Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/00267

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/00267

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн ** тоотод оршин суух, Х овогт Т-н А-гийн /регистрийн дугаар: **/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , П.Т , хариуцагчийн өмгөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б-  Б/06 тоот тушаалаараа намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтуудыг зөрчиж, няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй байгууллагын итгэлийг алдсан болох нь Далай ван аудитын 2016 он, Найдвар аудитын 2017 оны дүгнэлтээр батлагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, Т.А- намайг Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны минь цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э  ХХК ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоо нь хуулийн этгээдийн эрхтэйгээр гишүүд болон гишүүн байгууллагадаа үйлчилдэг ашгийн бус байгууллага юм. Т.А- нь 2015.05.01 ны өдрөөс Үйлдвэрчний эвлэлийн Холбоог төлөөлж, Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Н.Б төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулан нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажил, албан тушаалын тодорхойлолтын 12-рт заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Т.А- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулийг баримтлан ажиллах ялангуяа байгуулагын мөнгө болон эд хөрөнгийг хариуцсан ажилтны хувьд Нягтлан бодох бүртгэлийн хуулийн холбогдох заалтыг баримтлан ажиллах үүрэгтэй албан тушаалтан. Ажлын байрны тодорхойлолтын 12-р зүйлд зааснаар анхан шатны нэгжийн Үйлдвэрчний эвлэлийн Хороодын тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг үндэслэн бэлэн мөнгөний гүйлгээ хийх .тайлан гаргах, уг ажлын хүрээнд эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө худалдан авах, бусад төсвийн мөнгөөр анхан шатны хороодын санхүүгийн зарцуулалтын тайлан бүрдүүлэлтэд дүн шинжилгээ хийх авсан зарцуулалтын тайлан гаргах, байгууллагын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг хийх, уг ажлын хүрээнд жилд 2 доошгүй удаа тооллогыг хийж баталгаажуулах, данс тооцоог хийх ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Т.А- нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 14-р заалтыг зөрчснөөс байгуулагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-р заалтын 13.1 заалт зерчигдсөн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн тайлангийн 2017.09.31 байдлаарх балансад тусгагдсан үндсэн хөрөнгө 74.352.043 гэж тодорхойлсон атлаа тайлан гаргасан ч гэх боловч зөрүүтэй, үндсэн хөрөнгө эзэмшигчийн картын бүртгэл байхгүй, хангамжийн материалын/ бараа материалын / тайлант хугацаанд гаргаагүй, шаардах хуудсаар цаг тухай бүрт зарлагадаагүй зэргээс нягтлан бодох бүртгэлийн дагуу байгууллагын эргэлтийн хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, түүний данс хөтлөх, үндсэн хөрөнгийн эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт хөтлөх ажил үүргээ гүйцэтгээгүйгээс байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 р зүйлийн 13.7 заалт зөрчсөн болох нь нотлогдсон.

2016 оны 12 сарын 31-ний байдлаар тасалбар болгосон санхүүгийн тайлангийн талаар Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл, түүний өөрчлөлтийн тайлан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан бүртгэл хийх тухай Далайван Аудит ХХК ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын талаарх зөвлөмжид хөрөнгийн үлдэгдлийг тоолж баталгаажуулаагүй, мөнгөн хөрөнгийн зарлагын зарим ажил гүйлгээний холбогдох дэмжих баримт дутуу, баримтын иж бүрдэл хангалтгүй, анхан шатны баримт материалд үндэслэн ажил гүйлгээг бүртгэлд тусгаж холбогдох тайланг бэлтгэх зэрэг тусгасан байхад уг зөвлөмжийг биелүүлээгүй нь Найдвар-Од Аудит үнэлгээний байгууллагын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 23/17 тоотоор ирүүлсэн дүгнэлтэд байгууллагын хангамжийн материалын тайлан, бүртгэл, дансны хөтлөлт зөрүүтэй, анхан шатны баримтаар нотлогдохгүй, үндсэн хөрөнгийн бүртгэл, материал байхгүй байгаа талаар дүгнэсэн дүгнэлт, зөвлөмжөөр давхар нотлогдсон.

Т.А- нь анхан шатны нэгжийн үйлдвэрчний эвлэлийн Хороодын тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг үндэслэн бэлэн мөнгөний гүйлгээ хийх, тайлан гаргах ажил үүргийн хүрээнд эргэлтийн болон эргэлтийн херөнгө худалдаж авах .бусад төсвөөр авсан мөнгөний зарцуулалтын тайлан гаргаж, санхүүгийн зарцуулалтын тайлан бүрдэлтэд дүн шинжилгзэ хийх, байгууллагын эд хөрөнгийн бүртгэл хийх, ерөнхий данс хөтлөх ажлаа хийгээгүй нь дээрх аудитын дүгнэлтээр нотлогдсон. Энэхүү аудитын дүгнэлт ирүүлсэнтэй холбоотойгоор эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт, данс хөтлөлтийг шалган үззх гэхэд бүртгэл, данс хөтлөлт огт байхгүй, хангамжийн материалын тайлан гаргах, данс хөтлөх үүргээ мэдсээр байж ажлаа хийгээгүй нь Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д зааснаар мөигө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, зс үйлдзхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргын 2017.12.19 ны өдрийн Б\02 тоот ажлаас халах тушаалыг гаргасан.

Энэхүү ажлаас халах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх заалт Нягтлан болох бүртэлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх;

14.3.2.журналд бичих;

14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах;

14.3.5.санхүүгийн тайлан гаргах гэх заалтуудыг үндэслэсэн ба Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргын 2017.12.19 ны өдрийн Б/02 тоот ажлэас халах тушаалд Нягтлан бодох бүртгэлийн 14-р зүйлийн 14.3.1-14.3.5 заалт, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.5 гзж бичихдээ бичвэрийн алдаа гаргаж, 14-р зүйлийн 3.1-3 5, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 1.5 заалт гэж бичжээ. Түүнийг залруулах боломжтой бөгөөд энэхүү бичвэрийн алдаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй. Т.А- нь бэлэн мөнгө болон эд ззүйл хариуцсан няравын ажил үүрэгтээ итгэл алдсан буруутай үйлдлийг гаргаж, цаашид ажил олгогчийн зүгээс итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй нь нотлогдсон байдлыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А- нь Э  ХХК-ны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.А- нь тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргаагүй, санхүүгийн тайлангийн балансад тусгагдсан үндсэн хөрөнгийн тайланг зөрүүтэй гаргасан, байгууллагын эргэлтийн хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, данс хөтлөх, үндсэн хөрөнгийн эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт хөтлөх зэрэг ажил үүргээ гүйцэтгээгүй гэжээ.

Нэхэмжлэгч Т.А- нь Э  ХХК-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №22 тоот тогтоолоор тус холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар анх ажилд орж, хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулан сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн цалин хөлсийг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 1,500,000 төгрөг болгосон болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Ажилтай Т.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Э  ХХК-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтыг зөрчиж няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй, байгууллагын итгэлийг алдсан үндэслэлээр цуцалжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Нягтлан бодох бүртгэл хөтлөх журмыг бүхэлд нь зохицуулсан байх бөгөөд 14.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана, мөн 14 дүгээр зүлийн 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх 14.3.2-д журналд бичих, 14.3.3-д дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, 14.3.4 ажил, гүйлгээний мэдээ гаргах, 14.3.5 санхүүгийн тайлан гаргах гэсэн байх бөгөөд 14.3 дугаар заалт, Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ гэжээ. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд хуулийн дээрх заалтууд хамааралгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй үйлдэл тогтоогдоогүй, энэ талаар Т.А-гийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гарасан нь тогтоогдсон гэсэн хуулийн заалтыг үндэслэн түүнийг ажлаас халсан нь буруу байна. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэгт хөрөнгө мөнгө үрэгдүүлсэн, завшсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Т.А- нь эд хөрөнгө мөнгө төгрөг, үрэгдүүлсэн, завсан болох нь тогтоогдоогүй тэрээр мөнгө, эд хөрөнгө биечлэн хариуцсан этгээд биш байна.

Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Т.А-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дараах тохиолдолд захиргааны санаачлагаар шууд цуцлахаар заасан байх бөгөөд

1.Үндсэн үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцэн үйл ажиллагаанд саад учруулсан, бусдыг занаж сүрдүүлсэн, эрх чөлөөнд нь халдаж танхайрсан,

2.Өмч хөрөнгө хулгайлж завшсан, завдсан нь гэрч баримтаар нотлогдсон, байгууллага удирдлагын нэр барьж, албан тушаалаа ашиглан шан харамж, авилгал авсан,

3.Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар нэвтэрсэн, согтууруулах ундаа зарж борлуулсан,

4.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сарын хугацаагаар дараалан болон нийлбэр дүнгээр 3-н өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Т.А- нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгохоор заасан ноцтой зөрчил гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны дотоод журмын зургаад зохион байгуулагч, няравын гүйцэтгэх үүргийн талаар тусгасан байх бөгөөд няравын хийж гүйцэтгэх ажил, үүргийг нарийвчлан заагаагүй, хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна.

Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Найдвар аудит ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 66-2017 тоот аудитын гэрээ байгуулж, Найдвар-Од ХХК ньЭ  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмжийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23/17 тоотоор хүргүүлсэн байна.

Байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, анхан шатны хөрөнгийн бүртгэл хийх ажиллагаа нь дан ганц няравыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцсан нягтан бодогч, хяналт тавих үүрэгтэй байгууллагын дарга удирдлагын үйл ажиллагаатай давхар холбоотой байна.

Нэхэмжлэгч Т.А- нь 1,500,000 төгрөгийн тогтмол цалинтай байх бөгөөд 3 сарын дундаж цалин /1,500,000+1,895,000+1,500,000/=1,631,666 төгрөг болж байна. Үүнийг сарын дундаж ажлын өдөр 21.5-д хуваахад нэг өдрийн цалин 75,891 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаагаар /75,891*2 сар 20 хоног/ тооцож нийт 4,375,822 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар бөгөөд бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй.

Иймд дээрх үндэслэлээр Баатар Хүрэн бэлчир овогт Төрбаярын А-г Э  ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав,бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай шаардлагыг хангаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Т.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч Э  ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос улсын тэмдэгтийн хураамжинд 155,163 /70,200+84,963/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х овогт Т-н А-г Э  ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав,бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э  ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Б- ийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.375.822 төгрөг Э  ХХК-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.

3.Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 155,163 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН