгөө талаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал өмнөхөөс дордсон буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ буурсан гэх байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд хариуцагч Ц.Таас эмчилгээний зардалд 2.837.818 төгрөг, унааны зардалд 917.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгож,  нэхэмжлэлээс 77.338.882 /далан долоон сая гурван зуун гучин найман мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Таас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 3.755.418 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.037 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.