Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00060

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Үйлдвэрчний эвлэлийн холбоонд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, П.Түвшинжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Арунзаяа миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр Б/06 тоот тушаалаар намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтуудыг зөрчиж, няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй байгууллагын итгэлийг алдсан болох нь Далай ван аудитын 2016 он, Найдвар аудитын 2017 оны дүгнэлтээр батлагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ******* намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны минь цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 14-р заалтыг зөрчснөөс байгуулагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-р заалтын 13.1 заалт зерчигдсөн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн тайлангийн 2017.09.31 байдлаарх балансад тусгагдсан үндсэн хөрөнгө 74.352.043 гэж тодорхойпсон атлаа тайлан гаргасан ч гэх боловч зөрүүтэй, үндсэн хөрөнгө эзэмшигчийн картын бүртгэл байхгүй, хангамжийн материалын/ бараа материалын / тайлант хугацаанд гаргаагүй, шаардах хуудсаар цаг тухай бүрт зарлагадаагүй зэргээс нягтлан бодох бүртгэлийн дагуу байгууллагын эргэлтийн хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, түүний данс хөтлөх, үндсэн хөрөнгийн эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт хөтлөх ажил үүргээ гүйцэтгээгүйгээс байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 р зүйлийн 13.7 заалт зөрчсөн болох нь нотлогдсон.******* нь анхан шатны нэгжийн үйлдвэрчний эвлэлийн Хороодын тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг үндэслэн бэлэн мөнгөний гүйлгээ хийх, тайлан гаргах ажил үүргийн хүрээнд эргэлтийн болон эргэлтийн херөнгө худалдаж авах .бусад төсвөөр авсан мөнгөний зарцуулалтын тайлан гаргаж, санхүүгийн зарцуулалтын тайлан бүрдэлтэд дүн шинжилгзэ хийх, байгууллагын эд хөрөнгийн бүртгэл хийх, ерөнхий данс хөтлөх ажлаа хийгээгүй нь дээрх аудитын дүгнэлтээр нотлогдсон. Энэхүү аудитын дүгнэлт ирүүлсэнтэй холбоотойгоор эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт, данс хөтлөлтийг шалган үззх гэхэд бүртгэл, данс хөтлөлт огт байхгүй, хангамжийн материалын тайлан гаргах, данс хөтлөх үүргээ мэдсээр байж ажлаа хийгээгүй нь Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д зааснаар мөигө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, зс үйлдзхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргын 2017.12.19 ны өдрийн Б\02 тоот ажлаас халах тушаалыг гаргасан.Энэхүү ажлаас халах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх заалт Нягтлан болох бүртэлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх;14.3.2.журналд бичих;14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах;14.3.5.санхүүгийн тайлан гаргах гэх заалтуудыг үндэслэсэн ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргын 2017.12.19 ны өдрийн Б/02 тоот ажлэас халах тушаалд Нягтлан бодох бүртгэлийн 14-р зүйлийн 14.3.1-14.3.5 заалт, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5 гзж бичихдээ бичвэрийн алдаа гаргаж, 14-р зүйлийн 3.1-3 5, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 1.5 заалт гэж бичжээ. Түүнийг залруулах боломжтой бөгөөд энэхүү бичвэрийн алдаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй. ******* нь бэлэн мөнгө болон эд зүйл хариуцсан няравын ажил үүрэгтээ итгэл алдсан буруутай үйлдлийг гаргаж, цаашид ажил олгогчийн зүгээс итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй нь нотлогдсон байдлыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баатар Хүрэн бэлчир овогт Төрбаярын Ариунзаяаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав,бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.375.822 төгрөг Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 155.163 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

*******г анхан шатны шүүх Хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй, хөрөнгийн бүртгэл хийх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй гэж дүгнэсэн. Ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар /9хх-11 хх, 15-17хх/ авагдсан ба уг нотлох баримтын 12-р заалтад Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хороодын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн бүртгэл хийх, уг ажлын хүрээнд үйлвэрчний эвлэлийн хороодын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн бүртгэл хийж жилд 2-оос доошгүй удаа тоолж баталгаажуулах ажил үүргийг гүйцэтгэх тухай тусгасан ба энэхүү ажил үүргийг гүйцэтгээгүй талаар 2016 оны аудитийн тайланд /60 хх ард/ тусгасан байхад уг ажлыг хийгээгүй, энэ байдал нь мөн 2017 оны аудитын тайлангаар /52хх/ гарч ирсэн ба үндсэн хөрөнгийн бүртгэл хийх, үндсэн хөрөнгийн данс эзэмшигчийн хөтлөлт хийх ажлыг хийж гүйцэтгээгүй нь ажил олгогчийг итгэлийн алдсан үйлдэл болсон. 2017оны найдвар Од ХХК байгууллагын санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт шалгалт хийж, тайлан гаргасан ба 2017.09.30 ны байдлаар хийсэн тайлан тайлангийн баланс гэх хэсэгт Үндсэн хөрөнгө 74.352.043 гэж /41хх,48хх/ тодорхойлж тайлагнасан. Уг тайлангийн үндсэн хөрөнгийн хэмжээг нярав тодорхойлж тайлагнах ба тухайн 2017.10 сард нягтлан бодогч солигдож 2017.10.30 ны өдөр Түвшинжаргал, Ариунзаяа нар ажил хүлээлцэх үед 79.094.083 төгрөгний /102хх-108хх / эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, эдгээр хөрөнгийг 2017.12.12 өдрийн эд хөрөнгийн тооллогын комисс үндсэн хөрөнгө, актлагдах хөрөнгийн хамт тоолоход 81.324.535 төгрөгний эд хөрөнгө анхан шатны баримтын бүрдэлт хөтлөлт байхгүй, үндсэн хөрөнгийн бүртгэлгүй байсан нь нотлогдсон.Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд бүртгэлийг хүснэгтээр хийсэн гэх тайлбар гаргасан ба үндсэн хөрөнгийн бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн хууль Санхүү, Эдийн засгийн сайдын үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 17№ /111 тоот тушаалын дагуух стандартыг баримтлан хийж байгаагүйгээ дээрх байдлаар тайлбарлаж байсан.Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017.12.19-ний өдрийн Б/06 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд үндэслэсэн хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5 заалтыг анхан шатны шүүх үзэхдээ заавал мөнгө үрэгдүүлсэн, завшсан үйлдэхүй байхыг шаардана гэж үзсэн. Гэтэл ******* нь хөрөнгийн бүртгэл хийгээгүйгээс хэдий хэмжээний үрэгдсэн завшсны тогтоох боломжгүй болсноос гадна эд хөрөнгийг хүлээн авсан жагсаалт эд хөрөнгийн тооллогоор 81.324.535 төгрөгний эд хөрөнгө бүртгэлгүй болох нь нотлогдсон. Нягтлан бодох бүртгэлийн хууль , холбогдох журмыг зөрчсөн үйлдэлд хохирол учирсан байхыг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл шаардагдахгүй.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 р заалт хохирол учирсан байхыг шаарддаггүй. Хөдөлмөрийн хуулийн 40 р зүлйийн 40.1.4 заасан нөхцөл байгаа эсэхэд хариуцагч мэтгэлцээгүй ба энэхүү заалтыг үндэслэн маргаан үүсгээгүй байхад нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийсэн.Хөрөнгийн бүртгэл хийгээгүй нь дан ганц няравыг буруутгах үндэслэлгүй хариуцсан нягталн бодогч , хяналт тавих эрх бүхий байгууллагын дарга буруутай гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл хөрөнгө бүртгэх үүрэг нягтлан бодогчийн эрх, үүрэгт байдаггүй бөгөөд нэхэмжлэгч миний хариуцах ажил биш гэж мэтгэлцээгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй. Хяналт тавих эрх бүхий дарга буруутай эсэх талаар талууд мэтгэлцээгүй ба нярав *******гийн ажип олгогчийн итгэлийг алдсан үйлдэл байгаа эсэхэд бусад этгээд буруутай эсэх талаар маргаагүй, хэрэгт нотлогдоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хөдөлмөрийн гэрээ болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ажил үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэлийг алсан үйлдлийг нэхэмжлэгч гаргасан байдлыг нотолсон дээрх баримтудыг үнэлж дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12 ны өдрийн 142/ШШ2018/00267 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баатар Хүрэн бэлчир овогт Төрбаярын Ариунзаяаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав,бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.375.822 төгрөг Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тогтоолоор хөдөлмөрийн түр гэрээ байгуулж тус холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар анх ажилд оржээ.

2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн цалин хөлсийг 500.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 1.500.000 төгрөг болгожээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтыг зөрчиж няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй, байгууллагын итгэлийг алдсан үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтан *******г холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн энэ нь Далай ван аудитын 2016 он, Найдвар-Од аудитын 2017 оны дүгнэлтээр тогтоогдож байгаа гэх боловч дээрх тушаалд заагдсан хуулийн үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон аудитын дүгнэлтүүдээр тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх *******г Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав,бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.375.822 төгрөг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.163 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.163 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР