Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзайн Манлайбаатар |
Хэргийн индекс | 171/2016/0074/Э |
Дугаар | 94 |
Огноо | 2016-09-26 |
Зүйл хэсэг | 215.1., 215.3., |
Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 94
Д.О-, А.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Оролцогчид:
Прокурор С.Баттамир
Шүүгдэгч Д.О-
А.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацралын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн Э нарт холбогдох эрүүгийн 201509000735 дугаартай, 171/2016/0074А/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Шар бөө овогт Д-ийн О, 1989 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгын Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангид хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20-7-59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УХ89072339 регистрийн дугаартай.
2. Монгол Улсын иргэн, Буудай овогт А-ийн Э, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-1-72 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЕ91102716 регистрийн дугаартай.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Д.О- нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 5294 ДАХ улсын дугаартай Sonata-6 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2-т "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан талийгаач Ц.Ганхөлөгийн дээгүүр дайран улмаар талийгаач Ц.Ганхөлөгийг чирж хүндэвтэр гэмтэл учруулсан,
А.Э- нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 1172 улсын дугаартай “Рrius-20” маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2-р бүлгийн 2.5.а "зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавих үүрэг хүлээнэ" гэж заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр Ц.Ганхөлөгийг авто машинаар мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар Ц.Ганхөлөг нь гавал тархины гэмтлийн улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаад 2015 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 03:35 цагийн үед нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Шар бөө Д-ийн Оыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч Буудай Амгалангийн Энхбаясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг баримтлан Д.О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч А.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-д-т зааснаар шүүгдэгч А.Э-гаас тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 71 836 /далан нэгэн мянга найман зуун гучин зургаан мянга/ төгрөгийг сар бүр гаргуулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн 12-12 тоотод оршин суух Дашжамцын Содномд олгохоор,
-Д.О-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Э-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор... тус тус зааж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч С.Ариунцацрал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:
“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 651 тоот шинжээчийн дүгнэлтэд:
2015 оны 11 сарын 26-ны өдрийн 111 тоот дүгнэлт үндэслэлтэй ба ануснаас гадагшилсан цус алдалт, бүдүүн гэдэсний цус хуралт гэмтлүүдийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна гэсээр байтал сүүлийн машины жолооч Д.О-ыг хохирогч Ц.Ганхөлөгт хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдсэн.
Д.О-ын хохирогчид учруулсан гэх бүдүүн шулуун гэдсийг гэмтээсэн, нэвтэрсэн цус алдалт шарх нь ГЗТЖ-н 3.1.13-т зааснаар, мөн 3.1.14-т бүдүүн шулуун гэдэсний хана ба хярзангийн шархууд нь тус тус гэмтэлтэй хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг.
-Техникнйн шинжээчийн дүгнэлтээр талийгаач Ц.Ганхөлөг нь Монгол Улсын ЗХД-н 3.9/Г-д “Явган зорчигч өөрийгөө хянан жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно" мөн бүлгийн 3.9/А-д "Явган зорчигч нь явган хүний гарц гарамгүй хэсгээр гарахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байдаг.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 сарын 27-ны өдрийн №9448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ганхөлөгийн гэх цусанд 3.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн алкогаль ипэрч байна” гэжээ. /хх-н 87 хуудас/
Хохирогч Д.Содномын нэхэмжилсэн эардлаас шүүх аль хэсгийг нь үнэлэх талаар тогтоох хэсэгт нарийвчлан тогтоогоогүй, мөн амьд сэрүүн ажлаа хийгээд явж буй хохирогчоор тогтоогдсон Д.Содномьн өөрийн нэр дээр авсан эээлийг хүртэл нэхэмжилснийг шүүх анхаарч үзэлгүй хохирлын баримтанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн. /хх-н 200 хуудас/
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч А.Э- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид 11.183.500 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох хэдий ч тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөөгүй тул түүнийг гэмт хэргийи улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй гэж үзэн хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжгүй гэж шийдсэн. Гэтэл бидний өнөөдөр мөрдөж буй хуулийн зохицуулалтанд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүд хувь тэнцүү хувааж төлдөг зөрчимтай".
Иймд анхан шатны шүүхийн 85А тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан тохиолдлын чанартай, болгоомжгүй, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.
Дээд шатны прокурор Х.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
“...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар оногдуулах хорих ялын хэмжээтэй тохирохгүй байх тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т “ Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэгэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүх шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулахдаа “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж тухайн зүйл ангийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 85А тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Улсын яллагч С.Баттамир давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, дүгнэлтэндээ:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.Э-д 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсан тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэх боломжгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Д.О- нь хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдоогүй. Иймд Д.О- нь оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11.200.000 төгрөгийг төлсөн. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Д.О-д холбогдох хэсэг үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.О-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Би хохирол төлбөр бүрэн төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Д.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Тайлбар байхгүй гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Д.О-ыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 5294 ДАХ улсын дугаартай Sonata-6 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2-т "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан талийгаач Ц.Ганхөлөгийн дээгүүр гарч, улмаар талийгаач Ц.Ганхөлөгийг чирж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар,
А.Э-г 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 1172 ДАР улсын дугаартай “Prius-20” маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2-р бүлгийн 2.5.а "зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавих үүрэг хүлээнэ" гэж заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр Ц.Ганхөлөгийг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар Ц.Ганхөлөг нь гавал тархины гэмтлийн улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаад 2015 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 03:35 цагийн үед нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “...Хуулийн бүхий л шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан байх” шаардлагыг хангаагүй, ялтан А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд гурваас дээш таван жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэм буруутай этгээд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохиролыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болох хэдий ч ийнхүү ял оногдуулахдаа хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 85А тоот шийтгэх тогтоол хангаагүй байна.
Иймд Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн хууль зөрчсөн алдааг зөвтгөж залруулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт заасан “…хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн..” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацралын давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Э-, Д.О- нарт холбогдох 201509000735 тоот, 3 хавтас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР