Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00081

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч

*******ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

*******ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашнямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* *******ХХК-д 2011 оны 09 сард дагалдан оператороор ажилд орсон бөгөөд 7 дахь жилдээ сэрээт ачигчийн оператороор ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан болно. *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус ажлаас халсан тушаалыг 2018.01.23-ны өдөр хүлээн авсан болно. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь эмнэлгийн хуудас хуурамчаар бүрдүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Компаний дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017.12.04-ний өдрөөс 2017.12.15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан юм. Би ажилдаа 2017.12.18-ны өдөр очих ёстой байтал 2017.12.19-ний өдөр очсон болно. 2017.12.18-ны ажлын 1 өдөр тасалсан юм. Гэтэл тушаалдаа 10 хоногийн ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй учраас шүүхэд хандаж байгаа юм. Иймд *******ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1 350 000*2 сар=2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням шүүхэд гаргасан хариу тайлбатаа:

Г.******* нь *******ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэс боловсруулах салбар үйлдвэрт 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн захиргааны хэлтэст сэрээт ачигчийн оператороор томилогдон ажиллаж байсан. Г.******* нь ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэлдээ 2013, 2016 онд тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Сэрээт ачигчийн оператор Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй хайчсан нь мэдэгдэхгүй хэл сураггүй алга болж байгаад ажлын 11 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж авч ирсэн юм. Манай үйлдвэр нь ажилчдын сахилга бат, ажлын хариуцлага, байгууллагын дотоод дэг журмыг сайжруулах зорилгоор ажилчид эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан, өвчилсөн тохиолдолд эхлээд үйлдвэрийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, өөрөө ирж чадахгүй бол утсаар мэдэгдэж цаашид хэрхэх тухай асуудлыг шийдвэрлүүлж байх, хэрвээ эмнэлэгт хэвтэх гэрээр эмчлүүлэхээр болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэж байхыг нийт ажилтнуудад үүрэг болгосон салбар үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/124 тоот журам тогтоох тухай тушаалаар журамлаж мөрдөн ажиллаж байгаа болно. Гэтэл Г.******* нь энэ журмыг зөрчин үйлдвэрийн эмчид болон шууд удирддаг тээвэр ложистик хариуцсан ажилтан, захиргааны хэлтсийн менежер нарт дээрхи ажил тасалсан бүтэн 11 хоногийн хугацаанд огт мэдэгдээгүй байна. Энэ хугацаанд үйлдвэрийн захиргааны зүгээс Г.*******ийг эрэн сурвалжилж аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор дамжуулан эрүүлжүүлэх баривчлах байруудаар асууж лавлахад Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар 31-57 улсын дугаартай ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргасан болох нь дэслэгч М.Эрдэнэбатын зөрчлийн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан лавлагаа /2,09%/ зэргээр тогтоогдож материаллаг зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар арга хэмжээ авахуулах саналтайгаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн энэ материалын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Г.*******ид холбогдох зөрчлийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 706 тоот шийтгэвэрээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.*******ийг 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Ажлаасаа чөлөө авч ажлаа зохицуулах хүсэлтэй байгаа тул оногдуулсан шийтгэвэрийг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн Г.*******ийн хүсэлтийн дагуу шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 7 /долоо/ хоногоор баривчлах шийтгэлийг 6 /зургаа/ хоногоор хойшлуулсан байна. Энэ шийтгэвэрийн дагуу Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:50 цагаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:50 цаг хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан болон энэ хугацаанд биед нь харагдах ил шарх сорив бэртэл гэмтэлгүй, архаг хууч өвчингүй гэсэн баривчлах байрны эмч дэслэгч Даариймаа цагдаа дэд ахлагч Батбаяр нарын хийсэн тэмдэглэл баривчлах байранд Г.*******ийг хүлээн авч хяналт тавьсан бүртгэл зэрэг нотлох баримтаар Г.******* нь захиргааны зөрчил гаргаж баривчлах байранд долоо хоносон нь батлагдаж байгаа юм. Үүний хамтаар тус үйлдвэрийн цахим цагийн бүртгэл, хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэг үйлдвэрийн эмч Ч.Пүрэвмаа нарын тайлбар тодорхойлолт Г.*******ийн өөрийнх нь 2018 оны 01 дүгээр сарын 16-нд гаргасан тайлбар өргөдөл зэрэг нотлох баримтуудаар Г.******* нь эмнэлгийн акт бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тул *******ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7 /бичиг баримт эмнэлгийн акт, магадалгаа хуурамчаар бүрдүүлсэн/ 10.13.11-дэх заалтуудыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг тайлбарлая. Иймд нэхэмжлэгч Г.*******ийн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.*******ийг *******ХХК-ийн сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөгийг *******ХХК-с гаргуулан Г.*******ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, *******ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 58 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням давж заалдсан гомдолдоо:

Манай үйлдвэр нь ажилчдын сахилга бат, ажлын хариуцлага, байгууллагын дотоод дэг журмыг сайжруулах зорилгоор ажилчид эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан, өвчилсөн тохиолдолд эхлээд үйлдвэрийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, өөрөө ирж чадахгүй бол утсаар мэдэгдэж цаашид хэрхэх тухай асуудлыг шийдвэрлүүлж байх, хэрвээ эмнэлэгт хэвтэх, гэрээр эмчлүүлэхээр болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэж байхыг нийт ажилтнуудад үүрэг болгосон үйлдвэрийн захирлын 3/124 тоот журам тогтоох тухай тушаалаар журамлан мөрдөж ажиллаж байгаа болно. Гэтэл Г.******* энэ журмыг зөрчин үйлдвэрийн эмчид болон шууд удирддаг тээвэр ложистик хариуцсан ажилтан /мастер/, захиргааны хэлтсийн менежерт огт мэдэгдэлгүй бүтэн 11 хоногийн хугацаанд алга болсон. /Журам тогтоосон 3/124 тоот тушаал, үйлдвэрийн эмч Ч.Пүрэвмаагийн тайлбар хавтаст хэргийн материалд байгаа/ Энэ хугацаанд үйлдвэрийн захиргааны зүгээс Г.*******ийг эрэн хайж эрүүлжүүлэх согтуугаар улсын дугаартай ниссан маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргасан болох нь замын цагдаагийн байцаагчийн зөрчлийн тухай тэмдэглэл, сопгуурал шалгасан лавлагаа /2,09%/ зэргээр тогтоогдож замын цагдаагийн тасгаас материал нь шүүхэд шилжиж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шүүх хуралдаанаар Г.*******ид холбогдох зөрчлийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 706 тоот шийтгэвэрээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.*******ийг 10 цагийн албадан сургалтанд хамруулж 7 /Долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Ажлаасаа чөлөө авч ажлаа зохицуулах хүсэлтэй байгаа тул оногдуулсан шийтгэлийг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн. Г.*******ийн хүсэлтийн дагуу шүүх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8.2-т зааснаар баривчлах шийтгэл эдлүүлэх хугацааг 6 хоногоор хойшлуулсан байна. Энэ шийтгэвэрийн дагуу Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-нийөдрийн 11:50 минутаас 2018оны 12дугаар сарын 18-ныөдрийн 11:50 минут хүртэл баривчлах байранд байж байгаад гарсан болон энэ хугацаанд биед нь харагдах ил шарх сорив, бэртэл гэмтэлгүй, архагхууч өвчингүй, ямар нэгэн эмнэлгийн туслалцаа авч байгаагүй .гэсэн баривчлах байрны эмч, цагдаа нарын хийсэн тэмдэглэл, баривчлах байранд Г.*******ийг хүлээн авч хяналт тавьсан бүртгэл зэрэг нотлох баримтуудаар Г.******* нь захиргааны зөрчил гаргаж баривчлах байранд 7 /Долоо/ хоносон нь батлагдаж байгаа юм. /Энэ талаархи нотлох баримтууд болох шүүгчийн шийтгэвэр, баривчлах байранд Г.*******ийг хүлээн авсан хяналт тавьсан бүртгэл, тэмдэглэл зэрэг баримтууд хавтаст хэргийн материалд байгаа болно/ Нөгөө талаар иргэн Г.******* эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргаж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр 7 хоногийн баривчлах шийтгэл хүлээж шийтгэлээ зохих журмын дагуу эдэлсэн нь холбогдох нотлох баримтуудаар батлагдаж байхад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Г.*******ийг энэ хугацаанд өвчтэй байсан байна. Эмнэлгийн акт магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийн өрхийн эмнэлгийн таньдаг эмчээсээ амбультороор эмчлүүлсэн гэх карт, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас зэрэгт хуурамчаар бичилт хийлгүүлэн гуйж авсан хуурамч бичиг баримтыг үндэслэн илтэд нэхэмжлэгчид ямар нэгэн шалтгаанаар давуу байдал олгох гэсэн санаатай хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь гайхал төрүүлж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч хуулийн дагуу зөв бодитой дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шиийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т бий. *******ХХК-ийн салбар үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэг нь Г.*******ийг үүрэгт ажлаас нь халсан Компанийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот дугаар бүхий тушаал салбар үйлдвэрт тэр даруйдаа цахимаар ирсэнийг Г.*******ид мөн өдрийн 16:00 цагт түүнийг оройн ээлжинд гарахаар ирэхэд нь танилцуулж гарын үсэг зуруулан тушаал дор нь танилцуулсан тухай тэмдэглэл хийж баримтжуулаад, тушаалын эх хувийг шуудангаар ирэхээр нь Г.*******ид өгөхөөр хэлж ойлгуулсан байдаг юм.

Ингээд манай байгууллага Г.*******ид тойрох хуудасыг нь 1 дүгээр сарын 11-ний өглөө өгч холбогдох эрх бүхий хүмүүсүүдээр тооцоог нь хийлгэж тооцоо нийлж тэр өдөрөө ахлах болон тооцооны нягглан бодогчоор хамгийн сүүлд гарын үсэг зуруулан эзэмшиж байсан сэрээт ачигчийг нь олератор М.Булгантамирт хүлээлгэн өгч, Г.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдийг өөрт нь хүлээлгэн өгч түүний ажлын газрын үнэмлэх бичиг баримтуудыг хураан авч 1 дүгээр сарын 11-ний өдөр Г.*******той тооцоо дууссан юм. /энэ талаархи нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа/

Мөн Г.*******ийн ажлаас халагдсан тушаалын эх хувийг Улаанбаатар хотод байдаг манай төв компаниас шуудангаар ирүүлсэнийг 1 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагын бичиг хэргийн ажилтан Б.Цэрэннадмид шуудангаас очиж хүлээн авч хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэгт өгсөн бөгөөд хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэг Г.******* руу тэр даруйд нь 99213495 дугаарын утас руу нь залгаж таны тушаал эх хувиараа ирсэн байна ирж авна уу гэхэд Г.******* нь би наадруу чинь очиж авч чадахгүй тээвэр ложистикийн албаны ажилтан мастер Б.Түмэннастаар орой ажил тарахаар өгөөд явуулчих би тосоод авчихая гэж хэлсэн байдаг ингээд хүний нөөцийн ажилтан С,Наранцэцэг уг тушаапыг ажил тарахын үед Б.Түмэннастад энэ тушаалыг аваад яваач Г.******* тосоод авчихана гэсэн гээд өгч явуулсан боловч түүнийгтосч аваагуй бөгөөд харин Б.Түмэннастыг гэртээ очсон хойно би Г.*******ийн дүү нь байна танайх хаана байдаг юм намайг таниас тушаал аваад ир гэсэн гээд гэрийг нь заалгаж аваад тэр өдрийнхөө өөрөөр хэлвэл 2018 оны 1-р сарын 15-ны өдрийн 20 цаг 30 минутын үед цагдаа хувцастай хүн би Г.*******ийн дүү нь байгаа юм гээд тушаалыг аваад явсан гэдэг.

Иргэний хэргийн анхан шатны шүүх.....хариуцагч тал Г.*******ид ажлаас халсан тушаалыг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар ирсэнийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан, эх хувиар нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гардуулсан гэж тайлбарласан бөгөөд Г.*******ид эх хувиар нь гардуулсан нь нотлогдоогүй гэрч Г.Пүрэвдорж, Б.Түмэннаст нарын мэдүүлгүүд зөрүүтэй тэдний мэдүүлгийг нотолсон баримтууд хэрэгт ирээгүй бөгөөд Г.******* хүнээр дамжуулаад 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэж тайлбарласан. Тиймээс цахимаар ирсэн тушаалыг танилцуулсан нь гардуулсан гэж үзэхгүй. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эх хувиар нь тушаалыг гардуулсан нь баримтаар нотлогдоогүй гэж хэрэгт хангапттай нотлох баримтууд байсаар байтал тэдгээрийг зөв үнэлж дүгнэх чадвар дутсанаас илтэд хуулийн заалт шаардлагуудыг зөрчсөн, зөвхөн нэг талыг барьсан, хувийн ямар нэгэн сонирхолоо илэрхийлсэн хариуцлагагүй шийдвэр гаргаж байгаа нь хэн бүхэнд тодорхой байгаа юм. Шүүхийн шийдвэрт дурьдагдсан хууль бус зүйлүүдийг нотолсон ганцхан жишээ дурьдахад....Г.*******ийг ажлаас халсан тушаалыг хүний нөөцийн ажилтан 1 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар ирсэнийг мөн тэр өдрийн 16:00 цагт Г.*******ид танилцуулж гарын үсэг зуруулж өөрөө энэ. тухай тэмдэглэл хийж баримтжуулсан байхад....1 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар ирсэн тушаалыг гэж шийдвэртээ дурьдсан байх юм. Мөн гэрч Г.Пүрэвдорж, Б.Түмэнннаст нарын мэдүүлэгүүд зөрүүтэй тэдний мэдүүлгийг нотолсон баримтууд хэрэгт ирээгүй гэж шүүх шийдвэртэй тэмдэглэжээ. Гэрч Г.Пүрэвдорж нь Г.*******ийн төрсөн дүү нь тэр Г.*******ийн талаас гэрчээр оролцож байгаа. Тэр хүн тушаалын эх хувийг 1 дүгээр сарын 23-нд Б.Түмэннастаас очиж авсан гэдэг боловч түүнийг нотолсон нотлох баримтыг ах Г.*******ийн хамт шүүхэд огт гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх өөр ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргав...

Харин мастер Б.Түмэннаст, хүний нөөцийн ажилтан С.Наранцэцэг нарын тайлбар тодорхойлолтууд, шүүх хуралдаанд тэдний өгсөн мэдүүлгүүд, тушаалын эх хувийг шуудангаас очиж аваад хүний нөөцийн ажилтанд хүлээлгэж өгсөн, бичиг хэргийн ажилтан Б.Цэрэннадмид шуудангийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэл зэргээр тушаалын эх хувийг Г.*******ид түүний дүү Г.Пүрэвдоржоор дамжуулан 1 дүгээр сарын 15-нд өгсөн нь батлагддаг бөгөөд энэ талаархи нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Нэхэмжпэгчийн талыг гэрчилж байгаа Г.Пүрэвдорж, хариуцагчийн талын гэрч Б.Түмэннаст нарын хоёр өөр ашиг сонирхолыг илэрхийлж байгаа гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байх нь мэдээжийн асуудал шүүдээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Ингэж шүүх улаан цайм буруу дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргаж байгааг юу гэж үзэх вэ?Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа илтэд дууссан энэ асуудлыг хууль зөрчин хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг ханган хууль бус шийдвэр гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. /энэ талаархи нотлох баримтууд хэрэгт хангалттай байгаа болно/ *******ХХК-ийн Орхон аймаг дахь салбар үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь нэгч хүнийг ажилд авах, ажлаас халах, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх байдаггүй юм. Энэ бүх эрх мэдэлийг 2788705 регистрийн дугаартай Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Бодь цамхаг 5-р давхарт хаягтай *******ХХК, түүний Гүйцэтгэх захирал эдэлдэг юм. Энэ учраас иргэн Г.*******ийг анх ажилд томилсон 2011 оны 9 дүгээр сарын 21-ний 36 тоот тушаал болон туүнийг ажпаас чөлөөлсөн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 тоот тушаалууд Улаанбаатар хотод байнга байдаг төв компанийн Гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурагдаж шийдвэрлэгдсэн байдаг юм. Гэтэл Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн.,.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэсэн заалтыг үл хэрэгсэн харъяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хавтаст хэрэгт хариуцагчийн талаас гаргаж өгсөн бичгийн бүх нотлох баримтуудыг бүрэн гүйцэт уншиж судлан бодитой дүгнэлт хийлгуй зөвхөн нэгталыг барьсан шийдвэр гаргасан явдалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь *******ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/21 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, сэрээт ачигчийн операторын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2011 оны 09 дүгээр сараас *******ХХК-д сэрээт ачигчийн операторын ажилд анх орж ажиллаж байгаад тус компанийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 5.6, 7.36, 10.1, 10.10, 10.13, 10.13.7, 10.13.11-д заасныг баримтлан эмнэлгийн хуудас хуурамчаар бүрдүүлэн 10 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр захиргааны санаачилгаар авто ачигчийн операторын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн *******ХХК-ийн сэрээт ачигчийн операторын ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.700.000 төгрөг гаргуулж Г.*******ид олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн сэрээт ачигчийн оператор Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй хаачсан нь мэдэгдэхгүй алга болж байгаад 11 хоног ажил тасалсны дараа буюу 12 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт баримтыг хуурамчаар бүрдүүлж авч ирсэн, ийм учраас байгууллагын захиргааны журмаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн нь үндэслэлтэй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 2017.12.04-2017.12.18-н хүртэл эмнэлгийн акт магадлагаатай байсан гэж хэрэгт эмчлүүлэгсдийн карт эмнэлгийн магадлагаа эмнэлгийн хуудас зэргийг нотлох баримтуудаар өгсөн байгаа боловч эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн акт /хх6-7/ 12.04-12.08, 12.09-12.15 гэсэн эмчийн бичвэр, эмнэлгийн магадлагаа эмнэлгийн хуудсанд /хх-30/ 12.09-12.17 хүртэл акт бичигдсэн байгаа нь зөрүүтэй, эмнэлгийн хуудас эмнэлгийн магадлагаад бичигдсэн он сар өдрүүд нь эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас олгох журманд заасан хугацаанаас хэтрүүлэн бичигдсэн нь эргэлзээтэй, /тухайлбал эмнэлгийн магадлагаа 12.04, 12.09 аль нь болох нь гаргацгүй, 12.04-нөөс эмнэлгийн магадлагаа олгосон бол 12.15 хүртэл 11 хоногоор олгогдсон, 0981548 дугаарын эмнэлгийн хуудас 12 сарын 04-нөөс олгогдсон бол 13 хоногоор лист бичигдсэн гэх мэт зөрчилтэй / иймд эмнэлгийн энэхүү эргэлзээтэй баримтаар түүнийг өвчтэй байсан гэж үзэх боломжгүй, нөгөө талаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө захиргааны арга хэмжээ авагдаж баривчлах байранд саатуулагдаж байх үед буюу /2017.12.11-2017.12.18 хүртэл эмнэлгийн хуудас олгогдсон байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.*******ийг эмнэлгийн магадлагаатай өвчтэй байсан гэж үзэх боломжгүй байхад шүүх баривчлах байранд байсан хугацаа нь Г.*******ийн өвчтэй байх хугацаатай давхцаж байгаа ч түүнийг эмнэлгийн акт магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт нь буруу болжээ.

Мөн Г.******* нь баривчлах байрны эмчид өөрийгөө өвчтэй байгаа талаар хэлж үзүүлж эмчилгээ хийлгэж байгаагүй байна.

Харин *******ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13-т ажилтныг ажлаас шууд халах ноцтой зөрчлийг тухайлан заасан байх ба нэхэмжлэгч Г.*******ийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн дотоод журмын 10.13.7, 10.13.11 заалтуудыг баримталсан нь түүний гаргасан зөрчилтэй нийцсэн байна. Хэдийгээр Г.*******ийг эмнэлгийн акт баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа ч хуурамчаар бүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, харин түүнд бичигдсэн цаг хугацаа нь түүнийг өвчтэй байсныг нотолж чадаагүй болно. Нэгэнт өвчтэй байсан болох нь нотлогдоогүй учраас 12.04-12.08 хүртэл ажлаа тасалсан гэж үзэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, харьяалал зөрчсөн талаар бичсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх өнгөрөөгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хариуцагч оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар нэхэмжлэлээ гаргасан нь үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00440 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******ХХК-ийн захирлын 2018.01.10-ны өдрийн 18/21 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, сэрээт ачигчийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ