Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01680

 

 

 

 

2020         05           12                                        101/ШШ2020/01680

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: А.Г-д холбогдох,

   9,328,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,462,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, хариуцагч А.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжиyлхам нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.О- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хүч спорт хороонд хамт ажиллаж байсан өөрийн танил А.Г-од сайн дурын үндсэн дээр 2014 оноос хойш 1,000,000-3,000,000 төгрөгийг зээлдүүлж, эргэн тооцоо нийлж байсан бөгөөд түүнд итгэх болсон билээ. Гэтэл А.Г- нь миний итгэлийг эвдэж надаас зээлж авсан болон наймаа хийсэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөхгүй намайг хохироох боллоо. Үүнд:

Нэгдүгээрт: А.Г- нь надаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг аман хэлцлээр сар бүр хүү төлөхөөр тус тус бэлнээр зээлсэн. Дээрх зээлээс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг хүүд, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөгийн хамт тус тус миний дансанд шилжүүлсэн байсан. Харин 3,000,000 төгрөгийн үндсэн зээлээ одоо болтол өгөхгүй намайг хохироосоор байна. Би 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт: Миний бие А.Г-оос тамхи худалдан авах зорилгоор 1,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр өгсөн. Ингээд А.Г-оос 1,000,000 төгрөгийн тамхи хүлээн авсан боловч тамхиа борлуулж чадаагүй. А.Г- нь сүүлд  “...Тамхиа зарж чадаагүй бол би зараад өгье...” гэсэн учир би 1,000,000 төгрөгийн тамхийг А.Г-од хүлээлгэж өгсөн. А.Г- нь уг тамхийг зарж борлуулаад ашиг гэж 23,000 төгрөгийг надад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дансаар өгсөн. Харин тамхины үнэ 1,000,000 төгрөгийг өгөөгүй намайг хохироож байна.

Гуравдугаарт: А.Г- нь 2017 онд тэтгэвэрт гарна, их хэмжээний тэтгэмж авна, та надтай хамтарч тамхины бизнес хийгээч гэж санал тавьсан. Би түүний нөхцөл байдал буюу ажлын байр, наймааны төрөл зэргийг судлан үзээд итгэл төрөөгүй тул хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр яригдаж эхэлсэн. Миний бие гэр бүл үр хүүхдийн хамт 2018 оны 5, 6 дугаар сард Чех улсад амьдарч байгаа охин руугаа явахаар төлөвлөн мөнгөн хуримтлал бүрдүүлсэн байсан боловч нэмж тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай байсан тул татвар нэмэгдэхээс өмнө А.Г-оос тамхи авахаар хэлэлцэж, авсан тамхиа оны дараа А.Г-оор татвар нэмэгдсэн үнээр заруулахаар тохирсон. Би А.Г-од удаа дараа мөнгөн тусламж үзүүлж тусалдаг байсан тул итгэж энэ тохиролцоог хийсэн юм. Ингээд Ганболд нь надаас 2017 оны 12 дугаар сард 4 удаагийн шилжүүлгээр 21,000,000 төгрөгийг тамхи оруулж ирнэ гэж шилжүүлж авсан.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

А.Г- нь надаас 21,000,000 төгрөг хүлээн авсан атлаа надад 3 удаагийн үйлдлээр 17,447,000 төгрөгийн тамхи өгсөн. Би хүлээн авсан тамхиа хувийн санхүү бүртгэлийн журнал дээр нэр төрөл, үнээр тэмдэглэж авсан тул баримтуудыг хавсаргав. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,187,000 төгрөгийн тамхи, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 9,715,000 төгрөгийн тамхи, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,545,000 төгрөгийн тамхи авсан. Дээрх тооцооноос үзэхэд А.Г- надад 8,715,500 төгрөгийн тамхийг зарж борлуулаад, үлдэгдэл 8,731,500 төгрөгийн тамхийг анх хэлэлцэж тохирсон ёсоор татвар нэмэгдүүлсэн үнээр заруулахаар А.Г-од хүлээлгэн өгсөн.

Ингэхдээ би мөн өөрийн хувийн санхүү бүртгэлийн журналд тамхины төрөл, үнийг тэмдэглэн авснаа хуулбарлан нэхэмжлэлд хавсаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 3,375,000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,325,000 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,173,500 төгрөгийн тамхи, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 858,000 төгрөгийн тамхи. Ингээд А.Г- нь тамхийг зарж борлуулснаар миний Хаан банкны ******* тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тамхины үнэ 2,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тамхины үнэ 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд 8,731,500 төгрөгийн тамхины үнээс 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзвэл А.Г- нь 3,731,500 төгрөгийн үлдэгдэлтэй. Харин А.Г- нь надад 2 удаагийн үйлдлээр 1,956,500 төгрөгийн тамхийг буцааж өгсөн. 

А.Г- нь надад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,437,500 төгрөгийн тамхийг хүлээлгэн өгсөн баримт, А.Г-оос надад 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 519,000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгсөн баримт байгаа. Дээрх 3,731,500 төгрөгийн үлдэгдлээс буцааж авсан тамхины мөнгө болох 1,956,500 төгрөгийг хасаад 1,775,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Ингээд энэхүү тамхины наймаанаас 5,328,000 төгрөг авлагатай гарч байна.

Иймд дээрх 3 удаагийн тооцоогоор А.Г-оос нийт 9,328,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Миний бие А.Г-ын дээрх үйлдлээс болж гадаадад сурч байгаа охин руугаа явж чадаагүй, орон сууц захиалах боломжоо алдсан, олох байсан орлогоо алдсан гэх зэргээр маш их хохирч байгаа бөгөөд тэр бүгдийг тоочсонгүй. Тамхины үлдэгдэл тооцоо 5,328,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи зарахаар авсан 1,000,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг хариуцагч А.Г-оос гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч А.Г- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.О-гоос 3,000,000 төгрөгийг зээлж аваад 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөгийг хүүгийн хамт, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны оны 3 дугаар сар хүртэл сар бүр хүү гэж 300,000 төгрөгийг нийт 5,100,000 төгрөгийн хүүг төлсөн. Харин үндсэн зээл 3,000,000 төгрөгийг төлөөгүй байсан.

Иргэн С.О- нь ахдаа тамхины төрөл бүрээс нь өгчих, заръя гээд 2017 оны 12 дугаар сарын сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг нийт 21,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн.

Иргэн С.О-гийн шилжүүлсэн мөнгөний дүнд би 12 дугаар сарын 13-ны өдөр тамхины нэр төрөл бүрээс 5 блок, 9 нэр төрөл, 45 блок 1,187,000 төгрөгийн тамхийг авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн.

С.О- ахын захисан тамхийг “Бүрд худалдааны төв”-ийн тамхины залууд 2,635,000 төгрөг бэлнээр, картнаас 3,300,000 төгрөг, нийт 5,935,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1,191,000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр эссэ, ченж, улаан вест, парламент гэсэн 4 төрлийн 5,765,000 төгрөгийн тамхийг аваад 2017 оны 12 сарын 19-ний өдөр 032 дугаар ангийн зүүн талын автобусны буудлын дэргэд очин, утсаар ярьж тамхи авчирсан, гарч ирээд ав гэж утсаар хэлэхэд өөрийн төрсөн хүүхдийнхээ н.******* гэдэг хүүг дагуулан гарч ирэн, зам өгсөн Хас банктай байрны урдуур иргэн 61 дүгээр байрны хашааны гадна ирэн зогсож тамхиа 1 дүгээр орц руу зөөж оруулсан.

Энэ тамхины тооцооны хуудас нь миний тамхи дэлгүүрүүдээр өгч, авсан өр зээлийг бичдэг дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Волтом компанийн данс руу шилжүүлсэн тамхины мөнгөн дүн тооцооны бичилттэй хамт С.О- ахад 2017 оны 12 сарын 13-ны өдөр өгсөн 1,187,000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн 5,000,000 төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510,000 төгрөг, нийт 5,205,000 төгрөг болсон. Энэ хүний захисан тамхийг 12 дугаар сарын 24-ний өдөр төрөл төрлөөс нэг нэг авдрыг өгөөд нийт 11,055,000 төгрөгийн тамхи болсон.

Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9,715,000 төгрөгийн тамхин дээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг эссэ 1,340,000 төгрөгийн тамхи нэмээд 11,055,000 төгрөг болсон. Бүх тамхины тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн тамхины тооцоог өөрийн зүгээс тамхины үнийн дүн дээр нэмээгүй, орхиод бичсэн байсан. Тооцоо нийлэхдээ л тамхи түгээлтийн дэвтэртээ тусгайлан бичсэнээ анзаарсан. Тэр тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг уг хүнд өгөөд дахиж тамхины асуудал С.О-той яриагүй.

Бид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9,025,000 төгрөгийн тамхийг аваагүй гэж гүрийдэг. Би та энэ өдөр хүүхэдтэйгээ ирж авсан шүү дээ, санахгүй байгаа бол хүүхдээсээ асуу гэж хэлсэн. Итгэлцлийн үндсэн дээр л өгч авалцсан. Миний хүсэлтийн дагуу 11 настай н.******* хүүг шүүхэд ирүүлж асуусан. Авсан уу гэдэг асуудлыг лавлахад хүүхэд үнэнээ хэллээ шүү дээ. Ийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэл алга. 28 дугаар байрнаас очиж аваад 61 дүгээр байранд оруулсныг хүүхэд тодорхой хэмжээгээр нотолж байна. Надаас нэхэмжлээд байгаа 9,328,000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5,765,000 төгрөг, 9,025,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг иргэн С.О-гоос нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

А.Г- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: иргэн С.О-гийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийг уншиж танилцан нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийн эргэн төлөлтийн талаар дараах тайлбар мэдүүлгийг өгч өөрийн илүү өгсөн 5,462,000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: иргэн С.О- 2017 оны 12 дугаар сарын 07-ны баримт №01, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн баримт №02, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн баримт №03 өдрийг хүртэл 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт №06. Шилжүүлсэн мөнгөний дүнд ахдаа тамхиныхаа төрөл бүрээс нь өгчих заръя гээд хэлэхэд би тамхины нэр төрөл бүрээс 5 блок “9 нэр төрлийн 45 блок үнэ нь 1,187,000 төгрөгийн тамхийг 12 дугаар сарын 11-ний өдөр баримт №11 өдөр өгсөн. 3,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тухайн үед хүүг нь сар сард нь төлөөд явдаг байсан. Тамхины татвар нэмэгдэх сургаар сайхан сэтгэлийн үүднээс энэ хүнд хэлсэн юм.

 

С.О- өөрөө дэмжээд тамхи авсан. Зарах ажлыг та өөрөө хариуцна шүү, бүүр болохгүй бол дүү нь зараад өгч болно гэсэн санал тавьсан. Чи эхлээд ахдаа төрөл төрлөөс нь аваад өг, аль нь гүйлгээ сайтай байдаг эсэхийг үзэх гэсэн юм гэсэн. Иргэн С.О- 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний дүнд ахдаа тамхины төрөл бүрээс нь өгчих, заръя гээд хэлэхэд би 12 дугаар сарын 13-ны өдөр тамхины нэр төрөл бүрээс 5 блок, 9 нэр төрөл, 45 блок, үнэ нь 1,187,000 төгрөгийн тамхийг авч өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. С.О- ахын захисан тамхийг “Бүрд худалдааны төв”-ийн тамхины залууд 2,635,000 төгрөг бэлнээр, картаас 3,300,000 төгрөг, нийт 5,935,000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1,191,000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр эссэ, ченж, улаан вест, парламент гэсэн 4 төрлийн 5,765,000 төгрөгийн тамхийг аваад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 032 дугаар ангийн зүүн талын автобусны буудлын дэргэд очин, утсаар ярьж тамхи авчирсан, гарч ирээд ав гэж утсаар хэлэхэд өөрийн төрсөн хүүхдийнхээ н.******* гэдэг хүүг дагуулан гарч ирэн, зам өгсөн Хас банктай байрны урдуур иргэн 61 дүгээр байрны хашааны гадна ирэн зогсож тамхиа 1 дүгээр орц руу зөөж оруулсан. Энэ тамхины тооцооны хуудас нь миний тамхи дэлгүүрүүдээр өгч, авсан өр зээлийг бичдэг дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Волтом компанийн данс руу шилжүүлсэн тамхины мөнгөн дүн тооцооны бичилттэй хамт С.О- ахад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1,187,000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн 5,000,000 төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510,000 төгрөг, нийт 5,205,000 төгрөг болсон.

 

Энэ хүний захисан тамхийг 12 дугаар сарын 24-ний өдөр төрөл төрлөөс нэг нэг блокийг өгөөд нийт 11,055,000 төгрөгийн тамхи болсон. (2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9,715,000 төгрөгийн тамхин дээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг эссэ 1,340,000 төгрөгийн тамхи нэмээд 11,055,000 төгрөг болсон.) Бүх тамхины тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн тамхины тооцоог өөрийн зүгээс тамхины үнийн дүн дээр нэмээгүй, орхиод бичсэн байсан. Тооцоо нийлэхдээ л тамхи түгээлтийн дэвтэртээ тусгайлан бичсэнээ анзаарсан. Тэр тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг энэ хүнд өгөөд дахиж тамхины асуудал С.О-той яриагүй. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9,025,000 төгрөгийн тамхийг аваагүй гэж гүрийдэг.

 

Би та энэ өдөр хүүхэдтэйгээ ирж авсан шүү дээ, санахгүй байгаа бол хүүхдээсээ асуу гэж хэлсэн. Итгэлцлийн үндсэн дээр л өгч авалцсан. Миний хүсэлтийн дагуу 11 настай н.******* хүүг шүүхэд ирүүлж асуусан. Авсан уу гэдэг асуудлыг лавлахад хүүхэд үнэнээ хэллээ шүү дээ. Ийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэл алга. 28 дугаар байрнаас очиж аваад 61 дүгээр байранд оруулсныг хүүхэд тодорхой хэмжээгээр нотолж байна. Надаас нэхэмжлээд байгаа 9,328,000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5,765,000 төгрөг, 9,025,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг иргэн С.О-гоос нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г- нь надаас тамхины үнэ 5,462,000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь ямарч үндэслэлгүй бөгөөд ямар зорилгоор ингэж байгааг ойлгохгүй байна. А.Г- нь намайг илтэд басан доромжилж байгаа нь тодорхой байна. А.Г- нь анхнаасаа итгэлийг олж, саамширч байгаад эцсийн бүлэгт луйвардах санаатай байжээ, А.Г-ыг арай ч тэгэхгүй байлгүй гэж итгэдэг байсан. Миний гэнэн итгэмтгий байдлыг ашиглаж байнга ямар ч гэрээ, хэлцэлгүй мөнгө зээлдэг байсан. Эхний үед яг л цаг хугацаанд нь авсан мөнгөө буцаагаад төлчихдөг байсан, заримдаа бол хүү ч авдаггүй байсан. Тэгээд л өнөөдөр намайг улаан цагаан гүтгэн доромжилж байна. 5,462,000 төгрөгийн нэхэмжлэлээ ямар нотлох баримтаар тогтоогоод байгааг ч ойлгохгүй байна. А.Г-ын сөрөг нэхэмжлэлийг анхааралтай уншвал харин ч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна. А.Г-ын нэхэмжлэлд дурдсан Амарсайхан /ач хүү Г.*******/-ыг гэрчээр асууж болно. Тэр хүүхэд үнэнийг л хэлэх байх. Намайг уулзуулахгүй байгаа мэт гүтгэсэн байна. А.Г- нь нэхэмжлэлд дурдсанаас гадна намайг удаа дараа худал хэлж, гүтгэж байна. Иймд А.Г-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч А.Г-од холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахаар бэлэн өгсөн 1,000,000 төгрөг, тамхины үлдэгдэл мөнгө 5,328,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.Г- үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэж маргахдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.О-д холбогдуулан тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах шаардлага тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг С.О- бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. Үндсэн нэхэмжлэл 9,328,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            1.1.Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

             Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг хүүтэй зээлийн гэрээг амаар тохиролцон зээлдүүлсэн, зээлж авсан талаар талууд маргаагүй.

          Зээлдэгч А.Г- зээлдүүлэгч С.О-д 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 200,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөгийг шилжүүлжээ.

          Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.О-гийн Хаан банкны ******* тоот дансанд хариуцагч А.Г-ын Хаан банкны ******* тоот данснаас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-д “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

          Зохигчид зээлийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү авах эрхгүй болно.

          Хариуцагчаас үндсэн зээлд 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,300,000 төгрөг нийт 3,300,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэсэн гэж үзэж үлдэгдэл 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

          1.2.Тамхи авахаар өгсөн 1,000,000 төгрөг, тамхины үлдэгдэл мөнгө 5,328,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Аж ахуй үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч“ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно”, 16.3.4.-т “тамхи худалдах.”,

Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.” 7.4-д “Тамхи үйлдвэрлэх, худалдах, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.” гэж тус тус хуульчилсан.

Зохигчид эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүй, хууль зөрчин  2017 оны 11 дүгээр сараас эхлэн тамхи худалдан авах, дамжуулан борлуулах харилцаа үүсжээ. 

Нэхэмжлэгч С.О- нь 5 удаагийн үйлдлээр хариуцагч А.Г-од 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, хариуцагчийн Хаан банкны ******* тоот дансаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 6,000,000/н.*******/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын       25-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ./хх-ийн 11-14 дүгээр тал/

Хариуцагч А.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,187,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 9,715,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,545,000 төгрөгийн, нийт 17,447,000 төгрөгийн үнэтэй нэр төрлийн тамхийг худалдан авч нэхэмжлэгч С.О-д өгч, 3,553,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна./хх-ийн 15-17 дугаар тал/

          Нэхэмжлэгч С.О- нь худалдан авсан 17,447,000 төгрөгийн үнэ бүхий нэр төрлийн тамхинаас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3,375,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,325,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,173,500 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 858,000 төгрөгийн, нийт 8,731,500 төгрөгийн үнэ бүхий нэр төрлийн тамхийг худалдан борлуулахаар буцаан хариуцагч А.Г-од өгчээ./хх-ийн 18-21 дүгээр тал/

Хариуцагч А.Г- нь С.О-гийн 8,731,500 төгрөгийн үнэ бүхий тамхины төлбөрт 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг С.О-гийн данс руу шилжүүлж, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,437,500 төгрөгийн, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 519,000 төгрөг нийт 1,956,500 төгрөгийн үнэ бүхий нэр төрлийн тамхийг бэлнээр буцаан авчээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг дансаар,1,956,500 төгрөгийн үнэ бүхий тамхийг биетээр нийт 6,956,000 төгрөгийг буцаан хүлээлгэн өгсөн байна./хх-ийн 22-24 дүгээр тал/

Нэхэмжлэгч хариуцагчид 4 удаагийн үйлдлээр 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжилсэн 1,000,000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан заасан нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.  

Хаан банкны ******* тоот данснаас /н.*******гаас/ 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт манай эхнэр шилжүүлсэн гэж тайлбарласан. Н.Н-с тухайн мөнгийг нэхэмжлэх эрхийг Итгэмжлэл-ийг С.О-д шилжүүлээгүй хэдий ч тухайн үйл баримттай хариуцагч маргаагүй тул тухайн үйл баримт дуусгавар болсон гэж шүүх үзэв.

Хариуцагч А.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,187,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5,765,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11,055,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9,025,000 төгрөгийн нийт 23,032,000 төгрөгийн тамхийг тус тус нэхэмжлэгчид өгсөн тул С.О-д мөнгө төлөх бус, харин түүнээс тамхины мөнгө  авах ёстой гэж мэтгэлцсэн.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд:

нэхэмжлэгч С.О- нь тамхи худалдан авахаар нийт 21,000,000 төгрөгийг хариуцагч А.Г-од шилжүүлж, хариуцагчаас 17,447,000 /1,187,000+9,715,000+6,545,000/ төгрөгийн тамхийг нэхэмжлэгч хүлээн авч,

нэхэмжлэгч 8,731,500 /3,375,000+1,325,000+3,173,500+858,000/ төгрөгийн үнэ бүхий тамхийг заруулахаар хариуцагчид буцаан өгч,

А.Г- нь 5,000,000 /2,000,000+3,000,000/ төгрөгийн тамхины мөнгийг дансаар нэхэмжлэгчид шилжүүлж, 1,956,500 /1,437,500+519,000/ төгрөгийн тамхийг бие байдлаар буцаан С.О-д хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

            Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг өгөхдөө зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгт тооцон тамхи өгсөн гэх тайлбарыг гаргасан атлаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 492 дугаар зүйлийн 492.1.-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн  этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заажээ.

Зохигчид хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүн худалдаалсан, тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл дуусгавар болсон тул хариуцагч үндэслэлгүйгээр олж авсан мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

            Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 21,000,000 төгрөгөөс тамхи аваагүй үлдэгдэл 3,553,000 төгрөг, заруулахаар буцааж өгсөн үлдэгдэл тамхины мөнгө 1,775,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг нийт 7,028,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,299,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сөрөг нэхэмжлэл 5,462,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэн авч, түүнд тамхи худалдан авч өгч байсан, тамхинаас буцаан авч зарж борлуулж байсан талаар маргаагүй боловч 2017.12.19-ний өдөр 5,765,000 төгрөгийн, 2018.02.28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг өгснийг тамхины тооцоонд оруулаагүй тул 5,462,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О-гоос гаргуулна гэж мэтгэлцсэн.

С.О- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

А.Г- нь 5,462,000 төгрөгийн тамхийг С.О-гийн захиалгаар нийлүүлсэн гэж маргах атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа санхүүгийн баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрч Б.Э, Б.Ц, насанд хүрээгүй гэрч Г.******* нараас хууль сануулан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдох учиртай.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч А.Г нь гэрчийн мэдүүлгээр С.О- нь надаас тамхи авсанг түүний ач хүү, бусад гэрч нар нотолсон гэж маргах боловч гэрч нарын мэдүүлгүүд “А.Г-оос С.О-д 5,462,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өгсөн, 2 хайрцаг тамхийг зөөж оруулсан” гэх  үйл явдлыг эргэлзээгүй нотлоогүй тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйг дурдав.

 Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар С.О- нь 21,000,000 төгрөгийг А.Г-ын дансанд шилжүүлж, 17,447,000 төгрөгийн нэр төрлийн тамхийг авч, 3,553,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 8,731,500 нэр төрлийн тамхийг буцаан худалдан борлуулахаар А.Г-од өгч, түүнээс 1,775,000 төгрөгийн үнэ бүхий тамхины мөнгө нийт 5,328,000 төгрөгийг С.О-д өгөөгүйг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх тогтоогдсон гэж үзсэн.

Иймд С.О-гоос тамхины мөнгө 5,462,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, А.Г-с сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г-оос 7,028,000 /долоон сая хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,299,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.О-гоос 5,462,000 /таван сая дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулах тухай А.Г-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,198 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,342 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,408 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ******* тоот данснаас гаргуулан хариуцагч А.Г-од буцаан олгож, хариуцагч А.Г-оос үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 127,398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын        04-ний өдрийн 20480, 2020 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн 07098 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ