Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00393

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн 1376 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 50,116,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх болон өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 50,116,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нараас үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 408,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн 1376 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 294,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх болон өмгөөлөгч Г.Батболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1376 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа бөгөөд магадлалын хянавал хэсэгт “Түүнчлэн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьд, зээлдэгчийг төлөөлж зээлийн менежер О.Заяа, ня-бо М.Ундрал нар гэрээ байгуулсан гэж гарын үсгээ тус тус зурсан байх боловч уг гэрээг гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,, баталж, компанийн тамга дарсан байна. Энэ тохиолдолд уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй” гэжээ. Нэхэмжлэгч буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бол гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,, болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Харин 2017.10.13-ны өдөр ББСБ-ыг төлөөлж зээлийн менежер О.Заяа нь хариуцагч нартай ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга дарагдсан нь зээлдэгчийг төлөөлж гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах эрхийг зээлийн менежер О.Заяа, ня-бо М.Ундрал нарт олгосон гэж үзсэнд гомдолтой.

4.2. Маргаж буй 2017.10.13-ны өдөр байгуулсан гэх ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хэд хэдэн үндэслэл харагддаг. Уг зээлийн гэрээг байгуулсан боловч нэг ч төгрөг аваагүй. Хариуцагч нар нэхэмжлэлд дурдагдсан 40,000,000 төгрөгийг огт аваагүй, өөрөөр хэлбэл 2017.10.13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2014.10.02-ны өдөр ЗГ1410/0099 тоот зээлийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж 40,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй авсан. Дараа нь 2016.09.07-ны өдөр зээлийн гэрээгээ 1 жилийн хугацаагаар буюу 2017.10.02-ны өдөр хүртэл сунгасан. Үүний дараа 2017.10.13-ны өдөр зээлийн хүүг 3,0 хувь болгон бууруулж дахин хоёр жилийн хугацаагаар гэрээ хийсэн. Түүнээс биш “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2017 онд мөнгө зээлж аваагүй. Энэ нь хариуцагч нарын 2014.10.03-ны өдрөөс 2018.08.13-ны өдөр хүртэл хүү төлсөн баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2014.10.02-ны өдрийн ЗГ1410/0099 тоот зээлийн гэрээ, түүний сунгалт гэрээ, 2017.10.13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн зориулалт, төлөлт зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байгаа болно. Зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.”, гэж мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч нарт зээлийн данс нээсэн, зээлийн дансанд гүйлгээ хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй.  

4.3. ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн тамга тэмдэг бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын болон орлогын 2 ш баримт хавтаст хэрэгт байгаа бөгөөд хоёулаа 2017.10.13-ны өдрийн огноотой, өөрөөр хэлбэл хариуцагч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгч талд 40,000,000 төгрөг өгөөд буцаагаад авсан, эсхүл 40,000,000 төгрөг аваад буцаагаад өгсөн. Аль ч тохиолдолд хариуцагч нар 2014 онд нэхэмжлэгч талаас зээлж авсан 40,000,000 төгрөгийн өртэй үлдэж байгаа. Мөн 2017 оны ЗГ/1710/0174 тоот зээлийн гэрээний 2.1.4-т “эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон гэж бичигдсэн байгаа мөртлөө зээлийг зээлээр хаасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул 2017 оны 3Г1710/0174 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгогдсон гэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас 0174 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

4.4. ЗГ710/0174 тоот зээлийн гэрээ бол зорилго нь зөрчигдсөн хэлцэл: Хариуцагч нар 2014 оны 11 сараас 2018 оны 08 сар хүртэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д зээлийн хүүд 57,984,340 төгрөг, үндсэн зээлд 6,000,000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй (бүгд нийлээд 114,100,340 төгрөг). 2014 онд хариуцагч талын нэхэмжлэгчтэй байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017.10.02-ны өдөр дууссан тул үүнээс хойших хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй. Үүнд үндсэн зээлээс 6,000,000 төгрөг, зээлийн хүү нэрээр 11,221,660 төгрөгийг тус тус “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өгсөн.

4.5. Нэхэмжлэгчийн зүгээс 6,000,000 төгрөгийн зээл төлсөн гэдэгтэй маргадаггүй тул үлдэх 34,000,000–11,221,660=22,778,340 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

11,221,660 төгрөгийг дараах байдлаар бэлнээр төлсөн. Үүнд:

- 2017.10.13.               426,660 төгрөг                       

- 2017.11.13.               1,240,000 төгрөг                      

-2017.12.13.                1,155,000 төгрөг

- 2018.01.12.               1,147,000 төгрөг                      

- 2018.02.13.               1,099,000 төгрөг                      

-2018.03.12.                952,000 төгрөг     

-2018.04.13.                1,054,000 төгрөг                

-2018.05.14.                 1,020,000 төгрөг                                                                      

-2018.06.13.                1,054,000 төгрөг

         -2018.07.16.                1,020,000 төгрөг                                                                         

         -2018.08.13.                1,054,000 төгрөг

Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 22,778,340 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч талын шаардаж буй 50,116,000 төгрөгөөс 27,337,660 төгрөгийг эс зөвшөөрч, үлдэх 22,778,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан нийт 50,116,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Хариуцагч нар нэхэмжлэгч компаниас 2017.10.13-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу ... нийт 6,000,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч тал “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2014.10.02-ны өдөр ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж 40,000,000 төгрөгийг 382 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар уг гэрээний хугацааг 2016.09.07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан. 2017.10.13-ны өдөр зээлийн хүүг 3,0 хувь болгон бууруулж дахин 2 жилийн хугацаагаар сунгасан. Түүнээс биш 2017 онд мөнгө зээлээгүй. Хариуцагч нар 2014 оны 11 сараас 2018 оны 8 сар хүртэл зээлийн хүүд 57,984,340 төгрөг, үндсэн зээлд 6,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлд дурдсан 40,000,000 төгрөгийг огт аваагүй. Иймд 2017.10.13-ны өдрийн ЗГ1710/0174 тоот зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16,116,000 төгрөг, нийт 50,116,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, 2017.10.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,, 40,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь 2017.10.13-ны өдрийн зарлагын ордер тасалбар, түүнээс хойш хариуцагчаас зээлд 6,000,000 төгрөг, зээлийн хүүд 10 удаагийн төлөлтөөр нийт 10,795,000 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгөний орлого, зарлагын журнал, хариуцагчийн зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцохоор заасан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д зээл олгох хэлбэрийг “бэлнээр” гэсний дагуу тус зээлийг олгосон гэж үзнэ, иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 34,000,000 төгрөг, хүү 16,116,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Иймд, “маргаан бүхий гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байхад шүүх энэ талаар буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2, 4.3-т заасан хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Тодруулбал, дээр дурдсанаар хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн “... ,,,,,,,,,,,,, миний бие хувиараа хатгамлын үйлдвэрлэл эрхэлж байна. Ийм учраас шинээр тоног төхөөрөмж авахад шаардлагатай 40,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж зээл олгож өгч тусална уу...” гэсэн зээл олгох тухай хүсэлт, маягт, талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ, гэрээнд тохиролцсоны дагуу олгосон бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгчийн орлого, зарлагын журнал зэрэг баримтаар хариуцагчийн “маргаан бүхий гэрээгээр 40,000,000 төгрөгийг аваагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгчийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 болон 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн “...зээлийн гэрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон гэж бичигдсэн байгаа атлаа зээлийг зээлээр хаасан нөхцөл байдал тогтоогдож байгаа...” гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүйгээс гадна зээлдэгч зээлийн гэрээгээр авсан мөнгө хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулах нь, тухайлбал зээлийг зээлээр хаах нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох буюу “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл болохгүй юм.

11. “...Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцогдоно...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.1) гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан этгээд (нягтлан бодогч, менежер) нь нэхэмжлэгчийг “төлөөлөх бүрэн эрхтэй” болохыг илэрхийлнэ.  

12. Түүнчлэн, “... 2014 онд хариуцагч талын нэхэмжлэгчтэй байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017.10.02-ны өдөр дууссан тул үүнээс хойших хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй... Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 50,116,000 төгрөгөөс 27,337,660 төгрөгийг хасаж, үлдэх 22,778,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэмжээгээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.4-4.5) гомдлын хувьд, шүүх нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2017 оны зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн, өөрөөр хэлбэл энэхүү маргаан нь 2014 оны гэрээтэй холбоогүй тул тухайн гэрээний хугацаа дууссан гэх үйл баримттай холбон хариуцагчийн төлсөн төлбөрийг маргаан бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй юм.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01045 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1376 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 294,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН