Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2017/00027

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь *******тай 2009 онд танилцаж ханилаад 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулан 1 гэрт амьдарсан. Танилцсанаасаа хойш 2009-2014 онд хүүхэдтэй болох гэж байнгын эмчилгээнд явж байсан. Ингээд үр дүн өгөөгүй учир 2014-2016 он хүртэл үр суулгах эмчилгээнд 3 удаа орсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээ амжилтгүй болж байсан. Цуг амьдарч, эмчилгээ хийлгэж байх хугацаанд эхнэр Амарзаяа намайг байнга элдэв янзаар хараан зүхэж, хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа надаас болж байгаа мэтээр эр хүний минь хувьд дорд үзэн харьцдаг байсан ба гэр орондоо тайван амарч чадахаа байсан. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй, татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн тухайд байр зээлийн барьцаанд 62 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.Соната-7,Мазда машинуудыг зарсан байгаа.Нийт 116 533 703 төгрөгний дундын эд хөрөнгөө байгаа.Үүнээс байрны зээлийн төлбөр 62 сая төгрөгийг хасаад үлдсэнийг 2 хуваах саналтай. Батмандах 2 машинаа зарж 22 800 000 төгрөг авсан тул түүнд оногдох хэсгээс хасаж би өөрөө байраа авч үлдэх хүсэлтэй. Бид 2 манай ээжийн гэрт амьдарч байгаад ахын барьж өгсөн хашаа байшинд орсон.Уг хашаа байшингаа 2014 онд 28 000 000 төгрөгөөр зараад дээр нь би унаж байсан машинаа зараад 48 сая төгрөг байршуулж байрны зээлд хамрагдсан. Соната-7 машиныг урд нь байсан Соната-6 машиныг зараад авсан. Бурмаагаас 10 сая төгрөг зээлж авсан гэдэг нь худал. Соната-7 машиныг 13 сая төгрөгөөр авсан.12 800 000 төгрөгөөр Батмандах зарсан. Мазда машиныг сугалаагаар хожоод 10 сая төгрөгөөр зарсан. Байр авахад Батмандахын дүүгээс их мөнгө аваагүй 2 сая орчим төгрөг Батмандах л авсан байх.Миний аав ээжийн 5 ханатай гэр байсан.Түүнээс бүрээс эсгий туурга, дээвэр, ширдэг, зуух зэргийг Батмандах дүүдээ өгсөн. Эдгээрийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Гэр бүл цуцлах асуудал дээр би салахаар шийдсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгөн дээрээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг тогтоолгож, бүх эд хөрөнгөө хуваалгахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ долоон жилийн хамтын амьдралын туршид зээлтэй ч 5-7а-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатай\, байр,40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын машин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая\төг зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр ******* авсан 5.0 сая төгрөг зэрэг нь бүгд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүд. ******* нь 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг тендэртэй тээвэрт явахаар 2016 оны 3-р сарын 23 ны өдөр өөрийн санаачилгаараа Хүчит Арслан ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Энэ автомашин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

1. 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг 2016 оны 3-р сард А.Батмандах Хүчит Арслан ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байх тул уг автомашиныг дундын эд хөрөнгө болохыг тогтоох.

2. Зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатгй\, байр, 40-59 ОРХ улсын дугаартай маркын автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая төгрөгөөр зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр ******* авсан 5.0 сая'төг, бүгд бидний дундын өмчлөлийн хөрөнгүүд. Эдгээр эд хөрөнгөөс байр, автомашиныг үнэлүүлж, зээлээ дараад үлдсэн эд херөнгөө хувааж авах.

3.*******тай танилцахаас өмнө 2002 онд Завханаас шилжиж ирэхдээ 5 ханатай гэрийн 2 давхар бүрээстэй, шалавч, битүү ширдэг, 2 давхар хаалгатай, зуух зэрэг эд хогшлын хамт Хабитатын байрны дээвэр дээр хураалттай байсныг минь миний зөвшөөрөлгүй аваад үгүй хийсэн.Хоёр дүүдээ хуваагаад өгсөн байсан.Энэ талаар асуухаар түр бариулж байгаа,өгнө л гээд саяхан гал голомтоо тахиулахаар зуух, гэрийг асуухад чи шүүхдээд аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад ав гэж тавлаад байгаа юм. Энэ гэр миний төрж өссөн, манай удмын гал голомт учраас *******аас гэрээ бүрэн бүтнээр нь зуухтай нь авна.Эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хабитатад байсан байшингийн дээвэр дээр хураасан гэрээс ******* би гэрийн хаалга, 2 ширхэг дээвэр л дүүдээ өгсөн нь үнэн. Гэрийн хаалганаас бусад мод нь Дэнжид байдаг н.Амарзаяагйин төрсөн эгч болох н.Ариунаагийн байшингийн дээвэр дээр хураалттай байгаа. Мөн Хабитатаас нүүхдээ илжирсэн шалавчнуудыг нь хаяж гайгүй үлдсэнийг нь дэнжид байдаг эгчийнх нь хашаанд зуух тулгатай нь аваачиж буулгасан. 03-62 ОРХ дугаартай Мазда маркийн авто машиныг Амарзаяа бид 2 ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан.Энэ машин нь сугалааны машин байсан тул 2.700.000 төгрөгийг нь эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм гээд гэртэй тавилга авсан. ******* би эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж Амарзаяад оногдох хувийг олгоход татгалзах зүйлгүй. Байрыг өөрийн өмчлөлдөө авч оногдох хувийг Амарзаяад олгоно гэжээ

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 4059 ОРХ улсын дугаартай SONATA 7 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгмйн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд хуваарилан үлдээж,*******гаас 5 913 758 /таван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун тавин найман/төгрөг гаргуулан *******ад олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******аас 5 ханатай гэрийн 2 давхар бүрээс,туурга, шалавч, битүү ширдэг, хаалга, зуух зэргийг гаргуулан *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөг,хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж *******гаас 372 109 төгрөг гаргуулан төрийн санд, *******аас 186 054 төгрөг гаргуулан *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

2011 онд *******гийн ах Н.Батбаярын Хабитатын 233 тоот байшинг /3*6 хэмжээтэй/ 8.000.000 төгрөгөөр авах болж ******* би цалингийн зээл болох 4.000.000 төгрөг авч дээр нь хадгаламжаасаа 1.000.000 төгрөг нэмж 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн.Уг 233 тоот хашаагүй дан байшин нь банкны зээлд хамрагдсан 3.000.000 төгрөгний барьцаанд байсан тул уг зээлийг цувуулж дарж дууссан.Ингээд нийт 8.000.000 төгрөгөөр худалдан авсан нотлох баримт бий.Өөрийн нэр дээр шилжүүлэн авсан 2012 онд Худалдаа Хөгжлийн Банкнаас 7.000.000 төгрөгний цалингийн зээл авч байшиндаа өргөтгөл хийж 9*12 хэмжээтэй болгон засварлаж тойруулан хашаа барьсан.

2012 онд 0495 ОРХ дугаартай машинаа зарж 0066 ОРХ дугаартай тоёота гранд марк 2 маркийн машин худалдаж авсан. 2014 онд байранд орохоор шийдэж хашаа байшингаа 28.000.000 төгрөгөөр, тоёота маркийн машинаа 8.000.000 төгрөгөөр зарж, үеап дүү А.Уранчимэгээс 3.000.000 төгрөгний цалингийн зээл авхуулан зээлж, өөрийн хадгаламжинд байсан 9.000.000 төгрөгийг нэмэн нийт 48.000.000 төгрөгөөр 5-7а-30 тоот 61,4 мкв байрыг урьдчилгаа өгөн үлдэгдлийг нь лизингээр авсан.Лизингийнхээ сар бүрийн төлбөрөө ******* би одоог хүртэл байнга өөрөө төлж байгаа.

Уг урьдчилгаа болон төлбөрөө зөвхөн би төлж байна.2009-2014 оны 03 сар хүртэл ******* нь эрхэлсэн ажилгүй гэрт байсан. Ийм байхад миний байрыг *******гийн өмчлөлд үлдээсэнд маш их гомдолтой байна.

Мөн ******* нь надаас иж бүрэн 5 ханатай гэр нэхэмжилсэн байна. Уг гэр нь *******гийн эгч болох Н.Ариунаагийн гэрийн амбаарт 2014 оны 10 сард аваачиж хураасан. Үүнийгээ би шүүхэд хариу тайлбартаа хэлсэн. Би *******тай 2014 оны 10 сарын 7-нд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдарснаас хойш 7 жилийн хугацаанд бид хоёрт үр хүүхэд заяагаагүй. Үр шилжүүлэн суулгуулж Өжүн мед эмэнжээлпг 2 удаа үр шилжүүлэн суулгуулж 20 гаруй сая төгрөг зарцуулсан.Бүх төлбөр ******* надаас гарсан байхад авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна.******* би шүүх хурлын товийг хүлээж авсан. Шүүх хурлын үеэр би хоолны хордлого болж хуралд очих боломжгүй байсан тул өмгөөлөгчөөрөө уламжлан хүсэлт гарган, эмнэлгийн магадлагааг өмгөөлөгчөөрөө дамжуулан явуулсан байтал шүүх хурал хуралдсанд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь тус шийдвэрийг гаргахдаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн журмыг зөрчин гаргажээ.

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл болон хариу тайлбартаа 40-54 ОРХ дугаартай Соната 7 маркийн машинийг бусдаас зээлээр буюу хувь лизингээр худалдаж авсан боловч зээлийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас 2016 оны 09 сарын 11-нд буцаан зарж уг машиний өрийг төлсөн гэдгээ тайлбарладаг. Үүнийгээ нотлох үүднээс уг машинийг худапдах худалдан авсан тухай нотариатаар батлуулсан гэрээ, дахин зарсан гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн анхан шатны шүүхээс дундын өмчид тооцсон Мазда машинийг Амарзаяатай ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан.Эхэлж орж ирсэн 5.000.000 төгрөгнөөс 2.700.000 төгрөгийг эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм /сугалааны машин байсан/ гээд тавилга авсан гэж тайлбар бичгээр өгсөн.Энэ машин зарсан мөнгийг гэр бүлийн дундын хэрэгцээнд зарцуулсан байтал шүүх дангаар хэрэглэсэн гэж дүгнэсэн.

2016 оны 11 сарын 18-ны өдрийн 14 цагт зарлагдсан шүүх хуралдааны зарыг нэхэмжлэгч авсан боловч хурлын урд өдөр Улаанбаатараас ирж явах замдаа замын гуанзанд хоолонд орж хоолны хордлого болж 2016 оны 11 сарын 18-ны өдөр хуралд оролцох боломжгүй болж үүнийгээ өмгөөлөгч надад утсаар мэдэгдсэн.Би хурлаас өмнө үйлчлүүлэгч дээрээ очиж эмнэлгийн магадлагааг авч энэ тухайгаа шүүгчийн туслах Н.Хуланд утсаар мэдэгдсэн.

Эмнэлгээс магадлагааг аваад шүүхэд ирсэн боловч хурал эхэлсэн байсан.Шүүгчээс орох зөвшөөрөл гуйсан боловч оруулаагүй зөвхөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нарыг байлцуулан шүүх хуралдааныг хийсэн.Энэ нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 131.3 дахь хэсэгт заасан Гэрлэгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хурал болох өдрийн өглөө буюу 2016 оны 11 сарын 18-ны өдөр шинээр нотлох баримт гаргаж хэрэгт өгсөн.Үүнийг нэхэмжлэгчид танилцуулаагүй шүүх хурлыг хийсэн нь нэхэмжпэгчийн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 25.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг хязгаарласан байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч 2016 оны 11 сарын 14-нд зарлагдсан шүүх хуралд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулах нь гэж тодорхойлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж оруулж ирсэн.Үүнийг шүүх сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан дараагийн хурлыг 2016 оны 11 сарын 18-нд буюу 4 хоногийн дараа дахин зарласан.Энэ нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 72.2 дахь хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайпбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл нотлох баримтаа шүүхэд ирүүлэх тухай заасан байтал хуульд заасан хугацааг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 131.3, 72.2, 25.1 дэх хэсгуүдийг зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Зохигчид 2009 оны 09 сард гэр бүл болж 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулж амьдарсан байх бөгөөд 2016 оны 05-р сараас хоорондын таарамжгүй харьцаатай болсны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.

Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулж хариуцагч *******ыг хариу тайлбар гаргах, холбогдох нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжинд шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан шүүгчээс тогтоосон хугацаа гэж үзэхээр байгаа боловч өөрчилсөн нэхэмжлэлийг гардуулсан баримтанд /хх-129/ хариу тайлбар нотлох баримт гаргах хугацааг 14 хоног буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тогтоосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь зүйлийг зөрчсөн ба шүүх хуралдаан товлосон хугацаанаас хойш тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангасан нь зөрчилтэй болжээ.

Мөн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдыг эрх тэгш оролцуулж мэтгэлцэх эрхээр хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-г зөрчсөн.

Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай нэхэмжлэгчийг танилцуулаагүй нь зохигч шүүх хуралдаанд биеэр оролцох, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын өмчийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд зарагдсан гэх 2 машины үнийг нэхэмжлэгч ******* хэрхэн зарцуулсан болох, 5 ханатай гэрийн хэрэгслүүд бодитой байсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд нэмэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ