Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00140

 

 

*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч

*******д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00996 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

1.732.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн танил *******д 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 050 000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээ өгөхгүй байна. Иймд миний үндсэн мөнгө 1 050 000 төгрөг болон өнгөрсөн хугацааны хүү 157 500 төгрөг, алданги 525 000 төгрөг, бүгд 1 732 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Эрх залгамжлагч Б.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өмгөөлөгчийг оролцуулан намайг байлцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* болон түүний эхнэр М.Доржнамжирмаа нар нь *******ээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 050 000 төгрөгийг зээлж аваагүй. Өмнө буюу 2017 оны 04 дүгээр сар, 2017 оны 08 саруудад нийт 1 050 000 төгрөг зээлж авч буцаан төлж, барагдуулж дуусгасан байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *******д мөнгө зээлдүүлсэн гэсэн нь бодит байдалд нийцээгүй худал тайлбар гаргажээ. ******* нь бичиг үсэг мэддэггүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******эд өмнө зээлсэн байсан мөнгөний үлдэгдэл болох 675 000 төгрөгийг өгөхөөр очиход бичиг гаргаж ирж үүн дээр гарын үсгээ зур хэмээн нэг бичиг дээр гарын үсэг зуруулсан гэж хэлж байгаа бөгөөд бичиг үсэг мэдэхгүй тул юу байсныг нь мэдээгүй байна. Ийнхүү ******* нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******ээс 1 050 000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00996 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 207 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбажавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 525 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44 100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 33 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбажавт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас №100 хавтаст хэргийн 2 тал/ гэх хуудсыг нэхэмжлэлд хавсарган өгсөн. Энэхүү баримтын талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... 2017 оны 12 дүгаар сарын 20-ны өдөр *******, ******* нарын хооронд 1 050 000 төгрөгийг 30 хоногийн хүгацаатай, хүүний төлбөр 157 500 төгрөг байхаар зээлийн гэрээ байгуулагдсан болох нь барьцаалан зээлдуулэх үйлчилгээний хүүдас 100 дүгаартай эх баримтаар нотлогдож байна... Уг баримт нь хэдийгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас гэсэн нэртэй байх боловч иргэд хооронд зээлийн гэрээ байгуүлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруүлбал зээлийн гэрээний мөнгөн дүн болон хүү тохирсон байдал, хүгацаа заасан зэргийг шүүх харгалзан үзсэн болно... гэж дүгнэж *******аас нийт 1 207 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь бодит байдал дээр *******ээс 2017 оны 12 дугаар сард мөнгө аваагүй буюу зээлээгүй. Энэ талаар нэхэмжлэлд хариуцагч талаас хариу тайлбар гаргахдаа тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл ******* нь 2017 оны 12 дугаар сарын 20-нд 1 050 000 төгрөгийг *******ээс хүлээн аваагүй. Харин *******ын эхнэр Доржнамжирмаа нь 2017 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд нийт 1 050 000 төгрөгийг авсан бөгөөд энэ мөнгийг төлж дуусгасан. Өмнө нь буюу 2017 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын хугацаанд зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр зээлж авсан 1 050 000 төгрөгийн эцсийн үлдэгдлийг ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр *******-д өгөхөөр түүний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг ажлын байранд нь очих үед *******ын бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан ******* нь Доржнамжирмаагийн авсан төлбөр дуусч байгаа талаарх баримт шүү гэж хэлээд хавтаст хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсанд гарын үсэг зуруулж авсан. Энэхүу баримтаа үндэслэн нэхэмжлэл гаргасныг шүүх бодит байдалд 1 050 000 төгрөгийг хариуцагчийг хүлээн авсан мэтээр дүгнэж хариуцагчаас 1 207 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болсон байна.

Хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний загвар баримтыг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв уг баримтыг иргэд хоорондын зээлийн гэрээ гэж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээ нь хүчин төгөлдөр болсон эсэхийг шүүх дүгнээгүй нь үндэслэл муутай шийдвэр гарахад хүргэсэн байна. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас 1 050 000 төгрөгийг ******* хэрхэн хүлээлгэн өгснийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Учир нь 2018 онь 12 дугаар сарын 20-ны өдөр ******* нь *******ээс уг мөнгийг аваагүй харин ч *******ээс өмнө нь эхнэр Доржнамжирмаагийн авсан 1 050 000 төгрөгийн үлдэгдэл 500 000 төгрөгийг өгсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь эхнэр М.Доржнамжирмаагийн хамтаар 2017 оны 04 дугээо сар 08 дугаар саруудад нийт 1 050 000 төгрөг зээлж авч буцаан төлж байсан талаар тайлбар ирүүлсэн боловч буцаан төлсөн талаар баримтгүй байна. Өөрөөр хэлбэл 1 050 000 төгрөг авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд харин буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна...." гэсэн нь ор үндэсгүй худал зүйл зохиож бичжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гардан авсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа *******ээс түүний үндэслэлд дурьдагдсан 1 050 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард аваагүй гэдэг тайлбарыг өгсөн. Харин өмнө нь буюу 2017 оны 04 дүгээр сараас 08 дугаар сард 1 050 000 төгрөгийг эхнэр М.Доржнамжирмаа нь авч буцаан төлсөн талаар тайлбарыг өгсөн. Үүнийг шүүх гуйвуулж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн гэж нэхэмжлэлд дурьдсан 1 050 000 төгрөгийг ******* хүлээн авсан гэж тайлбар өгсөн мэт шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэнийг ойлгохгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан *******ийн дансны хуулганд Доржнамжирмаа, Баяржаргал нараас 160000+ 75 000+75 000 нийт 310 000 төгргийг шилжүүлсэн нотлох баримт байгааг үнэлэлгүй нотлох баримт байхгүй гэж бичсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болохыг харуулж байна

Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байх ба хэрэгт авагдсан дансны хуулга нь системээс хэвлэх байдлаар хуулбарласан хуулбар баримт байна. Энэхүү нотлох баримтыг шүүх бүрдүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангуулаагүй нь хэргийн оролцогчийг буруутгах үндэслэл биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч *******, Б.Бямбажав нар нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 1.732.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарын хооронд хийгдсэн 1.050.000 төгрөг хүү 157.500 төгрөг төлөхөөр тохиролцсон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас №100 гэсэн нэртэй бичгийн баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 1.050.000 төгрөг 30 хоногийн хугацаатай хүүнд 157.500 төгрөг төлөхөөр зээлдүүлсэн болох нь тэдний хооронд хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас №100 нэртэй бичгийн /х/х-2-р хуудас/ нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүний эхнэр Б.Бямбажав эрх залгамжлан авахаар хүсэлт гаргаж нэхэмжлэгчээр солигдон оролцжээ.

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас №100 гэсэн баримтанд зурсан гарын үсэг биш гэж марган шинжээч томилуулан шинжилгээ хийсэн боловч түүний гарын үсгийн загвартай тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Хариуцагч нь *******ээс өмнө нь 1.050.000 төгрөг зээлж аваад буцаан төлж дуусгасан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

Хариуцагч ******* нь 1.050.000 төгрөгийг *******ээс зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч буй боловч хэдийд яаж төлснөө нотолж чадаагүй байх тул шүүх иргэд хоорондын зээлийн гэрээ хийгдсэн, алдангийн талаар тохиролцоогүй гэсэн үндэслэлээр хариуцагч *******аас 1.207.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулинд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны 142/ШШ2018/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ