Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01376

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч А.Б , Д.Н , Б.У , Б.Х нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 50,116,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Алтанбулаг, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэгч компаниас 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу 2017 оны 11 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 01 сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 02 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хариуцагч нар Б ХХК -тай 2014 оны 10 сарын 02-ны өдөр ЗГ1410/0099 тоот зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж 40,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар уг гэрээний хугацааг 2016 оны 09 сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар буюу 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. 2017 оны 10 сарын 13-ны өдөр зээлийн хүүг 3,0 хувь болгон бууруулж дахин 2 жилийн хугацаагаар сунгасан. Түүнээс биш нэхэмжлэгч компаниас 2017 онд мөнгө зээлээгүй.

Хариуцагч нар 2014 оны 11 сараас 2018 оны 08 сар хүртэл Б ХХК -д зээлийн хүү гэж 57,984,340 төгрөг, үндсэн зээл гэж 6,000,000 төгрөг төлсөн байна. нэхэмжлэлд дурдсан 40,000,000 төгрөгийг огт аваагүй. Өөрөөр хэлбэл 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б , Д.Н , Б.У , Б.Х нараас үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 408,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2014 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулаагүй. Иймд тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. дээрх гэрээг байгуулсан.

Хэрэгт 2017 оны 10 сарын 13-ны өдрөөр огноологдсон Б ХХК -ийн санхүүгийн тамга тэмдэг бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын болон орлогын 2 ширхэг баримт авагдсан байдаг. Үүнээс үзвэл, хариуцагч нар 2014 оны гэрээний төлбөрийн үүргийн үлдэгдэлтэй байгаа болно. 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ЗГ1410/0099 тоот зээлийн гэрээ, түүний сунгалт гэрээ, 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн зориулалт, төлөлт зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байгаа болно. Шүүх хуралдааны явцад шүүхээс 2014 онд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг одоо хүртэл чөлөөлөхгүй байгаа талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлээ төлбөл чөлөөлнө гэж хариулсан. Энэ нь 2014 оны зээлийн гэрээ дуусгавар болоогүйг харуулж байхад анхан шатны шүүх энэ талаар буруу үнэлэлт дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, 2017 оны 10 сарын 03-ны өдрийн маргаан бүхий зээлийн гэрээнд нэхэмжлэгч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох менежер О.Заяа гарын үсэг зурсан байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Маргаж буй зээлийн гэрээний 2.1.4-т эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон гэж бичигдсэн. Хариуцагч нар 2014 оны 11 сараас 2018 оны 08 сар хүртэл нэхэмжлэгчид зээлийн хүү гэж 57,984,340 төгрөг., үндсэн зээлд 6,000,000 төгрөг төлсөн байхад дахин үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг нийт 50,116,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, зорилго нь зөрчигдсөн хэлцэл гэж үзэж байна.

Талуудын 2014 онд байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 02-ны өдөр дууссан тул үүнээс хойш хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс 6,000,000 төгрөгийн зээл төлсөн гэдэгтэй маргадаггүй. 2017 оны 11 сарын 13-ны өдрөөс 11 удаагийн гүйлгээгээр нийт 11,221,660 төгрөг төлсөн тул үлдэх 34,000,000 төгрөгөөс хасаж 22,778,340 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөд татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамааран түүний хууль зүйн үр дагаврыг үнэлж дүгнэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 50,116,000 төгрөгөөс 27,337,660 төгрөгийг эс зөвшөөрч, 22,778,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул, анхан шатны шүүхийн шийдвэрт зөвшөөрсөн хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А.Б , Д.Н , Б.У , Б.Х нарт холбогдуулан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 34 000 000 төгрөг, зээлийн хүү 16 116 000 төгрөг, нийт 50 116 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлд дурдсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх үндэслэл заан маргажээ. /хх 1, 41/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 дугаар зээлийн гэрээ /хх 13-15/, Кассын зарлагын ордер /хх 17-24/ болон бичгийн бусад баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагч нарт 40 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн, хариуцагч тал зээлийг эргэн төлөлтөд тодорхой хэмжээний төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 дугаар зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, харин 2014 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22,778,340 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ1710/0174 дугаар зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хэн аль нь харилцан тохиролцсон зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр гарын үсгээ зурж баталгаажуулсан байхаас гадна мөн өдрөө нэхэмжлэгч нь гэрээний 2.1.5 болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь тус байгууллагын Кассын зарлагын ордер /хх 17/, А.Б ийн зээл авах тухай хүсэлт /хх 102/ болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байна. Иймд уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй болон 2014 оны гэрээний үүрэгт 22,778,340 төгрөг төлнө гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /хх 3, 5-11/ болох Б ХХК -ийн хувьд, зээлдэгчийг төлөөлж зээлийн менежер О.Заяа, нябо М.Ундрал нар гэрээ байгуулсан гэж гарын үсгээ тус тус зурсан байх боловч уг гэрээг гүйцэтгэх захирал Э.Алтанбулаг баталж, компанийн тамга дарсан байна. /хх 13/ Энэ тохиолдолд уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 294,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01376

 

 

Бат Энд Инвест ББСБ-ХХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Иргэний хэргийн давж заалдах шатны - шүүхийн Танхимын тэргүүн - даргалж, шүүгч - нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн 2020 оны 06 сарын 26 өдөр өдрийн 210/МА2020/01376 дугаар шийдвэртэй,

Бат Энд Инвест ББСБ-ХХК нэхэмжлэлтэй,

А.Б нар холбогдох

тухай иргэний хэргий

- гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч - илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ..........................................................., нарийн бичгийн даргаар .............................................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Бат Энд Инвест ББСБ-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэжээ.

Хариуцагч А.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. гэжээ.

...................... Иргэний хэргийн анхан шатны ........................................... шүүх 2020 оны 06 сарын 26 өдөр өдрийн 210/МА2020/01376 дугаар шийдвэрээр .............................................................................................................................................................................................................................................................................................................................. шийдвэрлэжээ.

 

            ...................................................... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ гэжээ.

           
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#