Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00688

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00688

 

 

 

Ц.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00403 дугаар шийдвэртэй Ц.Ариунаагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянгол, Хан Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дугаартай шүүгчийн захирамжаар Хорсмэнклаб ХХК-иас 423 593 900 төгрөг гаргуулж, Эм Эй Эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Ц.Ариунаа миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот 240 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206201140 дугаартай, амрагчийн зориулалттай сууцыг 696 000 000 төгрөгөөр, үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж буй нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу тус хөрөнгийн өмчлөгчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна. Шүүхийн албадан гүйцэтгэх тухай захирамж байхгүй, гүйцэтгэх хуудас байхгүй, дээрх захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй байхад Хорсмэнклаб ХХК-ийн төлбөрийг Ц.Ариунаа миний хөрөнгөөр хангуулах гэж байгааг ойлгохгүй байна. Мөн 240 талбайтай, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, мөн үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Миний өмчийн хөрөнгийг надаас зөвшөөрөл авахгүйгээр үнэлж, зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах гэж байгаа үйлдэл нь хууль бус юм. Үнэхээр энэ хөрөнгө шүүхийн шийдвэрт дурдагдсан байсан бол бид өнөөдөр ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй байсан. Шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар бусдын өмчлөлд халдаж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дүгээр шүүгчийн захирамжаар Хорсмэнклаб ХХК-иас 423 593 900 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2 275 920 төгрөгийн хамт гаргуулж, Эм эй эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16290330 дугаар тогтоолоор үүсгэж, тус албаны 2016 оны 1/12740, 4/14683 дугаар албан бичгүүдээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ц.Ариунаа, Р.Бадрал нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаарт бүртгэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай 2 өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 140/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16290330/01 дүгээр тогтоолоор хураасан. Ц.Ариунаа нь зээл авах гээд барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зураад Эм эй эф ББСБ ХХК-аас зээл авсан. Төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК болон өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/14285, 4/14284, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15201, 4/15202, 4/15203 дугаар албан бичгээр тус тус хүргүүлэхэд, үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 218 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 696 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/16178, 4/16177, 4/16176 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16969, 4/16968, 4/16970 албан бичгүүдээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 01 тоотод оршин суух Хорсмэнклаб ХХК-д захирал Ц.Ариунаа, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 30 тоотод оршин суух өмчлөгч Р.Бадрал нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/18737 дугаар албан бичгээр Хорсмэнклаб ХХК-д, захирал Ц.Ариунаад, өмчлөгч Р.Бадрал нарт мөн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01150 дугаартай гүйцэтгэх хуудсанд Ц.Ариунаагийн барьцаа хөрөнгийг дурдаж шийдвэрлээгүй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөрийг барагдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт гүйцэтгэх хуудаст тавигдах хуулийн шаардлагыг тусгайлан заасан. Нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 онд бичигдсэн гүйцэтгэх хуудсын баримт бичиг нь хуулийн шаардлага хангасан. Төлбөр төлөгч, гуравдагч этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын гүйцэтгэх хуудастай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг, эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тусгайлан заасан. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг барьж хуулийн шаардлага гаргаж байна. 122 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээд ямар хугацаанд, зөвхөн шүүхээр харьяалагдах маргаанд гомдол гаргах эрхтэй. Бусад маргаанд ерөнхий гүйцэтгэгчид тухайн гомдлоо гаргах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар тухайн хураагдсан эд хөрөнгөд өмчлөх эрхийн маргаан үүссэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд бие даасан шаардлагаараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломж хуулийн хүрээнд байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Ц.Ариунаа, Р.Бадрал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031140 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хэргийг хянан шийдвэрлэх шуух хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа Барьцаа хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн, гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд халдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийг үндэслэл болгон шаардаж байна гэж тодруулсан тул үнэлгээтэй холбоотой шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ... гэжээ.

Ц.Ариунаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 25 байр 1 тоот Ү-2206201140 дугаартай ул хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд дахин Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 25 байр 1 тоот Ү-2206201140 дугаартай ул хөдлөх хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гарган 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183\Ш32018\14234 дүгээр захирамж, 183\Ш32018\14591 дүгээр захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183\Ш32019\00982 дугаар Хэрэг нэгтгэх тухай захирамжаар нэгтгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг шууд илэрхийлэх ба уг шаардлагаар үүссэн захирамжийн хүрээнд мөн 25 дугаар хуулийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, тайлбар, татгалзлаа хэн аль нь нотлох үүргийг зохигчид хүлээдэг.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад заагдаагүй шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6, 38 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхээр хангуулах, зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч ... гэж өмгөөлөгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлдэг атал зөвхөн нэхэмжлэгчийн субъектив эрхэд хамаарах мөн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид олгож шийдвэрлэсэн нь шүүх илт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Ц.Ариунаа, Р.Бадрал нарын нарын өмчлөлийн Ү-2206031140\дүгээр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 25-1 тоот 240 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлсүгэй ... гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь гуравдагч этгээдийн барьцааны эрхэд халдсан хууль бус шүүхийн шийдвэр болсон.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр үнэлэгдсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 25 байр 1 тоот Ү-2206201140 дугаартай ул хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг заасны дагуу хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хуулийн хугацаанд харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаагүй тул Вендо ХХК-ийн Хан- Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 25-1 TOOT Ү-2206031140 дугаарт бүртгэгдсэн 240 м.кв талбай бүхий сууцыг үнэлсэн үнэлгээ нь хууль ёсных болсон тул уг үнэлгээ болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Талуудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.1 дэх хэсэг заасны дагуу хөрөнгийн үнэлгээний саналыг ирүүлэх тухай мэдэгдлийг өмчлөгч Ц.Ариунаад 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4M4284, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4M5202 дугаар албан бичгээр, өмчлөгч Р.Бадралд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4M5203 дугаар албан бичгээр, төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-д 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 4M5204 дүгээр тус тус албан бичгээр хуулийн дагуу мэдэгдсэн. Улмаар, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал ирээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 218 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилж уг шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулна... гэснээр өмчлөгч Ц.Ариунаад 2018 оны 09 сарын 25-ны өдөр 4M6178 дугаар албан бичиг, мөн өдрийн 4M6179 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-д тус тус хуулийн дагуу мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх үед 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тухайн үед үйлчилж байсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан... гэж хүчингүй болсон хуулийн холбогдох заалтаар дүгнэжээ.

Маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 218 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоосон гүйцэтгэх ажиллагаа, мөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаа зохион байгуулсан гүйцэтгэх ажиллагаа ба уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулагдсан атал зохигчдын маргаж бүй хэргийн нөхцөл байдлыг буруу тогтоож, хуулийг буцаан хэрэглэж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсных бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хууль ёсны өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг бөглүүлээгүй, эрх, үүргийг тайлбарлахгүйгээр, шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид мэдэгдэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эй Эм Эф ББСБ ХХК-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Харин анхан шатны шүүхийн шүүгч болон түүний туслах нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.2-т заасныг хэрэгжүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулсан нь процессийн алдаа болсон. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эм Эй Эф ББСБ ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан нэгэнт хуралдаж, шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэснээс хойш шүүхэд очиж уг асуудлыг мэдсэн бөгөөд улмаар тухайн өдрөө хэргийн материалтай танилцаж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зурж, гуравдагч этгээдийг төлөөлж анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан талаар баримтууд бүрэн авагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ариунаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дүгээр шүүгчийн захирамжаар Хорсмэнклаб ХХК-иас 423 593 900 төгрөг гаргуулж, Эм Эй Эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 102/ГХ2016/01150 дугаар гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16290330 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 13-14, 93, 96 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 29.4 дэх хэсэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан.

Гуравдагч этгээд Эм Эй Эф ББСБ ХХК-ийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад шүүх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэсэн өдөр эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан, түүний өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарлан танилцуулаагүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэжээ. /хх-ийн 150, 152 дугаар тал/

Мөн шүүх хуралдааны товыг талуудад зохих ёсоор мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1.2-т заасныг зөрчсөн. Хуралдааны товыг оролцогч нарт зөвхөн шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, биечлэн мэдэгдэх боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд утсаар мэдэгдэх учиртай. Хэрэгт энэ талаар баримтгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй атлаа зарим оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн, хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан тухай баримтаас үзвэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй. Тэрээр хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцсан байна. /хх-ийн 152 дугаар тал/

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 25 байр 1 тоот хаягт байршилтай, 240 м.кв талбайтай, хоёр өрөө амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй сууцыг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, уг хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 350 000 000 төгрөгөөр төлбөр авагчид худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэж тодорхойлсон, хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр тодруулан иргэний эрх зөрчигдөж, өмчлөх эрхэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар халдаж буй үйлдлийг зогсоолгох агуулгаар гомдол гарган өөрчилсөн. Энэхүү нэхэмжлэлийн талаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбар, баримт гаргах, цуглуулах, тэдгээртэй танилцах зэргээр бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй. Шүүх нэхэмжлэлд заагаагүй ... сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөх-өөр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2-т заасан ... хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, мөн зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид бүрэн оролцож, нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийн талаар мэтгэлцсэн тохиолдолд маргааны үйл баримт, нөхцөл байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой байжээ.

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн байна.

■.■..■.

■■ ■

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ