Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01291

 

 

 

 

 

2017 05 31

1291

 

 

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Өсөх зоос ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартБи 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр экскаваторын оператороор ажилд орсон. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ямар нэг байдлаар сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд 1 400 000 төгрөг, үндсэн ажилтан болоход 1 600 000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон. Ажиллах газар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах бөгөөд 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой ажлаа хийж байгаад хамт ажилладаг хүнтэйгээ ажлаас болж маргалдсан. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 8-ны өдөр ээлж бууж Улаанбаатар хотод ирсэн. Эргэж ажилд авах хугацаа 1 дүгээр сарын 18-ны өдөр байсан бөгөөд 1 дүгээр сарын 15-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Одбаяр утсаар залгаад энэ удаа өөрийг чинь явуулахгүй асуудал шийдэгдтэл түр хүлээж байгаарай гэсэн. 01 дүгээр сарын 18-ны өдөр оффис дээр очиход ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ажлын байранд зодоон хийж, эмх замбараагүй байдал үүсгэж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан Өсөх Зоос ХХК-ийн экскаваторын операторын ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Өсөх зоос ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартЦ.Батсайхан нь Өсөх зоос ХХК-д ажиллаж байх хугацаандаа хамт олныг байнга хутган үймүүлэх, буруу зүйлд өдөөн турхирах, бусдыг хэл амаар доромжлох, дарамтлах, бусдын биед халдаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг байнга эсэргүүцэх зэргээр байгууллагын дотоод журамд заасан дээрх ноцтой зөрчлийг удаа дараа гаргадаг байсан.

Ц.Батсайханы дээрх зан байдлыг компанийн холбогдох удирдлагуудын зүгээс удаа дараа хэлж засахыг оролдсон боловч зан байдлаа засч сайжруулаагүй. Түүний үйлдэл, зан байдал нь онцгой дэглэмтэй, онцгой дэг журамтай, хүнд үйлдвэр, онцгой бүсэд эмх замбараагүй байдлыг бий болгох, шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилчдыг турхирч байгаа нь хүний амь насанд эрсдэл учруулахуйц сөрөг үр дагаврыг бий болгох өндөр магадлалтай.

Ц.Батсайхан нь уурхайн бүсэд ажлын байранд бусдыг хэл амаар доромжилсноос зодоон үүссэн учир компанийн зүгээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж түүнийг ажлаас халсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн б/ЗЗ тоот ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханыг Өсөх зоос ХХК-ийн экскаваторын операторчны албан тушаалд эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 018 160 төгрөгийг хариуцагч Өсөх зоос ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батсайханд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Өсөх зоос ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугааар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өсөх зоос ХХК-иас 63 241 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Өсөх зоос ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах Хүрэн Шанд нүүрсний уурхайг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нүүрсний уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд өндөр эрсдлийг дагуулах үр дагавартай учраас ажил олгогч болон ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхдээ маш нарийн дүрэм, заавар, журмын дагуу өндөр сахилга бат хариуцлагатай байхыг зайлшгүй шаарддаг онцлогтой салбар юм. Уурхайд ажиллаж байгаа ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдан зохион байгуулж байгаа инженер болон мастерийн өгсөн заавар журмын дагуу ажлаа гүйцэтгэх шаардлага зүй ёсоор зайлшгүй байдаг.

Уурхайн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хоорондоо харилцан хамааралтай байдаг болохоор, хувь хүний харьцаа хандлага зөв байлгах шаардлага чухал. Өсөх зоос ХХК-ийн уурхай Улаанбаатараас 1000 гаруй км-ийн зайд байрладаг, олон тооны залуучууд нэг дор ажиллаж амьдардаг учраас, зан суртахууны талаас хатуу анхаарах шаардлагатай байх талаар хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журамд энэ талаас нь тусгасан.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь хамт олонтой таарамжгүй, бусдад байнга нэр хоч өгөх байдлаар бусдыг байнга доромжилж, ажилчдыг өдөөн турхирах, хэрүүл зодоон хийх, заавар журмын дагуу ажлын наряд өгдөг мастер, инженерийг байнга эсэргүүцдэг зэрэг хөдөлмөрийн гэрээ ба дотоод журмыг зөрчсөн үйлдлийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ц.Батсайхан нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.4, 7.2.5, 7.2.6, 7.2.7-д заасан үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 9.2.4-т заасныг зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн зэрэг баримт хэрэгт авагдсан.

Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан УДШ-ийн тайлбарт ажлаас халсан тушаалыг гаргахдаа хуулийн заалтыг дурдахыг анхааруулсан байдаг. Ц.Батсайханы зөрчил гаргасан нь хангалттай нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Олон залуучуудыг нэг дор ажиллуулдаг онцлогтой ажлын байранд, ганц нэг хүний зан суртахууны доголдолтой байдал сөрөг үр дагаврыг авчирдаг гэдгийг Батсайханы үйлдэл харуулж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан хариуцагч Өсөх зоос ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Өсөх зоос ХХК-ийн Геологи, Уул уурхайн газарт 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс экскаваторын операторын ажлын байранд туршилтын хугацаагаар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/33 тоот тушаалаар хамтран ажиллагчтай хэрэлдсэн, хэл амаар доромжилсон, шөнийн хоолны цагийн үеэр маргаан үүсгэсэн, зодоон хийсэн, ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэсэн, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль заалтыг үндэслэж буйгаа тодорхой заагаагүй байхын зэрэгцээ ажилтан Ц.Батсайхантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 046/2017 тоот хөдөлмөрийн гэрээнд ажилтан Ц.Батсайхан гарын үсэг зураагүй, уг гэрээ нь бичгээр байгуулах гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажилтны гаргасан зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарна гэж үзэхэд учир дутагдалтай, шүүх нэхэмжлэгч Ц.Батсайханыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ