Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01226

 

 

 

 

 

2017 05 26

1226

 

 

Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөрш заанууд ХХК-д холбогдох

Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орчлон констракшн ХХК-ийн бохирын шугам болон Шинэ дүр төрх хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, мөн газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ дүр төрх хотхонд зориулж 300 голчтой 1.2 км урт бохирын шугам татаж ашиглалтад оруулсан. Хариуцагч нь Шинэ дүр төрх хотхоны зүүн талд байрлах өөрийн эзэмшил газар дээрээ 9 давхар 2 ширхэг орон сууцны барилгыг барьж улмаар тус барилгадаа холболт хийлгэхээр хүсэлт тавьсан. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийн барьсан бохирын шугамд хариуцагч нь зөвхөн 9 давхар 2 орон сууцыг холбоно, үүний хариуд зохих төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн, холболтыг хийсэн. Хариуцагч нь гэрээний 2.6 дахь заалт, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хамтын ажиллагааны протоколын 3, 4-р зүйлд заасан үүргээ ноцтой зөрчиж өөрийн холбосон шугамаас дараа дараагийн барилгад зөвшөөрөлгүйгээр холболт хийснээс нэхэмжлэгчийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа доголдож, алдагдаж эхэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөрш заанууд ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих нь хууль бус үйлдэл болохгүй. Гэрээний үүргийг зөрчсөн түүнээс болж ямар хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ нь маргааны зүйлтэй огт хамааралгүй, өөр харилцааг зохицуулсан. Тодруулбал Шинэ дүр төрх хотхоны бохирын шугамд хариуцагч нь өөрийн барьсан 2 орон сууцны шугамыг холбож, зохих төлбөрийг төлж дууссан гэрээ юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа уг гэрээний 2.6-д заасныг үндэслэж байгаа бөгөөд хариуцагч нь ямар барилга холбосон, хэрхэн салгуулах талаар тодруулаагүй. Хавтаст хэрэгт хариуцагчийн 18 айлын орон сууцны техникийн нөхцөл авагдсан бөгөөд түүнээс харахад бохирын шугамаас холболт хийх зөвшөөрлийг олгосон. Мөн бид нэхэмжлэгчийн бохирын шугамаас холболтыг хийгээгүй, харин 2 орон сууцны бохирын шугамаас холбосон. Ингэхдээ Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцлийг нь авч зураг төслийн дагуу холболт хийсэн. Түүнээс ямар нэг зөвшөөрөлгүйгээр, эсвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн шугамаас холболт хийсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа нь үндэслэлгүй. Хууль бус үйлдэл гэдэг нь хууль зөрчсөн байхыг хэлнэ гэтэл энэ  талаар зохицуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч гэдэгт зохигч талууд бүгд орж байгаа, уг зүйлд заасан хэрэглэгчийн эрх үүргийн дагуу өөрсдийн барьсан шугамаас өөр бусад байгууллагын холболт хийж болохгүй гэж хориглох эрх байхгүй. 18 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсөн, оршин суугчид бохирын шугамыг ашиглаад эхэлсэн. Гэтэл бохирын шугамыг нь салгахаар тухайн хүмүүст ямар үр дагавар үүсэх, мөн шүүхээс хариуцагчид бохирын шугамын холболтыг салгахыг даалгасан ч хариуцагч нь салгах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн 2 шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Хөрш заанууд ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Шинэ дүр төрх хотхоны бохирын шугамыг хариуцагчийн эзэмшлийн 2000 га газар дээгүүр барьсан бөгөөд ингэхдээ ямар нэг зөвшөөрөл аваагүй, мөн Шинэ дүр төрх хотхоны хашааг барихдаа хариуцагчийн эзэмшлийн газрын тодорхой хэсэг дээр барьсан. Иймд уг бохирын шугам болон хашааг холдуулахыг хариуцагчид даалгах, 2014 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай газрыг ашиглаж биднийг өөрсдийн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд оруулсан тул 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 2014 оны 12 сард хариуцагчийн газрын эрх үүссэн, харин хотхон нь 2008 оны 12 дугаар сард буюу үүнээс 6 жилийн өмнө улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтад орсон байдаг. Тухайн үед хариуцагч байгууллага нь байгаагүй бөгөөд, ямар нэг зөвшөөрөл авах боломжгүй байсан. Хотхоны хашааг СӨХ-д хүлээлгэж өгсөн ба энэ хашааг буулгах бол хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Газар ашиглаж чадаагүйгээс болж хохирсон гэж байгаа бол ямар байдлаар хэрхэн хохирсон талаар нотлох баримт байх ёстой. Тиймээс 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал өөрсдөө холболт хийх саналыг тавьж холболтыг хийсэн байж одоо танай буруугаас болж хохиролтой гэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаа 476.1, 227 дугаар  227.1 дэх  аар Хөрш заанууд ХХК-д холбогдох хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгахыг хүссэн Орчлон констракшн ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Орчлон констракшн ХХК-д холбогдох өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт байгаа Орчлон констракшн ХХК-ийн бохирын шугам болон Шинэ дүр төрх хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, газар ашигласаны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Хөрш заанууд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

56 дугаар  56.1, 60 дугаар   60.1, У 7 дугаар  7.1.1  нэхэмжлэгчийн    70 200 , ийн төлсөн  нийт 728 150 төгрөгийг тус тус  ж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах гомдолдоо: Орчлон констракшн ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргахдаа Хөрш заанууд ХХК нь шугам сүлжээнд шинээр барилга холбохдоо төрийн байгууллагаас олгосон техникийн нөхцлийг зөрчсөн, шугам сүлжээг барьж ашиглалтанд оруулсан компаниас зөвшөөрөл аваагүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэмээн үзэж байна.

Мен анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг нотлох зарим баримтыг тодруулалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК хариуцагч Хөрш заанууд ХХК-д холбогдуулан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Орчлон констракшн ХХК-ийн бохирын шугам болон Шинэ дүр төрх хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд 100 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагч Хөрш заанууд ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Орчлон констракшн ХХК-ийн Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/473 тоот албан бичгээр манай Таунхаусыг бохирын шугамд холбохыг зөвшөөрсөн тул хууль бус үйлдэл гаргаагүй гэж тайлбарлаж, уг албан бичгийн хуулбар хувийг хэрэгт хавсаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэл болгосон дээрх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байхын зэрэгцээ хэргийн 119 дүгээр талд авагдсан 2/2112 тоот албан бичиг нь гүйцэд уншигдахгүй, хаанаас хүргүүлж байгаа нь тодорхойгүй байна.

Маргааны нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох баримтуудыг нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

167 167.1.5, 168 168.1.7 :

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 03 дугаар 17-ны ө 183/ШШ2017/00595 угаар шийдвэрийг , 뿿 Хан-Уул д .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Ц.ИЧИНХОРЛОО

 

دИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ