Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00167

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00167

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бд холбогдох

 

1 549 904 110 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээг цуцлуулах, 1 867 216 091 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзориг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь иргэн Б.Бтай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэн Б.Бгаас гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д шилжүүлсэн бөгөөд И ХХК нь Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан ба Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачилгаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна. Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Энэ талаар гүйцэтгэгч тухай бүр албан бичгээр болон албан уулзалтаар нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвшилцөлд хүрэхээр чармайлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй. Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүйгээс тус компанийн ажилчид болон мэргэжлийн ажилчид сул зогсолт хийж их хэмжээний алдагдалд ороод байна. Захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978 302 183 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний нийт алданги 1 076 655 604 төгрөг болж тус компанид их хэмжээний хохирол учирсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байдалд хүргээд байна. Иймд иргэн Б.Бгаас гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978 302 183 төгрөг, Иргэний хуулийг үндэслэн гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1 дэх хэсэгт ...Магадлашгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно. гэж заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг 2% байхаар төсөвлөн тохиролцсон. Барилга угсралтын ажлын явцад дараах магадлашгүй ажлын зардал гарсан. Үүнд: Хариуцагч Б.Бгийн барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47 699 445 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11 984 115 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38 542 275 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2 000 000 төгрөг, нийт 100 225 836 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн магадлашгүй ажлын зардал болгон гаргасан төлбөрөө хариуцагчаас нэмж нийтдээ 1 567 679 111 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хамгийн сүүлчийн тооцоогоор 1 549 904 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нийт 1 549 904 110 төгрөгийг нэхэмжилсэн байх ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хийгдэх нийт ажлын үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байна. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан байдаг. Гэрээний 9.1.1-т 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилга угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулахаар заасан. Гэрээний 2.1-д гүйцэтгэгч И ХХК нь энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгөөр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.2, 2.4-т ажлуудыг барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн байна. Гэрээний 2.3-т ...0-10 давхрын өрлөгийн ажил, 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх ... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй. Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй. Иймд гэрээний 8.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг И ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Нэхэмжлэгч нь захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978 302 183 төгрөгийг аваагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндсэн төлбөр гэж чухам юуг хэлж байгаа, энэ мөнгөн дүн нь ямар тооцоо болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нотлох баримтууд нь энэхүү тооцоог батлаагүй байна. Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2.5-д тусгагдсан 520 000 000 төгрөгийн төсөв бүхий гэрээний 2.3-д заасан ...0-10 давхрын өрлөгийн ажил 2015 оны 8 сарын 31-ний дотор хийж дуусгахыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй үүргийн алданги болох 260 000 000 төгрөгийн, мөн гэрээний 2.2.4-д заасан ажлыг гэрээний 3.2.4-д заасан нөхцөлөөр 700 000 000 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үүргийн алданги нь 350 000 000 төгрөг, нийт 610 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ажил гүйцэтгэгчээс захиалагчид гаргуулах, мөн И ХХК, иргэн Б.Б нарын хооронд 2015 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр Контор үйлчилгээний зориулалттай барилга угсралт-ын ажлыг гүйцэтгэх төсвийг 3 307 819 085 төгрөг, 3 934 110 473 төгрөг гэсэн өөр өөр дүнтэйгээр зохиож, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон 3 934 110 473 төгрөгийн төсвийн гүйцэтгэлээр төлбөр нэхэмжилж байх тул дээрх төсвүүдийн зөрүү 626 291 388 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал буюу И ХХК-иас захиалагч тал буюу иргэн Б.Бд гаргуулах, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр И ХХК, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан И ХХК-иас захиалагч Б.Бд 833 336 595 төгрөгийн алдангийг гаргуулан олгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах гэж шаардсан шаардлагаас татгалзаж байна. Үүнд: гэрээний 12.1-д заасан Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авах, Үүнд: Гүйцэтгэгч тал өөрийн зардлаар барилгын ажлын цэвэр, бохир усны холболт, цахилгааны холболт, холбооны шугам сүлжээний холболт хийх зорилгоор газар доогуур шугам татах зөвшөөрлүүдийг Нийслэлийн авто замын газраас гаргуулан авах мөн барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор Мастер Принт компанийн талбайруу орж ажиллах зөвшөөрлийг тухайн байгууллагаас гаргуулан авах, гэрээний 11.1 болон ...тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар ... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг үүргийзоорийнг шинээр төсөв зохиож өөрийн зардлаар гүйцэтгэх, гэрээний 6 зүйл Хяналт, 7 зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах, гэрээний 6.3-т Гүйцэтгэгч барьж буй барилгыг зураг төсөлд зааснаас өөрөөр гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг стандарт журмын дагуу явуулахыг шаардах эрхтэй бөгөөд гүйцэтгэгч энэхүү шаардлагыг ямар нэгэн саадгүйгээр хүлээн авах ёстой гэсэн гэрээний шаардлагыг хангаж, ажлын үр дүнгийн биет байдлын доголдлыг арилгуулах буюу 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэх, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах зэргээс татгалзсан. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэх зэргээс татгалзан доорх байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: 1. Гэрээний 11.1 болон ...тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар ... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах. Үүнд: а/ Гадна дулааны ажлын зардалд 152 615 194 төгрөг, б/ Цахилгааны ажлын зардалд 134 911 700 төгрөг, в/ Гадна бохирын ажилд 47 469 750 төгрөг, г/ Гадна цэвэр усны ажилд 47 469 750 төгрөг буюу нийт 382 466 444 төгрөг, 2. Гэрээний 6 дугаар зүйл Хяналт, 7 дугаар зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 184 320 000 төгрөг, 3. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 давхрын хучилтийг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөг, 4. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөг, 5. И ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд ногдох алданги буюу 610 000 000 төгрөг гаргуулах, 6. Капитал банктай байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 30 429 647 төгрөг гаргуулах, буюу нийтдээ 1 867 216 091 төгрөгийг И ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч И ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. И ХХК-иас БГД-ийн 3-р хороо, Нарны гүүрний зүүн талд байрлах иргэн Б.Бгийн офисс үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 3 934 110 473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал болгосон. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг тооцон угсралтын ажлын төсөвт өртгийг 3 602 664 075 төгрөгөөр санал болгосныг захиалагч тал хүлээн зөвшөөрснөөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр ажлыг 3 602 664 075 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон юм. Иргэн Б.Бгийн төлөөлөгч Г.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлд 3 307 819 085 төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар боловсруулсан төсөв гаргаж өгсөн гэдэг нь зориудын төөрөгдүүлсэн мушгин гуйвуулсан худал мэдүүлэг бөгөөд Иргэний хэргийн шүүхийг хүндэтгэхгүй байгаа нь илт байна. Манай компани нь ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрт гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан. Үүнд 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн. 1. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхрын, гражын суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941 387 765 төгрөгийн 1-р гүйцэтгэл, 2. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1, 2, 3-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794 658 680 төгрөгийн 2-р гүйцэтгэл, 3. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4, 5, 6-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744 949 317 төгрөгийн 3-р гүйцэтгэл, 4. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 7, 8, 9, 10-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826 823 323 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гарсан. Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3 307 819 085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үнэнд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзэж байна. Иргэн Болормаа, И ХХК нарын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлгэн өгчихсөн байсан одоо гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хуульд зааснаар ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги гэж нэхэж байгаа нь үндэсгүй байна. Капитал банк болон Б.Б нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтад Зээлийн зориулалт: орон сууцны зээлд зориулагдана гэж, мөн гэрээний 4.2.3 дахь заалтад Зээлийг зээлийн гэрээний 3.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдэхгүй байх гэж зээлдүүлэгчийн үүргийг тусгасан байна. Б.Бгаас И ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна. Б.Бгийн Капитал банкнаас авсан гэх 119 000 ам.долларын зээл нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг И ХХК-иар гүйцэтгүүлэх барилгын ажилд зориулагдсан санхүүжилтийн зээл бус харин орон сууцны зээл байх тул Б.Бгийн Капитал банкны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь И ХХК-д хамааралгүй болох нь харагдаж байна. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид гэм хор учруулсан гэх асуудал маш ойлгомжгүй байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа ямар ч үндэслэлгүйгээр татгалзах, мөн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг хамааралтай мэтээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 3 удаа гаргаж байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах санаа зорилготой байгаа нь тодорхой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгаас 613 669 871 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 936 234 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, И ХХК-аас 184 320 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Бд олгож, сөрөг шаардлагын үлдэх 1 682 896 091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /7 495 216+659 100/ нийт 8 154 316 төгрөгөөс 7 907 471 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 246 845 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /4 423 250+2 074 150+310 100/ нийт 6 807 500 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, дутуу төлсөн 20 844 480 төгрөгийг Б.Бгаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжийн /хангасан хэмжээ 613 669 871 төгрөгт ногдох/ 3 226 299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-аас /хангасан хэмжээ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад оногдох 18 157 950 төгрөг, мөн 184 320 000 төгрөгт оногдох 1 079 550 төгрөг/ нийт 19 237 500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс /2 350 000+3 080 000/ нийт 5 430 000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч И ХХК-аас 2 715 000 төгрөгийг, хариуцагч Б.Бгаас 2 715 000 төгрөгийг тус тус гаргуулж, 2 350 000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны /регистрийн дугаар 2581078/ БЭСГЭ ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 тоот дансанд, 3.080.000 төгрөгийг БЗД, СБД, ЧД ИХАШШТГ н.с /дансны нэр/, 100900005409 /дансны дугаар/, 5318521 /регистерийн дугаар/-д тус тус олгуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч И ХХК давж заалдах гомдолдоо: И ХХК-иас иргэн Б.Бгаас 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэсэн ажлын төлбөр, алданги нийт 1 549 904 110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан болно. Нэхэмжлэлийн 1 467 453 275 төгрөгийн шаардлагад ажлын хөлсний үлдэгдэл 978 302 183 төгрөг, алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад магадлашгүй ажлын зардалд 100 225 091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд дутуу ажлын зөрүү 956 672 190 төгрөг үүнээс төсвийн дагуу хийсэн өрлөгийн үнэ 300 327 544 төгрөгийг хасч, үлдэх 656 344 646 төгрөг, мөн 10 давхрын цутгалтын ажил сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэгдсэн зардал 96 000 000 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл зардал 20 350 000 төгрөг буюу түүний алданги 90 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийтдээ 1 549 904 110 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдож байна гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч үндэслэх хэсэгт Гэрээнд барилга угсралт ашиглах арматурын шинж байдлыг нарийвчлан тодруулж заагаагүй боловч стандартад заасан шаардлагыг хангасан байхаар заасан. Барилгын ажлыг гүйцэтгэхэд хөтлөгдсөн улаан дэвтэрт арматурын гэрчилгээнүүд нотлох баримтаар нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байна. Энэ талаар шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт/3-р хх-153-154/-д тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь арматурыг чанарын шаардлага хангасан гэдгийг нотолж чадаагүй байна. гэжээ. Нэхэмжлэгч талаас чанарын шаардлага хангасан арматур хэрэглэсэн болохоо барилгын ажил гүйцэтгэхэд хөтөлсөн улаан дэвтэртээ бичсэн болно. Шинжээчид арматур худалдан авсан сертификат, гэрчилгээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад арматур нь чанарын шаардлага хангасан эсэхийг нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт байхгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд Барилгын зураг төслийг зохиосон Besign ХХК-ийн хавтаст хэрэгт хавсаргасан төмөр бетон хийцийн зурагт бетоны маркийг В25, арматурын маркийн А400, А240 гэж заасан байна. Хавтаст хэрэгт хавсаргасан. Барилгын хөгжлийн төв лаботари, барилга архитектур корпорацийн лабораториудаар хийлгэсэн сорьцийн шинжилгээнүүд нь зураг төсөлд заагдсан В25 маркийн бат бэхийн шаардлагыг хангасан байна. Хавтаст хэрэгт хавсаргасан Өвөр Монголын бугатын төмөрлөгийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ОХУ-ын арматурын чанарыг сертификатууд нь зураг төсөлд заасан А400, А240 болон /БД52-105-10/ барилгын дүрмийн шаардлагатай тохирч байна, мөн захиалагч тал Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан заалтыг биелүүлж, арматураа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй байна. гэж дүгнэсэн байхад шүүх буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн гэрээгээр тохирсон 3 600 000 000 төгрөгөөс гэрээний 12.5 дахь Захиалагч Барилгын тухай хуулийн дагуу нийт үнийн дүнгийн 5 хувь/180 сая төгрөг/-ийг 1 жилээс 6 сар хүртэлх хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгчид саадгүй шилжүүлэн өгнө гэж заасан 180 000 000 төгрөг, олгогдсон санхүүжилт 2 463 327 810 төгрөгийг тус тус хасаж тооцоход үлдэгдэл 956 672 190 төгрөг ба үүнээс төсвийн дагуу дутуу хийсэн өрлөгийн ажлын зардал 300 327 544 төгрөгийг хасаад 656 344 646 төгрөг, мөн 10 давхрын цутгалтын ажил сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэгдсэн зардал 96 000 000 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл зардал 20 350 000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13 757 537 төгрөг ба эдгээрийн нийт дүн 786 452 183 төгрөг буюу түүний алдангид 90 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийтдээ 1 549 904 110 төгрөгийг гэрээний дүнгээс төлөөгүй гэж нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр И ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нь 3 328 024 224 төгрөг, үүнээс бодит гүйцэтгэл нь /захиалагчийн зардал, магадлашгүй ажлын зардлыг хасаад/ 3 102 739 119 төгрөг гэж тодорхойлсон байх тул энэхүү дүнгээс захиалагчийн санхүүжилтэд төлсөн 2 463 000 000 төгрөгийг хасахад 639 739 119 төгрөг ба үүн дээр нэмэгдүүлсэн шаардлага магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмэхэд нийт 739 964 955 төгрөг болж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ., мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах-аар заажээ. хэмээн дүгнэсэн байна. Шүүх 3 102 739 119 төгрөг гэж тодорхойлоод захиалагчийн санхүүжилтэд төлсөн 2 463 000 000 төгрөгийг хасахад 639 739 119 төгрөг гэж тооцсон байна. Хариуцагч талаас гэрээгээр тохирсон үнийн дүнд маргаан хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас давж 3 600 000 000 төгрөгийг үгүйсгэн, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 10.2-т Захиалагч графикт хугацаа тус бүрийн дагуу хүлээн авсан акт, нэхэмжлэлийг үндэслэн санхүүжилтийг 1-5 хоногт хийх бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн графикийн дагуу төлөх ёстой үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож гүйцэтгэгчид төлнө. гэж заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дахь хэсэгт зааснаар хөлс төлөх хугацааг талууд харилцан тохиролцсон. Хууль болон гэрээнд заасан үүргээ захиалагч тал биелүүлээгүй болох нь шүүхээр тогтоогдсон. Шүүх 639 739 119 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмэхэд нийт 739 964 955 төгрөг болж байна гэж дүгнэсэн атлаа уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй алдангийг тооцож гаргуулахаар шийдвэрлээгүй нь буруу байна. Шүүх Иргэний хуулийн 352.1, 352.2.3 дахь заалтьн хэрэглэсэн нь буруу байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тодорхойлсон /2-р хх-ийн 137/ арматурын нийт орц, зардал 776 537 711 төгрөгөөс шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд / 3-р хх-ийн 154/ "...арматураа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй байна гэсэн ба хэрэгт арматурын сертификатууд бүрэн авагдаагүй байгаа болон хариуцагч арматурын талаар маргаж, шинжээчийн дүгнэлтээр гаргасан зардлаас доголдлыг 40 хувиар тооцож сөрж шаардсан зэргийг үндэслэн барилга угсралтад ашигласан арматурын зарим хэсэг нь чанарын шаардлага хангаагүй гэж шүүх дүгнээд доголдлыг 40 хувиар тооцоход 310 615 084 төгрөг, үүнээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 184 320 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэн хасаад, үлдэх 126 295 084 төгрөгийг нэхэмжлэгчийн гэрээний үнийн төлөгдөөгүй төлбөр 739 964 955 төгрөгөөс хасаж тооцон 613 669 871 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ гэжээ. Шүүх хэргийн материалд барилгын ажил гүйцэтгэсэн актууд /2-р хх-ийн 2-14/ Болормаагийн барилгын гүйцэтгэлийн №1, №2, №3,4 гэсэн дугааруудтай төсөвт өртөгүүд, Н.Адьяахүүгийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хавсаргасан барилгын фото зураг/хх-ийн 54-55/, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 161-162/, гэрч Н.Адъяахүү, Б.Буд нарын мэдүүлэг, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлүүд /3-р хх-ийн 12-98/, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүд, Шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар барилгын ажлыг доголдолгүй, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн болохыг нотлодог юм. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч тал шинжээчийн дугнэлтээр тодорхойлсон арматурын нийт орц, зардал 776 537 711 төгрөгөөс арматур чанарын шаардлага хангаагүй доголдлыг 40 хувиар үнийг нь бууруулан тооцож, нэхэмжлэгчээс сөрж 184 320 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хүлээн авч дээрх дүгнэлтийг хийж, харилцан тооцсон болно. Гэхдээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагын хүрээнд 40 хувиар үнийг нь бууруулан тооцох гэдэг хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нэг талыг баримталсан нь харагдаж байна. Гэрчилгээгээ өгөөгүй нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн барилгын материалын чанарыг бүхэлд нь шүүх үгүйсгэсэн нь нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй байна. Гэрээний талууд барилга, угсралтад ашигласан арматурын талаар харилцан маргадаг ба үүнийг шинжээч лабораторын шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй болохыг тогтоосон ба шинжээчээс ....гэрээний дагуу И ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн давхраас 10 давхар хүртэл гүйцэтгэсэн төмөр бетон карказ нь ашиглалтад хүлээн авах, цаашид аюулгүй ашиглах боломжтой эсэхийг тодруулахад ... уг обьект нь дуусаагүй барилга учраас ашиглалтад авах болон ашиглах талаар дүгнэлт гаргах боломжгүй байна. Барилгын тухай хуулийн 48.1 дэх заалтын дагуу барилга байгууламжийг эрх бүхий байгууллагуудаас томилогдсон мэргэжлийн комисс зураг төсөл, норм дүрмийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан ашиглаж болох эсэхийг тогтоож ашиглалтад хүлээн авдаг тул шинжээч би бие даан уг обьектийг хүлээн авах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах эрхгүй гэсэн учир хуульд заасан журмын дагуу захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах үндэстэй гэж дүгнэсэн атлаа Гэрээнд заасан ажлыг И ХХК нь гүйцэтгэх явцад захиалагч талын төлөөлөгчийн хүсэлтээр барилгын 10 давхрын хучилтыг өөрчилж, зураг төсөлд өөрчлөлт оруулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч Н.Адъяахүүгийн мэдүүлэг, тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэмэлт ажлын төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 613 669 871 төгрөгийг хангаж, үлдэх 936 234 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэжээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 9.1-т гэрээний 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилгын угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулсан байна гэж заасны дагуу хавтаст хэргийн 56-121 дүгээр хуудаст цуттамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, зураг төслийн байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмж /3-р хх-ийн 84-86/, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл /3-р хх-ийн 1-83/ зэрэг баримтуудаар барилгын ажил гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болох нь нотлогддог юм. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй хөрөнгө шилжүүлнэ гэсэн хуулийн заалтыг биелүүлэн, барилгын ажлыг доголдолгүй хүлээлгэн өгч, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт доорх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов гээд Зохигч талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт "аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэж заасан ба гэрээний 13.1.1-т "талууд гэрээнийхээ заалтыг зөрчсөний улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон" тохиолдолд гэрээг бүхэлд нь болон хэсэгчлэн цуцалж болохоор заасан байх тул хариуцагч Б.Бгийн гаргасан, И ХХК, Б.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Гэрээний талууд хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно" гэжээ. Нэхэмжлэгч И ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болно. Хариуцагчийн талаас Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татталзах талаар нэхэмжлэгчид нэг ч удаа мэдэгдээгүй болно. Гэрээний 13.1.1-т зааснаар "талууд гэрээнийхээ заалтыг зөрчсөний улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон" гэж заасан байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу байна. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг шүүх дүгнэсэн байж гэрээг цуцалсан нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд /3-р хх-ийн 154/ "арматураа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй байна" гэсэн ба хэрэгт арматурын чанарын сертификатууд бүрэн авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч чанарыг шаардлага хангасан арматур ашигласан гэдгээ нотлоогүй болохыг шүүх дүгнэсэн тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас доголдолтой холбогдуулан үнийг бууруулан тооцсон учир хариуцагчийн шаардсан гэрээний 6, 7 дугаар зүйлд заасан ажлыг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэн хийлгэхэд гарах зардал 184 120 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв" гэжээ. Хариуцагч тал чанарын шаардлага хангаагүй арматур ашигласан гэдгийг нотолж чадаагүй, шинжээчийн дүгнэлтэд "барилгын хөгжлийн төв лаборатори, Барилга архиектур корпорацийн лабораториудаар хийлгэсэн сорцийн шинжилгээнүүд нь эураг төсөлд заагдсан В25 маркийн бат бэхийн шаардлагыг хангасан байна- Хавтаст хэрэгт хавсаргасан Өвөр Монголын бугатын төмөрлөгийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ОХУ-ын арматурын чанарын сертификатууд нь зураг төсөлд заасан А400, А240 болон барилгын дүрмийн шаардлагатай тохирч байна" гэж бичсэн байна. Мөи "И ХХК Төсөвчдийн холбооны 77/2 дугаартай албан тоот хүргүүлж, "Их модун" ХХК 285/17 дугаартай албан тоотод хавсарган тухайн үеийн арматурынхаа сертификат ирүүлснийг хавсаргав" гэсэн байхад буруу дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн Барилгын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл хөтлөх журмын хүрээнд уг тэмдэглэлийг баталгаажуулж байхад /2 болон 3 дугаар хавтаст хэрэг/ шүүх үнэлээгүй байна. Нөгөөтэйгүүр, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн "Барилгын тухай хууль"-ийн 37.1.5, 40.1.12 дахь заалтыг баримталсан нь буруу байхад шүүх түүнийг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Их Модун" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.Бд холбогдох болон иргэн Б.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй "Их Модун" ХХК-д холбогдох "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүрэг биелүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж 181/ШШ2018/02482 тоот шийдвэрийг гаргасан. Тус шүүхнйн шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч Б.Бгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Тус маргаанд нэхэмжлэгч И ХХК-ийн зүгээс Гэрээний нийт төсөв 3 600 000 000 төгрөг гэж үзэн үүнээс иргэн Б.Б нь 2 463 327 810 төгрөг төлсөн бөгөөл И ХХК-ийн хувьд дутуу гүйцэтгэсэн өрлөгийн ажлын үнийн дүн болох 300 327 544 төгрөгийг хасаад гэрээний нийт үлдэгдэл төлбөр дээр дараах зардлуулыг нэмж, нийт 1 567 679 093 төгрөг нэхэмжилжээ. Үүнд: 1. 10 давхрын цутгалтын ажлын нэмэгдэл 96 000 000 төгрөг, 2. Дотор гэрэлтүүлэг 13 757 537 төгрөг, 3. Харуул хамгаалалт 22 200 000 төгрөг, 4. Баталгаа 180 000 000 төгрөг, 5. Магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, 6. Алданги 489 151 092 төгрөг, харин шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн гаргасан дүгнэлтээр И ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нь 3 328 024 224 төгрөг, үүнээс бодит гүйцэтгэл нь 3 102 739 119 төгрөг гэж тодорхойлсон байх тул энэхүү дүнгээс Захиалагчийн санхүүжилтэд төлсөн 2 463 000 000 төгрөгийг хасахад 639 739 119 төгрөг ба үүн дээр нэмэгдүүлсэн шаардлага магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмэхэд нийт 739 964 955 төгрөг болж байна" гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс Нэхэмжлэгчийн үндэслэлгүй, холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй зардлуулыг нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Тухайлбал, 10 давхрын цутгалтын ажлын нэмэгдэл зардал болох 96 000 000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхээс гэрч Н.Адьяахүүгийн "...Б.Бгийн контор үйлчилгээний зориулалттай барилгын гадна фасадны зургийн ажлыг хийхдээ Батцэнгэл гэдэг мэргэжилтэн Ариунболд захирлынхаа даалгавараар рендер зургыг хийлгэх ажлыг надад даалгасан. Энэ барилга нь манай хийсэн зураг төслөөр баригдсан. Үндсэн зураг дээр ажиллаж байхдаа Бүд, Ариунболд нартай харьцаж байсан. Цэнгэл ирээд гадна фасадны шийдлээ өөрчилье гэж хэлсэн. Уг барилгын үндсэн эзэн Ариунбояд гэдэг хүн Болормаагийн газар дээр хөрөнгө оруулалт хийгээд барилга бариулж байна гэж ойлгосон. Гэрээнд Бүд гэдэг хүний гарын үсэг байгаа тэгэхээр Бүдийг төлөөлөх эрхтэй хүн гэж ойлгосон. Бүд Ариунболд захиралтайгаа намайг уулзуулсан." гэсэн мэдүүлэг, тайлбар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т "10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах" гэсэн зэргээр нотлогдож байна гэж үзжээ. Гэвч дээрх нотлох баримтууд нь тус барилгьш 10 давхрын цутгалтын ажлыг захиалагчийн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн гэдгийг нотлохгүй байна. Тус гэрээ нь зөвхөн иргэн Б.Б болон "Их Модун" ХХК нарын хоорондын гэрээ Бөгөөд гагцхүү гэрээний хууль ёсны талуудын зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд өөрчлөлт орох ёстой. Гэтэл тухайн барилгын фасадны зургийг зурсан гэх гэрч Н.Адьяахүү нь Гэрээний тал болох иргэн Болормаагаас аваагүй гэдгээ хэлсэн, захиалагч талыг ямар нэгэн байдлаар төлөөлөх эрх олгогдоогүй этгээд болох Батцэнгэл, Бүд, Цэнгэл, Ариунболд зэрэг хүмуүстэй харьцсан зэргээ тодорхой мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, И ХХК-ийн зураг зөрчиж хийсэн 10 давхрын цутгалтын ажлыг захиалагч тал болох иргэн Б.Бгийн зүгээс өөрчлөх тухай аливаа албан ёсны мэдэгдлийг хүргүүлээгүй болно. Нөгөө талаар хэрэв захиалагчийн хүсэлтээр барилгын ажлын зургийг өөрчилсөн байлаа гэхэд тухайн өөрчилсөн ажлыг холбогдох зургийн дагуу гүйцэтгэх ёстой. Гэтэл "Их модун" ХХК нь тухайн ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн иь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Барилгын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж мөн Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т "Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Үүргийн гүйцэтгэл нь зардал ихтэй байсан ч энэ журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасны дагуу иргэн Б.Б нь тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд харин үүнийг өөрчлөхөд гарах холбогдох зардлыг төлүүлэх эрхтэй юм. 2. Мөн шүүхээс дотор гэрэлтүүлгийн ажлын гэх зардалд 13 757 537 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл тухайн ажил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан ажил биш тул захиалагчийн зүгээс уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Нөгөө талаас уг төлбөрийг ямар үндэслэлээр хариуцагчаас гаргуулж байгаа талаар шүүхийн зүгээс ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна. 3. Харуул хамгаалалтын зардалд 22 350 000 төгрөгийг ямар нэгэн хуулийн болон нотлох баримтын бодит үндэслэлгүйгээр хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.1. 5.2, 6.5 дахь хэсэгт тухайн барилгын талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг Гүйцэтгэгч буюу И ХХК нь бүрэн хариуцахаар тодорхой зааж үүрэг хүлээсэн байдаг. Иргэн Н.Болормаагийн зүгээс дээрх зардлуудыг бүгдийг нь нэхэмжлэгч талд төлсөн гэж үзэж байна. 4. Магадлашгүй ажлын зарлал болох 100 225 836 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн атлаа мөн ямар үндэслэлээр төлөх ёстойг заагаагүй байна. Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтын 10.4 дэх хэсэгт "тухайн зураг төслийи объект бүрийн "барилга угсралтын ажил "тоног төхөөрөмж.", "бусад зардал". "Бүгд" гэсэн ангилалаар төсөвт өртгийг тодорхойлж нэгдсэн төсвийн тооцоонд тусгана. Барилгын өртгийн нэгдсэн төсвийн тооцооны "бусад ажил" гэсэн бүлэгт тусад нь төсөв зохиож барилга угсралтын ажлын төсөвт өртөгт шингээдэг энэ дүрмийн 9.1-т заагдсан зардлууд. " захиалагчийн хяналтын зардал" "магадлашгүй ажлын зардал', "нэмэгдсэн өртгийн албан татвар "зураг төсөл-хайгуулын ажлын зардал " "нормчлолын сангийн шимтгэл" зэрэгт гарах хөрөнгийн хэмжээг тусгана. Мөн 8.2-т магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч буюу Гүйцэтгэгч нь тухайн магадлашгүй ажлын зардлыг захиалагчтай тохиролцож шийдвэрлээгүй байхад уг зардлыг захиалагч тал хариуцах үндэслэлгүй юм. 5.Барилга угсралтын ажлын баталгаа болох гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 180 000 000 төгрөгийг тухайн барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгэж дуусаагүй захиалагч тал хариуцан төлөх үүрэг хүлээхгүй. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9.1, 9.2 болон 12.5-д, Барилгын тухай хуульд захиалагч нь барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа болон гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг 1 жилээс 6 сарын хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд хэрэв барилгын ажлын гүйцэтгэлд доголдол гарсан тохиолдолд уг барьцаагаар доголдлыг арилгахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь барилгын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй байхад уг төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч барилгын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн бөгөөд уг гүйцэтгэлд нь доголдол илрэх боломжтой, хэрэв илэрсэн тохиолдолд барьцаа төлбөрөөр уг доголдлыг арилгуулах байтал шүүхийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр захиалагч талыг эрхийг зөрчсөн шийдвэр гаргаад байна. 6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3, 3.2.5-д 0-10 давхрын өрлөг (1100 м3) хийгдэх ажлыг 520 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шннжээчийн дүгнэлтээр И ХХК нь нийт 1100 мЗ өрлөгийн ажил хийж гүйцэтгэхээс 101 мЗ ажлыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэж фото зургаар баримтжуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нийт өрлөгийн ажлын аравд ч хүрэхгүй 9.1 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч "Их Модун" ХХК нь өрлөгийн ажлын дутуу гүйцэтгэлээ 300 527 544 төгрөг хэмээн үзэж үлдэгдэл 219 672 456 төгрөгийг нэхэмжилснийг шүүх ханган шийдвэрлэжээ. Зүй нь "Их Модун" ХХК-иин нийт гүйцэттэсэн өрлөгийн ажлыг хувьчилж тооцон үзэхэд 9.1 хувийн ажилд нийт 47 743 454.3 төгрөгийн өрлөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндэслэлгүй шаардлагуудыг шүүхийн зүгээс тодорхой хууль зүйн үндэслэл болон нотлох баримтгүй байхад ханган шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Хоёр, Иргэн Б.Б нь тухайн маргаанд өөрт учирсан хохирлоо нэхэмжилж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийг зөрчсөн шийдвэрийг гарган хангахаас татгалзсан байна. Үүнд: Гэрээний 11.1 болон 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд цэвэр бохир, дулаан цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ гэж заасны дагуу ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах. Үүнд: а. Гадна дулааны ажлын зарлалд 152 615 194 төгрөг, б. Цахилгааны ажлын зардал 26 982 340 төгрөг, в.Гадна бохирын ажилд 47 469 750 төгрөг нийт 227 067 284 төгрөг. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх ажлыг гүйцэтгэх талаар 2015.01.21-ний өдрийн 281/15 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн ба 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 304/15 тоот албан бичгүүдээр хариуцагч талд хандан ...энэхүү ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай газар доогуур буудах, бусдын эзэмшлийн талбайд дулааны шугам ухах, угсрах зэрэг ажлуудын зөвшөөрлийг зохих албан байгууллагуудаас авч өгнө үү гэж шаардаж байсан боловч хариуцагч тал холбогдох зөвшөөрлүүдийг нь авч өгөөгүйн улмаас уг ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. гэж дүгнэжээ. Гэвч уг дүгнэлт нь Барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээг ноцтой зөрчжээ. Тухайлбал, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар тухайн ажил гүйцэтгэхэд шаардагдах бүхий л зөвшөөрөл авах ажлыг Гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцсон байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд Барилгын ажлын Захиалагчийн эрх үүргийг тодорхойлсон байдаг бөгөөд тус хуулийн 15.1.1-т "барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл иь Захиалагчийн үүрэг гэж заажээ. Захиалагч буюу иргэн Б.Б ут зөвшөөрлүүд болох барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах зэрэг бүгдийг холбогдох бийгууллагаас авч И ХХК-д хулээлгэн өгч барилгын ажил эхэлсэн. Харин нэхэмжлэгчийн шаардаж буй газар доогуур буудах, бусдын эзэмшлийн талбайд дулааны шугам ухах, угсрах зэрэг ажлуудын зөвшөөрлүүд нь захиалагч талын заавал хариуцах үүрэг биш бөгөөд аль тал нь хариуцахаа талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулдаг ба уг үүргийг гүйцэтгэгч тал буюу "Их модун" ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Гэтэл шүүхийи зүгээс гүйцэтгэгч талын хүлээсэн үүргийг захиалагч хариуцах ёстой хэмээн үндэслэлгүй дүгнэлт гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. 2. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөгийг "Их модун" ХХК-иас гаргуулахыг шаардсан шаардлагыг шүүхээс Захиалагч талын хүсэлтийн дагуу өөрчилсөн мэтээр худал дүгнэлт гаргасан байна. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэж мөн зураг төсөлгүйгээр тухайн ажлыг гүйцэтгэснийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байтал шүүхийн энэ байдлыг үндэслэлгүйгээр зөвтгөсөн байна. 3. Мөн иргэн Б.Бгийн зүгээс И ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлаа тогтоосон хугацаанд гүйцэтгэж акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 610 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, 7-10 давхрын цутгалтын ажил болон 0-10 давхрын өрлөгийн ажлыг тогтоосон хугацаанд акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй учир тухайн ажлуудын үнийн дүнгээс гэрээнд заагдсан 0.3 хувийн алдангийг тооцсон болно. Хариуцагчийн зүгээс И ХХК-ийг 1-6 давхрын барилга угсралтын ажил ашигласан арматур төмрийг Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан шаардлагад нийцсэн эсэхээ нотол, хэрэв нотлохгүй бол цаашдын ажлыг хүлээн авах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн шүүхийн зүгээс И ХХК-ийг чанартай арматур ашигласан гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа үүнээс үүдэн гарсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 4. Мөн иргэн Б.Бгийн зүгээс тухайн барилгын ажлыг санхүүжүүлэхэд зориулж өөрийн боломжит байдлаар тал талаас хөрөнгө босгосон байдаг ба гүйцэтгэгч тал нь төлсөн төлбөрийн талаар маргаагүй. Үүний хүрээнд иргэн Б.Б нь Капитал банктай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119 000 ам.долларын зээл авсан бөгөөд уг мөнгөөр тухайн барилгын ажлыг санхүүжүүлсэн. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж иргэн Б.Б нь Капитал банкинд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөртэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Б.Бд учирсан хохирол болох 12 726 ам.доллар буюу 30 429 647 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу И ХХК-иас гаргуулахыг шаардсан боловч шүүхийн зүгээс уг зээлийг тус хэрэгт хамааралгүй хэмээн дүгнэжээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд захиалагчийн зүгээс санхүүжилтийг хэрхэн босгох аргыг заагаагүй учир Б.Бгийн зүгээс ямар байдлаар тус хөрөнгийг цуглуулах өөрийнх нь эрхийн асуудал юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/02482 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нийт 1 059 496 931 төгрөгийн шаардлагыг ханган шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Бгаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 549 904 110 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг цуцлуулах, 1 867 216 091 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ./1-р хх-ийн 1-3, 248-250, 2-р хх-ийн188-194, 198-199, 3-р хх-ийн 224, 4-р хх-ийн 60-62, 92 дугаар тал /

 

Хариуцагч Б.Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт оффис, үйлчилгээний зориулалттай 10 давхар барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч И ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний 1.5-д зааснаар ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхэлж, гэрээний 2.1-т ...төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 8736.64 м.кв талбай бүхий барилгыг барьж гүйцэтгэх, 2.2-т ...Суурийн газар шорооны ажил, суурийн бетон цутгалтын ажил, зоорийн давхрын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 5 сарын 13-ны дотор, 1, 2, 3-р давхрын цутгалтыг 6 сарын 17-ны дотор, 4, 5, 6-р давхрын цутгалтыг 7 сарын 17-ны дотор, 7, 8, 9, 10-р давхрын цутгалтыг 8 сарын 31-ний өдрийн дотор 100 хувь дуусгасан байх, барилгын 0-3 давхрын өрлөгийн ажлыг 7 сарын 01-ний дотор, 4-6 давхрын өрлөгийн ажлыг 7 сарын 15-ны дотор, 6-10 давхрын өрлөгийн ажлыг 8 сарын 31-ний дотор хийж дуусгах, Барилгын техникийн давхрыг 2015 оны 9 сарын 10-ны өдрийн дотор дээрх үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байх, гэрээний 3.1-т Гэрээгээр хийгдэх нийт ажлын хөлс 3 600 000 000 төгрөгийн төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрч, энэ дүнд гэрээний 2-т заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс зэрэг бүхий л зардал багтаж, 3.2-т Захиалагч төлбөрийг гэрээний 2.2-д заасан графикийн дагуу талууд хүлээлцсэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор шилжүүлэх ба 2.2.1-т заасан ажлыг гүйцэтгэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор 800,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 520,0 сая төгрөг гэсэн дарааллаар захиалагч гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх-ийн 4-10/

 

Талууд гэрээний нийт хөлс 3 600 000 000 төгрөгөөс хариуцагч 2 463 327 810 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй. Ажлын чанар байдал, гүйцэтгэсэн ажил, үлдэгдэл хөлсний хэмжээтэй холбоотойгоор гэрээ үргэлжлэх боломжгүй болсон нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Харин уг өгсөн мөнгө нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс илүү гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаантай гэж үзэхээр байхад шүүх талууд гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу зоорийн давхраас техникийн давхар хооронд барилгын цутгалт хийж, 2 давхрын өрлөгийн ажил хийсэн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй байх боловч, хийж гүйгэтгэсэн ажил нь гэрээгээр тохиролцсон ажлын хэдэн хувь болох түүнд ноогдох хөлсний хэмжээний талаар талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч талын хийсэн ажлын төсөв хэмжээний талаар талууд маргасантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 101/ШЗ2016/8824, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 181/ШЗ2017/10135 дугаар захирамжаар тус тус хангаж, шинжээчээр Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо-г томилсон байна./хэргийн 2-р хх-ийн 85-87, 102-107, 183-185, 224-230 дугаар тал/

Гэтэл шүүхээс шинжээчээр томилсон Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 07/1 тоот тушаалаар БЭСГЭ ХХК-ийг томилж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. /2-р хх-ийн 122, 124-127 дугаар тал /

 

Өөрөөр хэлбэл, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгуулгаас гадуур хийлгэж байгаа тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасан байхад шүүх Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо-г шинжээчээр томилохдоо уг хуулийн дагуу тодруулах ажиллагаа хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн, шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдоогүй байгууллага шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дэх хэсэгт Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэж зааснаар өөрөө дүгнэлт гаргалгүй, өөр этгээдийг ямар үндэслэл журмын дагуу шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй байхад шүүх тухайн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Мөн уг шинжээчийн дүгнэлтэнд 3 600 000 000 төгрөгийн хөлс бүхий ажлын гүйцэтгэлийг тооцохдоо ямар аргачлал, баримт, материалыг үндэслэж, эрх бүхий байгуулгаас баталсан барилгын ажил гүйцэтгэх баталсан жишиг үнэлгээний жагсаалт, зах зээлийн үнэлгээ зэргийг хэрхэн баримталж 3 102 739 119 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь тодорхойгүй буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлүүдийн агуулгыг бичих шаардлагыг зөрчжээ.

Иймд хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлүүлэхээр, шинжээч томилуулахаар хүсэлт гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 47 дүгээр зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн, талууд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 11.1-т Цэвэр, бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал гэрээний үнийн дүнд орсон тул гүйцэтгэгч өөрийн зардлаар, 100 метрээс хэтэрсэн зардлыг захиалагч хариуцаж хийхээр тохиролцсон гэж нэхэмжлэгчийн зүгээс барилга угсралтын ажлын явцад магадлашгүй ажлын зардалд нийт 100 225 836 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хийгдсэн зам талбайн төсөвт өртөг, оффис үйлчилгээний зориулалттай барилгын нэмэлт ажлын фото зураг, УБТЗ ХНН-ийг төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар болон холбооны кабель шугам шилжүүлэх төсөв, Б.Бгийн барилгын холбооны шилэн кабель шугам шилжүүлэх ажлын төсөвт өртөг, УБТЗ ХНН-ийг төлөөлөгч Замын 2-р ангитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, И ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудын тооцоо зэргийг баримтаар гаргаж өгсөн байх боловч уг ажлууд барилгаас ямар хэмжээний зайд хийгдсэн болон бодитой эсэх үйл баримтыг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна./ 2-р хх-ийн 200-213 дугаар тал/

 

Талууд гэрээгээр хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч тухайн ажлын төрөл шинж байдлаас хамаарч хөлсийг хэрхэн тооцох талаар нарийвчлан тохиролцоогүй байх тул хийсэн ажил нь нийт ажлын хэдэн хувьтай тэнцэх, түүнд ноогдох хөлсний хэмжээг тооцоход тусгай мэдлэг шаардлагатай байгааг шүүх анхаараагүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтсэргэлэн нь захиалагчийн техник хяналтын инженер Б.Бат-Амгалан, зохиогч инженер Ц.Насанхутагт нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2016/7618 дугаар захирамжаар хангасан боловч Ц.Насанхутагийг гэрчээр асуугаагүй. Улмаар нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас Ц.Насанхутагтийг Монгол Улсад байгаа эсэх талаарх лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2017/10135 дугаар захирамжаар хангаж, Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Хил хамгаалах ерөнхий газраас Ц.Насанхутагийг Монгол Улсын хилээр гарсан эсэх лавлагааг ирүүлээгүйгээс тухайн шүүгчийн захирамж биелэгдээгүй байна./2-р хх-ийн 16, 65-68, 224-230 дугаар тал/

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь барилгыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй, зохиогчийн зөвшөөрөлгүй өөрчилсөн гэж маргаж буй тохиолдолд барилгын зургийн зохиогч, барилгын угсралтын ажилд хяналт тавьж ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурж байсан Ц.Насанхутагийг гэрчээр асууж мэдүүлэг авах нь маргаж буй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 907 500 төгрөгийг, хариуцагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 787 060 төгрөгийг тус тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР