Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/01142

 

 

 

 

 

2017 05 15

1142

 

 

Юсон ХХК, Ш.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/00589 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Юсон ХХК, Ш.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Золхайрхан Стелла ХХК, Б.Золтуяад холбогдох

551 728 300 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 125 131 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Юсон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад

Хариуцагч Б.Золтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг

Хариуцагч Золхайрхан Стелла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ш.Мөнхсайхан нь хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцож Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Стелла" төвийн 3 давхрын 110 м.кв талбайг түрээсэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрснөөр 110 м.кв талбайг караокены зориулалтаар засаж тохижуулахаар иргэн О.Баярмагнай, Ч.Бямбасүрэн нартай 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 1 м.кв талбайг нь 120 000 төгрөг нийт 13 200 000 төгрөгөөр засах, 4 000 000 төгрөгөөр караокены тавилга худалдан авах, шинээр хийлгэхээр нийт 17 200 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр үйл ажиллагааг эхлүүлсэн. Удалгүй өөрийн үүсгэн байгуулсан "Юсон" ХХК-иар хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх тухай 09 тоот гэрээ байгуулж, "Стелла төв-ийн 3, 4, 5 давхрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Шүүхээс томилогдсон "Барилгын хөгжлийн төв" шинжээчээр "Стелла" төвийн 3 давхрын караокены өрөөг коридор, ариун цэврийн өрөөний хамт засварт 18 778 964 төгрөгийн зардал гарсан болохыг тогтоосон.

Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан нь өөрийн "Юсон" ХХК-иар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Стелла" төвийг хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалангийн зөвшөөрөлтэйгөөр иж бүрэн засвар хийж, худалдан авах саналыг түрээсэлж байх хугацаандаа хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-д тавьж, хариуцагч тал худалдан авах саналыг хүлээн авч 3.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хоёр тал "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг"-ийн 130205-01 тоот гэрээг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Золтуяатай гэрээг байгуулсан. Дээрх түрээсэлж байсан "Стелла" төвийн байр нь хариуцагч Б.Золтуяагийн нэр дээр бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан болно. Ингээд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр барилгыг тоног төхөөрөмж, эд хогшилтой нь хариуцагч талд хүлээлгэн өгч гарсан. Хариуцагч тал 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг худалдах саналаасаа татгалзахгүй байх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт хийж засварласан байранд гуравдагч этгээдүүдийг оруулан давхар түрээслүүлж, улмаар биднээс зөвшөөрөл авалгүй засвар хийсэн талбайнуудыг дур мэдэн нурааж өөр зориулалтаар ашиглах болсон. Мөн нэхэмжлэгч "Юсон" ХХК-ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг биднээс зөвшөөрөл авалгүй ашиглан, ашиг орлого олж одоог хүртэл ажиллуулсаар байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-д болон иргэн Б.Золтуяа нарт хандан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Стелла" төвийн барилгыг гэрээнд заасан 3.5 тэрбум төгрөгийг ямар дансанд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааны мэдээллийг шинэчлэн гаргаж өгөхийг 2013 оны 3 дугаар сараас хойш хариуцагч талд удаа дараа албан ёсоор тавьж байсан боловч хариуцагч тал 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талд хандан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Стелла" төвийн барилгыг нэхэмжлэгч бидэнд худалдахгүй болсныг мэдэгдэж, гэрээгээ зөрчсөн. Гэрээ, хуульд зааснаар торгууль 105 000 000 төгрөгийг төлөх ёстой. Хариуцагч "Стелла" төвийн барилгыг гэрээний үйлчлэх хугацаанд худалдаагүй, мөн хариуцагч "Золхайрхан стелла" ХХК нь нэхэмжлэгч нарыг хууран мэхлэх замаар нэхэмжлэгч нарын өөрсдийн хөрөнгөөр засвар хийж тохижуулсан түрээсийн байрнаас гаргаснаас нэхэмжлэгч талд их хэмжээний хохирол учирсан. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгаланд удаа дараа шаардлага тавьсан боловч хариуцагч компанийн захирал түүнийг хүлээж аваагүй. Хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Ш.Мөнхсайханаас 17 200 000 төгрөгийн засварын зардал гарсан. Иймд засварын зардал 17 200 000 төгрөг, торгууль 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөгийг xapиуцагч "Золхайрхан стелла" ХХК болон Б.Золтуяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Юсон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "Юсон" ХХК нь хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн эзэмшлийн "Стелла" төвийн зарим хэсгийг болон бүхэлд нь түрээсэлж, үйл ажиллагаа явуулах зорилгоор дараах гэрээнүүдийг байгуулсан болно. Үүнд:

2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалантай "ажлын байр түрээслүүлэх тухай" 09 тоот гэрээг "Юсон" ХХК-ийн нэрээр байгуулсан. Уг гэрээгээр нийт 982 м.кв талбайг сарын 7 000 000 төгрөгөөр, 3 жилийн хугацаатай түрээслэхээр болсон.

2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалан "бусад түрээслэгч нартай хэл амаа олоход хэцүү байна, нэг газарт түрээслүүлэх хүсэлтэй" гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Нийт 1339.8 м.кв талбай бүхий 5 давхар барилгыг сарын 15 000 000 төгрөгөөр, 10 жилийн хугацаатай түрээслэхээр болж талууд тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохирч, цаашдаа байрыг худалдан авах зорилготой байсан тул урт хугацааны буюу 10 жилийн түрээсийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч "Юсон" ХХК нь дээрх хоёр гэрээний дагуу эрх зүйн харилцаанд орж, түрээсэлж буй талбай тус бүр дээр үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу орчин үеийн хэлбэрт оруулан засвар хийж, өөрийн эд хөрөнгөөр тохижуулсан. Дээрх гэрээнүүдийг байгуулсантай холбоотойгоор дараах зардлыг гаргасан. Үүнд:

3 давхрын зүүн жигүүрийн 330 м.кв талбай бүхий 10 өрөөг караокены зориулалтаар засварлахад 52 800 000 төгрөг, өрөөнүүдэд тохирсон сандал, ширээ, буйданг захиалгаар хийлгэхэд 10 000 000 төгрөг, нийтдээ 62 800 000 төгрөгийн зардал,

4 давхрын 120м.кв талбайг гоо сайхан, массажны зориулалтаар засварлахад нийт 27 000 000 төгрөгийн зардал,

1 давхрын 340м2 талбайг диско клубын зориулалтаар, 2 давхрын 330м2 талбайг Европ, Монгол хоолны рестораны зориулалтаар засварлуулахад 137 350 000 төгрөгийн зардал

2 давхрын рестораны ажлын өртөг 42 175 592 төгрөг болсон.

4 давхрын 330м2 талбай, 10 өрөөг караокены зориулалтаар засварлуулахад 49 500 000 төгрөг, нийтдээ 276 650 000 төгрөгийн зардал гарсан.

Нэхэмжлэгч Юсон ХХК нь гэрээний дагуу түрээслэсэн талбайг засварлуулахад нийт 276 650 000 төгрөг зарцуулсан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр маргаан бүхий объектод нийт 255 089 223 төгрөгийн зардал гарсан гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч "Юсон" ХХК нь хариуцагч талтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэсэн талбайг засварлахад хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалангаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр зөвшөөрөл авсны дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг гэрээнд хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалан нь гарын үсгээ зураагүй ч компанийн тамга тэмдгээ дарж баталгаажуулан нотариатаар батлуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196.1.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болно.

Хариуцагч тал өөрийн эзэмшлийн хөрөнгийг түрээслүүлж ашиг олох, нөгөө талаас түрээслэгч тал болох "Юсон" ХХК нь түрээсийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг түрээслүүлэгч "Золхайрхан стелла" ХХК-иас шаардаж, түрээсийн төлбөр төлөх харилцан эрх үүрэг хүлээж, хариуцагч "Золхайрхан стелла" ХХК нь нэхэмжлэгч "Юсон" ХХК-д түрээсийн эд зүйл болох "Стелла" төвийн 1339.8 м.кв талбайг хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч "Юсон" ХХК-ийн түрээсэлж буй байранд өөрсдийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай караокений тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гэх мэт эд зүйлийг авахад нэхэмжлэгчийн зүгээс дээрх засварын зардлаас гадна нийт 157 878 300 төгрөгийн зардлыг уг обьектод зориулан зарцуулсан. Бид тухайн үед түрээсэлж буй барилгаас гарахдаа өөрийн бүх эд хөрөнгийг үлдээгээд гарсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хийсэн засварыг нурааж, дотор нь байсан эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүйгээр бусдад ашиглуулах, устгах зэргээр нэхэмжлэгчийг хохироосон. Иймд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлийг худалдан авахад зарцуулсан зардал нийт 434 528 300 төгрөг, хохирол 5 000 000 төгрөг, нийт 439 528 300 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ үргэлжлээд явж байх хугацаанд бид хариуцагч компанийн хүсэлтээр 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр бид 2010 онд байгуулсан 3 жилийн хугацаатай гэрээний харилцаагаа дуусгавар болгож шинээр гэрээний харилцааг үүсгэсэн. Их хэмжээний засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийсний дараа нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захирал н.Баясгалангийн хүсэлтээр түрээсийн байрнаасаа түр гарсан, уг байрыг худалдаж авна гэж ойлгосон. Гэвч н.Баясгалан захирал нэхэмжлэгч талыг хууран мэхэлж байрнаасаа гаргаж, байраа зарахаа больж биднийг хууран мэхэлсэн. Б.Золтуяатай нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №130205-01 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг" байгуулсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан "ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ"-ний харилцаа үүссэн. Гэвч Б.Золтуяа гэрээгээр тохирсон ёсоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдаагүй тул хүчин төгөлдөр гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ. Иймд 3 500 000 000 төгрөгийн 3 хувийн торгууль 105 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч "Золхайрхан Стелла" ХХК-ийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдаагүй. Бид Ш.Мөнхсайханд банкнаас зээл авахад нь туслахын тулд уг гэрээг байгуулсан. 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ байгуулагдсан, үүнд маргахгүй. Ингээд уг гэрээний 3 жилийн хугацаа нь дуусахад нэхэмжлэгч тал байрыг хүлээлгэж өгсөн. Тэрнээс биш нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг Баясгалан захирал өвчтэй болоод түр байраа буцаан авч үйл ажиллагаа явуулсан зүйлгүй. Ш.Мөнхсайхан нь 2009 оны 9 дүгээр сард н.Баясгалан захиралтай гэрээ хийж, байрны зарим хэсгийг түрээслэж байсан нь үнэн. Гэхдээ засварыг хийхдээ н.Баясгалан захирлаас зөвшөөрөл аваагүй. Иймд 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн засварын мөнгөө одоо шаардах эрхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Золтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан нь хариуцагч Б.Золтуяагаас 105 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Золтуяа нь маргаан бүхий объектийг дангаар өмчилдөг бөгөөд тэрээр эцэг болох "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал н.Баясгаланд зөвшөөрөл олгосны үндсэн дээр "Золхайрхан стелла" ХХК нь уг байрыг бусдад түрээслэдэг. Б.Золтуяа нь нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан болон н.Баясгалан нартай 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 130205-01 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг" байгуулсан эсэх тал дээр бид маргахгүй. Гэвч бодит байдал дээр уг баримт бичгийг Ш.Мөнхсайханд туслах зорилгоор, дүр үзүүлж хийсэн, ингэж дүр үзүүлж хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Тодруулбал хэрэгт 1.6 тэрбум төгрөгийг урьдчилгаанд авлаа, буцаан өглөө гэх агуулгатай баримтууд авагдсан. Гэтэл бодит байдал дээр хэн ч ийм их хэмжээний мөнгийг өгөөгүй, аваагүй, энэ талаар баримт байхгүй. Тэгээд ч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан зохих журмын дагуу төлөөгүй, бүрдүүлбэр дутуу байгааг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "ЮСОН" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийн хамт өгсөн. Гэрээний хугацаа дуусаад тус компанийг гаргахад манай компанид 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн. Анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй "ЮСОН" ХХК-иас хүлээн авсан тавилга, эд хогшлын үнийн зөрүү 125 131 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Юсон" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх тухай 09 дугаартай гэрээг байгуулсан. "Золхайрхан стелла" ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэж өгөхдөө нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй. Хоёр талын байгуулсан гэрээний 4.10-т зааснаар тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргахаар тохиролцсон тул тухайн гэрээний хавсралтаар нийт 38 465 800 төгрөгийн буудлын өрөөний тавилга, эд зүйл хүлээж авсан бөгөөд хүлээж авсан тавилга, эд зүйлээ баримтаар хүлээлгэж өгсөн энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нийт 346 304 800 төгрөгийг хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч "ЮСОН" ХХК-д олгож, "ЮСОН" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 215 423 500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.Золтуяагаас 105 000 000 төгрөг, "Золхайрхан стелла" ХХК-иас 17 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжэгч Ш.Мөнхсайханы нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн нэхэмжлэгч "ЮСОН" ХХК-д холбогдуулан гаргасан 125 131 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 916 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 783 606 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Мөнхсайханаас 174 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-иас 1 889 474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ЮСОН" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. "Золхайрхан стелла" ХХК-иас 346 304 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлийн талаар

Анхан шатны шүүх "Золхайрхан стелла" ХХК-иас 346 304 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ тус компани болон "Юсон" ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үндэслэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэх "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-нд "Золхайрхан стелла" ХХК-ийн захирал Г.Баясгалан гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон.

Үл хөдлөх херөнгө түрээслэх гэрээг бичгээр хийх гэрээ бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээ тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар "Золхайрхан стелла" ХХК, "Юсон" ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ" нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.

Нэхэмжлэгч "Юсон" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсаргасан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээнд хариуцагч Золхайрхан стелла" ХХК-ийн тамга дарагдаагүй байдаг. Харин Нотариатын танхимаас ирүүлсэн гэрээнд "Золхайрхан стелла" ХХК-ийн гэх тамганы дардас байсан боловч тэдгээр гэрээний аль алинд нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Г.Баясгалангийн гарын үсэг зурагдаагүй байсан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 13.4.2-т заасныг тус тус зөрчсөн.

Анхан шатны шүүх "Золхайрхан стелла" ХХК-ийн зүгээс "Юсон" ХХК-тай байгуулсан гэх "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-г шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч "Юсон" ХХК-ийн хийсэн гэх засварын ажлууд нь тухайн барилгад хийсэн засан сайжруулалт биш, өөрийн үйл ажиллагаанд зориулан хийсэн өөрчлөлт байсан. Мөн тус компанийн хийсэн гэх засварын ажлууд нь "Золхайрхан" ХХК-ийн цаашдын үйл ажиллагаанд ашиглагдаагүй ба барилгыг хүлээн авсны дараа дахин шинээр засан сайжруулах ажил хийгдсэн болох нь талуудын тайлбараар хангалттай нотлогдож байна.

Компани өөрийн явуулж буй үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн засан тохижуулалт хийсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр үйлийн 289.2.5-д заасан буцаан шаардах эрхэд хамаарахгүй юм.

2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-ний 1.1-д зааснаар "Юсон" ХХК-ийн зүгээс тухайн барилгад засан тохижуулалт хийх асуудлаар хуульд заасан зөвшөөрөл авснаа нэхэмжлэгч нотлож чадаагүй.

Шүүхээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан шаардлагыг хэрхэн ямар баримтаар нотолж байгаа талаар дүгнэлт огт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн байна.

"Юсон" ХХК болон "Золхайрхан стелла" ХХК-ийн хооронд 2010 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний хугацаа Иргэний хуулийн 294.1.1-д заасны дагуу 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээний хугацаа дууссан өдөр дээрх гэрээний зүйл болох түрээсийн байрыг 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр чөлөөлсөн гэх үйл баримтад маргадаггүй. Энэхүү үйл баримтаар, түрээслэгчийн түрээсийн байрыг суллаад гарсан бодит үйлдлээр дээрх гэрээ дуусгавар болгосныг хангалттай нотолж байна.

Нэхэмжлэгч "Юсон" ХХК болон "Золхайрхан стелла" ХХК-ийн хооронд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй. Харин "Золхайрхан стелла" ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "Юсон" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 61 дугаартай байшингийн 3-5 давхрын 982 м.кв талбайг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон байна.

"Золхайрхан стелла" ХХК нь энэхүү гэрээний үүргээ биелүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Гэрээний хугацаа дуусахад буюу 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр "Юсон" ХХК түрээсийн байрнаас гарахдаа "Золхайрхан стелла" ХХК-д буцааж 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй.

Иймд "Юсон" ХХК-аас нийт 125 131 300 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох болон үндэслэх хэсэгт өмгөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр бичсэн нь Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргуулан авсан шүүх хуралдааны бичлэгийг гомдолдоо хавсарган хүргүүллээ. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулсан 130205-01 тоот гэрээний 1.1, 8.1-д заасан хугацаанд Стелла төвийн барилгыг худалдан авах төлбөр болох 3.5 тэрбум төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн 130205-01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчид Стелла төвийн барилгын үнэ 3.5 тэрбум төгрөгийг ямар дансанд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааны мэдээллийг шинэчлэн гаргаж өгөхийг удаа дараа албан ёсоор тавьж байсан уг үл хөдлөх хөрөнгийг зарахаа больсон тул албан ёсоор мэдэгдэж гэрээгээ ноцтой зөрчсөн.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийг хариуцагч нар нь ноцтой зөрчиж нэхэмжлэгч талд Стелла төвийн барилгыг худалдаагүй тул торгууль 105 000 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй байхаас гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн торгууль 105 000 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Юсон ХХК 439 528 300 төгрөг хариуцагч Золхайрхан Стелла ХХК-иас, нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан 122 200 000 төгрөг хариуцагч Б.Золтуяагаас тус тус нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч Золхайрхан Стелла ХХК нь 125 131 300 төгрөг нэхэмжлэгч Юсон ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэрэгт хариуцагч Золхайрхан Стелла ХХК 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Юсон ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг авагдсан байх бөгөөд уг гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд маргаан үүсгэж, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний хугацаанд түрээсийн байранд хийсэн засварын хөлс, үйл ажиллагаа явуулахад зориулан худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг, мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг зөрчсөн гэж торгууль шаардсан бол хариуцагч нь байр хүлээлгэн өгөхдөө дутуу өгсөн тоног төхөөрөмжийн үнэ 113 334 500 төгрөгийг гаргуулна гэж маргасан байна.

 

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид түрээсийн байрны засварын зардал, үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан гарсан зардал, тоног төхөөрөмжийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ.

 

Шүүх талуудын хүсэлтийг үндэслэн Стелла төвийн барилгын 1-4 дүгээр давхарт хийсэн засварын зардлын хэмжээ, барилга, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын талаар дүгнэлт гаргуулахаар Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ ХХК, Барилгын хөгжлийн төв-ийг, Стелла төвийн байранд байгаа тавилга, тоног төхөөрөмж, рестораны эд хогшлын үнэлгээг гаргуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон боловч Барилгын хөгжлийн төв нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д зааснаар шинжээчээр ажиллахаас татгалзсанаар Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ ХХК дангаараа шинжилгээний объект дээр ажиллаж дүгнэлт гаргасан байхын зэрэгцээ шинжээчийн дүгнэлт гаргасан ажиллагаа нь холбогдох хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

 

Шүүх дүгнэлт гаргасан Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил ур чадвартай танилцаагүй, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

167 167.1.5, 168 168.1.7 :

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 02 дугаар 22-ны ө 102/ШШ2017/00589 угаар шийдвэрийг , 뿿 Баянгол д .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Ц.ИЧИНХОРЛОО

 

دИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ