Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01656

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ж хариуцагч А СӨХ -нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2017 оны 09 сард А СӨХ -д оршин суугчдын хурлаар орлогын байцаагчийн ажилд томилогдон 2020 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч 2020 оны 02 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22б байрны 1 тоот хаягт оршин суугч Н.Эрхэмбаяр гэх хүн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст СӨХ-ны дарга Т.Баатарыг оршин суугчдын эд хөрөнгийг хулгайлсан гэж өргөдөл өгсөн. Энэхүү хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсний улмаас Т.Баатар нь өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гээд ажлаас үндэслэлгүйгээр халсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Байцаагчийг оршин суугчдын хурлаар томилдоггүй болно. Н.Эрхэмбаярын 2020 оны 02 сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээн 2020 оны 01 сарын 31-ний өдөр тушаал гаргах боломжгүй юм. Өнгөрч урссан цаг хугацааг хэн ч буцааж чадахгүй билээ. Ажиллах хугацаандаа гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаярын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 18/11 тоот тушаалаар зөрчил дутагдал гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авхуулсан. Үүнд: Хур өртэй айлуудын материалуудыг шүүхэд өгөх үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар нэг ч айлын материал бүрдүүлж өгөөгүй. Подвалуудын түрээсийн гэрээг нөхөж хийх, түрээсийн төлбөр, тогийн төлбөр, СӨХ-ны төлбөрийн тооцоог айлуудтай хийж байх, төлбөрүүдийг дансанд бүрэн хийлгэх үүргийг 2017 оны 09 сард өгсөн боловч одоо болтол дутуу хийгдэж байгаа. Орлогын бүх гэрээг нөхөж хийх, гэрээний тооцоог сар бүр хийх үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог хийгээгүй, дутуу хагас төлөгдсөн байгаа. Хур өртэй айлуудын судалгаа гаргах, айл бүр дээр авч байгаа арга хэмжээ, үр дүнг нэгтгэсэн бүртгэл гаргах үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар байхгүй байгаа. Сарын орлогын төлөвлөгөө 2018 оны 02, 03 сард өгөхөд дунджаар 30-40 хувь дутаасан. Өр төлбөрөө төлөөгүй байхад 2 айлд хөнгөлөлт эдлүүлж банкнаас хасалт хийсэн. 22б байрны чип тараах ажилд хайнга хандсан. Буруутай эсэх нь тогтоогдоогүй ам яриа, шалгагдаагүй мэдээллийг болон өөрийн нэг өнцгөөр хардалтыг үндэслэн хамтран ажиллагчаа буруутгасан, гүжирдсэн утгатай зүйл ярихгүй байх, бусдыг хүндлэн харилцах, эвийн журмыг баримтлах үүргийг 2 удаа зөрчсөн. Гүйцэтгэх удирдлагыг үл хүндлэн, шаардлагыг үл тоон бусадтай хэрэлдсэн болно.А СӨХ -ны удирдах зөвлөлийн хурлаар 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсөв, орон тоо, цалингийн санг баталсан. Орлого хариуцсан байцаагчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй давхцаж байгаа учир орлогын байцаагч хэрэггүй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А СӨХ -нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Л.Ж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Жавзан оршин суугчдын хүсэлтээр А СӨХ -нд орлого, жижүүр хариуцсан байцаагчаар томилогдож, ажил нь унасан дампуурсан байсан СӨХ-ны үйл ажиллагааг сэргээсэн. Орлого хариуцсан байцаагч Л.Жавзан нь хуучин захирал Б.Ахмааны үед Баянзүрх дүүргийн 6-р хорооны 21, 22б байрнуудын нийт 504 өрх айлаас 218 өрх айл нь А СӨХ -нд төлбөрөө төлдөггүй байсныг нэхэж идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд оршин суугчид төлбөрөө төлдөг болсон. А СӨХ -ны гүйцэтгэх захирал Т.Баатар, нягтлан бодогч Д.Сумъяа нар хууль бус үйлдэл хийсэн, оршин суугчдын хөрөнгөнөөс хулгай болон луйвар хийсэн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа.

Иймд нэхэмжлэгч Л.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсанд гомдолтой хэмээн тайлбарладаг бол хариуцагч А СӨХ нь Л.Жавзан ажлаа муу хийдэг, Удирдах зөвлөлийн хурлаас орлогын байцаагчийн орон тоо хасагдсан учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан нь А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 17/1 тоот тушаалаар тус СӨХ-ны байцаагчийн ажилд томилж, үндсэн цалинг 500 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 106/

 

Хэрэгт авагдсан А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 18/11 тоот тушаалд ...Байцаагч Л.Жавзанд... гэж /хх 31/, 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2020/01 тоот тушаалд ...Орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагч Лосолын Жавзанг... гэж /хх 33/ тус тус дурдсанаас үзэхэд СӨХ-ны байцаагч нь орлого, цэвэрлэгээ хариуцан ажилладаг болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэмээн нэхэмжлэгч Л.Жавзанг буруутгах үндэслэлгүй юм.

 

Өмнө дурдсан А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2020/01 тоот тушаалд Л.Жавзанг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, А СӨХ -ны Удирдах зөвлөлийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгожээ. /хх 33/

 

Хариуцагч А СӨХ -ны зүгээс ажилтан Л.Жавзанд орлого хариуцсан байцаагчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй давхцаж байгаа учир 2020 оны 01 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. /хх 35х/

 

Дээр дурдсанаас үзэхэд А СӨХ -ны 2020 оны орон тоо, цалингийн санг баталж, орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн орон тоог хассан Удирдах зөвлөлийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр гарахаас өмнө буюу 2019 оны 12 сарын 18-ны өдөр ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажилтай давхцаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй байна. /хх 35, 114, 116/

 

Өөрөөр хэлбэл орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалыг цомхотгох шийдвэр гараагүй байхад энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн буюу мэдэгдээд дараа нь уг мэдэгдэлд нийцүүлж Удирдах зөвлөлийн хурлын холбогдох шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 2020/01 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэсэн байх тул ажилтан Л.Жавзан ажлаа муу хийж байсан учир түүнд сахилгын шийтгэл ногдуулж байсан гэсэн хариуцагч талын тайлбар ач холбогдолгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.Жавзанг А СӨХ -ны байцаагчийн /орлого, цэвэрлэгээ хариуцсан/ ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Жавзан нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ж хариуцагч А СӨХ -нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2017 оны 09 сард А СӨХ -д оршин суугчдын хурлаар орлогын байцаагчийн ажилд томилогдон 2020 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч 2020 оны 02 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22б байрны 1 тоот хаягт оршин суугч Н.Эрхэмбаяр гэх хүн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст СӨХ-ны дарга Т.Баатарыг оршин суугчдын эд хөрөнгийг хулгайлсан гэж өргөдөл өгсөн. Энэхүү хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсний улмаас Т.Баатар нь өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гээд ажлаас үндэслэлгүйгээр халсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Байцаагчийг оршин суугчдын хурлаар томилдоггүй болно. Н.Эрхэмбаярын 2020 оны 02 сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээн 2020 оны 01 сарын 31-ний өдөр тушаал гаргах боломжгүй юм. Өнгөрч урссан цаг хугацааг хэн ч буцааж чадахгүй билээ. Ажиллах хугацаандаа гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаярын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 18/11 тоот тушаалаар зөрчил дутагдал гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авхуулсан. Үүнд: Хур өртэй айлуудын материалуудыг шүүхэд өгөх үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар нэг ч айлын материал бүрдүүлж өгөөгүй. Подвалуудын түрээсийн гэрээг нөхөж хийх, түрээсийн төлбөр, тогийн төлбөр, СӨХ-ны төлбөрийн тооцоог айлуудтай хийж байх, төлбөрүүдийг дансанд бүрэн хийлгэх үүргийг 2017 оны 09 сард өгсөн боловч одоо болтол дутуу хийгдэж байгаа. Орлогын бүх гэрээг нөхөж хийх, гэрээний тооцоог сар бүр хийх үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог хийгээгүй, дутуу хагас төлөгдсөн байгаа. Хур өртэй айлуудын судалгаа гаргах, айл бүр дээр авч байгаа арга хэмжээ, үр дүнг нэгтгэсэн бүртгэл гаргах үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар байхгүй байгаа. Сарын орлогын төлөвлөгөө 2018 оны 02, 03 сард өгөхөд дунджаар 30-40 хувь дутаасан. Өр төлбөрөө төлөөгүй байхад 2 айлд хөнгөлөлт эдлүүлж банкнаас хасалт хийсэн. 22б байрны чип тараах ажилд хайнга хандсан. Буруутай эсэх нь тогтоогдоогүй ам яриа, шалгагдаагүй мэдээллийг болон өөрийн нэг өнцгөөр хардалтыг үндэслэн хамтран ажиллагчаа буруутгасан, гүжирдсэн утгатай зүйл ярихгүй байх, бусдыг хүндлэн харилцах, эвийн журмыг баримтлах үүргийг 2 удаа зөрчсөн. Гүйцэтгэх удирдлагыг үл хүндлэн, шаардлагыг үл тоон бусадтай хэрэлдсэн болно.А СӨХ -ны удирдах зөвлөлийн хурлаар 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсөв, орон тоо, цалингийн санг баталсан. Орлого хариуцсан байцаагчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй давхцаж байгаа учир орлогын байцаагч хэрэггүй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А СӨХ -нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Л.Ж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Жавзан оршин суугчдын хүсэлтээр А СӨХ -нд орлого, жижүүр хариуцсан байцаагчаар томилогдож, ажил нь унасан дампуурсан байсан СӨХ-ны үйл ажиллагааг сэргээсэн. Орлого хариуцсан байцаагч Л.Жавзан нь хуучин захирал Б.Ахмааны үед Баянзүрх дүүргийн 6-р хорооны 21, 22б байрнуудын нийт 504 өрх айлаас 218 өрх айл нь А СӨХ -нд төлбөрөө төлдөггүй байсныг нэхэж идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд оршин суугчид төлбөрөө төлдөг болсон. А СӨХ -ны гүйцэтгэх захирал Т.Баатар, нягтлан бодогч Д.Сумъяа нар хууль бус үйлдэл хийсэн, оршин суугчдын хөрөнгөнөөс хулгай болон луйвар хийсэн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа.

Иймд нэхэмжлэгч Л.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсанд гомдолтой хэмээн тайлбарладаг бол хариуцагч А СӨХ нь Л.Жавзан ажлаа муу хийдэг, Удирдах зөвлөлийн хурлаас орлогын байцаагчийн орон тоо хасагдсан учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан нь А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 17/1 тоот тушаалаар тус СӨХ-ны байцаагчийн ажилд томилж, үндсэн цалинг 500 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 106/

 

Хэрэгт авагдсан А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 18/11 тоот тушаалд ...Байцаагч Л.Жавзанд... гэж /хх 31/, 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2020/01 тоот тушаалд ...Орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагч Лосолын Жавзанг... гэж /хх 33/ тус тус дурдсанаас үзэхэд СӨХ-ны байцаагч нь орлого, цэвэрлэгээ хариуцан ажилладаг болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэмээн нэхэмжлэгч Л.Жавзанг буруутгах үндэслэлгүй юм.

 

Өмнө дурдсан А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2020/01 тоот тушаалд Л.Жавзанг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, А СӨХ -ны Удирдах зөвлөлийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгожээ. /хх 33/

 

Хариуцагч А СӨХ -ны зүгээс ажилтан Л.Жавзанд орлого хариуцсан байцаагчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй давхцаж байгаа учир 2020 оны 01 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. /хх 35х/

 

Дээр дурдсанаас үзэхэд А СӨХ -ны 2020 оны орон тоо, цалингийн санг баталж, орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн орон тоог хассан Удирдах зөвлөлийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр гарахаас өмнө буюу 2019 оны 12 сарын 18-ны өдөр ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажилтай давхцаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй байна. /хх 35, 114, 116/

 

Өөрөөр хэлбэл орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалыг цомхотгох шийдвэр гараагүй байхад энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн буюу мэдэгдээд дараа нь уг мэдэгдэлд нийцүүлж Удирдах зөвлөлийн хурлын холбогдох шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч А СӨХ -ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 2020/01 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэсэн байх тул ажилтан Л.Жавзан ажлаа муу хийж байсан учир түүнд сахилгын шийтгэл ногдуулж байсан гэсэн хариуцагч талын тайлбар ач холбогдолгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

5.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л.Жавзанг А СӨХ -ны байцаагчийн /орлого, цэвэрлэгээ хариуцсан/ ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

6.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Жавзан нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

7.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР