Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/01141

 

 

 

 

 

2017 05 15

1141

 

 

 

 

 

Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00806 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Мягмаржавын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Мягмаржав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Мягмаржавын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Мягмаржав би хөдөлмөрийн хортой нөхцөлд цаг уурын синоптик инженерээр 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил ажилласан тул хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

2003 онд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийг буруу хэрэглэн миний ажилласан нөхцлийг хэвийн нөхцөлд оруулан намайг хохироосон байна. Хөдөлмөрийн хортой, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэх эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан нэмж тооцдог журамтай.

Мөн тэтгэвэр тогтоолгоогүй байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд нь оруулан нэмж тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Иймд миний нийт ажилласан хугацааг 41 жил 1 cap 19 хоногоор тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ишгомбо овгийн Дагвын Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженерээр буюу цаг уурын инженерээр улсад 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсныг тогтоож,

Д.Мягмаржавын хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр улсад 41 жил 1 сар 19 хоног ажилласнаар тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мягмаржав давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Би хөдөлмөрийн "хортой" нөхцөлөөр ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Шүүгч шүүхийн шийдвэрт намайг хүсэлт гаргасан гэж буруу утгаар бичсэн байна.

Нийгмийн даатгалын байгууллагын дарга болон тэтгэврийн байцаагч нар Мягмаржав та 50 нас хүрсэн үедээ хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгохгүй яасан юм бэ? Та хууль зөрчсөн байна гэсэн хариу өгч байна. Харин би хууль зөрчөөгүй байна. Харин тэтгэврийн байцаагч нь хууль зөрчиж намайг хохироож байна.

Миний бие хөдөлмөрийн "хортой" нөхцөлд цаг уурын синоптик инженерээр 36 жил ажиллахдаа эрүүл мэндээрээ хохирсон. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар батлагдсан "ажил мэргэжлийн жагсаалт"-ын 11-д "Хөдөлмөрийн хортой нөхцөл"-д орсон тул тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох болзлыг хангасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч Т.Мөнх-Эрдэнэ нь Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалыг хүчингүй болсон гэж худал хэлж, хууль ёсны миний эрх ашгийг хохироосон.

1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтад "Энэ хуулийн 7.1-д заасан болзлыг хангасан даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан нөхцлөөс сонголт хийж болно гэсэн сонголтыг миний бие нэг удаа сонгох бүрэн эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүй; гэсэн үндэслэлээр 2003 онд миний тэтгэврийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллагсдын адилаар энэ хуулийн заалтыг буруу хэрэглэж намайг хохироож, миний тэтгэврийг буруу тогтоосон байна.

Иймд миний улсад нийт ажилласан хугацаа 41 жил 1 cap 19 хоног юм. Учир нь хөдөлмөрийн "хортой" хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан нэмж тооцдог журамтай.

Мөн тэтгэврээ тогтоолголгүй, байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүдэд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүдэд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд оруулан нэмж тооцон өндөр насны тэтгэвэр авах эрхтэй.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсад, тухайлбал нийт 20 жил, үүнээс хөдөлмөрийн "хортой", "халуун" нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан даатгуулагчдын хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллагсдаас 10 жилийн өмнө буюу 50 насандаа тэтгэвэрт гарч хугацааны хувьд хөнгөлөлт эдэлдэг. Тэгвэл 50- 60 нас хүртэл 45-55 нас хүртэл 10 жил байгаа юм. Энэ хугацаанд ажилласан бол уг илүү ажилласан жилээрээ тэтгэврээ нэмэгдүүлэн авах боломжтой.

Иймд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэн эрэгтэй 60 нас, эмэгтэй нь 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан нэмж тооцно.

Иймд нэхэмжлэгч Д Мягмаржав миний улсад нийт ажилласан хугацааг 41 жил 1 cap 19 хоногоор тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Д.Мягмаржав би Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөл, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19/229 дугаартай албан бичигт Д.Мягмаржав нь 2003 оны 08 дугаар 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл зэргийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна гэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн заалтад "Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй" гэсэн байна. Хуулийн энэ заалт надад хамааралгүй.

Шүүгч ...хуульд заасан үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ нийгмийн даатгалын шат, шатны байгууллага өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хүсэлт гаргагчид тухай бүр хариу өгч байсан нь үндэслэл бүхий байна гэж буруу дүгнэлт гаргасан байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай шийдвэрт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзлыг хангасан даатгуулагч иргэн хүсэлтээ гаргавал түүний тэтгэврийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тогтоодог журамтай.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн хувьд тэтгэвэр тогтоолгох насны болзол нь Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж тэтгэвэрт гарч буй иргэдийнхээс 5-10 жилээр доогуур тогтоогдсон байдаг бөгөөд харин тэтгэвэр бодох аргачлалын хувьд ижил буюу ямар нэгэн тусгай нэмэгдэл олгодоггүй болно. Маргалдагч талуудын маргааны гол үндэслэл нь дээр дурдсан асуудал бөгөөд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Т.Мөнх-Эрдэнэ нь 2003 онд Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 78 дугаартай тушаалыг хүчингүй болсон гэж худал хэлж, хууран мэхлээд миний тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн "хортой" нөхцлөөр тогтоож өгөөгүй, хууль зөрчиж намайг хохироосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Мягмаржав 61 нас хүртлээ ажиллаж байгаад 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба тэрээр 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад цаг уурын синоптик инженерээр 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн харъяа Ус, цаг уурын албаны удирдах газрын даргын тушаал, Д.Мягмаржавын цаг уурын инженерийн мэргэжлийн үнэмлэх зэргээр тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаад 55 насандаа тэтгэвэрт гарах болзол хангасан ч үргэлжлүүлэн 60 нас хүртлээ ажилласан гэх үндэслэлээр 36 жил 1 сар 19 хоног ажилласан хугацаан дээр 5 жил нэмэгдүүлж, нийт 41 жил, 1 сар, 19 хоног хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгоно гэх тайлбар нь үндэслэл муутай байна.

Түүний эрхэлж байсан цаг уурын синоптик инженер нь Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот тушаалд зааснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд хамаарч байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мягмаржав хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байсан учир 55 нас хүрмэгц өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлээгүй 60 нас хүртэл үргэлжлүүлэн ажилласан нь бодитоор ажилласан хугацааг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй, шүүх нэхэмжлэгчийг 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цаг агаарын синоптик инжнерээр буюу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсныг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 03 дугаар 09-ний ө 101/ШШ2017/00806 угаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ