Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01426

 

“Ю ” ХХК, Ш  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

               2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэр,

               Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

               2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаар магадлалтай,

      “Ю ” ХХК, Ш  нарын нэхэмжлэлтэй,

               “З ” ХХК, Б  нарт холбогдох

               561,728,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

               125,131,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

               Хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

               Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгч Ш , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Ш ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “З ” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла төвийн 3 давхрын 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 сард харилцан тохиролцож түрээслэсэн. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалангийн зөвшөөрлийн дагуу О.Баярмагнай, Ч.Бямбасүрэн нартай 2009 оны 09 сарын 22-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 090922-1 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-д заасны дагуу уг 110 м.кв талбайг караокены зориулалтаар 4 өрөөг 1 м.кв талбайг нь 120,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгөөр засах, 4,000,000 төгрөгөөр караокены тавилга худалдан авах, шинээр хийлгэхээр нийт 17,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Удалгүй “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үүсгэн байгуулсан “Ю ” ХХК-иар хариуцагч “З ” ХХК-тай 2010 оны 02 сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх 09 тоот гэрээг байгуулж, Стелла төвийн 3, 4, 5 давхарыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Дээрх хугацаанд хариуцагч “З ” ХХК-ийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бидэнд худалдах санал гаргасныг хүлээн авч 3.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалан нь “...та нар нэгэнт худалдан авах юм чинь худалдан авах хүртлээ түрээслэхээ түр зогсоогоод бидэнд түр хүлээлгэн өгөөд гарч бай, би эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байна, манай гэр бүлийнхэн та нарыг худалдан авах хүртэл ажиллуулж байя” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч “Ю ” ХХК-д тавьсан. Хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай олон жил хамтран ажиллаж байсан бие биенээ мэдэх болсон, анх түрээсэлж байх үедээ тухайн түрээсэлж буй байрыг худалдан авах хүсэлтэй байсан учир захирал Г.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч хоёр тал Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн 130205-01 тоот гэрээг 2013 оны 02 сарын 05-ны өдөр хариуцагч Б тай нэхэмжлэгч Ш , Б.Баясгалан нар нь байгуулсан. Дээрх түрээсэлж байсан Стелла төвийн байр нь хариуцагч Б гийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан. Хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч түүнд итгэсний үндсэн дээр 2013 оны 02 сарын 08-ны өдөр түрээсэлж буй байрыг нэхэмжлэгч ”Ю ” ХХК тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилтой нь хариуцагч талд хүлээлгэн өгч гарсан. Хоёр талын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн 130205-01 тоот гэрээний 8.1-д заасны дагуу 2013 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл тус гэрээний 2.3-т зааснаар хариуцагч тал баталгааны хугацаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах саналаасаа татгалзахгүй байх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал 130205-01 тоот баталгааны баримт бичгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт хийж засварласан байранд гуравдагч этгээдүүдийг оруулан давхар түрээслүүлж, улмаар биднээс зөвшөөрөл авалгүй засвар хийсэн талбайнуудыг дур мэдэн нурааж өөр зориулалтаар ашиглах болсон. Мөн нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч биднээс зөвшөөрөл авалгүй ашиглан өнгөрсөн хугацаанд ашиг орлого олж одоог хүртэл ажиллуулсаар байна. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч “З ” ХХК-д болон иргэн Б  нарт хандан 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Стелла төвийн барилгыг гэрээнд заасан 3.5 тэрбум төгрөгийг ямар дансанд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааны мэдээллийг шинэчлэн гаргаж өгөхийг 2013 оны 3 сараас хойш хариуцагч талд удаа дараа албан ёсоор тавьж байсан боловч хариуцагч тал 2013 оны 07 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талд хандан Стелла төвийн барилгыг нэхэмжлэгч бидэнд худалдахгүй болсныг мэдэгдэж, хоёр талын байгуулсан 2013 оны 02 сарын 05-ны өдрийн 130205-01 тоот баталгааны гэрээний 2.3, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Талуудын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн 1.1, 1.2, 2.1, 2.3, 8.1 дэх заалтуудыг хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалан болон Б  нар нь ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Ш , Б.Баясгалан нарт Стелла төвийн барилгыг худалдаагүй тул тус гэрээний 5.3, Иргэний хуулийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу торгууль 105,000,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хариуцагч нарын нэхэмжлэгч Ш , Б.Баясгалан нартай байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1-д заасныг зөрчиж Стелла төвийн барилгыг гэрээний үйлчлэх хугацаанд худалдаагүй, мөн хариуцагч “З ” ХХК нь нэхэмжлэгч нарыг хууран мэхлэх замаар бидний хөрөнгөөр засвар хийж тохижуулсан түрээсийн байрнаас гаргаснаас нэхэмжлэгч талд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч Ш  нь хариуцагч “З ” ХХК-ийн эзэмшлийн Стелла төвийн 3 давхарын 110 м.кв талбайг караокены зориулалтаар ашиглахаар хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 сард гэрээ байгуулж түрээслэсэн. Хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нь 17,200,000 төгрөгийн засварын зардал гаргасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17,200,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул тус гэрээний 5.3-т заасны дагуу торгууль 105,000,000 төгрөг, нийт 122,200,000 төгрөгийг хариуцагч “З ” ХХК болон хариуцагч Б  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ю ” ХХК нь “З ” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Стелла төвийн зарим хэсгийг болон бүхэлд нь түрээслэж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны 02 сарын 07-ны өдөр “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай ажлын байр түрээслүүлэх тухай 09 тоот гэрээг “Ю ” ХХК-ийн нэрээр байгуулсан. Уг гэрээгээр нийт 982 м.кв талбайг сарын 7,000,000 төгрөгөөр, гэрээний 4.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар түрээслэхээр болсон. 2011 оны 12 сарын 12-ны өдөр “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан. Нийт 1339.8 м.кв талбай бүхий 5 давхар барилгыг сарын 15,000,000 төгрөгөөр, 10 жилийн хугацаатай түрээслэхээр болж талууд тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан. “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохирч, цаашдаа байрыг худалдан авах зорилготой байсан тул урт хугацааны буюу 10 жилийн түрээсийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь хоёр талын байгуулсан дээрх хоёр гэрээний дагуу эрх зүйн харилцаанд орж, түрээслэж буй талбай тус бүр дээр нь үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу орчин үеийн хэлбэрт оруулан засвар хийж, өөрийн эд хөрөнгөөр тохижуулсан бөгөөд дээрх гэрээнүүдийг байгуулсантай холбоотойгоор 2010 оны 02 сарын 07-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх тухай 09 тоот гэрээний дагуу 3 давхарын зүүн жигүүрийн 330 м.кв талбай бүхий 10 өрөөг караокены зориулалтаар засварлахаар 2010 оны 02 сарын 08-ны өдөр бусадтай 100208-1 тоот гэрээг байгуулсан. Нийт засварын ажил нь 52,800,000 төгрөг болсон. Өрөөнүүдэд тохирсон сандал, ширээ, буйданг захиалгаар хийлгэхэд 10,000,000 төгрөг, нийт 62,800,000 төгрөгийн зардлыг “Ю ” ХХК гаргасан. Мөн 4 давхарын 120 м.кв талбайг гоо сайхан, массажны зориулалтаар засварлуулахаар 2010 оны 09 сарын 20-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 100920-2 тоот гэрээг байгуулж, нийт 27,000,000 төгрөгийн зардал гаргасан. Мөн 2011 оны 12 сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу 1 давхарын 340 м.кв талбайг диско клубын зориулалтаар, 2 давхарын 330 м.кв талбайг Европ, Монгол хоолны рестораны зориулалтаар засварлуулахад 137,350,000 төгрөгийн зардал гарсан. Мөн 4 давхарын 330 м.кв талбай, 10 өрөөг караокены зориулалтаар засварлуулахад 49,500,000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ “Ю ” ХХК-ийн зүгээс өөрсдийн тооцоогоор 276,650,000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь хариуцагч талтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэсэн талбайг засварлахад хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалангаас 2011 оны 12 сарын 12-ны өдрийн албан бичгээр зөвшөөрөл авсны дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Хоёр талын 2011 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалан нь гарын үсгээ зураагүй ч компанийн тамга, тэмдгээ дарж баталгаажуулан нотариатаар батлуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох хариуцагч тал өөрийн эзэмшлийн хөрөнгийг түрээслүүлж ашиг олох, нөгөө талаас түрээслэгч тал болох “Ю ” ХХК нь түрээсийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг түрээслүүлэгч “З ” ХХК-иас шаардаж, түрээсийн төлбөр төлөх харилцан эрх үүрэг хүлээж, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн эд зүйл болох Стелла төвийн 1339.8 м.кв талбайг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь хоёр талын байгуулсан 10 жилийн түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу сар бүрийн түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг төлж байсан зэргээс үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу дээрх 10 жилийн түрээсийн гэрээ байгуулж бодитой хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна. Мөн нөгөө талаас нэхэмжлэгч талын түрээсэлж буй Стелла төвийн үйлчилгээний зориулалттай барилга нь нийт 2210 м.кв талбайтай барилга бөгөөд нэхэмжлэгч “Ю ” ХХК нь хариуцагч “З ” ХХК-тай байгуулсан 2011 оны 12 сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.2-т нийт 1339.8 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгын тодорхой нэг хэсгийг түрээсэлж байгаа тохиолдолд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн зүгээс дээрх засварын зардлаас гадна нийт 157,878,300 төгрөгийн зардлыг уг обьектод зориулан зарцуулсан. Хариуцагч “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалан нь түрээслэж буй 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3.5 тэрбум төгрөгөөр худалдана гэж үл хөдлөх хөрөнгийн худалдан авах хэлцлийн баталгааны гэрээг байгуулан түрээсийн барилгаас хууран мэхэлж гаргасан. Тухайн үед түрээслэж буй барилгаас гарахдаа өөрийн бүх эд хөрөнгийг үлдээгээд гарсан бөгөөд хариуцагч “З ” ХХК нь нэхэмжлэгч “Ю ” ХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр “Ю ” ХХК-ийн хийсэн засварыг нурааж, дотор нь байсан нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүйгээр бусдад ашиглуулах, устгах зэргээр нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийг хохироосон. “З ” ХХК нь хоёр талын 2011 оны 12 сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх тул “Ю ” ХХК-ийн зүгээс тус гэрээний 8.2, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу өөрийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахын тулд засвар хийсэн засварын зардал болох нийт 276,650,000 төгрөг, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт хийсэн тоног төхөөрөмж болон гал тогоо, караокены тоног төхөөрөмж гэх мэт зүйл худалдан авахад зарцуулсан зардал нийт 157,878,300 төгрөг, бүгд 434,528,300 төгрөгийн бодит хохирол учраад байгаа бөгөөд учирсан хохирлыг бүрэн барагдуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсэг, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэг, 2011 оны 12 сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.1, 2.1, 8.2-т заасны дагуу үйл ажиллагаа явуулахад зарцуулсан засвар болон үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлийг худалдан авахад зарцуулсан зардал нийт 434,528,300 төгрөгийг хариуцагч “З ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсөнд урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хэдийгээр талууд Стелла төвийн 3 давхрын 110 м.кв талбайг караокены зориулалтаар түрээслэх хэлцлийг бичгээр байгуулах, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч талуудын хүсэл зориг нь уг түрээсийн байрыг түрээслэх, түрээслүүлэх байсан. Энэхүү хүсэл зоригийн дагуу Ш  нь Стелла төвийн 3 давхрын 110 м.кв талбайг караокены зориулалтаар түрээслэж, засвар хийн үйл ажиллагаа явуулж, ашиг олж байсан бөгөөд түрээсийн гэрээ бодитоор хэрэгжсэн нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Ш  нь 2009 оны 9 сард Стелла төвийн 3 давхрын 110 м.кв талбайг түрээслэж байгаад 2010 онд “Ю ” ХХК байгуулж, уг төвийн 3 давхарын түрээслэж байсан талбайгаа томсгон 460 м.кв болгон 2010 оны 02 сарын 07-ны өдөр “З ” ХХК-тай Ажлын байр түрээслүүлэх гэрээг байгуулж 3 жил ашигласан болох нь зохигчдын тайлбар болон байгуулсан гэрээгээр нь нотлогдож байна. Гэрээний талуудын хүсэл зориг бодитоор хэрэгжсэн тул “З ” ХХК 2009 онд хийгдсэн 17,200,000 төгрөгний засварын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 2013 оны 02 сарын 05-ны өдрийн 120205-01 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг нь Ш , Ш.Баясгалан, Б  нарын хооронд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь Б д мөнгө хүлээлгэн өгсөн баримт, худалдах, худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримтуудаар нотлогдож байна. Иймд “З ” ХХК болон Ш  нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул “З ” ХХК-иас 105,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17,200,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 2013 оны 02 сарын 05-ны өдрийн 120205-1 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичгийн 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж Б гаас гэрээний 5.3-т заасан торгууль 105,000,000 төгрөг, нийт 122,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ш  хариуцагч “З ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний харилцаатай холбоотой байх бөгөөд түрээслэж буй талбайд үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу 17,200,000 төгрөгний засвар хийсэн болох нь нэхэмжлэгч Ш ы шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Б  нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай нийт 2240 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 2013 оны 02 сарын 05-ны өдөр Ш , Б.Баясгалан нарын гуйлтаар тэднийг бусдаас зээл авахад нь зориулж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг нэртэй хэлцлийг дүр үзүүлэн хийсэн бөгөөд мөн уг хэлцэлдээ зориулж 1,620,000,000 төгрөгийг бэлнээр 2013 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн мэтээр 2013 оны 02 сарын 05-ны өдрийн акт үйлдсэн гэж тайлбарладаг. Б  нэгэнт дээрх мөнгийг аваагүй, өөрийн эд хөрөнгийг худалдах, Ш , Б.Баясгалан нар ч худалдан авах хүсэл сонирхол байгаагүй дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн болох нь тухайн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дагуу Ш , Б.Баясгалан нарт өгсөн гэх 1,620,000,000 төгрөгийг тэдэнд буцааж хүлээлгэн өгсөн акт гэх баримтаар нотлогдож байна. Түүнчлэн энэ үйл явдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 162-р хуудсанд буй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь нотариатчийн бүртгэлийн 203-т, 166-р хуудсанд буй. Б д мөнгө хүлээлгэн өгсөн баримт 204-т, 165-р хуудсанд буй худалдах, худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримт 205-д бүртгэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд хийгдсэн баримтуудаар нотлогдож байна. Ш , Б.Баясгалан нар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад Ш ыг хамтран нэхэмжлэгчээр татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “З ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ”Ю ” ХХК болон “З ” ХХК-ийн хооронд 2011 оны 12 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа үүссэн хэмээн уг гэрээнээс учирсан хохиролд 434,528,300 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэхүү гэрээний харилцаа үүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны 12 сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ бичгээр хийх гэрээ бөгөөд талууд гарын үсэг зурснаар уг гэрээг байгуулсан гэж үзнэ. Мөн 2011 оны 12 сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.5-д “Энэ гэрээ нь талууд харилцан гарын үсэг зуран, байгууллагын тэмдэг дарж, хүчин төгөлдөр үйлчлэх...” хэмээн тухайн гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр болох талаар тодорхой заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа уг гэрээнд түрээслүүлэгч гэсэн хэсэгт “З ” ХХК-ийн төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй. Түүнчлэн “З ” ХХК-ийн зүгээс ийм гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тодорхой баримтаар нотлон үгүйсгэж чадаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн 2011 оны 12 сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг Баянгол дүүргийн тойргийн 346 тамганы дугаартай нотариатч Н.Алдар гэгч гэрчилж, тамга дарсан бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.3.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.1, 46.3, 46.9, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2 дахь хэсгийн 2.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт тус тус зөрчиж гэрчилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайн үйлдлийг хийсэн нотариатч Н.Алдар нь нас барсан тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2011 оны 12 сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээнд гэрээг гэрчилсэн тамга, тэмдэг дарсан үйлдлийнх хууль зүйн үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр 2011 оны 12 сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ гэх баримт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй тул тухайн гэрээг үндэслэн 434,528,300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй байна. “Ю ” ХХК болон “З ” ХХК-ийн хооронд 2010 оны 02 сарын 07-ны өдрийн 3 жилийн хугацаатай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний харилцаа 2013 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд түрээслэгч “Ю ” ХХК түрээсийн байрнаас 2013 оны 02 сарын 08-ны өдөр өөрөө гарсан нь уг гэрээ тус өдөр дуусгавар болсныг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт гэрээгээр тохирсон тул засвар хийх шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах шаардлага ч гараагүй, засварын ажил хийх талаар зөвшөөрөл ч авч байгаагүй ба зөвшөөрөл авсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Хэдийгээр “Ю ” ХХК нь “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалангаас түрээслэж буй барилгад засвар хийх асуудлаар зөвшөөрөл авсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч уг баримтын эх хувь нь байхгүй, уг баримт бичиг дээрх гарын үсгийг Г.Баясгаланг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч нар уг баримтын эх хувийг алга болгосон гэж удаа дараа тайлбарлаж байсан атлаа нотариатаар гэрчлүүлсэн нь тухайн баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй. Тухайн бичигт зурагдсан Г.Баясгалангийн гэх гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад баримтууд дээрх түүний гарын үсгээс эрс ялгаатай байдлыг тодруулах зорилгоор 2017 оны 02 сарын 22-ны өдөр, 2017 оны 08 сарын 03-ны өдөр тус тус 325 дугаартай нотариатчийн 2014 оны Хуулбарын дэвтэрт үзлэг хийлгүүлэх, нотариатч Б.Батсүрэн, С.Алтанзаяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Уг баримтын эх хувь байхгүй учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24.1-д зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн нэхэмжлэлд 2010 оны 02 сарын 07-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний хугацаанд засварын зардалд 79,800,000 төгрөг, тавилга, сандал, ширээ, буйдан хийлгэхэд зарцуулсан 10,000,000 төгрөг, нийт 89,800,000 төгрөгийг зарцуулсан хэмээн нэхэмжилсэн. Дээрх зардал нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан засан сайжруулахад гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй юм. Учир нь ”зайлшгүй зардал” гэдэгт тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, гэрээнд заасан нөхцөлөөр ашиглахад шаардагдах зардал хамаарна. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/Ш32017/10371 тогтоолын дагуу Стелла төвийн байранд байгаа тавилга, тоног төхөөрөмж, рестораны эд хогшлын үнэлгээг гаргуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ ХХК-ийг тус тус томилсон. Уг захирамжийн дагуу шинжээчид 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 798 дугаар бүхий Шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан. 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 798 дугаар шинжээчийн дүгнэлтийн Гуравт “..хөрөнгийг хэргийн материалд байгаа, төрөл, тоогоор авлаа” гэсэн байх бөгөөд энэ нь өмнөх шинжээчийн 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 173 дугаар дүгнэлтийн хавсралт дахь материалыг уг шинжилгээний объект болгосон. 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлт нь 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 082 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх ба уг шинжилгээний объект болгосон шинжээчдийн дүгнэлтүүд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах болохыг тогтоосон. Гэтэл шинжээчид нь уг эрх бүхий бус этгээдийн болон нотлох чадвараа алдсан тайланд үндэслэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3-т заасныг зөрчсөн. Мөн шүүх шинжээч томилохдоо анх дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ ХХК-ийг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.2-т дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн гэжээ.

Хариуцагч “З ” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө манай компани нь нийт 238,465,800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаа дуусаад тус компанийг гаргахад манай компанид 113,334,500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн. Анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125,131,300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй. 2010 оны 02 сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 4.10-т "тавилга тоног төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238,465,800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлэлээр хүлээлгэсэн болно” хэмээх заалтаар талууд дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлцсэн нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа 38,465,800 төгрөгний эд зүйлийг хүлээн авсан, хариуцагч компанийн захирал Г.Баясгалан өмнө нь “2”-ын тоо нэмж бичсэн байна гэж гэрээний дээрх заалтыг хүлээн зөвшөөрдөггүй боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чаддаггүй. Харин түрээсийн гэрээ байгуулах үед ийм хэмжээний хөрөнгөтэй байсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 03 сарын 09-ний өдрийн 003 дугаар тогтоолоор нотлогдож байна. Гэрээний хугацаа дуусахад буцааж 113,334,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан өгсөн бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125,131,300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй. Иймд “Ю ” ХХК-иас нийт 125,131,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хоёр талын байгуулсан гэрээний 4.10-т “тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238,465,800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлээр хүлээлгэсэн болно” гэж зааснаар тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргахаар тохиролцсон тул тухайн гэрээний хавсралтаар нийт 38,465,800 төгрөгийн буудлын өрөөний тавилга, эд зүйл хүлээж авсан бөгөөд хүлээж авсан тавилга, эд зүйлээ баримтаар хүлээлгэж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч тал нь 38,465,800 гэсний урд “2” тоог нэмж бичээд 238,465,800 гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд “З ” ХХК-ийн 125,131,300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.                                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “З ” ХХК-иас 346,304,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,223,500 төгрөг, хариуцагч “З ” ХХК-д холбогдох 17,200,000 төгрөг, хариуцагч Б д холбогдох 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш ы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч “Ю ” ХХК-д холбогдох 125,131,300 төгрөг гаргуулах тухай хариуцагч “З ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “З ” ХХК-д холбогдох өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч “Ю ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,916,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 783,606 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш аас 174,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч “З ” ХХК-иас 1,889,474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн хариуцагч “З " ХХК-д холбогдуулан гаргасан 434,528,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шийдвэрийн тухайд: Энэ асуудлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлон хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн зүйл, заалтыг буруугаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг болон мөн хуулийн 196 дугаар зүйлд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр байсан. Иргэний хуулийн 43.3-т "нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэх заалт нь бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Иргэний хуулийн 318.3-т зааснаар нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ нь бичгээр хийх гэрээ бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцэлд хамаарах юм. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг ямар тохиолдолд байгуулсан гэж үзэх талаар зохицуулсан байдаг ба 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ... бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулагдсан.

Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” гэх баримтын 1.5-д "Энэ гэрээ нь талууд харилцан гарын үсэг зуран, байгууллагын тэмдэг дарж, хүчин төгөлдөр үйлчлэх ба энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн талуудын хооронд өмнө байгуулсан “Ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний үйлчлэл зогсож, хүчин төгөлдөр бусад тооцогдоно" хэмээн заасан байх бөгөөд уг гэрээнд зааснаар талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчлэхээр байна. Гэтэл хэргийн 9-13-р талд буй 2011 оны 12 сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-нд “З ” ХХК-аас төлөөлж гарын үсэг зурагдаагүй байгаа нь талуудын хооронд гэрээг байгуулагдаагүйг нотолдог. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсаргасан 2011 оны 12 сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-нд хариуцагч “З ” ХХК-ийн тамга дарагдаагүй байдаг. Харин Нотариатын танхимаас ирүүлсэн гэрээнд “З ”  ХХК-ийн тамга дарагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-ын 13.4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл болох нь илэрхий байгаа. Гэтэл шүүх нотариатчийн хууль зөрчиж гэрчилсэн 2011 оны 12 сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” гэх баримтыг үнэлж "тамга дарагдсан хэмээн "З " ХХК-ийг уг гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлийн нэг болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэр болсон.

Давж заалдах шатны шүүх дээр дурьдсан гомдолд хуулийн зохицуулалтыг ямар баримтаар, хэрхэн үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр "...шүүх зохигчдын хооронд байгуулсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ...“ гэсэн ганц өгүүлбэрээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн нь тус шүүх гомдлын энэ хэсэгт дурдсан хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагч "...З  ХХК-ийг 2011 оны гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр авч байсан, ...”Ю ” XXК нь түрээсийн байранд бусдаар засвар үйлчилгээ хийлгэхэд хариуцагч саад болоогүй үйл баримтын талаар маргаагүй” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримт, талуудын ямар тайлбарт үндэслэсэн талаараа тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээ бүхий болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т заасантай нийцэхгүй байна. 2011 оны “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулаагүй тул уг гэрээний дагуу төлбөр авч байгаагүй, харин 2010 оны “ажлын байр түрээслүүлэх гэрээний хугацаанд түрээсийн талбайг нэмсэнтэн холбоотойгоор түрээсийн төлбөр авч байсан талаар 2017 оны 02 сарын 22-ны өдөр, 2018 оны 02 сарын 06-ны өдөр  болсон шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаж байсан байхад шүүх дээрх гэрээний дагуу төлбөр авч байсан талаар маргаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Харин “Ю ” ХХК болон “З " ХХК-иудын хооронд 2010 оны 02 сарын 07-ны өдрийн 3 жилийн хугацаатай “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний харилцаа 2013 оны 02 сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Уг гэрээний 3.6-д заасны дагуу түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд мөн гэрээний 4.7-д талууд эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн тохиолдолд зардлыг хэрхэн хариуцах талаар тодорхой тохиролцсон байна. Иргэний хуулийн 289.2.5-д зааснаар түрээсийн гэрээний талууд гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн зардлаар сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардах эрхтэй байдаг. Нэгэнт гэрээгээр тохирсон тул засвар хийх шаардлагатай тохиолдолд "Ю ” ХХК-д зөвшөөрөл авах шаардлага ч гараагүй, засварын ажил хийх талаар зөвшөөрөл ч авч байгаагүй ба зөвшөөрөл авсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна.

“Ю ” ХХК болон “З " ХХК-иудын хооронд 2010 оны 02 сарын 07-ны өдрийн 3 жилийн хугацаатай "Ажлын байр түрээслүүлэх гэрээ" байгуулагдсан байх бөгөөд гэрээний хугацаа Иргэний хуулийн 294.1.1-д заасны дагуу 2013 оны 02 сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээний зүйл болох түрээсийн байрыг 2013 оны 02 сарын 08-ны өдөр чөлөөлсөн гэх үйл баримт дээр маргадаггүй. Энэхүү үйл баримтаар түрээслэгчийн түрээсийн байрыг суллаад гарсан бодиг үйлдлээр “Ю ” ХХК нь 2010 оны 02 сарын 07-ны өдрийн "Ажлын байр түрээслүүлэх гэрээ-ний хугацаа дуусгавар болгосныг хангалттай нотолж байна. 2011 оны “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа байгаагүй. 2010 оны 02 сарын 07-ны өдрийн “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний хугацаа нь гэрээнд зааснаар дуусгавар болсон байхад нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийг гэрээнээс татгалзсан, хариуцагч "З " ХХК-ийг гэрээг цуцлахад буруутай байсан мэтээр дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон. Хэрвээ талуудын хооронд 2011 оны 12 сарын 12-ны өдрийн ”Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ" байгуулагдсан байсан бол тухайн үед түрээслэгч "Ю ” XXК уг гэрээний дагуу түрээсийн төлбөрөө өгч байх ёстой байсан бөгөөд түрээслүүлэгч “З ” ХХК-д мөнгө олох зорилгоор өөр этгээдүүдэд түрээслүүлэх, ажиллуулах бодит хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Хэдийгээр нэхэмжлэгч “Ю ” ХХК түрээсийн байрнаас гарсан шалтгаанаа тайлбарлахдаа “З ” ХХК-ийн захирал Г.Баясгалан “та нар нэгэнт худалдан авах юм чинь худалдан авах хүртлээ түрээслэхээ зогсоогоод бидэнд түр хүлээлгэн өгөөд гарч бай, би эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байна, манай гэр бүлийнхэн та нарыг худалдан авах хүртэл ажиллуулж байя” гэсэн хүсэлт тавьсан ... хүсэлтийг хүлээн авч түүнд итгэсний үндсэн дээр 2013 оны 02 сарын 08-ны өдөр түрээслэж буй байрыг нэхэмжлэгч “Ю ” ХХК тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилтой нь хариуцагч талд хүлээлгэн өгч гарсан” гэх тайлбарыг гаргадаг боловч энэхүү тайлбар нь бодит байдалд нийцээгүй төдийгүй баримтаар нотлогдоогүй байгааг хоёр шатны шүүх зөв үнэлж, дүгнэж чадаагүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Стелла төвийн үйлчилгээний зориулалттай барилга дотор “Ю ” ХХК-ийн 184,082,700  төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь томилогдсон шинжээч “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ" ХХК-ийн дүгнэлт гаргах ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянай шийдвэрлэх тухай хуулийн 47.2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн. Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/Ш32017/10371 захирамжаараа маргаан бүхий эд хогшлын үнэлгээг гаргуулахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийг тус тус дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.2-т заасныг зөрчсөн. Энэхүү захирамжинд 2017 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагчийн зүгээс Нэгдүгээрт, түрээсийн байрыг хүлээлгэж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрсөн, шинэ түрээслэгчид засвар хийсэн тул шинжээчийн дүгнэлт үнэн зөв, бодитой гарах боломжгүй, Хоёрдугаарт, анх дүгнэлт гаргасан “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ" ХХК болон "Хөрөнгийн үнэлгээний төв” XXК-ийг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 102/ШТ2017/00344 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээж аваагүй. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх асуудлаар шинжээч томилсон үйл ажиллагааны талаар болон шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч талаас гаргасан гомдол, татгалзалтай холбоотой асуудлын талаар гаргасан гомдол, хүсэлт тэдгээрийг шийдвэрлэсэн хангалттай баримтууд хэрэгт байсаар атал давж заалдах шатны шүүх "...өмнө нь дээрх компанийн гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн боловч уг алдааг анхан шатны шүүх залруулсан, шинжээчийн дүгнэлтэд талууд гомдол гаргаагүй..." гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

2017 оны 08 сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу шинжээчид 2017 оны 10 сарын 26-ны өдрийн №798 дугаар дүгнэлт", 2017 оны 12 сарын 04-ний 003/2017 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан. 2017 оны 10 сарын 26-ны өдрийн №798 дугаар шинжээчийн дүгнэлтийн Гуравт “...хөрөнгийг хэргийн материалд байгаа, төрөл, тоогоор авлаа” гэсэн байх бөгөөд энэ нь өмнөх шинжээчийн 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 173 дугаар дүгнэлтийн хавсралт дахь материалыг уг шинжилгээний объект болгосон, 2017 оны 12 сарын 04-ний 003/2017 дугаар дүгнэлт нь 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 082 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх ба уг шинжилгээний обьект болгосон шинжээчдийн дүгнэлтүүд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдахыг тогтоосон. Гэтэл шинжээчид нь уг эрх бүхий бус этгээдийи болон нотлох чадвараа алдсан тайланд үндэслэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасныг зөрчсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нотлох чадвараа алдана.

Дээр дурдсан нотлох баримт, тайлбар, үндэслэлээр хариуцагч "З ” XXК болон “Ю ” ХХК-ийн хооронд 2011 оны 12 сарын 12-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй, уг гэрээний дагуу талуудад үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь заалтыг тус тус шүүх хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх гомдлын энэ хэсэгт дурьдсан хууль зүйн үндэслэлүүдийн талаар тодорхой дүгнэлт өгөөгүй нь тус шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.

Хоёр. Анхан шатны шүүхийн “З ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрийн тухайд: Анхан шатны шүүх “З ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “...талууд 2010 оны 02 сарын 07-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь 125,131,300 төгрөгийн эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн буцааж өгөөгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ. "З " ХХК нь 2010 оны 02 сарын 07-ны өдөр "Ю ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, 61-р байшингийн 3-5 давхрын 982 м.кв талбайг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон байна. “З ” ХХК нь энэхүү гэрээний үүргээ биелүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө нийт 238,465,800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн 142-144-р хуудас дахь 2010 оны 02 сарын 07-ны “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-ний 4.10-т тусгагдсан байх бөгөөд "тавилга төнөг төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238,465,800 төгрөгөөр үнэлэгдэнэ. Барьцаа аваагүй итгэлцлэлээр хүлээлгэсэн болно" хэмээх заалтаар талууд дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлцсэн нь нотлогдож байгаа. Мөн эд хөрөнгө хүлээлцсэн гэх үйл баримт нь 1-р хавтаст хэргийн 159/1-р талд буй 2010 оны 02 сарын 07-ны өдрийн "Түрээслүүлсэн бүх өрөө, эд хогшил хүлээлцсэн акт”-аар нотлогддог. Гэрээний хугацаа дуусахад буюу 2013 оны 02 сарын 08-ны өдөр "Ю ” ХХК түрээсийн байрнаас гарахдаа “З ” ХХК-д буцааж 113,334,500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125,131,300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байдаг. Иймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасны дагуу "Ю ” ХХК-аас нийт 125,131,300 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтууд байсаар атал "З ” ХХК-ийг “...хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй...” гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Энэхүү гомдолд дурдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Ю ” ХХК-ийн "З ” ХХК-д холбогдуулан гаргасан 434,528,300 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, "Ю ” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 962 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш  нь хариуцагч “З ” ХХК, Б  нарт холбогдуулан засварын зардалд 17,200,000.00 төгрөг, гэрээний торгуульд 105,000,000.00 төгрөг, нийт 122,200,000.00 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч “Ю ” ХХК нь хариуцагч “З ” ХХК-д холбогдуулан засвар, зардалд нийт 434,528,300.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000.00 төгрөг, нийт 439,528,300.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Ю ” ХХК-д холбогдуулан тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 125,131,300.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ю ” ХХК өмгөөлөгчийн хөлс 5,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч “З ” ХХК-иас 346,304,800.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,223,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн хариуцагч “З ” ХХК-д холбогдох 17,200,000.00 төгрөг, хариуцагч Б д холбогдох 105,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш ы нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Ю ” ХХК-д холбогдох 125,131,300.00 төгрөг гаргуулах тухай хариуцагч “З ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ю ” ХХК, “З ” ХХК-ийн хооронд Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дугаарт байрлалтай, үйлчилгээний зориулалт бүхий 2240 м.кв талбайтай барилгын 3 дугаар давхрын 460 м.кв талбайг, 4 дүгээр давхрын 460 м.кв талбайг, 5 дугаар давхрын 35 м.кв талбайг, 1 дүгээр давхрын 27 м.кв талбайг, бүгд 982 м.кв талбайг түрээслэх гэрээ 2010 оны 02 дугаар сарын 07, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан.

Зохигчид 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх” гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж хариуцагч “З ” ХХК маргажээ.

Маргаж буй дээрх гэрээнд түрээслүүлэгч “З ” ХХК-ийн тамга дарагдсан, түрээслэгч “Ю ” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарагдсан, энэ гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлж байсныг хариуцагч үгүйсгээгүй, “Ю ” ХХК нь түрээсийн байранд бусдаар засвар үйлчилгээ хийлгэхэд хариуцагч саад болоогүй, энэ үйл баримтын талаар маргаагүй, түүнчлэн хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа “...2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан”... гэсэн маргааны үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбартай харьцуулсны үндсэн дээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хэлцэл байгуулагдсан гэж дүгнэснийг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцсэн гэж үзнэ. //IIIхх-68, Iхх-175, Iхх-9-10,175,142-144/

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул “..шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “З ” ХХК нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5 давхар барилгын тодорхой хэсэг буюу нийт  1339.8 м.кв талбайг 10 жилийн хугацаатай түрээслэгч “Ю ” ХХК-д эзэмшүүлэх, “Ю ” ХХК нэг сарын 15,000,000 төгрөгийг “З ” ХХК-д төлөхөөр,  гэрээний 1.5-д “2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болох”-оор тохиролцсон байх тул талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулагдсанаар өмнөх 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. 

2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-нд нийт 982 м.кв талбайг сарын 7,000,000.00  төгрөгөөр, 3 жилийн хугацаагаар түрээслэхээр талууд тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн нэг сарын төлбөрийг 15,000,000.00 болгон нэмэгдүүлсэн хэмжээгээр авч байсан, түрээсийн төлбөрийн гүйцэтгэлийн талаар маргаагүй боловч түрээсийн төлбөр болон талбайн хэмжээг 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-нээс өөр хэлцлээр өөрчилсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэлцлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд түрээсийн зүйл болж буй 1339.8 м.кв талбай нь Б гийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205031867 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Энхтайваны өргөн чөлөө 61-д байршилтай, үйлчилгээний зориулалттай 2240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслэсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн байрыг  “З ” ХХК-д хүлээлгэн өгч, түрээсийн байрнаас гарсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Талууд түрээсийн гэрээ дуусгавар болсон үндэслэлийн талаар маргасан ба нэхэмжлэгч нь “...хариуцагч компанийн захирал Г.Баясгалан хууран мэхэлж байрнаас гаргасан, түрээсийн гэрээний харилцаа дуусаагүй байсан” гэж, хариуцагч нь “...2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон,  нэхэмжлэгч талд зээл авахад нь л тусалж гэрээнүүдийг хийсэн” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “З ” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” цааш үргэлжлэх боломжгүй болоход нэхэмжлэгч талыг буруутай гэдгийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь түрээсийн байрны засварт нийт 162,222,100.00 төгрөгийг зарцуулсан, түүнчлэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн үйлчилгээний зориулалттай барилга дотор “Ю ” ХХК-ийн 184,082,700.00  төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийн талаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. 

Шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/10371 дүгээр захирамжаар шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийг тус тус томилсон, өмнө нь давж заалдах шатны шүүх энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа дээрх компанийн гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн, уг алдааг анхан шатны шүүх залруулсан, шинжээчийн дүгнэлтэд талууд гомдол гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд нийт 346,304,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ш ы хариуцагч Б д холбогдуулан гэрээний торгуульд 105,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг”-т заасан үүрэг хариуцагч Б гийн буруугаас хэрэгжих боломжгүй болсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй,  шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш ы хариуцагч “З ” ХХК-д холбогдох засварын зардал 17,200,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 17,200,000.00 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч “З ” ХХК нь нэхэмжлэгч “Ю ” ХХК-д холбогдуулан “2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болоход “Ю ” ХХК нь нийт 238,465,800.00 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөөс хүлээлгэн өгөөгүй тул тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 125,131,300.00 төгрөг гаргуулна” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 125,131,300.00 төгрөгийн эд зүйлийг буцааж өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь сөрөг шаардлагын  үндэслэлээ баримтаар нотлоогүй, түүнчлэн Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 003 дугаар тогтоол болон “Баян-Өндөр сан” ХЗХ-ны “Пилснер төв ресторан”-ы эд хөрөнгийн жагсаалт нь нэхэмжлэгчийг 125,131,300.00 төгрөгийн эд зүйлийг хариуцагчид буцаан өгөөгүй гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 2,673,080.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН