Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00024

Т.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00682 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 1 дүгээр баг Тогтохын *******ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч Улаанбаатар хот Баянгол дүүрэг ******* Энд ******* Юникс ХХК-д холбогдох

Газар ашигласны нөхөн төлбөр 18.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 1 дүгээр баг Тогтохын *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн малчин Тогтохын ******* би тус сумын Жугамын амны тохой гэх газарт гэр бүлийн хамтын хэрэгцэ******* хаваржааны газар болох 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан. Уг газар Байдрагийн голын захад байдаг тул бид ногоо чацарганы мод тариалах гэж байсан. Ингээд энэхүү газартаа хаваржиж намаржиж амьдарч байтал 2017 оны хавар ******* Энд ******* Юникс ХХК ажилчидтайгаа ирэн гэрээ барин кемпээ байгуулан машин тэргээ байрлуулж эхэлсэн. Энэ үед би эхнэр С.*******гийн хамт очиж энэ газар миний эзэмшлийн газар, мал сүргийн бэлчээр, бид амьдарч аж төрч байдаг газар, ******* үйл ажиллагаа явуулахгүй тэрэг техникээ тат гэж хэлсэн. Гэтэл ******* Энд ******* Юникс ХХКомпанийн захирал С.Ганбаатар 25.000.000 төгрөг танай газрыг ашиглаж байгаагийн төлбөрт өгнө, харин та нар манай үйл ажиллагаанд саад болж болохгүй, бид бас энэ газрыг нөхөн сэргээж өгнө гэж хэлсэн. Тохирсон ёсоор бид 2017 оны хавраас өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газартаа хаваржаагүй уурхайд газраа тавьж өгөн үйл ажиллагаанд нь саад учруулаагүй.

Ингээд гэрээний дагуу ******* Энд ******* Юникс ХХК миний эхнэр *******гийн дансруу нийт 5.200.000 төгрөг шилжүүлсэн, мөн бэлнээр 1.000.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг өгөөд үлдэгдэл 18.800.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй болно. Иймд ******* Энд ******* Юникс ХХК-иас 700 м/кв газрыг ашигласан, бэлчээр ашигласны нөхөн төлбөр болох 18.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.*******ын өмгөөлөгч Б.Бурмаагаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Жугамын ам гэх газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. Тус компани нь Т.*******ын эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулахдаа 25 сая төгрөг өгөөд энэ газрыг анх байсан хэвийн байдалд оруулж өгнө гэж харилцан тохиролцсон байдаг. Хуулийн этгээд болон иргэд хооронд гэрээ байгууллагдсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* Юникс ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал С.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт байрлах Жугамын ам гэх газарт үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулсан. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж байхад тус сумын иргэн Т.******* гэгч нь удаа дараа ирж агсам согтуу тавьж, мөнгө нэхэж ажил удаашруулж байсан тул цувуулан мөнгө өгч ажлаа үргэлжлүүлж байсан. Сүүлд их хэмжээний мөнгө нэхэхээр нь өгөөгүй, өгөх үндэслэлгүй гэдгийг тайлбарласан. Үйл ажиллагаа явуулсан газарт Т.******* амьдардаггүй бөгөөд Гантулга гэдэг айл байсан. Уг айл одоо ч гэсэн байгаа.

Миний бие Т.******* болон бусад хүнтэй газар ашигласны төлбөрт 25.000.000 төлөх талаар амаар болон бичгээр гэрээ байгуулсан, ярилцаж тохирсон асуудал байхгүй. Манай компани үйл ажиллагаа явуулахдаа улс, аймаг, орон нутагт төлвөл зохих бүх татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж ажилласан. Нөгөө талаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу олгосон газар үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг газар нь иргэний эзэмшлийн газартай давхацсан тохиолдолд миний бие хариуцах үндэслэлгүй байна. Иймд Т.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1, 187-р зүйлийн 187.1-д тус тус заасныг баримтлан ******* Энд ******* Юникс ХХК-иас газар ашигласны төлбөр 18.800.000 төгрөг гаргуулах тухай Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэг*******йн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэг*******йн хураамжид төлсөн 251.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн малчин Боржигон овогт Тогтохын ******* би тус сумын “Жугамын амны тохой” гэх газарт гэр бүлийн хамтын хэрэгцэ******* хаваржааны газар болох 700 мкв газрыг 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан байдаг. Гэтэл энэхүү газарт 2017 оны хавар ******* Энд ******* Юникс ХХКомпани ажилчидтайгаа ирэн гэрээ барин кемпээ байгуулан машин тэргээ байрлуулан эхэлсэн энэ үед Т.******* эхнэр *******гийн хамт очиж энэ газар миний эзэмшлийн газар, мал сүргийн бэлчээр, бид амьдарч байдаг газар ******* үйл ажиллагаа явуулахгүй тэрэг техникээ тат гэж хэлсэн.

Гэтэл “******* Энд ******* Юникс” ХХКомпанийн захирал Ганбаатар гэх хүн энэ газрыг эзэмшдэг гэдэг бичиг баримт кадастрын зургаа аваад ир аваад ирвэл 200.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн үүний дагуу би бичиг баримтаа үзүүлтэл танайд 25.000.000 төгрөг өгье харин та нар манай үйл ажиллагаанд саад учруулж болохгүй харин мөнгийг чинь цувуулан 2018 ондоо багтааж өгнө гэсэн. Тохирсон ёсоор бид 2017 оны хавраас өнөөдрийг хүртэл хаваржаагүй уурхайд газраа тавьж өгөн үйл ажиллагаанд нь саад учруулаагүй билээ.

Ингээд гэрээний дагуу “******* Энд ******* Юникс” ХХК миний эхнэр *******гийн дансруу нийт 5.200.000 төгрөг шилжүүлсэн мөн бэлнээр 1.000.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг өгөөд үлдэгдэл 18.800.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон шүүх хуралд оролцохоор өөрийн биеэр Бөмбөгөр сумаас ирсэн байсан боловч тэр өдөр хүүхдийн бие гэнэт халуурч яаралтай ир гэж дуудсан тул аргагүй байдлаа бичээд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт бичсэн боловч миний хүсэл*******йг хангаагүй шүүх хуралдаан явуулсан байна. Өөрөөр хэлбэл миний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна. Мөн “******* Энд ******* Юникс” ХХК нь Т.*******тай 25.000.000 сая төгрөгөөр гэрээ байгуулан улмаар манайд 6.200.000 төгрөг өгсөн нь гэрээ байгуулагдсныг нотлох юм.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00682 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Бөмбөгөр сум Тогтохын *******аас Улаанбаатар хот Баянгол дүүрэг ******* Энд ******* Юникс ХХК-д холбогдуулж газар ашигласны нөхөн төлбөр 18.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тухайлбал зохигч талуудад хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 38 дугаар тал/ байгаа боловч 117 хуудас хэрэг танилцуулахаас зөвхөн 25 хуудас хэрэг танилцуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******д хэрэг танилцуулахдаа /хх-ийн 74 дүгээр тал/ нийт 117 хуудас хэрэг танилцуулахаас зөвхөн 66 хуудас хэрэг танилцуулсан бусад хэргийн үйл баримтыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Нэхэмжлэгч Т.*******ын хүсэл*******йг хангахаас татгалзах тухай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01913 дугаар захирамжийг хэлэлцсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 00015 дугаар шүүхийн тогтоол нь шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргасан эсэх нь тодорхойгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт*******ээ “..шүүх хуралдаанд оролцохоор хөдөө сумаас ирсэн бөгөөд хөдөө байдаг хүүхдийн бие муу байгаа тул яаралтай буцах болсон, маргааш болох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, би анхан шатны шүүх хуралдаанд зайлшгүй өөрийн биеэр оролцох шаардлагатай..” гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хүсэлт*******ээ энэ талаарх нотлох баримтаа хавсаргаж ирүүлээгүй байна гэж дүгнээд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02153 дугаар шүүгчийн захирамжаар хүсэл*******йг хүлээн авахаас татгалзаж, С.*******г байхгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хүүхдийн бие муу байгаа талаарх нотлох баримаа шүүхэд өгөх хугацаа, боломж байгаагүйг анхаараагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд зайлшгүй өөрийн биеэр оролцоно гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байхад зохигч, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхээс зохигч, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэг*******йн хураамжинд төлсөн 251.950 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэг*******йн хураамжинд төлсөн 251.950 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ  М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР

2019 оны 11 сарын 08 Дугаар 213/МА2019/00024 Номгон

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэг*******йн хураамжинд төлсөн 251.950 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ

 М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР