Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01569

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01569

 

 

 

С.О -н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01680 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О н хариуцагч Б.Г од холбогдуулан гаргасан 9 328 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 5 462 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О , хариуцагч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хүч спорт хороонд хамт ажиллаж байсан өөрийн танил Б.Г од 2014 оноос хойш 1 000 000-3 000 000 төгрөгийг зээлдүүлж, эргэн тооцоо нийлж байсан бөгөөд түүнд итгэх болсон. Гэтэл Б.Г нь миний итгэлийг эвдэж надаас зээлж авсан болон наймаа хийсэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөхгүй намайг хохироож байна.

Нэгдүгээрт: Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг аман хэлцлээр сар бүр хүү төлөхөөр тус тус бэлнээр зээлсэн. Дээрх зээлээс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, мөн сарын 27-ны өдөр 300 000 төгрөгийг хүүд, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийн хамт тус тус миний дансанд шилжүүлсэн байсан. Харин 3 000 000 төгрөгийн үндсэн зээлээ одоо болтол өгөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хоёрдугаарт: Б.Г оос тамхи худалдан авах зорилгоор 1 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр өгсөн. Ингээд Б.Г оос 1 000 000 төгрөгийн тамхи хүлээн авсан боловч тамхиа борлуулж чадаагүй. Б.Г нь зарж өгнө гэсэн учир 1 000 000 төгрөгийн тамхийг түүнд хүлээлгэж өгсөн. Б.Г нь уг тамхийг зарж борлуулаад ашиг гэж 23 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дансаар өгсөн. Харин тамхины үнэ 1 000 000 төгрөгийг өгөөгүй.

Гуравдугаарт: Б.Г нь 2017 онд тэтгэвэрт гарна, их хэмжээний тэтгэмж авна, та надтай хамтарч тамхины бизнес хийгээч гэж санал тавьсан. Би түүний нөхцөл байдал буюу ажлын байр, наймааны төрөл зэргийг судлан үзээд итгэл төрөөгүй тул хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр яригдаж эхэлсэн тул түүнээс өмнө Б.Г оос тамхи авахаар хэлэлцэж, авсан тамхиа оны дараа Б.Г оор татвар нэмэгдсэн үнээр заруулахаар тохирсон. Би Б.Г од удаа дараа мөнгөн тусламж үзүүлж тусалдаг байсан тул итгэж энэ тохиролцоог хийсэн юм. Ингээд Ганболд нь надаас 2017 оны 12 дугаар сард 4 удаагийн шилжүүлгээр 21 000 000 төгрөгийг тамхи оруулж ирнэ гэж шилжүүлж авсан. Гэтэл тэрээр 3 удаагийн үйлдлээр 17 447 000 төгрөгийн тамхи өгсөн. Би хүлээн авсан тамхиа хувийн санхүү бүртгэлийн журнал дээр нэр төрөл, үнээр тэмдэглэж авсан тул баримтуудыг хавсаргав. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 187 000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр 9 715 000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 6 545 000 төгрөгийн тамхийг тус тус авсан. Дээрх тооцооноос үзэхэд Б.Г надад 8 715 500 төгрөгийн тамхийг зарж борлуулаад, үлдэгдэл 8 731 500 төгрөгийн тамхийг анх хэлэлцэж тохирсон ёсоор татвар нэмэгдүүлсэн үнээр заруулахаар Б.Г од хүлээлгэн өгсөн.

Ингэхдээ би мөн өөрийн хувийн санхүү бүртгэлийн журналд тамхины төрөл, үнийг тэмдэглэн авснаа хуулбарлан нэхэмжлэлд хавсаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3 375 000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1 325 000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3 173 500 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 858 000 төгрөгийн тамхи. Ингээд Б.Г нь тамхийг зарж борлуулснаар миний ХААН банкны 5064766112 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. 8 731 500 төгрөгийн тамхины үнээс 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзвэл Б.Г нь 3 731 500 төгрөгийн үлдэгдэлтэй. Харин Б.Г нь надад 2 удаагийн үйлдлээр 1 956 500 төгрөгийн тамхийг буцааж өгсөн. Б.Г нь надад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 437 500 төгрөгийн тамхийг хүлээлгэн өгсөн баримт, Б.Г оос надад 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 519 000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгсөн баримт байгаа. Дээрх 3 731 500 төгрөгийн үлдэгдлээс буцааж авсан тамхины мөнгө болох 1 956 500 төгрөгийг хасаад 1 775 000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Ингээд энэхүү тамхины наймаанаас 5 328 000 төгрөг авлагатай гарч байна.

Иймд тамхины үлдэгдэл төлбөр 5 328 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, тамхи зарахаар авсан 1 000 000 төгрөг, нийт 9 328 000 төгрөгийг хариуцагч Б.Г оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.О гоос 3 000 000 төгрөгийг зээлж аваад 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 200 000 төгрөгийг хүүгийн хамт, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны оны 3 дугаар сар хүртэл сар бүр хүү гэж 300 000 төгрөгийг нийт 5 100 000 төгрөгийн хүүг төлсөн. Харин үндсэн зээл 3 000 000 төгрөгийг төлөөгүй байсан. С.О нь тамхины төрөл бүрээс нь өгчих, заръя гээд нийт 21 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үүний дагуу 1 187 000 төгрөгийн тамхийг авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. С.О ахын захисан тамхийг Бүрд худалдааны төвийн тамхины залууд 2 635 000 төгрөг бэлнээр, картнаас 3 300 000 төгрөг, нийт 5 935 000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1 191 000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр эссэ, ченж, улаан вест, парламент гэсэн 4 төрлийн 5 765 000 төгрөгийн тамхийг аваад 2017 оны 12 сарын 19-ний өдөр 032 дугаар ангийн зүүн талын автобусны буудлын дэргэд очин, утсаар ярьж тамхи авчирсан, гарч ирээд ав гэж утсаар хэлэхэд өөрийн төрсөн хүүхдийнхээ н.Амартүвшин гэдэг хүүг дагуулан гарч ирэн, зам өгсөн Хас банктай байрны урдуур иргэн 61 дүгээр байрны хашааны гадна ирэн зогсож тамхиа 1 дүгээр орц руу зөөж оруулсан. Энэ тамхины тооцооны хуудас нь миний тамхи дэлгүүрүүдээр өгч, авсан өр зээлийг бичдэг дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Волтом компанийн данс руу шилжүүлсэн тамхины мөнгөн дүн тооцооны бичилттэй хамт С.О ахад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1 187 000 төгрөгийн тамхины бичилттэй нэг хуудсанд бичигдсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн 5 000 000 төгрөгийг шилжүүлээд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас нийт 5 205 000 төгрөг болсон. Энэ хүний захисан тамхийг 12 дугаар сарын 24-ний өдөр төрөл төрлөөс нэг нэг авдрыг өгөөд нийт 11 055 000 төгрөгийн тамхи болсон. Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9 715 000 төгрөгийн тамхин дээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг 1 340 000 төгрөгийн эссэ тамхи нэмээд 11 055 000 төгрөг болсон. Бүх тамхины тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн тамхины тооцоог өөрийн зүгээс тамхины үнийн дүн дээр нэмээгүй, орхиод бичсэн байсан. Тооцоо нийлэхдээ л тамхи түгээлтийн дэвтэртээ тусгайлан бичсэнээ анзаарсан. Тэр тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 025 000 төгрөгийн тамхийг өгөөд дахиж тамхины асуудал яриагүй. Бид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9 025 000 төгрөгийн тамхийг аваагүй гэж гэдэг. Ийм 9 328 000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч шилжүүлсэн 21 000 000 төгрөгт тамхины төрөл бүрээс нь өгчих, заръя гээд хэлэхэд би 1 187 000 төгрөгийн тамхийг авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. С.О н захисан тамхийг Бүрд худалдааны төвийн тамхины залууд 2 635 000 төгрөг бэлнээр, картаас 3 300 000 төгрөг, нийт 5 935 000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1 191 000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эссэ, ченж, улаан вест, парламент гэсэн 4 төрлийн 5 765 000 төгрөгийн тамхийг аваад 032 дугаар ангийн зүүн талын автобусны буудлын дэргэд очин, утсаар ярьж тамхи авчирсан. Гарч ирээд ав гэж утсаар хэлэхэд өөрийн төрсөн хүүхдийнхээ н.Амартүвшин гэдэг хүүг дагуулан гарч ирэн, зам өгсөн Хас банктай байрны урдуур иргэн 61 дүгээр байрны хашааны гадна ирэн зогсож тамхиа 1 дүгээр орц руу зөөж оруулсан. Энэ тамхины тооцооны хуудас нь миний тамхи дэлгүүрүүдээр өгч, авсан өр зээлийг бичдэг дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Волтом компанийн данс руу шилжүүлсэн тамхины мөнгөн дүн тооцооны бичилттэй хамт С.О ахад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1 187 000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн 5 000 000 төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510 000 төгрөг, нийт 5 205 000 төгрөг болсон.

Энэ хүний захисан тамхийг 12 дугаар сарын 24-ний өдөр төрөл төрлөөс нэг нэг блокийг өгөөд нийт 11 055 000 төгрөгийн тамхи болсон. Бүх тамхины тооцоо дууссан гэж бодсон. Гэхдээ дараа нь тооцоо нийлэхдээ тамхи түгээлтийн дэвтэртээ тусгайлан бичсэнээ анзаарсан. Тэр тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 025 000 төгрөгийн тамхийг энэ хүнд өгөөд дахиж тамхины асуудал С.О той яриагүй. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9 025 000 төгрөгийн тамхийг аваагүй гэдэг.

Иймд 9 328 000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9 328 000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5 765 000 төгрөг, 9 025 000 төгрөг, нийт 14 790 000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5 462 000 төгрөгийг иргэн С.О гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Г нь ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Түүний сөрөг нэхэмжлэлийг үзвэл миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Б.Г ын нэхэмжлэлд дурдсан Г.Амарсайхан /ач хүү Г.Амартайван/-ыг гэрчээр асууж болно. Тэр хүүхэд үнэнийг л хэлэх байх. Намайг уулзуулахгүй байгаа мэт гүтгэсэн байна. Б.Г нь нэхэмжлэлд дурдсанаас гадна намайг удаа дараа худал хэлж, гүтгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г оос 7 028 000 /долоон сая хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 299 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.О гоос 5 462 000 /таван сая дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулах тухай Б.Г ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 198 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 342 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13 408 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан хариуцагч Б.Г од буцаан олгож, хариуцагч Б.Г оос үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 127,398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20 480, 2020 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн 07098 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдан шийдвэрлэжэээ.

 

Нэхэмжлэгч С.О давж заалдах гомдолдоо: Б.Г нь бүх шүүх хуралдааны явцад 1 000 000 төгрөгийн тамхийг зараад мөнгийг буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Тамхийг зарж борлуулаад Б.Г нь өөрийн ХААН банкны 5064765890 данснаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний ХААН банкны 5064766112 дансанд ашиг гэж 23 000 төгрөг шилжүүлсэн. Б.Г нь анх тооцоо нийлэхдээ уг тамхины үнэ 1 000 000 төгрөгийг буцааж өгөөгүйгээ нотолж өөрийн гараар бичсэн баримтыг надад өгсөн. Тооцоо нийлэн уг баримтыг задлан тайлбарлавал би Б.Г оор 1 000 000 төгрөгийн тамхи заруулаад мөнгөө аваагүй байхдаа дахин нэмж 4 удаагийн шилжүүлгээр 21 000 000 төгрөгийг Б.Г од шилжүүлээд, Б.Г оос. 3 удаа /11 055 000+1 187 000+5 205 000/ нийт 17 447 000 төгрөгийн тамхи авсан. Үүний үлдэгдэл 3 553 000 төгрөгт дээрхи заруулсан тамхины үнэ 1 000 000 төгрөгийг нэмж нийт үлдэгдэл 4 553 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэснээр нотлогдоно. Иймд миний нэхэмжилж байгаа заруулсан тамхины үнэ 1 000 000 төгрөгийг хариуцагч Б.Г оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: С.О н 8 462 000 төгрөг гаргуулах үндэслэл бүхий санхүүгийн баримт тооцооллыг авч үзвэл 3 000 000 төгрөг буюу нэхэмжлэгчээс ам тохиролцоо хийж зээлсэн мөнгөн дүн, нэхэмжлэгч С.О н хариуцагч надад заруулахаар өгсөн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхины мөнгөн дүн, мөн тамхины борлуулалтаас 5 328 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Бидний гол маргасан зүйл бол 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5 765 000 төгрөг болон нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 437 000 төгрөгийн тамхи авсан, хариуцагч 9 025 000 төгрөгийн тамхи өгсөн гэж маргадаг. Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тамхи авахаар тамхины худалдаа эрхэлдэг Б.Цэрэнпилд 2 635 000 төгрөгийг бэлнээр, мөн энэ өдөр бэлэн мөнгөний машинаас 3 300 000 төгрөг авч тамхи авах гэтэл энгийн эссэ, ченж эссэ тамхиуд нь цагаан сар болсонтой холбогдуулан тасарсан байна гээд 5 935 000 төгрөг өгсөн байсан. Үүний дараагаар 2018 оны 02 дугаар сарын 28 ны өдөр гэрч Б.Цэрэнпилийн ХААН банкны 5026461172 данс руу 1 191 000 төгрөг шилжүүлж нийт 7 126 000 төгрөгийн тамхийг авч өөрт байсан 1 900 000 төгрөгийн тамхитай нийлүүлэн нийт 9 025 000 төгрөгийн 6 хайрцаг тамхийг нэхэмжлэгч С.О д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингэхдээ манай гэр болох 13/5-р байрны гадаа автомашинаас нэхэмжлэгч С.О нь өөрийнхөө машин руу ач хүү Г.Амартайваны хамт зөөж авч явсан. Мөн тухайн өдөр би түүний 95746666 дугаар луу залгасан ярианы билл, гэрч Б.Цэрэнпилийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр нотолсон төдийгүй хамгийн гол нь нэхэмжлэгчийн хүүхдийн хүүхэд болох Г.Амартайван гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх 6 хайрцаг тамхийг хэн хэн хэрхэн зөөсөн талаар баталсан байдаг. Харин өвөө нь хоёр хайрцаг гэж асуусныг хэргийн материалд бичигдээгүй. Нэхэмжлэгч С.О нь ач хүүгийн хамт манай байрны гадна ирж тамхи аваагүй гэж маргадаг. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлын үеэр хариуцагчийн байрны гадна ач хүүтэй хамт нэг ч удаа очиж тамхи авч байгаагүй гэж нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн материалд бичээгүй, харин тэр хүүхэд үнэнийг хэлэх байх, очиж тамхи авсан гэж худал хэлж, гүтгэж байна гэж мэдүүлсэн байдаг. Гэвч түүний ач хүүгээс авсан мэдүүлэгт тамхи очиж авсан гэж тов тодорхой хэлсэн тул 9 025 000 төгрөгийн 6 хайрцаг тамхи өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Харин шүүхээс үүнийг анхаарч үзэлгүй хоёр өөр байдлаар шийдсэнийг зөвтгөж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ингэснээр хариуцагч Б.Г би нэхэмжлэгч С.О н нэхэмжлэлд дурдагдсан тооцооллын дагуу зээлсэн 3 000 000 төгрөг заруулахаар өгсөн тамхины үлдэгдэл мөнгө 5 328 000 төгрөг, тамхи авахаар өгсөн 1 000 000 төгрөгөөс 697 000 төгрөгийг тооцон 9 025 000 төгрөгийн тамхийг С.О д хүлээлгэн өгсөн нь дээрх баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч С.О н нэхэмжлэлийн нийт дүн болох 9 328 000 төгрөгөөс хариуцагч миний төлж барагдуулсан 9 025 000 төгрөг хасаж тооцвол 303 000 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа.

Хариуцагч би нэхэмжлэгчээс тамхи авч өгнө гээд 2017 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 16 000 000 төгрөгийг аваад, мөн сарын 13-ны өдрийн байдлаар 1 187 000 төгрөгийн тамхи өгсөн байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны өөрийн 5064765890 тоот данснаас 3 000 000 төгрөгийг тамхи борлуулдаг Б.Цэрэнпилийн 5026461172 тоот данс руу шилжүүлсэн. Энэ дансыг гэрч Б.Цэрэнпил нь өөрийн данс мөн болох, 3 000 000 төгрөгийн орлогыг өөрийн дансандаа орсон болохыг гэрчилсэн. Дээрх 3 000 000 төгрөгийг шилжүүлэн бэлэн мөнгөний машинаас дахин 3 000 000 төгрөг авч зарлагын баримт дээр байгаа ченж 50ш*29 000, энгийн эссэ 50ш*27 300, парламент 50ш*37 800, вест 50ш*21,000 нийт 5 765 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг авсныхаа маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Ингэхдээ нэхэмжлэгч С.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын 28 байрнаас хүү Г.Амартайвантай хамт гарч ирэн 61 байрны 1 дүгээр орц руу тамхи зөөн оруулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч С.О нь 28-р байрнаас хөдлөн 61-р байранд тамхи зөөж оруулаагүй гэж тайлбар мэдүүлэг өгснийг хэргийн материалд тусгаагүй, харин /х.х- 121/ мэдүүлсний дагуу гэрч ач хүү Г.Амартайванаас мэдүүлэг авсан байдаг. Энэ байруудад нэхэмжлэгч болон түүний хүү Г.Амартайван нар амьдардаг болох нь 16 дугаар хорооны тодорхойлолт, нэхэмжлэгчийн эхнэр Г.Нарантуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Г.Амартайваны мэдүүлэг зэргээр нотлогддог. Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нотлох баримтуудыг үндэслээгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагуудыг хангаагүй.

Иймээс сөрөг нэхэмжлэхийн дүн болох 5 765 000 төгрөгөөс хариуцагч миний нэхэмжлэгчид төлөх тамхины үлдэгдэл 303 000 төгрөгийг хасч 5 462 000 төгрөгийг нэхэмжлэгч С.О гоос гаргуулахыг хүсэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг тус тус аман хэлцэлээр буюу сард 10 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Үүний дагуу би нэхэмжлэгч С.О д 2016 оны 8 сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээлсэн 2 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт 6 сарын турш сар бүр 200 000 төгрөг буюу нийт 1 200 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн 2017 оны 3 сарын 09-ний өдөр тус сарын хүү болох 200 000 төгрөг болон үндсэн төлбөр 2 000 000 нийт 2 200 000 төгрөгийг нэхэмжлэгч С.О н дансанд шилжүүлсэн. Ингээд 2 000 000 төгрөгийн өр дарагдсан. Харин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.О гоос зээлсэн 3 000 000 төгрөгийн хүү болох нэг сарын 300 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл 11 сарын турш 3 320 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдөр нэхэмжлэгч С.О н ХААН банк дахь 5064766112 дансанд нийт 2 510 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүний 500 000 төгрөг нь дээр дурдсан хоёр зээлийн хүүгийн төлбөрт харин 2 010 000 төгрөгийг нэхэмжлэгч С.О гоос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 3 000 000 төгрөгийн үндсэн төлбөрт өгсөн. Үүний дараагаар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн төлбөрийн үлдсэн 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тооцоход нэхэмжлэгч С.О н3 000 000 төгрөгийн үндсэн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сард төлж дуусгасан нь тодорхой харагдаж байна. Харин хүүгийн төлбөрийн 2018 оны 3 дугаар сар хүртэл төлж дуусгасан. Гэвч нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү төлөх эрхээ алдсан. Тиймээс энэ хуулийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч С.О д зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт 4 720 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Орогойгоос гаргуулахыг хүсэж байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлсэн 3 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 9 025 000 төгрөгийн үнэ бүхий тамхины тооцоондоо оруулсан байсан. Ингэхээр 3 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид илүү өгсөн болох нь харагдаж байна. Иймд зээлийн төлбөрт өгсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүсэж байна.

Нэхэмжлэгч С.О нь 2018 оны 12 дугаар сарын 04, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хариуцагч Б.Г ын 13/5-р байрны гаднаас ач хүү Г.Амартайваны хамт нэг ч удаа очиж тамхи авч байгаагүй, 28-р байрнаас хөдлөн 61-р байрны гадна очин тамхи зөөгөөгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг зөрчсөн.

Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2020 оны 4 дүгээр сарын 07, 2018 оны 12 дугаар сарын 04, мөн оны 11 дүгээр сарын 16, 2019 оны 01 дүгээр сарын 31, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн шүүх хуралдааны дүрс бичлэг, аудио ярианы бичлэг, нотлох баримтуудыг авах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийн хариу гарахаас өмнө шийдвэр гарсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн Тамгын газраас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дээрх нотлох баримтууд байхгүй буюу дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулаагүй гэсэн хариу, 2018 оны 12 дугаар сарын 04-ний шүүх хуралдаан эхэлсэн, шийдвэр танилцуулсан аудио бичлэг сонссон, бичлэгийн төхөөрөмж гэмтсэн гэж хариу өгчихөөд шүүх хуралдааны бичлэг сонсуулаад байдаг нь нотлох баримт байгааг гэрчилнэ.

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн аудио болон дүрс бичлэгийг сонсох хүсэлт тавихад тэр өдрийн шүүх хуралдааны зөвхөн нээлт болон хаалтын хэсгийн бичлэг байгаа, үзүүлэх боломжгүй гэж яриад байгаа нь хариуцагчийн нотолгоог гаргаж хүсэхгүй байгаа тул дахин гомдол бичин нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хязгаарласан.

Анхан шатны шүүх нь шинжээч томилуулан судлуулах, гэрч оролцуулан мэдүүлэг авах нөхцөл болон Ж.Должинсүрэнгээр өмгөөлүүлэх эрхийг ханган ажиллаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн Эрүүгийн хууль зөрчсөн худал мэдүүлгийг шинжлэн судалж түүнд тайлбар хийлгээгүй, илт үндэслэл муутай, хуульд заасан хариуцагчийн эрхийг ханган ажиллаагүй, ямар нэгэн нотлох баримтуудыг үндэслээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Г од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6 382 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл заан эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 462 000 төгрөгийг сөргөөр нэхэмжилжээ.

Үндсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:

Б.Г , С.О гоос 5 000 000 төгрөг зээлж, сар бүр хүү төлөхөөр амаар харилцан тохиролцсны дагуу зээлийн үүрэгт хүү төлж байсан, мөн үндсэн зээлд 2 000 000 төгрөг төлж, 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар хэн аль нь тайлбарлаж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн үүргээ бүрэн биелүүлэхийг хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Харин зээлийн үүргийг тооцохдоо талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч С.О , хариуцагч Б.Г оос үндсэн зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь зээлд хүү төлж байсанд маргаагүй байхад уг төлөлтийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцон, нэхэмжлэлийн энэ шаардлагыг 1 700 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Гэхдээ шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын диспозитив зарчимд нийцүүлэн нэхэмжлэл хангасан мөнгөн дүнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн тамхины үнэ 1 000 000 төгрөг, тамхи борлуулж өгсөн тооцооны үлдэгдэл 5 382 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 5 462 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Г оос 1 сая төгрөгийн үнэ бүхий тамхи худалдан авсан, тамхийг Б.Г борлуулж өгөхөөр буцаан авсан, мөн С.О хариуцагч Б.Г оос тамхи худалдан авч, бусдад зарах зорилгоор түүний данс руу 21 000 000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримт тэдгээрийн тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /1хх-11-14, 209-212/

Талуудын хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн дээрх хэлцэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцсэн байна. Энэ тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэг хэн алинд нь үүснэ.

Хариуцагч тал 1 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий тамхийг борлуулж өгөхөөр нэхэмжлэгчээс авсанд маргаагүй учир нэхэмжлэгчид тамхины үнийг буцаан өгсөн үйл баримтыг нотлох үүрэг хариуцагчид хуваарилагдаж байхад нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Иймд хариуцагч Б.Г оос 1 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахаар байна.

Харин 21 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хэлцэл, түүний үр дагаврыг гаргуулахтай холбоотой маргаанд холбогдох хэсгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагчаас 5 328 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ... Б.Г 17 447 000 төгрөгийн тамхи өгч, 3 553 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өгөөгүй байсан, ... тамхийг борлуулаад 2 удаагийн үйлдлээр 5 000 000 төгрөг, 1 956 500 төгрөг өгсөн, тамхины наймаанаас 5 238 000 төгрөгийн авлагатай байгаа гэх агуулгаар тайлбарлан, ХААН банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн болон орлого, зарлагын баримт, өөрийн тооцооны тэмдэглэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /1хх-6-26/

Хариуцагч нь С.О гоос авсан 21 000 000 төгрөг дээр зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг нэмээд нийт 24 000 000 төгрөг болсон, үүнээс тамхи худалдаж авсан 23 212 000 төгрөг, үлдэгдэл 788 000 төгрөг байсан, заруулсан тамхины үнэ 8 731 500 төгрөгөөс 5 000 000 төгрөг, 1 956 500 төгрөгийг дансаар нь тус тус шилжүүлж 1 775 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 025 000 төгрөгийн тамхийг С.О , ач хүү Г.Амартайваны хамт ирж авсан, үүнээс дээрх үлдэгдэл 2 563 000 төгрөгийг хасвал 6 462 000 төгрөг, үүнээс заруулахаар өгсөн 1 000 000 төгрөгийн тамхины үнийг хасвал 5 462 000 төгрөг илүү төлсөн гэх үндэслэлээр тооцоо дууссан гэж маргасан байна. Улмаар Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зарлагын баримт, тооцоо хийсэн гар бичмэл, ХААН банкны дансны хуулга, гэрч Г.Амартайваны мэдүүлэг зэрэг баримтуудыг нотолгооны эх сурвалжаа болгон заажээ. /хх-53, 94-95/

Дээрх нотлох баримтуудаас үзвэл талууд барааг худалдах-худалдан авахдаа хүлээлцэж, баримт үйлдээгүйн гадна хэн аль нь нэг талын гарын үсэгтэй баримтыг шүүхэд цуглуулж өгсөн байна. Мөн гэрч Г.Амартайваны мэдүүлгээр хариуцагч тал, нэхэмжлэгчид 5 765 000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 025 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг тус тус хүлээлгэн өгсөн үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй тул хариуцагч Б.Г ыг 5 328 000 төгрөгийн хэмжээнд, нэхэмжлэгч С.О г 5 462 000 төгрөгийн хэмжээнд тус тус үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч С.О г үндсэн нэхэмжлэлийн тамхи борлуулж өгсөн тооцооны үлдэгдэл 5 382 000 төгрөг гаргуулах шаардлагаа, хариуцагч Б.Г ыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр тус шаардлага бүрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцнэ.

Хариуцагч С.Ганболд давж заалдах гомдолдоо С.О д зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 9 025 000 төгрөгийн тамхины тооцоонд оруулсан учир илүү өгсөн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ. Хариуцагч анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх явцад уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаж, мэтгэлцээгүй учир давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01680 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г оос 2 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 628 000 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б.Г ын, 5 462 000 төгрөг нэхэмжлэгч С.О гоос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 127 398 гэснийг 58 150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Г оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД