Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01327

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01471 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 22,912,977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 08 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Б.Э нь уг гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа харилцагчдад их хэмжээний бараа зээлээр өгч, их хэмжээний мөнгөн болон эд хөрөнгийн дутагдал үүсгэсэн тул гүйцэтгэх захирлын 2019 оны 05 р сарын 14-ний өдрийн тушаалаар 2019 оны 05 сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. 2019 оны 05 сарын 17-ны өдрийн байдлаар компанийн борлуулалтын орлогоос 14,859,175 төгрөгийн дутагдал үүсгэсэн байсан. Тогтоосон хугацаанд дутагдлыг арилгаагүй, үр дүн гараагүй тул гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 29-ний өдрийн А19-184 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ба уг өдрийн байдлаар салбарын борлуулалтын орлогын бодит дутагдал 16,313,805 төгрөг байсан. Мөн Б.Э нь ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл, 2019 оны 02 сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаа нярвын ажлыг хавсран гүйцэтгэхдээ 3,152,934 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс манай компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Түүнчлэн орон нутгийн салбарын ээлжит тооллогоор Дархан-Уул аймаг дахь салбарын агуулахаас 4,895,583 төгрөгийн бараа дутсан байсан.

Хариуцагч Б.Э нь дээрх байдлыг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 сарын 12-ны өдөр компанийн төв байранд ирж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Б.Эаас нийт 22,912,977 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Э нь ажиллаж байх хугацаандаа өөрөөсөө гаргасан 50,100 төгрөгийн зардал, түүний 05 сарын цалин, урамшууллаар бодогдсон 1,389,940 төгрөг, хугацаа хэтрүүлсэн гэх бараанаас нэр бүхий 12 барааны асуудлыг байгууллагын зүгээс шийдсэн тул тус үнийн дүнгүүдийг хасах боломжтой гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие 2018 оны 08 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч компанитай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа их хэмжээний өр төлбөр үүсгэсэн гэх үндэслэлээр захирлын 2019 оны 05 сарын 29-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Салбарын эрхлэгчийн ажил нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг түгээгч нараас хүлээн авч дараа өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл түгээгч Ж.Отгонбаяр нь нийт 7,714,430 төгрөг, түгээгч М.Золбоо нь 1,900,000 төгрөг, түгээгч Ж.Түвшинтөр нь 503,110 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус тушаагаагүй тул эдгээр төлбөрийг би хариуцахгүй. Мөн тус салбарт хийгдсэн автомашины засварын зардал болон бусад зардалд 344,100 төгрөгийн зардал гарсныг тооцооноос хасаагүй. Ажилд орсон хугацаанаас цалингийн 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлдэг байсан тул энэ зардлыг хасаж тооцох ёстой. Барааны хадгалалтын хугацаа хэтэрсэнд буруугүй. Учир нь 2018 оны 09 сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл, 2019 оны 01 сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаа нярвын ажил хавсран гүйцэтгүүлсэн боловч тушаал, шийдвэр гаргаагүй, нэмэгдлийг зөвхөн 1 удаа олгосон. Энэ хугацаанд өмнөх нярвуудаас хугацаа нь дууссан барааг их хэмжээгээр хүлээлцүүлсэн, эргүүлэн төв рүү татна гэсэн боловч татаагүй, мөн 2019 оны 01 р сарын 18-ны өдөр Ж ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хугацаа дуусах дөхсөн барааны талаар и-мэйлээр мэдэгдсэн тул 3,152,934 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Ажил хавсран гүйцэтгэх хугацаанд төв агуулахаас ирсэн бараа нь дагалдах хуудастай огт таардаггүй, тухайн тооноос зөрүүтэй, дутаж ирэх тохиолдол маш их гарсан тул 4,895,583 төгрөгийн барааны дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 06 сарын 12-ны өдөр Ж ХХК-ийн хуулийн зөвлөх болон санхүүчтэй уулзахад тооцоо нийлсэн акт үйлдэлгүйгээр өргөдөл бичүүлж, гарын үсэг зуруулсан ба тухайн өдөр компанийн дансанд 3,500,000 төгрөг төлсөн боловч үүнийг тооцооноос хасаагүй. Түгээгч нар бүгд тусдаа гэрээтэй тул дутсан орлогыг түгээгч нараас авах ёстой. Иймд дээрх ажилчдын үүсгэсэн дутагдал, төлсөн 3,500,000 төгрөг, 05 сарын цалин, урамшуулал, автомашинд гаргасан зардал, эрсдэлийн сангийн хуримтлал зэргийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан Б.Эаас 17,725,394 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,187,583 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 246,577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Эт Авлагын дэлгэрэнгүй бүртгэл тайланд Бараа материалын тооллогын үлдэгдэл буюу агуулахаас дутсан бараа, бүтээгдэхүүний тооцоо, хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүний тооцоонд нийт 8,048,517 төгрөг, Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулалтын орлогоос дутаасан 16,313,805 төгрөг, нийт 24,362,322 төгрөгийн өр төлбөр гарсан. Уг төлбөрөөс хариуцагч Б.Эын төлсөн төлөлтийн зөрүү 59,405 төгрөг, 2019 оны 05 сарын үндсэн цалин, урамшуулалт цалин хөлс 412,770 төгрөг, эрсдэлийн сангийн 977,170 төгрөг, нийт 1,449,345 төгрөгийг суутгаснаар 22,912,977 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн 2019 оны 05 сарын үндсэн цалин, урамшуулалт цалин, эрсдэлийн сангийн мөнгө нийт 1,389,940 төгрөгийг дахин хариуцагчийн төлбөр тооцооноос суутгасан. Мөн

 
 

хариуцагч Б.Эын 2019 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд төлсөн 3,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас суутгахдаа өмнө нь суутган авсан Ижий трейдинг ХХК-д бараа өгсөн гэх 3,440,595 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь салбарын түгээгч албан тушаалтай Б.Золбоогийн төлбөр тооцооноос суутгаж, зөрүү мөнгө болох 59,405 төгрөгийг хариуцагч Б.Эын төлбөр тооцооноос хасаж, нэхэмжилсэн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг бүхэлд нь суутгаж шийдвэрлэсэн нь хариуцагчаас суутган нэхэмжилсэн төлбөрийг дахин суутгасан, нэхэмжлэгчийн шаардлагаас төлбөр тооцоог хасахдаа зөрүү төлбөр тооцоог тооцоогүй нь нэхэмжлэгч талыг хохироож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд 1,449,345 төгрөгийг нэмж нийт 19,174,739 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх бодит байдлыг бүрэн авч үзээгүй, бусдын тушаагаагүй орлого буюу нотлох баримтаар нотлогдсон мөнгөн дүнг хасаж тооцоогүй, бусдын хэрэглэсэн төлбөрийг Б.Эаас гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Тус салбарын түгээгч М.Золбоод Эрүүгийн хууль сануулан гэрчээр асуусан мэдүүлэг болон Б.Эын фэйсбүүк цахим хуудасны М.Золбоотой харьсан цахим бичвэрт хийсэн үзлэг зэргээр М.Золбоо нь 1,900,000 төгрөгийн орлогыг тушаагаагүй, Б.Эт төлөх талаар хангалттай нотлогдсоор байхад Б.Эын төлбөрөөс хасаж тооцоогүй нь Б.Эт үүсгэсэн төлбөрийн асуудлыг дутуу нягталсан байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс түгээгч Ж.Отгонбаяр, Ж.Түвшинтөр нарын орлогоо дутуу тушааж байсан талаар нотолж чадаагүй боловч М.Золбоогийн төлөөгүй орлогыг нотолсон байтал бүх түгээгч нарын төлбөрийг нотолж чадаагүй гэж шийдсэнд гомдолтой байна.

Мөн хадгалалтын хугацааг, мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохиролд нэхэмжилсэн 3,152,934 төгрөгийн хувьд, хариуцагч мэдэгдэх үүргээ биелүүлэн байгууллагын удирдах албан тушаалтан нарт мэдэгдэж байсан нь нэхэмжлэгч компанийн цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдсон байхад талуудын гаргасан тайлбар болон баримтад давхацсан нэр төрлийг хасаад үлдэгдэл барааны хохирлыг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хариуцагчийг ямарваа нэгэн төлбөр төлөх ёстой болгон шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд шударга ёсны зарчимд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгөөр 16,313,805 төгрөг, бүтээгдэхүүнээр 4,895,583 төгрөг, хадгалалтын хугацаа хэтрүүлсэн бүтээгдэхүүний үнэ 3,152,934 төгрөг, нийт 24,362,322 төгрөгөөс 22,912,977.60 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зарим хэсгийг нь эргэн төлсөн, мөн дутагдал, гологдлын тодорхой хэсэг өөрт нь хамааралгүй гэх үндэслэл заан маргажээ. /1хх 1-2, 56-59/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Б.Эаас ажил олгогчид гаргасан өргөдөл, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргийг харьцуулан үзвэл, Б.Э нь 2018 оны 08 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр томилогдож 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа нярвын ажлыг хавсран гүйцэтгэсэн, тодорхой хэмжээний мөнгөн болон эд хөрөнгийн дутагдал гаргасан үйл баримт тогтоогдож байна./1хх 21-30, 40-44, 49-50/ Талууд энэ талаар маргаагүй боловч хариуцагчийн хууль болон гэрээний дагуу төлбөл зохих үүргийн хэмжээ маргааны гол зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх боловч хариуцагч Б.Эаас 17,725,394 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

 

Дээрх тооцооллын талаар гаргасан зохигчдын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Тодруулбал, хариуцагчийн дутаасан гэх 1,900,000 төгрөг болон хадгалалтын хугацаа хэтрүүлсэн бүтээгдэхүүний үнэ 3,152,934 төгрөг, зардал 50,100 төгрөг, Б.Эын төлсөн 3,500,000 төгрөг, нийт 8,603,034 төгрөгийг 24,362,322 төгрөгөөс хасаж 15,759,288 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж, нэхэмжлэгч компанид олгох нь зүйтэй байна.

 

Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас эс зөвшөөрч буй 1,900,000 төгрөгийн үнийн дүнгийн талаарх тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус салбарын түгээгчээр ажиллаж байсан М.Золбоог гэрчээр асуулгаж /1хх180, 182-183, 187/, түүнтэй харилцаж байсан цахим хаягт үзлэг хийлгэсэн /1хх 151,159-161,176-177/ байх бөгөөд эдгээрээс үзвэл, 1,900,000 төгрөгийн орлогыг түгээгч М.Золбоо тушаагаагүй гэх үндэслэл тогтоогдож байна. М.Золбоо нь нэхэмжлэгч компанитай 2019 оны 01 сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний /1хх 88-101/ дагуу ажил үүргээ биелүүлж байх явцдаа дээрх орлогыг тушаагаагүй байгаа тохиолдолд Б.Эаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь М.Золбоогоос уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ магадлал саад болохгүй.

 

Түүнчлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу хадгалалтын хугацаа хэтрүүлсэн 3,152,934 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардан авахаас татгалзсан барааны үнэ 1,696,888 төгрөгийг хасаж үлдэх 1,456,046 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр /1хх 163-175/ Б.Э нь Дархан агуулахад байрлах хугацааны асуудалтай барааны талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдсон байна. Нөгөө талаас хадгалалтын хугацаа хэтрэх нь бараа бүтээгдэхүүн худалдагдалгүй байхтай холбоотой худалдагчид өөрт нь үүсэх эрсдэл бөгөөд ийнхүү хугацаа дууссанд хариуцагч гэм буруутай буюу нэхэмжлэгчид хариуцагчийн буруугаас хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа орлогоос дутаасан мөнгөн хөрөнгө 16,313,805 төгрөг, эд хөрөнгөөр 4,895,583 төгрөг, хадгалалтын хугацаа хэтрүүлсэн бүтээгдэхүүний үнэ 3,152,934 төгрөг, нийт 24,362,322 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчид 2019 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн 3,500,000 төгрөгөөс Ижий трейдинг ХХК-аас авсан орлого гэх 3,440,595 төгрөгийг хасаж зөрүү 59,405 төгрөг, эрсдэлийн сан дах мөнгө болон цалин, хөлс 1,389,940 төгрөг, нийт 1,449,345 төгрөгийг хасаж 22,912,977.60 төгрөгийг шаардсан байхад шүүх уг үнийн дүнгээс цалин, хөлс 1,389,940 төгрөгийг дахин хасаж тооцсон нь буруу байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгч талд 2019 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн 3,500,000 төгрөгийг Ижий трейдинг ХХК-аас Б.Э өөрт хүлээн авсан 3,440,595 төгрөгт нь дүйцүүлэн хассан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Авлагын дэлгэрэнгүй бүртгэл /1хх 14-15/, Ижий трейд ХХК /Нэхий трейд ХХК/-аас шүүхэд ирүүлсэн баримтууд /1хх 221-224/, Б.Эын Хаан банк ХХК дах 5057452740 тоот дансны хуулга /1хх 214-219/ зэргээр тус компани нь худалдан авалт хийсэн үнийн дүнгээр зохих төлбөрийг нэхэмжлэгч Ж ХХК-д төлсөн, мөн 3,440,595 төгрөгийн үнэ бүхий худалдан авалт хийгээгүй, уг үнийн дүнгээр Б.Эт мөнгө шилжүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.Эаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт нийт 15,759,288 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,153,683 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01471 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 15,759,288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,153,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын ...246.577... гэснийг ...236,744... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 38,140 төгрөг, хариуцагч талаас төлсөн 246,577 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.НЯМБАЗАР

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01327

 

 

Жавхлант дистрибюшн-ХХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Иргэний хэргийн давж заалдах шатны - шүүхийн Танхимын тэргүүн - даргалж, шүүгч - нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн 2020 оны 06 сарын 19 өдөр өдрийн 210/МА2020/01327 дугаар шийдвэртэй,

Жавхлант дистрибюшн-ХХК нэхэмжлэлтэй,

Б.Э холбогдох

тухай иргэний хэргий

- гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч - илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ..........................................................., нарийн бичгийн даргаар .............................................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Жавхлант дистрибюшн-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. гэжээ.

...................... Иргэний хэргийн анхан шатны ........................................... шүүх 2020 оны 06 сарын 19 өдөр өдрийн 210/МА2020/01327 дугаар шийдвэрээр .............................................................................................................................................................................................................................................................................................................................. шийдвэрлэжээ.

 

            ...................................................... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ гэжээ.

           
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#