Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1298

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: С.Оюунжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч :  Т.Отгонбаяр

шүүгдэгч: Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Б  овогт Г.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 180300595….  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Г.Ц, 19..  оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер  мэргэжилтэй,  тамирчин, ам  бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ...      

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 11,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн гаднах  авто машины зогсоол дээр Лексус-570 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт  аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай Б.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч  Г.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 04-ний 11 цаг 00 минутын үед би өөрийн эзэмшлийн Тоёота лексус 570 маркийн ... дугаарын автомашиныг жолоодож БЗД-ийн нутаг БЗД-ийн Татварын хэлтсийн зогсоол дээр ухарч байгаад ар талдаа явж  байсан настай эмэгтэй хүнийг мөргөчихсөн. Тэр хүн машинд мөргүүлээд газар унасан. Би машинаасаа буугаад очиход тэр хүн  газар хэвтэж байсан. Би тэр эмээг яаралтай Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр аваачиж үзүүлээд эрүүнд нь боолт хийлгүүлсэн. Эмнэлэг дээр  эмээгийн ар гэрийнхэн рүү утсаар ярьж дуудсан.  Эмээгийн  ар гэрээс  хоёр хүн ирээд бид нар Гэмтэлийн  эмнэлэг рүү  явсан. Гэмтэлийн эмч эмээг үзээд толгойны рентген зураг авхуулсан.  Рентген зургаар гэмтэл тодорхойлогдохгүй байна томографикийн шинжилгээ хийлгэ гэсэн.  Бид нар Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж үзүүлээд эмээг хэвтүүлсэн. Мөнгөн гүүр эмнэлэг дээрээс осол гарсан газраа очиж  хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгүүлсэн. Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн намайг багаж үлээлгэж шалгасан.  Би эрүүл гарсан.Эмээ одоо Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж байгаа. Томографикийн шинжилгээгээр эрүү болон хамрын хэсэг ясны хугаралтай байна гэж гарсан. Би жолоочийн хариуцлагын даатгалтай. Даатгалдаа мэдэгдээгүй байгаа. ”   гэжээ. /хх-ийн 16/

          Хохирогч  Д.М  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 04-ний 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн үүдэнд автомашины зогсоол дээр зогсож байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд нэг залуу эмээ таны бие яаж байна гэж асууж байсан тэр үед нь би зүгээрээ гэсэн чинь та сая юу болсныг мэдэв үү гэхээр нь үгүй гэсэн чинь би сая таныг мөргөчихлөө гэхээр нь өө тийм үү гэсэн. Тэгээд  нүүр ам цус болчихсон байсан ба жолооч залуу намайг үүрээд замын хойд талд байрлах дүүргийн эмнэлэг рүү явсан. Тэгээд мэс заслын боолтын өрөөнд оруулж анхны тусламж үзүүлээд тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн автомашин миний ар талаас мөргөсөн юм шиг байна лээ. Би нүүрээрээ засмал зам дээр унасан байсан. Ослын улмаас нүүрэндээ их хэмжээний шарх авсан, эрүүндээ 1,5 см гүн шарх авч 2 ширхэг оёдол тавиулсан, баруун гарын сарвууны ар тал шархалж хавдсан, хиймэл шүд хугарч амны хөндий нил шархтай, зүүн нүдний дотор ухархай хэсэгт хугаралттай, баруун хөлний өвдөг шалбарсан, тархи хөдөлсөн байсан. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 700 000 төгрөг зарцуулсан байгаа, энэ зардлыг жолооч төлсөн. Цаашдын эмчилгээний зардал мөнгийг маань төлчихвөл гомдол санал гэх зүйл байхгүй”   гэжээ. /хх-ийн 27-29/

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/ х-н 7- 12/

         Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг  шалгасан  магадлагаанд: Б.М согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна./ хх-н 13/        

           Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг  шалгасан  тэмдэглэлд:  Лексус-570 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан  Г.Ц согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна.

          Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд: Г.Ц-н жолоочийн үнэмлэх, ТХГ зэргийг хураан авсан байна/ хх-н 14/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд: Лексус-570 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зам тээврийн осол хэргийн газраас түр  саатуулах байр луу тээвэрлэн хүргүүлэв гэжээ./ хх-н 15/

          Эд зүйл, бариимт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд : хохирлын 12 ширхэг баримтыг холбогдогч Б.М-с гаргаж өгсөнийг хүлээн авав гэжээ./ хх- 30-34/

          Шинжээч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / хх-н 35-36/:Би үзүүлэгч М-н 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Мөнгөнгүүр эмнэлэгт үзэхээр очиход эмнэлэгээс гарсан байсан. Ийм учраас Мөнгөнгүүр эмнэлэгийн №1546 тоот өвчний түүхийг үндэслэн тухайн дүгнэлт гаргасан. Өвчний түүхэнд толгойн томографийн шинжилгээ хавсаргадаагүй, эмчлэгч эмчийн тавьсан оношинд хугарал нь тусгагдаагүй байсан. Ихэвчлэн ослоос гэмтэл аваад эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүс компьютер томограф шинжилгээг хийлгэсэн байдаг, Гэтэл М-ынх байхгүй байсан тул өвчний түүхийн бүртгэл хэсэгт хадгалж бичсэн дугаар руу залгахад холбогдохгүй байсан.Тэр өдөр над руу хэргийг шалгаж байсан мөрдөгч утсаар залгаад дүгнэлт хэзээ гарах талаар асуусан, тэр мөрдөгчид өвчтөн эмнэлэгээс гарсан байна. Хийгдсэн шинжилгээ байвал авчирч өгөөч гэж шаардсан. Мөрдөгч шаардсан материалыг ирүүлээгүй тул шинжилгээний дүгнэлт  гаргасан гэжээ.

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8428 тоот шинжээчийн  дүгнэлтэд:

1.Д.М-н биед нүүрэнд зулгаралт, шарх, эрүүнд шарх, нүүр, баруун  гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой гэжээ.  / хх-н 37/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 40//

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 38/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 40,  47-48/

          Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41/

          Компьютер томографийн оношлогоо /хх-н  44/

           Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 880 тоот шинжээчийн  дүгнэлтэд:

   1.Д.М-н биед зүүн хоншоор ясны дотор, өмнөд латерал хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зулгаралт, шарх, эрүүнд шарх, нүүр баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

   2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 46/  / хх-н 45-46/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн  тогтоол /хх-н 50/

          Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохафйрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэд:

        1.Уг автомашыг Швед Улсад үйлдвэрлэсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тормосны хүчний хэмжээ стандартын  шаардлага хангаж байна. Баруун ба Зүүн гар талын урд их гэрлийн хол, ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 0,5 мм/м буюу тохиргоо хэвийн байна. Автомашины ерөнхий байдал, явах анги, жолооны механизм эвдрэл, гэмтэлгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

2.Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,5мм/м, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.2кН, баруун талдаа 3.9кН, зөрүү нь 7,17% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.0кН, баруун талдаа 3.8кН, зөрүү нь 5% (стандарт <30%), Мөн зогсоолын тоормос зогсож байна. БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-3C маркийн Headlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 20800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 10700 cd (стандарт 10000-225000 cd) байна. Зүүн ба Баруун их гэрлийн тусгал хол болон ойр дээрээ тохиргоо алдаагүй хэвийн байна.

3.Эвдрэл, гэмтэлгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөллөөгүй

     4.Уг автомашин нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй.

     5.Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.2кН, баруун талдаа 3.9кН, зөрүү нь 7,14% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.0кН, баруун талдаа 3.8кН, зөрүү нь 5% (стандарт <30%), Мөн зогсоолын тоормос зогсож байна.

    6.Уг автомашин ухрах үйлдэл хийх үед автомашины урд талын хянах дэлгэц дээр камер гарч ирдэг. Мөн ухрах үйлдэл хийхэд автомашинд мэдрэгч жолоочид дохио өгдөг гэжээ. /хх-ийн 51-55/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 61-62/

         2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн 170 тоот магадлагаа  / хх-н 63/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 64-65/

          Эд зүйл, бариимт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд :  21 ширхэг баримтыг холбогдогч Г.Ц-с гаргаж өгсөнийг хүлээн авав гэжээ./ хх-н 66-70/

          Г.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 72/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 73-74/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 76/, жолоочийн лавлагаа /хх-н 79/, захиргааны зөрчлийн талаарх бүртгэл /хх-н 81-83/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 84/

          Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85-86/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 87/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88/ зэрэг болно.

          Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр   11,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн гаднах  авто машины зогсоол дээр Лексус-570 маркийн … улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “ бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт  аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай Б.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Г.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “ бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт  аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “ гэсэн заалтыг зөрчсөн гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт

           Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн үүдэнд автомашины зогсоол дээр зогсож байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд нэг залуу эмээ таны бие яаж байна гэж асууж байсан тэр үед нь би зүгээрээ гэсэн чинь та сая юу болсныг мэдэв үү гэхээр нь үгүй гэсэн чинь би сая таныг мөргөчихлөө гэхээр нь өө тийм үү гэсэн. Тэгээд  нүүр ам цус болчихсон байсан ба жолооч залуу намайг үүрээд замын хойд талд байрлах дүүргийн эмнэлэг рүү явсан. Тэгээд мэс заслын боолтын өрөөнд оруулж анхны тусламж үзүүлээд тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн автомашин миний ар талаас мөргөсөн юм шиг байна лээ. Би нүүрээрээ засмал зам дээр унасан байсан. Ослын улмаас нүүрэндээ их хэмжээний шарх авсан, эрүүндээ 1,5 см гүн шарх авч 2 ширхэг оёдол тавиулсан, баруун гарын сарвууны ар тал шархалж хавдсан, хиймэл шүд хугарч амны хөндий нил шархтай, зүүн нүдний дотор ухархай хэсэгт хугаралттай, баруун хөлний өвдөг шалбарсан, тархи хөдөлсөн байсан. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 700 000 төгрөг зарцуулсан байгаа, энэ зардлыг жолооч төлсөн. Цаашдын эмчилгээний зардал мөнгийг маань төлчихвөл гомдол санал гэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

         Д.М-н биед зүүн хоншоор ясны дотор, өмнөд латерал хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүрэнд зулгаралт, шарх, эрүүнд шарх, нүүр баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 880 тоот шинжээчийн  дүгнэлт / хх-н  45-46/

         Шүүгдэгч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Татварын хэлтсийн зогсоол дээр ухарч байгаад ар талдаа явж  байсан настай эмэгтэй хүнийг мөргөчихсөн. Тэр хүн машинд мөргүүлээд газар унасан. Би машинаасаа буугаад очиход тэр хүн  газар хэвтэж байсан. Би тэр эмээг яаралтай Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр аваачиж үзүүлээд эрүүнд нь боолт хийлгүүлсэн. Эмнэлэг дээр  эмээгийн ар гэрийнхэн рүү утсаар ярьж дуудсан.  Эмээгийн  ар гэрээс  хоёр хүн ирээд бид нар Гэмтэлийн  эмнэлэг рүү  явсан. Гэмтэлийн эмч эмээг үзээд толгойны рентген зураг авхуулсан.  Рентген зургаар гэмтэл тодорхойлогдохгүй байна томографикийн шинжилгээ хийлгэ гэсэн.  Бид нар Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж үзүүлээд эмээг хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Г.Ц нь ухрах хөдөлгөөн хийх үедээ машины ард байсан Б.М-г мөргөж унагасанаас түүний биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.     

           Г.Ц нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Г.Ц-н 372577 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлсэнийг Эрүүгийн хуулийн 27,10 дугаар зүйлийн 1-д заасан эрх хасах нэмэгдэл ял байхгүй байгаа учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

         Шүүгдэгч Г.Ц хохирогч Б.М-н эмчилгээний зардалд  2.100.000 төгрөгийг сайн дураар төлсөн ба хохирогч одоогоор шүүхэд  нэхэмжлэл гаргаагүй байна. Хохирогч цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Г.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  Г.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 250,000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5,Г.Ц нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Хохирогч Б.М нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9,Г.Ц-н ... дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Г.Ц-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН