Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 213/МА2018/00036

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, *******,

*******, ******* нөхөрлөлд тус тус холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00736 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Баянхонгор аймгийн *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг,

Хариуцагч ******* ахлагчтай *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг,

Хариуцагч ******* ахлагчтай ******* нөхөрлөлд холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, хамтын ажиллагааны гэрээний төлбөр 4.259.450 төгрөг,

Хариуцагч ахлагчтай *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг,

Хариуцагч ахлагчтай ******* нөхөрлөлд холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, хамтын ажиллагааны гэрээний төлбөр 270.850 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч байгууллагын төлөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Пауэр Бласт ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй байгуулсан тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөрийг өдий хүртэл барагдуулаагүй. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт хийгдээгүй байна.

Иймд тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842.765,88 төгрөг, нийт 42.171.957 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Пауэр Бласт ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо болон түүнд бүртгэлтэй нэр бүхий 20 нөхөрлөл болон түүний ахлагч нартай байгуулсан тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан боловч дээрх холбоонд бүртгэлтэй нөхөрлөлүүд нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө манай байгууллагад төлсөн буюу эвлэрэн хэлэлцээд хэргийг тусгаарласан тул одоо үлдэж байгаа төлбөрийн дүнгийн дагуу нөхөрлөл тус бүрээс нь гаргуулж өгнө үү.

1. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын ажил үйлчилгээний зардалд 25.500.000 төгрөг болон тус үнийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 456.620 төгрөг нийт 25.956.620 төгрөг

2. ******* түүний ахлагч *******ас 762.100 төгрөг

3.  нөхөрлөл түүний ахлагч өөс 4.259.450 төгрөг

4.  нөхөрлөл түүний ахлагч ас 569.900 төгрөг

5.******* нөхөрлөл түүний ахлагч ээс 270.850 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

нөхөрлөлөөс нэхэмжилсэн 4.259.450 төгрөгийн 454.450 төгрөгөөс татгалзаж, 3.805.000 төгрөг гаргуулахаар *******тай эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү. ******* нөхөрлөлийн ахлагч гэгч нь хаана байгаа нь тодорхойгүй, шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байх тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр буюу хэргийг туслаарлаж шийдвэрлэх, *******ийн ахлагч ******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх, мөн хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоонд холбогдох шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.

Манай байгууллагын зүгээс хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо болон түүнд харъяалагддаг хувиараа ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдтэй 2016 оны 06 сард тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан тэсэрч дэлбэрэх материал нийлүүлэх, тэсэрч дэлбэрэх үйл ажиллагаа хийх үйлчилгээ үзүүлсэний хөлс, ажилчдын цалинг нэхэмжилж байгаа юм. Тодруулбал хувиараа ашигт малтмал олборлогчдын холбооноос тэсэлгээний ажил үйлчилгээ хийсний ажлын хөлс буюу 2016 оны 11, 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын үйлчилгээний ажлын хөлсийг нэхэмжилж байгаа бол нөхөрлөлүүдээс тэсэлгээний бодис худалдан авсны төлбөр нэхэмжилж байгаа юм гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн ХАМОД Холбоо төрийн бус байгууллагын тэргүүн шүүхэд гаргасан тайлбартаа:

Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд 2016 оны 7 дугаар сараас эхлэн ******* ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308 дугаар журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай холбоо нь 2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээ хийж ажил үйлчилгээ авсан нөхөрлөл тус бүр сарын ажлын хөлс 2.3 сая төгрөг байхаар тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгсэлийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг бодож төлж байхаар тохиролцсон. Бид 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлсийг нийтэд нь төлсөн боловч тухайн саруудад тус компанийн зүгээс шалтгаалан олон хоног ажил үйлчилгээ үзүүлээгүй юм. Энэ талаар холбогдох нөхөрлөлийн ахлагч нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. 2016 оны 12 дугаар сарын ажил үйлчилгээний хөлс 30.000.000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүдэд хувааж төлөхөөр болсон. Нөхөрлөлүүд энэ ажлын хөлсийг 2016 оны 9,10,11 дүгээр саруудад сул зогссон хоногуудын ажил үйлчилгээний хөлсөнд нөхөн, шилжүүлж тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулж ажил үйлчилгээ авсан нөхөрлөлүүд гэрээний дагуу хэрэглэсэн тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийнхээ үнийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд энэ төлбөрийг манай ашигт малтмалын холбоо төрийн бус байгууллага хариуцахгүй юм гэжээ.

 Хариуцагч *******ийн ахлагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирт хувиараа ашигт малтмал олборлогч *******ийн ахлагч ******* надад Пауэр Бласт ХХК-аас 784.940 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Тус компани 2016 оны 6 дугаар сард тус уурхайд тэсэлгээний материал нийлүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард нөхөрлөлийн нэр дээр тэсэлгээ хийлгэж 298.000 төгрөгийг нөхөрлөлийн ахлагчийн дүү т өгсөн. Иймд миний бие нэхэмжлэгчид тооцоо байхгүй гэжээ.

*******ийн ахлагч шүүхэд гаргасан тайлбартаа:

миний бие нь Пауэр Бласт ХХК-нд *******ийг төлөөлж тэсэлгээний ажлын гэрээ хийгээгүй. Тус компанид миний хийх тооцоо байхгүй учир миний нэр дээр нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нөхөрлөлүүд анх нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хийхдээ тухайн үед ажиллаж байсан 20 орчим нөхөрлөлөөс сар бүр 2.300.000 төгрөг авахаар гэрээ хийсэн байсан. Тэгээд энэ мөнгө нь хэт их байсан тул нөхөрлөлийн ахлагч нар нэхэмжлэгч байгууллагатай хуралдаад өдрийн 1.000.000 буюу сарын 30.000.000 байхаар ярьж тохирсон. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллага гишүүддээ дарамт учруулахгүй үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор аймаг орон нутагт өгдөг байсан нөхөрлөлүүдийн шлам борлуулсаны орлогоос нөхөрлөлүүдийн ахлагч нартай ярьж байгаад 99.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр 2016 оны 9-11 сарын төлбөрийг төлсөн юм. Энэ мөнгийг бид нөхөрлөлүүдийн шлам борлуулсны орлогоос тэдэнтэй ярьж тохироод үйл ажиллагааг нь зогсоохгүй байх үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор энэ төлбөрийг төлсөн. Манай Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагын нэр дээр ямар ч алтны цооног нүх байхгүй. Иймд манай төрийн бус байгууллага энэ төлбөрийг хариуцахгүй гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие анх *******ийг ахлаж байхдаа нэхэмжлэгч байгууллагаас тэсэлгээний үйл ажиллагаа авч байсан, төлбөр мөнгийг тухай бүр төлж байсан. Харин надад холбогдуулан *******ийн гэх нэхэмжлээд байгаа 569.900 төгрөгийг сүүлд *******ийн ахлагч байсан Н.Алтанбагана хариуцах ёстой. Гэрээний хавсралт 2 дээр тэсэлгээний материал тооцоо хийсэн баримт дээр Н.Алтанбага гарын үсэг зурсан байгаа тул надад холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 454.450 төгрөгөөс татгалзаж, 3.805.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч ******* нь 3.805.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 75.830 төгрөгийн хамт 2018 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжлэлтэй Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад холбогдох 2016 оны 12 сар, 2017 оны 1 дүгээр саруудын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах, *******, ахлагч *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг, *******, ахлагч д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* нөхөрлөлийн ахлагч д холбогдох 270.850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, тэмдэгтийн хураамж 8.775 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн төлсөн 326.037 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХАМОДХ төрийн бус байгууллага нь гишүүддээ үйлчилдэг, нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг чиг үүрэг бүхий байгууллага гэж тайлбарласан. Үүний хүрээнд “Пауэр Бласт” ХХК-ийн тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулсан хөлсийг өөрийн байгууллагад бүртгэлтэй нийт нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, тэсэлгээний ажил хийсэн хөлсийг нөхөрлөлүүдээс цуглуулан “Пауэр Бласт” ХХК-ний дансруу тогтмол 2017 оны 01 дүгээр сараас эхлэн шилжүүлсээр ирсэн.

Өмнө нь Баянхонгор аймгийн *******оос тэсэлгээний үнэ гэж 39.100.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60.000.000 /жаран сая/ төгрөгийг 10, 11 дүгээр сарын тэсэлгээний ажлын хөлс нийт 99.000.000 /ерөн есөн сая/ төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл энэхүү харилцааг анхан шатны шүүх нь үүргийн эрх зүйн харилцааны гэрээнээс үүдэлтэй шаардах эрх гэж үзэж, “..эдгээр 2 этгээдийн хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив..” гэж дүгнэсэн.

Гэтэл үүргийн эрх зүйн харилцаа нь зөвхөн гэрээний үүргийн эрх зүйн харилцаанаас гадна бусдын зардлаар хөрөнгөжсөнтэй холбоотой үүргийн харилцаа буюу шударга бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой харилцаанаас үүссэн шаардах эрхийн үндэслэлийг анхаарч үзээгүй.

Учир нь “ХАМОДХ” төрийн бус байгууллага нь нөхөрлөлүүдээс тэсэлгээний үнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах хүрээнд цуглуулан манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сар хүртэлх төлбөрийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын нөхөрлөлүүдээс цуглуулсан төлбөрүүдийг шилжүүлээгүй болно.

Дээрхээс харахад хариуцагч тал Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо нь:

 99.000.000 төгрөгийг өөрсдийн санал болгосон журмынхаа дагуу нөхөрлөлүүдээс цуглуулж, Голомт банкны данс руу шилжүүлдэг байсан үйл баримт дээр маргаагүй

Нэхэмжлэлийн шаардлагаар үлдэгдэл төлбөрт 25.500.000 төгрөг буюу Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбооны үнийн дүнгээр 30.000.000 төгрөг байгаа тал дээр талууд маргаагүй

Сар бүр 30.000.000 төгрөг төлөх журмыг хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо нь өөрсдөө нэхэмжлэгч талд санал болгож, энэхүү тэдний санал болгосон журам үйлчилдэг байсан дээр талууд маргаагүй болно.

Гэтэл ийнхүү илэрхий нөхцөл байдлаар “Пауэр Бласт” ХХК нь бодит зардлаар хохирч, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэх хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй зэрэг нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр “Пауэр Бласт” ХХК-г үлдэгдэл 25.500.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болгосон шийдвэрийг гаргасанд туйлын гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс маргаагүй асуудлын хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалын хүрээнд бус нэхэмжпэлийн шаардлага тодорхой бус гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон илт үндэслэлгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага тов тодорхой бөгөөд *******өөс тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үлдэгдэл төлбөрт 762.100 /долоон зуун жаран хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага болно.

*******ийн хувьд мөн манай компаний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрт 569.900 /таван зуун жаран есөн мянга есөн зуун/ төгрөг шаардсан бөгөөд төлбөрийг Н.Алтанбагана гэдэг хүн хариуцана гэж тайлбарлаад байхад хэргийн агуулга, хүрээнээс өөрөөр хэргийг шийдвэрлэж буй нь үндэслэлгүй болно. Мөн а нь үлдэгдэл төлбөрийг Н.Алтанбагана хариуцна гэдэг боловч үүнийгээ баримтаар нотолж хэрэгт нэг ч нотлох баримт өгөөгүй болно.

 ******* нөхөрлөлийн ахлагч д холбогдох хэсгийг ИХШХШТХ-ийн 65.1.3-д зааснаар нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэтэл тус нөхөрлөлийн ахлагч ийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж, шийдвэрлэсэн, бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон, хаасан үйл баримт бүхий баримт бичгийг Цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй зөвхөн эрэн сурвалжлах ажил хангалтгүй тухай мэдэгдсэн мэдэгдэл бүхий албан бичгийг ирүүлсэн байхад энэхүү бичиг дээр үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад өөрийн гаргасан захирамжийн биелэлтээ хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай захирамжийн биелэлтийг хангаж, энэхүү “*******” нөхөрлөлийн ахлагч тэй холбогдох хэсгийг тусгаарлаж хэргийг шийдвэрлэх ёстой болохоос захирамжийн биелэлтийг хангалгүйгээр дахин захирамж гаргасан нь процессын алдаатай болсон.

Иймд дээрх бүх үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00736 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Пауэр Бласт ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагаас тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842.765688 төгрөг, нийт 42.171.957 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага болон нэр бүхий 20 нөхөрлөлийг хариуцагчаар зааж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ээс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс 15 нөхөрлөл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул үндсэн нэхэмжлэлээс тусгаарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 23-29 дүгээр тал, 2 дугаар хавтас/ шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлах тухай шүүгчийн захирамж, хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн тус бүр 3 захирамж гарсан боловч нэг захирамж нь хэрэгт байхгүй байгаа нь зөрчилтэй болжээ.

Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 00301 дугаар шүүгчийн захирамжаар олдохгүй байгаа зарим хариуцагч нар болон ахлагчтай ******* нөхөрлөл зэргийг эрэн сурвалжилж албадан ирүүлэх тухай захирамж гарсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр /хх-ийн 64 дүгээр тал/ ******* нөхөрлөл түүний ахлагч ийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн газарт даалгаж, хэргийг түдгэлзүүлсэн байна. Гэтэл цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон, хаасан үйл баримт бүхий баримт бичгийг ирүүлээгүй зөвхөн эрэн сурвалжлах ажиллагаа хангалтгүй тухай мэдэгдсэн мэдэгдэл бүхий албан бичгийг ирүүлсэн байхад энэ бичиг дээр үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх гаргасан захирамжийн биелэлтээ хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай захирамжийн биелэлтийг хангаж, энэхүү “*******” нөхөрлөлийн ахлагч тэй холбогдох хэсгийг тусгаарлаж хэргийг шийдвэрлэх ёстой байтал захирамжийн биелэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

нөхөрлөл түүний ахлагч ас 569.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нь Н.Алтанбагана төлбөрийг хариуцана гэж тайлбарлаж байхад ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагын тэргүүн аас шүүхэд гаргасан тайлбартаа зарим зүйлүүдийг тодруулахаар холбогдох нөхөрлөлийн ахлагч нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад энэ хүсэлтийн дагуу ямар нэг ажиллагаа хийгээгүй байгаа зэргээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293.465 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2018/00736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293.465 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР